“Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ” машиныг манай дүүргийн 4 хороонд байрлууллаа. Төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг ойртуулах, шат дамжилгыг багасгах зорилгоор төвөөс алслагдсан хороодод ийнхүү суурилуулж эхэлжээ. Иргэд цахим үнэмлэхээ ашиглан “ТҮЦ” машинаас оршин суугаа хаягийн тодорхойлолт гаргуулж, цахилгааны төлбөрөө төлж, өдөр тутмын сониноо захиалах боломжтой. Мөн гэрлэлтийн бүртгэл болон иргэний бүртгэлийн 6 төрлийн, Татварын ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа авч болно.

 

Үүнээс гадна иргэд төрийн байгууллагуудад хандсан санал хүсэлт, өргөдөл гомдлоо ч энэ машинаар дамжуулан илгээж болох ажээ.

Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орбитын эцэст “Зүүн-Алдар” ХХК-ийн үйлчилгээний төвд, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хөтөлийн буудалд “Томмянган” ХХК-ийн үйлчилгээний төвд, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 -ын буудалд “Сонгино Хангай” ХХК-ийн “Миний дэлгүүр”-т, 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хорооны байранд тус тус очиж “ТҮЦ” машинаар үйлчлүүлэх юм байна. 

 

 

Сонгинохайрхан дүүргийн 2013 оны  5 дугаар сарын тоон үзүүлэлтийг   Энд дарж үзнэ үү

Сонгинохайрхан дүүргийн 2013 оны  4 дүгээр сарын тоон үзүүлэлтийг   Энд дарж үзнэ үү

Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны 14 хоног тутмын ажлын тайланг эндээс татаж авна уу?

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх  журам баталсан.

 

Журмын дагуу төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 жилийн сургалттай сургуулиудын 5-р ангийн стандарт хэрэгжилтийн “Чанарын шалгалт”-ыг НБГ-аас зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтын дүнг нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар мөнгөн урамшуулал олгох тухай хэлэлцүүлэн нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 сарын 10-ны өдрийн А/575 тоот захирамжаар 50 багшийн үзүүлсэн амжилт, үр дүнгээр нь тус бүрийг 1-5 сая төгрөгөөр урамшууллаа.

Энэхүү “Чанарын шалгалт”-д дүүргийн багш нар идэвхтэй оролцож,  урамшууллыг Ирээдүй цогцолбор, 3-р бага сургуулийн багш Ш.Болормаа, П.Мягмар, Ж.Баярмаа, Ж.Батжаргал, Ирээдүй цогцолбор, 2-р  бага сургуулийн багш Ч.Болормаа, Ирээдүй цогцолбор, 1-р бага сургуулийн багш Ж.Алтансувд, Ч.Буяндэлгэр, Б.Гэрэлтуяа, 76 дугаар сургуулийн багш Х.Баярсайхан нарын 9 багш хүртлээ.