Дээлээрээ гоёод гарахад нь дэлхий сонордон сонирхдог, хурд, сур, бөхчүүдийн жавхааг хурмаст хураар мялаадаг, ер бусын хийморьлог Монгол наадмыг ертөнцийн наран жаргахаа умартан аждаг. 

Нийслэл хотынхоо баруун хаяаг дэрлэн суух, бадран дэвжихийн ерөөлтэй Сонгинохайрханчууд та бүхэндээ Хүннү гүрэн байгуулагдсаны 2222, Их Монгол улсын 807, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 102, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын мэндийг хүргэе.

Та бүхэн сайхан наадаарай.

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ - 2013 арга хэмжээний удирдамж

“Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ” машиныг манай дүүргийн 4 хороонд байрлууллаа. Төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг ойртуулах, шат дамжилгыг багасгах зорилгоор төвөөс алслагдсан хороодод ийнхүү суурилуулж эхэлжээ. Иргэд цахим үнэмлэхээ ашиглан “ТҮЦ” машинаас оршин суугаа хаягийн тодорхойлолт гаргуулж, цахилгааны төлбөрөө төлж, өдөр тутмын сониноо захиалах боломжтой. Мөн гэрлэлтийн бүртгэл болон иргэний бүртгэлийн 6 төрлийн, Татварын ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа авч болно.

 

Үүнээс гадна иргэд төрийн байгууллагуудад хандсан санал хүсэлт, өргөдөл гомдлоо ч энэ машинаар дамжуулан илгээж болох ажээ.

Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орбитын эцэст “Зүүн-Алдар” ХХК-ийн үйлчилгээний төвд, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хөтөлийн буудалд “Томмянган” ХХК-ийн үйлчилгээний төвд, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 -ын буудалд “Сонгино Хангай” ХХК-ийн “Миний дэлгүүр”-т, 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хорооны байранд тус тус очиж “ТҮЦ” машинаар үйлчлүүлэх юм байна. 

 

 

Сонгинохайрхан дүүргийн 2013 оны  5 дугаар сарын тоон үзүүлэлтийг   Энд дарж үзнэ үү

Сонгинохайрхан дүүргийн 2013 оны  4 дүгээр сарын тоон үзүүлэлтийг   Энд дарж үзнэ үү