Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, хөгжил, хамгаалал, оролцооны чиглэлээр тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого шинэчлэл” үндэсний чуулган болох юм.

 

 Тус чуулганыг угтан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нь” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн “Хараацай” театрт 4 дүгээр сарын 23-ны өдөр зохион явууллаа. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, дүүргийн засаг дарга М.Чинболд, нийслэлийн Халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү, нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Ш.Одгэрэл нар урилгаар оролцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог идэвхжүүлэх, амьдралын итгэл үнэмшил бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг дэмжих, хөгжүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй иргэдийг олж илрүүлэн нийгмийн халамжийн тухай хуулийг сурталчлах, танин мэдүүлэх зорилгоор өрхөөр явж иргэн бүртэй биечлэн уулзаж, санал асуулгаар хэрэгцээний судалгаа гарган, иргэн бүрийг анкетжуулан дүүргийн хэмжээний мэдээллийн санг шинэчилж бүрдүүлэх зорилгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөний үеэр Сонгинохайрхан дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа хэлэлцэн дүгнэж цаашид хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг гаргасан байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Витаминжуулалтын аян”-ы хүрээнд витамин, дархлаа сэргээх бүтээгдэхүүн зэрэг гарын бэлэг өгчээ.

 

     Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн их цэвэрлэгээний ажлын хуваарийг энд дарж үзнэ үү.

Дүүргийн Засаг дарга М.Чинболдын энэ удаагийн иргэдтэй уулзах өдөр 4 дүгээр сарын 4-ны өдөр байв. Уулзалтаар 24-р хорооны иргэн Л.Баатар, 27-р хорооны иргэн Г.Мягмардорж, 26-р хорооны иргэн Б.Будсүрэн, 6-р хорооны иргэн Д.Ерөөлмаа, 17-р хорооны иргэн Б.Оюунцэцэг, 21-р хорооны иргэн Б.Сэмбээжав нарын олон иргэдийг хүлээн авсан. Уулзалтаар иргэд иргэний танхимын ажлыг идэвхжүүлэх, ойн нөхөрлөл байгуулах санал, газар эзэмших, гэр олгох, дүүргийн ахмадууд өөрсдийн мөнгөн сантай болох, Цамбагаравын арын байрыг буулгах зэрэг олон асуудлыг ярилаа.

 

Олон иргэн хашааны газрын өмчлөлтэй холбоотой санал хүсэлт тавьсан тул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч Д.Пүрэвсүрэнтэй уулзуулж иргэдэд газар өмчлүүлэх боломжийг судалж үзэх үүрэг даалгавар өгсөн байна.  

Жил бүр уламжлал болгон явагддаг ерөнхий боловсролын сургуулийн Уран хөдөлгөөнт гимнастикийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн бага, дунд насны ангилалаар 2013 оны 03 дугаар сарын 29-нд Ирээдүй цогцолбор 1-р бага сургуулийн зааланд боллоо.

 

Тэмцээнд 13 сургуулийн 465 тамирчин оролцсоноос бага насны ангилалд 1-р байрт Т.Цэрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор I баг,  2-р байрт Б.Энхтуяа дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор II баг, 3-р байрт Р.Алтанхуяг дасгалжуулагчтай 106-р сургууль орсон бол багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Т.Цэрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургууль, дэд байранд Р.Алтанхуяг дасгалжуулагчтай 106-р сургууль, гуравдугаар байранд Д.Отгонцагаан дасгалжуулагчтай 12-р сургуулийн баг тамирчид эзлэн амжилт гаргажээ. Дунд насны ангилалд Б.Дуламсүрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор 1-р дунд сургуулийн тамирчид нэгдүгээр байр, Ц.Ганбаатар дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор 2-р дунд сургуулийн тамирчид хоёрдугаар байр, Д.Отгонцагаан дасгалжуулагчтай 12-р сургууль гуравдугаар байрт орж багийн дүнгээр тэргүүн байранд Б.Дуламсүрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн баг, дэд байранд Д.Отгонцагаан дасгалжуулагчтай 12-р сургууль, гуравдугаар байранд Б.Хулан дасгалжуулагчтай 9-р сургууль шалгаран алт, мөнгө, хүрэл медалийн эздээр тодорч Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхээр шагнуулжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 2013 оны Аэробикийн аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 29-нд Ирээдүй цогцолбор сургуулийн спорт зааланд боллоо. Багийн болон гурвалсан төрлөөр өрсөлдсөн тус тэмцээнд 12 сургуулийн 108 тамирчид оролцсон байна.

 

Багийн төрлөөр 1-р байранд Ц.Ганбаатар дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн II баг, 2-р байранд Б.Дуламсүрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн I баг, 3-р байранд Д.Санжмятав дасгалжуулагчтай 106-р сургуулийн баг тус тус эзэлсэн бол багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Ц.Ганбаатар дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн баг, дэд байранд Д.Санжмятав дасгалжуулагчтай 106-р сургууль, гуравдугаар байранд Б.Бадамханд дасгалжуулагчтай 65-р сургуулийн баг орлоо. Гурвалсан төрлөөр нэгдүгээрт Т.Цэрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор 80-р сургууль, хоёрдугаарт Б.Бадамханд дасгалжуулагчтай 65-р сургууль, гуравдугаарт Ирээдүй цогцолбор I баг эзэлсэн байна. Багийн дүнгээр Т.Цэрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор тэргүүн байр, Б.Бадамханд дасгалжуулагчтай 65-р сургууль дэд байр, Д.Санжмятав дасгалжуулагчтай 106-р сургууль гуравдугаар байранд тус тус шалгарч медаль, цом, мөнгөн шагналаар шагнагдаж, Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болжээ.