Дүүргийн Биеийн тамир, спортын хороо “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын сургалт семинарыг 3-р сарын 15-ны өдөр Ирээдүй цогцолбор сургуулийн урлагийн танхимд зохион байгууллаа. 

 

Нийт 50 гаруй байгууллагын багш, арга зүйч оролцсон тус сургалтад 3-5, 6-17 насны хүүхдийн, 15-64 насны иргэдээс бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн сорил авах аргачлалыг заасан байна. Мөн “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын програмыг танилцуулж, ажиллах аргачлалын талаар сургалтад оролцогсдод заасан байна. 

ÕÝÂËÝË ÌÝÄÝÝËÝË, ÎËÎÍ ÍÈÉÒÒÝÉ  ÕÀÐÈËÖÀÕ ÀËÁÀ

 

Иргэдийн Төлөөлөгчдийн   Хурлын 4 дүгээр  хуралдаан 2013 оны 3 дугаар сарын 16 -ны өдөр амжилттай болж өндөрлөллөө. 

 

Тус хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 2013 оны орон нутгийн төсвийн тодотголын тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын төсвийн хуваарилалт, Сонгинохайрхан дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2013 оны газрын зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай,  дүүргийн Засаг даргын Сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр,  эдийн засаг , нийгмийн 2013 оны зорилт, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороод, дэд хороодын бүрэлдэхүүнд Төлөөлөгч нарыг хуваарилан томилож  5 асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. 

 

 

 

Эрх зүйн туслалцааны төвөөс иргэдэд хууль эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгнө. 

 

 

 

Энэ сарын 18-ны өдөр буюу ирэх Даваа гаригт Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Эрх зүйн туслалцааны төвөөс иргэдэд хууль эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгнө.

11:00  СХД 12-р хорооны нутаг дэвсгэр “Саппоро” үйлчилгээний төвийн   өмнөх талбай

13:00 СХД 29-р хорооны нутаг дэвсгэр “Драгон” авто тээврийн буудлын урд талбай

15:00 СХД 1-р хорооны нутаг дэвсгэр “Гүнгэрваа” худалдааны төвийн урд

17:00 СХД 9-р хороо “Жанцан” худалдааны төвийн урд

19:00 СХД 10-р хороо Баян хошууны автобусны эцсийн зогсоолын талбай 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тавдугаар хуралдаан 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хурлын даргын өрөөнд болж долоон  асуудлыг хэлэлцэв. 

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 4 дүгээр хуралдааны товыг зарлаж, хэлэлцэх асуудлыг баталж, улмаар Төлөөлөгчдөд урамшуулал олгох журам, дүүргийн Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын  ажлын албанд мөрдөх  дотоод журам, “Иргэний танхим”-ын үйл ажиллагаанд мөрдөх журам зэрэг захирамжлалын   баримт  бичгүүдийг батлалаа. Мөн “Татварын орлогыг нэмэгдүүлэх хөтөлбөр” боловсруулах ,  тус дүүргийн  20 дугаар хорооны  Сонгинохайрхан уулын зүүн бэлийн ашиглагдсан  карьеруудын ойр орчмын газарт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсгүүдийг  тус тус томилон ажиллуулах төрийн дээд цол, одон медалиар шагнуулахаар 51 хүний хүсэлтийг уламжлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

 

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Ажлын албаны дарга нарын ээлжит шуурхай хуралдаан тус дүүрэгт 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Тус шуурхайд  дүүргийн ИТХ-ын дарга Х. Нямбаатар дүүргийнхээ  хэмжээнд зохион байгуулсан ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар удирдлагуудад дэлгэрэнгүй танилцууллаа.

 

НИТХ-ын дарга Д. Баттулга гэр хорооллын дахин төлөвлөлт, зам барилгын салбарт 2013 онд дүүргүүдэд  хийгдэх  хөрөнгө оруулалт, бүтээн байгууллалтын ажилд үйл ажиллагаагаа чиглүүлэхийг үүрэг болголоо.