Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд спортын “Дөл” наадмыг зохион байгуулав.

 

Зэвсэгт хүчний 013-р ангид зохиогдсон тус тэмцээнд 13 сургуулийн 140 гаруй сурагч оролцож гранат шидэлт, эмнэлгийн анхан шатны тусламж, батлан хамгаалах хууль тогтоомжийн сорилгын шалгалт зэрэг найман төрлөөр өрсөлдсөн. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээ нь хүүхэд залууст цэрэг эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, тэсвэр хатуужил олгох ач холбогдолтой юм. Тэмцээний дүн гарахад гуравдугаар байранд 9-р сургуулийн Д.Пүрэвдорж ахлагчтай баг, хоёрдугаар байранд Д.Балдан ахлагчтай 67-р сургуулийн баг орж, М.Лхагвадэмбэрэл ахлагчтай 105-р сургуулийн хамт олон тэргүүн байрыг эзлэн шилжин явах цом, нийслэлийн хэмжээнд зохиогдох “Дөл” тэмцээнд оролцох эрхийн эзэд болов. 

Дүүргийн Засаг дарга иргэд хөдөлмөрчидтэй уулзах хуваарийн дагуу 3 дугаар сарын 7-ны өдрийн уулзалтаар Баянгол дүүргийн иргэн Э.Ууганбаатар, 29-р хорооны иргэн Д.Тогтохбаяр, 20-р хорооны иргэн Ч.Отгон, 29-р хорооны иргэн С.Мягмардаш, 9-р хорооны иргэн Б.Цэцэгмаа, 3-р хорооны иргэн Т.Алтанхуяг, 25-р хорооны иргэн Р.Алтанзаяа, 4-р хорооны иргэн О.Алтанчимэг нарыг хүлээн авсан. Эдгээр иргэд мод суулгац үржүүлэг болон дүүргийн тохижилтын тал дээр хамтран ажиллах, хүүхдийн тоглоомын талбайтай болгох, гэр олгох, “Алдарт эх”-ийн одон авах зэрэг олон санал хүсэлтийг Засаг даргад хэлжээ. Эдгээрийн дотор хэд хэдэн иргэн дүүргийн тохижилтын ажилд гар бие оролцож хамтран ажиллах саналтай байгаагаа хэлэв.

 

Мөн 29-р хорооны иргэн С.Мягмардаш өөрийн санаачилгаар зохион байгуулж буй “Арван нэг дэх хавраа үдье” арга хэмжээг дэмжих хүсэлт гаргасанд дүүргийн Засаг дарга М.Чинболдын зүгээс 450 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр болсон.

Уулзалт бүрт дүүргийн Засаг дарга М.Чинболд иргэдийн саналаар аливаа асуудлыг шийддэг цаг ирснийг хэлж, асуудал бүрийг шийдвэрлэхэд дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж байлаа. 

 

Дүүргийн Засаг дарга М.Чинболдын санаачилгаар Засаг даргын тамгын газрын ажилтнуудын олон нийттэй харилцах харилцаа, төрийн албан хаагчийн ёс зүй, бичиг баримтын стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.

 

Сургалтаар МУБИС-ийн багш Н.Мягмарцоож “Төрийн бодлогын үйл явц дахь иргэдийн оролцоо”, МУБИС-ын багш О.Мягмар “Олон нийттэй харилцах харилцааны сэтгэл зүй”, Удирдлагын академийн багш Ч.Санжмятав “Төрийн албан хаагчийн манлайлал ба ёс зүй”, УИХ-ын Тамгын газрын референт А.Пүрэвсүрэн “Баримт бичгийн стандарт”, УИХ-ын Тамгын газрын референт Д.Бадамноров “Баримт бичгийг хэл зүй, найруулга зүйн дүрэм баримтлан боловсруулах” сэдвээр тус тус хичээл заав. 

 

Шууд ардчилал – Иргэдийн оролцоо”-гоор дамжуулан төвлөрлийг сааруулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, авилга, хүнд суртал зэрэг сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх, ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага, Монгол төрийн бодлогыг дэмжин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж байгаа олон төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар Хотын Нийтийн Ахуй Үйлчилгээг Сайжруулах Төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Хорооны Иргэний Танхим” төсөл юм.

Дээрх төслийн хүрээнд бусад хороодоос анх удаа Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо “Иргэний Танхим”-тай болж, өнөөдөр албан ёсоор нээлтэй хийлээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Б.Энхболд  СХД-ийн ИТХ-ын дарга Х. Нямбаатар болон тус дүүргээс сонгогдсон  НИТХ-ын төлөөлөгчид оролцсон. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон тус хорооны иргэд ч нийслэлийн удирдлагуудад дуу хоолойгоо илэрхийлэх бүрэн боломж бий болж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тавдугаар хуралдаан 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хурлын даргын өрөөнд болж долоон  асуудлыг хэлэлцэв. 

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 4 дүгээр хуралдааны товыг зарлаж, хэлэлцэх асуудлыг баталж, улмаар Төлөөлөгчдөд урамшуулал олгох журам, дүүргийн Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын  ажлын албанд мөрдөх  дотоод журам, “Иргэний танхим”-ын үйл ажиллагаанд мөрдөх журам зэрэг захирамжлалын   баримт  бичгүүдийг батлалаа. Мөн “Татварын орлогыг нэмэгдүүлэх хөтөлбөр” боловсруулах ,  тус дүүргийн  20 дугаар хорооны  Сонгинохайрхан уулын зүүн бэлийн ашиглагдсан  карьеруудын ойр орчмын газарт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсгүүдийг  тус тус томилон ажиллуулах төрийн дээд цол, одон медалиар шагнуулахаар 51 хүний хүсэлтийг уламжлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.