Монголын багш нарын баярын 47 дахь өдрийг Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловролын сургууль цэцэрлэгийн 450 гаруй багш тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үйл ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэл дүүргийн удирдлагууд оролцож “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон,

 

“Хөдөлмөрийн хүндэт” медаль, Ардын боловсролын тэргүүний ажилтан, БШУЯ-ны “Жуух бичиг” зэрэг шагналыг 195 багшид гардуулжээ. Дүүргийн Боловсролын хэлтсээс тус баярын өдрийг угтан цахим хичээлийн уралдаан, “Багшийн алдар” тэмцээн, ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлэх зэрэг найман бүтээлч ажил зохион байгуулсан.

 

Дүүргийн Засаг дарга М.Чинболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй үр дүнгийн гэрээг байгууллаа. Тус гэрээ байгуулснаар санхүү, төсвийн сахилга хариуцлага нэмэгдэж, төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд ил тод, нээлттэй байх боломж бүрдэж байгаа юм.

 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийнхээ сайн сайхан, бүтээн байгуулалтын төлөө, аюулгүй тав тухтай орчинд амьдрахын төлөө төлсөн иргэдийн татварыг зөв зохистой зарцуулж, хойч үедээ хот шиг хот хүлээлгэн өгөхийн төлөө нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэхийг уриалж, ажлын амжилт хүслээ.

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба

 

Төсөл шалгаруулалтын нэр:

"ГОЛ НЭРИЙН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ТӨСӨЛ"

Төсөл шалгаруулалтын дугаар : ТШ13-ДХХ-01

 

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь "Улаанбаатар хот орчимд Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах, төрөлжсөн бөөний болон жижиглэн худалдааны төв, мах, мах-сүүний чиглэлийн үхрийн, махны чиглэлийн хонь,гахай, тахианы цогцолбор аж ахуйг шинээр байгуулах, өргөжүүлэх" төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Төсөл сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуйн нэгж , байгууллага нь төслийн баримт бичгээр хүсэлтээ гаргаж эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 250000 хоёр зуун тавин мянган төгрөгөөр худалдан авна.

Төслийн баримт бичгийн төлбөр тушаасан аж ахуйн нэгж төсөл шалгаруулалтанд оролцох эрхтэй.

Төслийн баримт бичгийг битүүмжилж 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14.00 цагаас өмнө Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 303 тоот өрөөнд бүртгүүлэн хүлээлгэн өгнө.

Сонирхсон этгээд төслийн баримт бичиг болон бусад мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно.

ХАЯГ: Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Засгийн газрын 9дүгээр байр, 3 дугаар давхар , 303 тоот өрөө, Энхтайваны өргөн чөлөө 16а, Улаанбаатар -13381, Монгол Улс. Утас: 263247

 

Улаанбаатар хотыг дахин төлөвлөж, нийслэл хотынхоо төвд байрлаж байгаа төрийн захиргааны байгууллагуудыг дахин төлөвлөлт хийгдэх нутаг дэвсгэр лүү нүүлгэхээр яригдаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Ханын материал болон Баянхошууны нутаг дэвсгэртэй танилцлаа.

 

      Хотын захиргааг нүүлгэн шилжүүлэхэд тохиромжтой 6 газрыг судлан үзээд өртөг зардал бага гарах, хот байгуулалт талаасаа болоод дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой газар нь ханы материалын эцэст байрлах хуучин үйлдвэрийн газар юм. Гэсэн ч хотын захиргааг нүүлгэх эцсийн шийдвэр гараагүй байгаа юм.

      Төр захиргааны байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх нь хотын шинэ төвүүдийг бий болгоход ихээхэн чухал үүрэгтэй. Тэр дундаа Сонгинохайрхан дүүрэг нь нийслэл хотын хамгийн их хүн амтай дүүрэг учраас дүүргийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.

      Мөн Сэлбэ төвийг хотын төвтэй, Баянхошуу төвыг хотын төвтэй холбосон өдөрт 15,000 хүн тээвэрлэх хүчин чадалтай тээврийн хэрэгсэл явах 2 төмөр замыг барих талаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтны  шуурхай хуралдаан энэ сарын 29-ний өдрийн 11.00 цагт Засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо. Хуралдаан 75 хувийн ирцтэй явагдаж өмнөх хурлаас өгөгдсөн үүрэг даалгавар хангалттай биелэгдсэнийг Тамгын газрын дарга С.Мөнхчулуун хэлэв.

 

Энэ удаагийн хуралдаанаар удахгүй болох сар шинийн баяртай холбогдолтой олон асуудал хэлэлцлээ. Сар шинээр нийслэлийн удирдлагууд болон хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын дарга нар дүүргийн өндөр настнуудын гэрээр очиж хүндлэл үзүүлэх ажлыг зохион байгуулахыг Засаг даргын тамгын газарт үүрэг болгосон. Баярын өдрүүдээр гал түймэр болон гэмт хэрэг, осол зөрчил гарах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов. Мөн хариуцлагатай эргүүл, жижүүр гаргах юм байна.

Удахгүй тохиох Монголын багш нарын баярын 47 дахь өдрийг тэмдэглэхэд багш нарыг өргөн хүрээтэйгээр хамруулан оролцуулахыг Боловсролын хэлтсийн дарга О.Одонтунгалагтуулд үүрэг болголоо.

Дараа нь дүүргийн нутаг дэвсгэр дэх хороодын Иргэд, нийтийн хурлын сонгуулийн талаарх мэдээллийг Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Т.Зулбилэг танилцуулав. Сонгууль амжилттай явагдаж нийт 32 хорооны Засаг даргаас 16 нь улиран сонгогдож, 14 нь шинээр сонгогдсон бол хоёр нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Өнгөрсөн амралтын өдрөөр буюу энэ сарын 25, 26 нд дүүргийн хэмжээнд хийсэн их цэвэрлэгээгээр 605 тонн хог цэвэрлэж, 176,600 шоо дөрвөлжин газрын мөсөн гадаргууг арилгасан тухай Дэд бүтэц, тохижилтын хэлтийн дарга Г.Баатархүү хэллээ. Үүний дараа Цэргийн штабын дарга, А.Баттулга цэргийн шинэчилсэн бүртгэлийн талаар мэдээлэл хийсэн юм.

Сар шинийн өмнө 2 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээг дахин зохион байгуулах тул үүнд идэвхтэй оролцохыг сануулснаар энэ удаагийн шуурхай хуралдаан өндөрлөв.