Хороодын хэсгийн ахлагчдыг сургалтанд хамруулах хуваарийг эндээс үзнэ үү.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 31 ний өдрийн 436 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Eрөнхий боловсролын сургуулийн 9,11 дүгээр ангийн сурагчдын дунд “Мэргэжлээ хэрхэн яаж зөв сонгох вэ,зөв сонгосон мэргэжил чиний насан туршийн зөв сонголт” 2 сарын аян зохион байгуулахаар болж байна.

 

            Аяны хугацаанд илтгэлийн уралдааныг зохион байгуулах, 9,11 дүгээр ангийн сурагчдын эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулж ажиллах талаар СХД-ийн Засаг даргын Тамгын газар Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Хөдөлмөрийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба  ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 

Аяны хүрээнд СХД-ийн сургуулиудын бүх нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллах, хүүхдүүдийн эцэг эхчүүдэд нөлөөллийн ажлыг зохион байгуулж ажиллана.

 Зорилго: Сонгинохайрхан дүүргийн 9,11 дүгээр ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь туслах, хүүхдүүдэд мэргэжлийн зөв ойлголт өгөх, ирээдүйд амьдрах итгэл үнэмшил олгох, улмаар нийгэмд хувь хүн болж төлөвших, цаашид өөрсдийн сонгосон мэргэжилдээ итгэл үнэмшилтэй байх, баг хамт олноор ажиллах чадвар эзэмшүүлэх, харилцаа зан үйлийн зөв хандлагтай болгох, тэдгээр сурагчдын нийгмийн үүрэг оролцоог шинэ түвшинд гаргах зорилготой.

        Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудтай хийсэн уулзалтыг нээж Ажлын хэсгийн дарга, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Р.Отгонбаяр бусад мэргэжилтнүүд оролцлоо.

Аяны хугацаа: 2013 оны 11 сарын 21-ээс, 2014 оны 1 сарын 21-ийг хүртэл 2 сарын хугацаанд

Хамрах хүрээ: СХД-ийн ЕБС-ийн 11 дүгээр ангийн 1887, 9 дүгээр ангийн 3251 сурагчид

Зохион байгуулагчид:

  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс
  • Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв

Хэрэгжүүлэх байгууллага:

  • Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны нийгмийн ажилтан
  • Сургуулиудын захирал
  • Сургуулиудийн нийгмийн ажилтан
  • ХГБХТ-ийн хороод хариуцсан ажилтнууд

Уг аянд дор дурьдсан сургуулийг  хамруулна . Үүнд:

  • СХД-ийн ерөнхий боловсролын бүх сургуулиудийн 9,11 дүгээр анги
  • Гэгээрэл албан бус сургалтын төв.

Мэдээлэл хийх коллежууд:

  • Барилгын коллеж
  • Монгол-Солонгосын хамтарсан коллеж
  • Хүнсний технологийн коллеж
  • Барилгын технологийн

 

Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны гишүүн Ц.Дэлгэрням, Ш.Оюумаа нар “Монгол улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авилгатай тэмцэх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Төслийн хэлэлцүүлэгт дүүргийн Засаг даргын тамгын газар, дэргэдэх хэлтэс албадын ажилтан, албан хаагч, хороодын Засаг арга нар, иргэд хөдөлмөрчид оролцсон юм. Энэ үеэр Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны гишүүд авилгын талаар хийсэн судалгааны дүнгийн талаар мэдээлэл хийж иргэд, албан хаагчид хэлэлцүүлэгт идэвхтэй оролцов.

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамж, замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Энэхүү тогтоолын дагуу шинэ журам мөрдөгдөж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо  ажлын нэг өдөрт 34 мянгаар буюу 20 хувиар буурчээ.

 

Харин өдөр ирэх бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгааг холбогдох байгууллагуудаас авсан мэдээллээс харж болно. Тодруулбал, нийслэлийн Статистикийн газрын мэдээгээр одоогоос гурван жилийн өмнө Улаанбаатар хотод 162 мянга 710 тээврийн хэрэгсэл байсан бол 2012 онд 66 мянгаар нэмэгдэж 228 мянга 592 болсон байна. Авто тээврийн газрын мэдээгээр улсын хэмжээнд өдөрт 150-300 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авдаг гэсэн дүн байгаа бол Зам тээврийн яамнаас ирүүлсэн мэдээгээр энэ оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 45 мянга 297 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авчээ.
 
Авто тээврийн газрын 2013 оны 8 дугаар сард гаргасан мэдээгээр Улаанбаатар хотод 321 мянга 159 тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд өдөрт дунджаар 170 мянга гаруй нь замын хөдөлгөөнд оролцдог гэжээ. Харин нийслэлийн шалган бүртгэх товчоодоор хоногт дунджаар 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас хот руу орж ирдэг гэсэн судалгаа байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт, эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын биелэлт, Дүүргийн Эдийн засаг нийгмийн 2014 оны зорилтын санал, үйл ажиллагааны тайланг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны дотор текст болон зурган файл, цаасаар баталгаажуулан Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.

 

Өвлийн улиралд жил бүр хальтиргааны улмаас 24 мянган хүн унаж бэртдэг гэсэн статистик судалгаа бий. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгээр ч нийт унаж бэртсэн хүмүүсийн 60 % нь хальтиргаа гулгааны улмаас гэмтдэг байна. Иймээс хүн амын унаж бэртэх тохиолдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны болон хууль хяналтын байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд  хамтран 2013 оны 11 сарын 20-ноос “Хальтиргаагүй Улаанбаатар” 3 сарын аяныг зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд нэгдсэн төлөвлөгөө гарган сургалт, сурталчилгаа зохион байгуулж, зөвлөмжийн дагуу нөлөөллийн арга хэмжээ авах 2  ажлын хэсэг гарлаа.

 


Явган хүний зам талбайн хальтиргааг бууруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Зам тээврийн яам, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын оюутны холбоо, хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгжүүд орсон. Харин  Гэр хорооллын гудамж талбайн хальтиргааг бууруулах ажлын хэсэгт дүүрэг, хорооны Засаг дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сайн дурын идэвхтэн иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ЭМШУИС-ийн оюутан, Монголын оюутны холбоо орж байгаа юм.
Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв иргэд хальтирч унан гэмтсэн тохиолдлуудыг бүртгэн тандалт хийж хэн, хэзээ,хаана бэртсэн болохыг мэдээлэх юм. Мэдээллийн дагуу нийслэлийн дүүрэг хороод тохижилт үйлчилгээний газрууд хальтиргааг бууруулах арга хэмжээ авч ажиллана. Мөн хүн амын дунд хальтиргааны улмаас үүсэх осол бэртлээс сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулахаас гадна  сургуулийн сурагч, оюутан сайн дурын идэвхтэн иргэдийг гудамж талбайд хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэх ажилд татан оролцуулах юм.
Албан байгууллага бүр орчныхоо 50 м хүртэлх газрыг хариуцан хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхааран ажиллахыг сануулан, удаа дараа цэвэрлэгээ хийгээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоор төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Улаанбаатар хотод зочилж буй дотоод гадаадын жуулчдад зориулан Нийслэлийн Аялал жуучлалын газраас нийслэлийн үзмэр, үзвэр, үйлчилгээний газрууд болон хэрэгцээт бүх төрлийн мэдээллийг нэг дороос авах боломжтой ухаалаг гар утасны iOS болон Android үйлдлийн системд зориулсан аппликэйшнийг гаргалаа. Энэхүү программд тус газраас зохион байгуулсан үйлчилгээний чанарын болон харилцааны сургалтад хамрагдсан, стандартын шаардлага хангасан жуулчны үйлчилгээний бүх төрлийн байгууллагууд өөрсдийн сурталчилгааг, соёл урлагийн байгууллагууд танилцуулга мэдээллээ байршуулсан юм. Ухаалаг утастай иргэд Ulaanbaatar Official Travel Guide гэсэн нэрээр уг аппликэйшнийг татаж авч, Улаанбаатар хотын аялалын маршрутын бүхий л мэдээллийг аваарай гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Гадаадад  байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл бүрджээ. Энэ талаар Нийслэлийн өмчийн харицааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа.

-Гадаадад амьдарч байгаа иргэд газар өмчлөх боломжтой болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Гадаадад  амьдарч байгаа иргэн газар өмчлөх эрх нь хуулиар нээлттэй байдаг. Гэвч өмнө нь гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл боломж бололцоогүй байсан.

 

Өөрөөр хэлбэл, хуулиар эрх нь байвч нөхцөл нь бүрдээгүй байсан гэсэн үг. Энэ удаад нийслэлийн иргэдэд 52 байршилд газар өмчлүүлэхээр НИТХ-аас шийдвэрлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор газар өмчлөх хүсэлтэй эх орондоо амьдарч байгаа болон гадаадад амьдарч байгаа иргэд дээрх байршлуудад газар өмчлөх өргөдөлөө явдал чирэгдэлгүйгээр өгөх нөхцөл боломжийг бий болгохын тулд онлайнаар газар өмчлөх өргөдөл хүлээн авдаг болно.

-Онлайнаар бүртгүүлж буй иргэн өмнө нь газар өмчилж байсан бол яах вэ?
-Цахим хэлбэрээр өргөдөл авахын тулд манайх Нийслэлийн мэдээлэл технологийн газарт захиалаад программыг нь хийлгэж байгаа. Уг программ нь бэлэн болоход 52 байршлын аль нэг байрлалд газар өмчлөхөөр сонирхсон иргэд тухайн байршлаасаа дараад шууд бүртгүүлэх боломжтой болно гэсэн үг. Ингэж бүртгүүлэхэд тухайн иргэний талаар лавлагаа нэхнэ. Учир нь Монгол Улсын иргэн үнэ төлбөргүйгээр нэг удаа газар өмчлөх эрхтэй байдаг. Тиймээс тухайн иргэнийг өмнө нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газар өмчилсөн эсэхийг регистрийн дугаараар нь шүүгээд мэдэгдэнэ. Хэрэв өмнө нь газар өмчилсөн байвал “уучлаарай та өмнө нь газар өмчилсөн учир таныг бүртгэх боломжгүй байна” гэдэг хариуг өгөх болно.

-Өмнө нь  газар өмчлөөгүй байсан иргэд бол шууд бүртгүүлээд газар өмчлөх эрх нь нээгдэх боломжтой болох юм байна. Тийм үү?
-Улаанбаатар хотын иргэд Монгол Улсын аль ч нутаг дэвсгэрт газар өмчлөх боломжтой. Тиймээс өмнө нь газар өмчилж аваагүй бол тухайн иргэнээс холбогдох мэдээллээ оруулахыг мэдэгдээд онлайнаар бүртгээд авна. Түүний дараа тухайн иргэд яг аль байрлалд газар өмчлөх эрхтэй болсон талаар мэдээлэл очино. Тиймээс мэдээллийг авсан иргэд харьяа дүүргийнхээ газрын албанд материалаа бүрдүүлж өгөх хэрэгтэй. Учир нь хуульд цаасаар бичиг баримтыг нь бүрдүүлсэн архив байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс холбогдох цаасан материалуудыг газар өмчлөх бололцоо нь бүрдсэн тохиолдолд л өгдөг болох юм. Ер нь сүүлийн үед бүх л зүйлийг онлайнаар бүртгэдэг болоод байгаа. Тухайлбал, ерөнхий боловсролын элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдыг онлайнаар бүртгэж байна. Тиймээс манай иргэд энэ талын мэдлэгтэй болчихсон.

-Онлайнаар өргөдөл хүлээн авах болж байгаа нь ямар давуу талтай юм бэ?
-Өмнө нь газар өмчлөх өргөдөл хүлээн авахад их хүндрэлтэй байсан. Учир нь хаана ямар газар өмчлүүлэх гэж байгаа талаар хэвлэл мэдээллийг хэрэгслээр мэдээлэл авсан хэдэн зуун иргэн дугаарлан зогсч өргөдөл өгдөг. Мэдээж газар нь хэмжээтэй, хязгаарлагдмал нөөцтэй байдаг. Тиймээс 1000 иргэнд газар олгоно гэсэн тохиолдолд эхний 100 хүн тус бүр 10 өргөдөл өгөөд тухайн газрын хэмжээ дуусчихдаг байх жишээтэй. Гэвч өглөөнөөс орой болтол дугаарлан зогссон иргэдийн өргөдлийг манай ажилчид авахаас өөр аргагүй байдал үүсдэг. Тиймээс ч иргэдийн өргөдөлийг нь хүлээн авч дарагдуулах, хугацаа их алдах зэрэг хүндрэл чирэгдэл их гардаг. Энэ мэт асуудлыг таслан зогсоох үүднээс иргэдийг цаасаар өргөдөл гаргахыг зогсоож байгаа. Өөрөөр хэлбэл, цахим хэлбэрээр өргөдөл авч эхлэх нь төрийн байгууллагын албан тушаалтны оролцоогүйгээр газар өмчлөх өргөдлийг хүлээн авна гэсэн үг. Улмаар хүнд суртал, авлига гэсэн хардалт сэрдэлт үгүй болно. Учир нь ямар ч албан тушаалтны оролцоогүйгээр компьютер шууд хуваарилна. Тухайлбал, тухайн ажилчдыг танил хүнийхээ өргөдлийг аваад, миний өргөдлийг дарагдуулчихлаа гэх зэрэг хардалтууд үгүй болох юм.

-Хэзээнээс иргэдээс онлайнаар газар өмчлөх өргөдлийг  нь хүлээн авч эхлэх вэ?
-Иргэдэд өмчлүүлэх боломжтой болсон 52 байршлын байр зүйн зургийг захиалаад хийлгэж байгаа. Ирэх оны газар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар саналаа өгсөн. Байр зүйн зураг бэлэн болсоны дараа тухайн байршилууд дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийнэ. Өөрөөр хэлбэл, хаана нь сургууль, цэцэрлэг байрлах, хаана нь эмнэлэгийг нь барих зэрэг бүр төлөвлөлтүүдийг хийнэ. Ингэсэнээр хэдэн иргэнд газар өмчлүүлэх тоо, хэмжээ нь тодорхой гарна. Үүний дараа иргэдээс онлайнаар өргөдлийг нь хүлээн авч шийдвэрлээд явна. Төлөвлөж байгаагаар ирэх хавраас уг асуудал ажил хэрэг болоод явах байх.

-Газар эзэмших болон өмчлөх зэрэг ямар ажил хийгдэхгүй зогсоочихсон байгаа гэсэн үү?
-Иргэдийн дунд бага зэрэг төөрөгдөл яваад байна. Уг нь газар эзэмших эрх шилжүүлэх, хугацаа сунгах зэрэг ажлууд хэвийн явагдаж байгаа. Зөвхөн шинээр газар олголтыг зогсоочихсон юм.

-Шинээр газар олголт хэзээнээс хийгдэж эхлэх вэ?
-НИТХ-аас иргэд газар эзэмшүүлэх эрх олгох тухай журам батлагдчихвал ямар журмаар яаж олгох нь шийдэгдэнэ. Тиймээс иргэд шинээр газар олголт л зогссон гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд орсон иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг шилжүүлэх үйл ажиллагаа түр зогсоосон байгаа гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

“Монгол хөөмий” дэд хөтөлбөрийн хүрээнд  Дүүргийн Засаг даргын 2013 оны 427 тоот захирамжаар Нийслэлийн Соёл урлагийн газар, Жаргалант тосгоны соёлын ордонтой  хамтран жил болгон уламжлал болон зохион байгуулагддаг  “Хөөмийн уянга 2013”  хөөмийчдийн гурав дахь удаагийн уралдааныг нийслэлийн хэмжээнд   2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Жаргалагт” тосгоны соёлын ордонд  хоёр  насны ангилалаар зохион байгууллаа. Уг уралдаанд 20 гаруй авьяаслаг хөөмийчид оролцож насанд хүрэгчдийн ангилалд “Гранпри” шагналыг Соёл урлагийн их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан Б.Чинбат, удаах байранд тус сургуулийн 1- дамжааны оюутан Ц.Хаш-эрдэнэ, Дармаа, нар шалгарлаа.

 

Өсвөр насны ангилалд тэргүүн байранд Хан-уул дүүргийн сурагч Б.Санжаажав, удаах байранд Хан-уул хамтлаг, Л.Эрдэнэжав, Тэмүүлэн нар шалгаран Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан. Засаг даргын тамгын газраас тэмцээнд оролцсон авьяастануудад урамшуулал олголоо.

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд “Иргэний танхим” уртын дуу, морин хуурын эгшигээр жавраа үргээж үүдээ нээлээ. Нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Б.Батдорж, Н.Ганаа, Ц.Төрхүү, ИТХ-ын ажлын албаны дарга М.Зундуйдаваа, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун зэрэг удирдлагуудаас гадна нийслэлийн ИТХ-ын ажлын албаны дарга Б.Энхболд, тус дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Авирмэд болон бусад дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга, ахлах мэргэжилтнүүд хүндэт зочноор уригдан оролцлоо. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Иргэний танхим”-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.

 

Тус нээлтэд оролцсон нийслэлийн ИТХ-ын ажлын албаны дарга Б.Энхболд хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн зарлигийг сахин биелүүлж хамгийн анхны иргэний танхимыг дүүргийнхээ 7 дугаар хороонд нээсэн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 7, 19, 21-р хороонд “Иргэний танхим”-тай бөгөөд ирэх ондоо багтааж бүх хороог “Иргэний танхим”-тай болгох зорилго тавин ажиллаж байна. 

Төр иргэний гүүр болох энэхүү танхим нь нийслэлийн хэмжээнд Хан-Уул дүүргийн дараа нээгдэж буй хоёр дахь танхим юм.