Нийслэлийн ИТХ-ын 09 сарын 26-ны ээлжит хуралдаанаар “Хог тээврийн тариф”-ийг шинэчлэн тогтоосон. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 2-р сарын 4-ний өдрийн 12 дугаар тогтоолоор хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн 1 тонн хог хаягдлыг 1 километрт тээвэрлэх зардлыг тогтоосон бөгөөд тус тогтоолоор 1 тонн ахуйн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг 1-10 км-т 1350төг, 11-20км-т 1300төг, 21-30км-т 1240төг, 31-40км-т 1200төг, 41-ээс дээш 1180төгрөг байхаар баталжээ.

 


Энэ тариф батлагдсанаас хойш шатахууны үнэ 50 хувиар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 75 хувиар өссөн нь цаашид бензин шатахууны үнийн өсөлт, цалин хөлсний нэмэгдэл, зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан хог тээврийн тарифийг шинэчлэн тогтоохгүй бол хог тээврийн үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд алдагдалд орох байдал үүссэнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдэгдсэн. Мөн хог тээврийн үйлчилгээний тухайн жилийн зардлыг тооцоход жилдээ хүрэлцэхгүй байгаагаас машин техникийн засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийх, парк шинэчлэлтийг бие даан шийдвэрлэх боломжгүй байдалд хүрсэн нь хуваарийн дагуу цаг хугацаандаа хог ачиж тээвэрлэх үйлчилгээ доголдоход хүрч, улмаар айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүд хогны машин ирээгүй гэсэн шалтгаанаар хог хаягдлаа ил задгай хаях, эзэнгүй хур хог, үүсмэл цэгүүд бий болох зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна гэж холбогдох албаныхан мэдээлсэн юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны саналын дагуу нийслэлийн ИТХ-ын 09 сарын 26-ны ээлжит хуралдаанаар хог тээврийн шинэчилсэн тарифыг 1 рейс буюу дунджаар 3,5тн хог хаягдлыг төвлөрсөн цэгт хүргэхэд гарах нийт зардлыг багтаан тооцож, тухайн дүүргээс төвлөрсөн хогийн цэг хүртэлх зайнаас хамааруулан дүүрэг бүрээс 1тн хог хаягдлыг тээвэрлэх зардлыг тооцож шинэ тариф баталлаа. Хог тээврийн үйлчилгээнд 10 сарын 01-нээс эхлэн шинэ тарифийг мөрдөх бөгөөд ажилчдын цалин, техникийн шинэчлэлтэд уг нэмэгдлийг голчлон зарцуулах юм. /Жич: Шинэчилсэн тариф болон цалингийн өсөлт, шатахууны өсөлт гарсан тохиолдолд хэрхэн өөрчлөгдөх талаар дараахи хүснэгтээр танилцуулъя/ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1.    Хог тээврийн үйлчилгээний тариф
 

Хогийн төвлөрсөн цэг хүртлэх зай 1км-т 1тн хог тээвэрлэх тариф /төг/
1-10 км 3,000
11-15 км 2,700
16-20 км 2,300
21-дээш км 1,800
 

1. Цалингийн болон шатахууны өсөлт гарсан тохиолдолд тарифыг дараах байдлаар өөрчилнө.
 
-  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхэд
   (Тариф х 0,35 х өсөлтийн хувь) +Тариф=Нэмэгдсэн тариф
 
-   Шатахууны үнийн өсөлт гарахад
    (Тариф х 0,24 х өсөлтийн хувь) +Тариф=Нэмэгдсэн тариф

Дүүргийн төсвийн байгууллагын шууд захирагч, нягтлан бодогч нарт нийслэлийн Аудитын газраас 10 дугаар сарын 3-ны өдөр сургалт зохион байгууллаа. Ирээдүй цогцолбор сургуулийн сургалтын танхимд болсон тус сургалтаар 2012 оны санхүүгийн тайланд аудит хийхэд гарсан зөрчлүүд, цаашид анхаарах болон 2013 онд Төсвийн тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан төсөвт байгууллагад хуваарийн дагуу санхүүгийн
тайланд явцын аудит хийх талаар зааж сургасан байна.

 

         Монгол улсын Засгийн газрын 2010 оны 43 дугаар тогтоолоор  батлагдсан  ХДХВ/ДОХ/ БЗДХ-аас урьдчилан сэргийлэх Үндэсний стратеги төлөвлөгөө, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 429 дүгээр тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр 2013 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүрэг, хороо, байгууллагуудыг дунд зарласан болзолт уралдаанд  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар  хийсэн ажлаараа нийслэлийн хэмжээнд Тэргүүн байр эзэлж  2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн  Эрүүл мэндийн газрын Өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.

 

Мөн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Булганг Талархлаар шагнасан бөгөөд  ЭМН-ийн ХДХВ/ДОХ/ БЗДХ-аас урьдчилан сэргийлэх диспансер, 22 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Жаргалант тосгоны хүн эмнэлэг зэрэг байгууллагууд  шагналт байруудад  тус тус шалгарлаа.

         Дүүргийн хэмжээнд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн  олон шинэлэг ажлуудыг зохион байгуулахдаа хороо, өрхийн эмнэлэг, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг идэвхитэй оролцуулан, мэргэжил аргазүйн удирдлага, зохион байгуулалтаар ханган үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж  ажилласнаар  энэхүү амжилтанд хүрэх алхам болсон юм.

     Тус ажлын хүрээнд Дотоодын цэргийн 05 дугаар  анги, Хилийн цэргийн 0151 дугаар  ангийн хооронд дэвжээ тэмцээн, сургалтыг явуулж, Ерөнхий боловсролын 2000 сурагчдын дунд  зохион бичлэгийн уралдаан, асуулт хариултын хөгжөөнт болон аха тэмцээн, Баянхошуу хойгуур чиглэлийн автобуснуудад НЧВ ХХК –тай хамтран автобусны гар бариулд сурталчилгааны материал байршуулах, ХДХВ/ДОХ/-ын эрсдэлд өртсөн иргэнд дүүргийн Улаан загалмайн  хороотой хамтран хүнсний мухлаг ажиллуулах зөвшөөрөл олгох, зайрмагны тоног төхөөрөмжийн тусламж үйлчилгээг хүргэх зэрэг олон талт ажлуудыг санаачлан гүйцэтгэлээ.

9 ДЭХЬ УДААГИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭН БУЮУ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ОРОХ ИРГЭДИЙН ХУВААРИЙГ  ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.     /2013 ОНЫ 10 ДУГААР САРЫН 1-12 ӨДРҮҮДЭД ХӨСҮТ /

Халдварт өвчин судлалын төвд 2013 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс 14-ны өдрүүдэд зохион байгуулагдах СХТТШ-д тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах хуваарийг ХөдөлмөрЭрхлэлтийн үйлчилгээний төвийн www.ces.gov.mnсайтаас харна уу.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахын  өмнө дараах зүйлсийг онцгой анхаарч, өөрийгөө бэлтгэж ирнэ.

 

Үүнд:

  • Өлөн байх
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байх

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахад шаардагдах бичигбаримт:

  • Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх эх хувь
  • Бүртгэлийн шар хуудас /тасалбар/
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хураамж ХӨСҮТ-ийн /2-р байр/ эмнэлэгийн санхүүд тушаана. /55000 төгрөг бэлнээр /
  • Цээж зураг 1хувь / Сүүлийн 3-6 сарын хугацаанд авахуулсан байх3*4 хэмжээтэй/
  • Өлөн шээсээ цэвэр саванд хийж авчрах

Анхаарах зүйлс:

  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зөвхөн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн нэр бүхий иргэд батлагдсан хуваарийн дагуу тогтоосон хугацаанд хоцролгүй, эмх цэгцтэй хамрагдана.
  • Дээр дурьдсан бичиг баримтыг авчраагүй иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулахгүй.
  • Үзлэгт хамрагдах иргэд өөрийн үзлэг шинжилгээ өгөх газар, өдөр, цаг, ээлжийг нарийн нягтлан шалгана.
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах үед хуурч мэхлэх, зүй бус үйлдэл гаргахыг хатуу хориглоно. Өөрөөр хэлбэл өөрийнхөө оронд өөр хүнийг үзлэг шинжилгээнд хамруулах оролдлого гаргасан тохиолдолд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцээгүйд тооцох тул бусдад мэхлэгдэж, өөрсдийгөө хохироохгүй байхыг анхааруулж байна.
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох иргэдийн бичиг баримтыг хүн нэг бүрчлэн тулгаж оруулна.
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн ч эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж тэнцэхгүй /элэгний В, С вирус, тэмбүү, сүрьеэ гэх мэт/ бол  БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгч иргэнээр нэр байршихгүй.
  • СХТТШалгалт болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж тэнцээгүй тохиолдолд төлбөр, хураамжийг буцаан олгохгүй.
  • БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгч иргэнээр нэр байршсан иргэнд солонгосын ажил олгогч ажлын санал тавьж солонгосын ХЗЯ-аас визний зөвшөөрөл ирсэн иргэн явахын өмнөх давтан эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагддаг. ЭМДҮШ-ний хураамж ерөнхий ЭМҮШ-ний хураамж болох /55000 төгрөг/-д багтсан байна.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийх эмнэлгийн байгууллагийн хаяг

Эрүүл мэндийн байгууллагын нэр

Байршил

Үзлэг хийх

хугацаа

Халдварт Өвчин

СудлалынҮндэсний Төв

 

 

Баянзүрх дүүрэг. Намянжугийн гудамж.                        4-р хороо ХӨСҮТ-ийн              2-р  байр

2013.10.01-2013.10.14

 

8:00-15:00 цаг

Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан иргэд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн www.ces.gov.mn цахим хуудаснаас тэнцсэн эсэх нэрээн харна уу.

ЭМҮШ-д хамрагдаж тэнцсэн иргэд ажлын 7-14 хоногийн дотор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн байранд ирж БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгч иргэнээр нэр байршуулах бүртгэл хийлгэнэ үү.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв

Байгууллагын хаяг: Хан-Уул дүүрэг 2-р хороо Чингэсийн өргөн чөлөө Цагаан хаалганы баруун талд  Гутлын үйлдвэрийн хажууд шилэн ногоон барилгын  1 давхарт   Гадаадад ажиллах хүч илгээх алба

Холбоо барих   утас: 70139022, 77121285

Цахим хуудас:www.ces.gov.mn

Дүүргийн Засаг даргын 2013 оны 395 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Түүх соёлын үл хөдлөх, хөшөө дурсгалт газруудаар танин мэдэхүйн аялалыг зохион байгуулах болсон билээ. Захирамжийн дагуу зохион байгуулсан тус аялалд ерөнхий боловсролын сургуулийн 180  гаруй сурагч оролцсон байна. Энэхүү танин мэдэхүйн аялалыг зохион байгуулсан нь сурагч, хүүхэд багачуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дүүргийнхээ нутагт байрлах хөшөө дурсгалын талаарх түүхээ мэдэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болсон гэдгийг аялалд оролцсон сурагчид энэ үеэр хэлж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Бямба гарагт Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд хийгдэж буй ажилтай танилцаж иргэдтэй санал солилцлоо.
УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн ерөнхий чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 дэд төвтэй байхаар заасан юм. Мөн  Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хотыг  нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлж, улмаар хөгжил дагуулсан бүтээн байгуулалтыг эхлүүлнэ” гэж тусгасан

 

байдаг. Хотын ерөнхий төлөвлөгөө болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу эхний ээлжинд Баянхошуу болон Сэлбэ орчмыг хотын дэд төв байхаар төлөвлөж, Азийн хөгжлийн банктай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр талууд өнгөрсөн онд хамтын ажиллагааны "Санамж бичиг"-т гарын үсэг зурсан юм.
Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороо буюу Баянхошуу орчмын 162 га талбай  бүхий газрыг дахин төлөвлөж хөгжүүлж  Улаанбаатар хотын  200 мянган хүн ам оршин суух бололцоо бүхий дэд төв байхаар Азийн хөгжлийн банкны “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-д тусгасан байна. Энэхүү ажлыг НҮБ-ын хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр болох  “ХАБИТАТ” төслөөс  өөрсдийн чиг үүргийн дагуу дэмжин ажиллаж байгаа бөгөөд тухайн хэсгийн иргэдтэй  хэд хэдэн удаагийн уулзалт хийн иргэдийн оролцоотойгоор дэд төвийн ерөнхий зураглалыг гаргасан байна. Баянхошууны иргэд гудамж, хороо, хэсгээрээ нэгдэн 15-30 хүний бүрэлдэхүүнтэй 108 бүлэг байгуулж дэд төв болгон хөгжүүлэхэд хэрхэн оролцох, газраа ямар хэлбэрээр чөлөөлж, инженерийн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээг хувиарлан төлөвлөлтөө хэлэлцсэн байна. Иргэд энэхүү төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байснаас гадна 35 хувь нь энэхүү бүтээн байгуулалтад өөрсийн хүч хөдөлмөрөө зориулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Харин Сэлбэ дэд төв буюу Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нийт 156 га талбайг Улаанбаатар хотын хоёр дахь дэд төв болгон хөгжүүлэх юм. НҮБ-ын ХАБИТАТ төслийн зохицуулагч Ш.Энхцэцэгийн танилцуулснаар энэ хэсэгт нийтдээ 2000 гаруй хүнийг хамруулсан 53 бүлгийг үүсгэн иргэдийн оролцоотойгоор Улаанбаатар хотын хоёр дахь дэд төвийг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцон, зураглал хийсэн байна. Улаанбаатар хотын хоёр дахь дэд төвийг Сэлбэ дэд төв гэж нэрлэх шийдвэрийг тухайн хэсгийн иргэд өөрсдөө гаргажээ. Улаанбаатар хотын гэр хорооллын хойд хэсэг болох Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг дахин төлөвлөж хөгжүүлэн 200 мянган хүн амыг хамарсан үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой хотын дэд төв болгоход 10 жилийн хугацаа шаардлагатай байгааг Азийн хөгжлийн банкны  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-өөс үзэж байна. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга, энэ ажилд Азийн хөгжлийн банкнаас 500 сая ам.долларын санхүүжилт олгохоор талууд тохиролцсон. Хэрвээ санхүүжилтийн гэрээг УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэн баталбал ирэх хавраас ажлаа эхлүүлэх боломжтой байгааг онцлон хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Зорилго:

Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдааныг  зарлаж байна.

 

Хамрах хүрээ: Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд

Зохион байгуулалт:  1-р шатны шалгаруулалтыг 10 дугаар сарын 09-нд зохион байгуулна. Эхний 3 байр  2013 оны 10 дугаар сарын 23-нд  Нийслэлийн уралдаанд оролцох ба амжилттай оролцсон сургуулийг Нийслэлийн өдрийн хүндэтгэлийн тоглолтонд оролцуулна. Хүндэтгэлийн тоглолт “Соёлын төв өргөө”-нд 2013 оны 10 дугаар сарын 29-нд болно.

Уралдаанд тавигдах шаардлага

Уралдаант наадамд нийт3 дуугаар оролцоно. Үүнд:

а/Заавал дуулах дуу

б/Өөрийн урын санд шинээр орсон дан найрал дуу

в/ хөгжимтэй найрал дууны бүтээл

Заавал дуулах дууг Уралдааны Зохион байгуулагчид сонгон, сургалт явуулна. Өөрийн сонголтоор дуулах дан найрал дууг хөгжмийн багш найруулга хийж оролцоно.

Дуулагдах дуунууд чанарын өндөр ур чадвар шаардсан байна.

Уралдааныг мэргэжилийн багш нар, уран бүтээлчид дүгнэнэ.

  Уралдаан зохион байгуулах газар

          Уралдааныг сургуулиудын байршлыг харгалзан  бүсүүдээр хуваан зохион байгуулах ба тухайн үед тусгай цагуудаар сургууль тус бүрийг оролцуулна.

2013.10.09 –ний 09.00 цагт “Ирээдүй 1-р бага” сургуулийн урлаг зааланд Ирээдүй цогцолбор сургуулийн Найрал дууны хамтлаг

2013.10.09-ний  11.00 цагт ”Баянхошуу бүс” ,67,76,104,105,123,74 сургуулиуд  76 дугаар сургуулийн урлаг зааланд

2013.10.09-ний 14.00 цагт “Толгойт бүс” 9,12,62,42,65,106,107 сургуулиуд 12 дугаар сургуулийн урлаг зааланд анхан шатны шалгаруултууд явагдана.

 Найрал дууны шалгаруулалт болох Ирээдүй-83, 12, 76 сургуулиудын захирал болон дуу хөгжмийн багш нар  тухайн өдрийн  цагт сурагчдын хувцас солих анги болон бусад бэлтгэлийн сайтар ханган урлаг заалаа чөлөөлж оролцуулахыг анаарна уу. 

            Шагнал урамшуулал

Уралдаанд оролцох хамтлаг багшийг:

  1. Дууны сонголт
  2. Найруулга
  3. Найрал дуучдын болон хормейстр багшийн ур чадвар
  4. Тайзны соёл, хувцаслалт
  5. Эрэгтэй эмэгтэй хүүхдийн тооны харьцааг шийдьэрлэсэн байдал

/оролцох хамтлаг 60-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй байх/

  1. Бэлтгэл зохион байгуулалт зэрэг шалгуураар дүгнэж дараах байр эзлүүлэн шагнаж урамшуулна.

Тэргүүн байр                               Өргөмжлөл мөнгөн шагнал  300,000

Дэд                                                 Өргөмжлөл мөнгөн шагнал  250,000

Гуравдугаар байр                        Өргөмжлөл мөнгөн шагнал  200,000

Шагналт байр                               Өргөмжлөл мөнгөн шагнал 150,000

Шилдэг удирдаач багш                 Өргөмжлөл мөнгөн шагнал 100,000

Шилдэг аронжировщик багш        Өргөмжлөл мөнгөн шагнал 100,000

Зохион байгуулагч:

Сонгинрхайрхан Дүүргийн Засаг даргын тамгын газар  Нийгмийн хөгжлийн хэлтэс

Холбоо барих утас: 70173281, 99058465

   Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс Хууль хяналтын байгууллагуудын алба хаагчдын дунд “Эвтэй байхдаа хүчтэй” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын ажлын албаны дарга М.Зундуйдаваа нар оролцож тамирчдад амжилт хүслээ.

 

Хууль хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дүүргийн Шүүх, Прокурор, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг 7 байгууллагын авьяаслаг залуус хурд хүч, мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө. Тэд хоорондоо багийн мэндчилгээ, буухиа, асуулт хариулт, багийн ахлагч, хөгжөөн дэмжигчдийн тэмцээнээр өрсөлдсөнөөс дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн баг нэгдүгээр байр, Онцгой байдлын хэлтэс дэд байр, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн баг тамирчид гуравдугаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналын эзэн болов.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар 999 өсвөрийн шатарчин бэлтгэх зорилготой “Ирээдүйн мастерууд Сонгиноос” хөтөлбөрийн нээлт энэ сарын 26-ны өдөр “Ирээдүй” цогцолбор бага сургуульд болж өнгөрлөө. Дүүргийн хүүхэд багачуудыг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний оюун ухаан, сэтгэн бодох авьяас чадварыг нээн хөгжүүлэх, зөв хүүхэд болгон төлөвшүүлж хөгжүүлэх, сурах арга барил эзэмшүүлэхэд чиглэсэн шатрын сургалтыг дүүргийн 30 сургуульд явуулах юм.

 

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн нээлтэд дүүргийн Засаг дарга М.Чинболд, Боловсролын хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн 30 сургуулийн захирал оролцов.

Нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга М.Чинболд шатрын сургалт нь хүүхдийн хүмүүжилд эерэг үр нөлөөтэйг дурдаад сургагч багш нарт ирээдүйн мастеруудыг бэлтгэх их үйлсэд өндөр амжилт гаргахыг хүссэн юм. Мөн тэдэнд ном, ханын шатар бэлэглэсэнд тус спортыг хөгжүүлэх бааз суурийг бий болгоход ихээхэн тус нэмэр болж байгааг сургуулийн захирлууд хэлж байлаа.