Дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөөдөр Япон улсын Цукуба хотод үйл ажиллагаа явуулдаг “Takaragi Japan” ХХК-ийн зөвлөх Нишизава Такэшигэг хүлээн авч уулзлаа.

 Ноён Нишизава Такэшигэ МҮХАҮТ-аас зохион байгуулсан “Алтан түншлэл”  арга хэмжээнд оролцохоор ирсэн бөгөөд Ибараки мужийн Цукуба хотын засаг захиргааны зүгээс Сонгинохайрхан дүүрэгтэй хамтарч ажиллах санал тавьсаныг уламжлахаар өнөөдөр тус дүүрэгт хүрэлцэн ирсэн юм.

 

Засаг дарга М.Чинболд уулзалтын үеэр Цукуба хотын энэхүү саналд туйлын сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн зүгээс Цукуба хотын захиргаанд Санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлэх санал тавин Санамж бичгийн төслийг илгээж буйгаа  ноён Нишизава Такэшигэд гардууллаа.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас дүүргийн удирдах ажилтан, хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарт хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтад 112 албан хаагч оролцож  хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэн, энэ чиглэлийн арга зүйг эзэмшиж, ажлын уялдаа холбоог сайжруулах талаар мэдлэг мэдээлэлтэй болсон байна.

 

Удирдах ажилтнуудын сургалт   НХГБХГазрын тэргүүн Я.Байгалмаа

Нийгмийн ажилтаны сургалт

Нийгмийн ажилтаны сургалт

 Хэсгийн ахлагч нарын сургалт

 Хэсгийн ахлагч нарын сургалт

 

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран 32 хорооны нийт хэсгийн ахлагч нарын дунд зохион байгуулж буй “Гэмт хэрэг зөрчилгүй жишиг хэсэг” уралдааны болзолтой танилцана уу.

 

СХТТШ-нд тэнцсэн иргэдийн анхааралд

1. СХТТШ-нд тэнцсэн иргэдийг хамруулах Эрүүл мэндийн үзлэг шинжилгээний товыг  Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн цахим хуудсаар дамжуулан товлон зарлана.

2. СХТТШ-нд тэнцээгүй иргэдийн нэрс хасагдсан.

ТЭНЦСЭН иргэдийн нэрсийг энд дарж үзнэ үү.

Энэ жил 18 дахь удаагаа тэмдэглэж байгаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр 09.00 цагаас Сонгинохайрхан уулын бэлд байрлах хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхэллээ. Тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун болон бусад нийслэл, дүүргийн удирдлагууд оролцов. Дараа нь Хамбын овоонд “Баянхошуу гандантэгчилэн” хийдийн лам нар ном хурсан байна.  

Мөн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хэлмэгдэгсэд болон түүний үр хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэр хэлмэгдэгсдийн төлөөлөл болсон дүүргийн 32 дугаар хорооны иргэн 91 настай М.Нямсүрэнд өргөө цагаан гэр бэлэглэж, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд нь гарын бэлэг гардууллаа.

 

 

Дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулдаг “Хайрхан уулаа дээдлэе-2013” явган аялал 9 дүгээр сарын 7-ны өдөр болов. Улаанбаатар - Манзушир хийд - Цэцээ гүний чиглэлд явагдсан тус явган аялалд “Ирээдүй” цогцолборын 2-р бага, 3-р бага, 2-р дунд, 1-р ахлах, 2-р ахлах, 9, 12, 42, 62, 74, 76, 107, 121, 123 дугаар сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаас 38, 55, 80, 81, 90, 91, 99, 110, 111, 112, 113, 127, 117, 125, 148, 156, 158, 192 цэцэрлэг, 41-р ясли зэрэг дүүргийн боловсролын 33 байгууллагын 650 гаруй багш, ажилтан, албан хаагч оролцлоо.

 

УИХ-ын 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг УИХ-д Л.Эрдэнэчимэг, Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар нарын  3 төлөөлөлтэй. Энэ долоо хоногоос буюу 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар нар  дүүргийнхээ иргэдтэй уулзалт хийхээр боллоо. 10 гаруй хоногийн турш үргэлжилж дүүргийнхээ нийт 32 хороогоор тойрох энэхүү уулзалтуудаар гишүүд маань иргэддээ өнгөрсөн хугацаанд хийсэн болон одоо хийж байгаа ажлаа танилцуулж мөн иргэдийнхээ санаа бодлыг сонсон, тэдний санал хүсэлт санаачлагыг цаашдын ажилдаа тусгахыг зорилго болгож байгаа юм.

 

Д.Тэрбишдагва Шадар сайдын ажлын ачааллын улмаас тойрогтоо ажиллахаа хэд хоногоор хойшлуулаад байна.

Иргэдийн хувьд өөрсдийг нь төлөөлөн хууль тогтоох дээд байгууллагад ажилладаг гишүүдтэйгээ нүүр тулан уулзаж санал бодлоо хэлж, дүүргийн хөгжил, төрийн ажилд хэрэг болохуйц санаачлагаа дамжуулах сайхан боломж нь энэхүү уулзалтууд байдаг. Мөн нөгөөтэйгүүр дүүргийн удирдлагууд, харъяа хэлтсүүдийн дарга нар, албан хаагчид эрхэм гишүүдийн хамт уулзалтад ирж байгаа учир иргэд аливаа тулгамдсан асуудлаа шийдвэр гаргах түвшинд танилцуулж, газар дээр нь хариу авах  боломжтой байгаа юм.

Удахгүй Их хурлын чуулган эхэлнэ. Ийнхүү иргэд сонгогчидтойгоо уулзан, тойрогтоо ажилласнаар эрхэм гишүүд маань ирэх чуулганаар дүүрэг, тойргийнхоо сонгогчдын саналыг төрийн ажилд тусгуулан нийт Монголын иргэдийн эрх  ашигт нийцсэн олон хууль төсөл санаачлан идэвхи зүтгэлтэй ажиллах бизээ.

 

 

 

УИХ-н гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГИЙН Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй хийх уулзалтын хуваарь

 

 

 

 

 

УИХ-н гишүүн Д.Сумъяабазарын Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй хийх уулзалтын хуваарь

 

 

Сонгинохайрхан дүүргийн гэрэлт ирээдүй болсон бяцхан сурагч, анги дэвшин суралцагч, их дээд сургуулийн оюутнууд та бүхэндээ 2013-2013 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.
Ирж буй хичээлийн жилдээ сурагч, оюутнууд та бүхэн сурлага, урлагийн амжилтандаа ахиц дэвшил гаргаж, өмнөө тавьсан зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Дүүргийн минь сайн сайхан ирээдүй та бүхний сурлагын амжилт, идэвх зүтгэлээс ихээхэн хамаарах тул миний бие та бүхний амжилт, ололтоо ахиулахад өөрийн хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаж байна.

 


Япон улсын хөрөнгө оруулалтаар дүүргийн 74 дүгээр сургуулийн дотуур байранд засвар хийж сурагчдын амьдрах тав тохьтой орчинг бүрдүүлэх ажлыг эхлүүлж, энэ онд дүүргийн 5 сургууль, 2 цэцэрлэгт нийт 499,5 сая төгрөгийн хөрөнгөөр их засвар хийн суралцагч та бүхний ая тухтай сурах орчныг бүрдүүллээ. Алслагдсан хорооны хүүхдүүдийг хичээлийн байртай болгохын тулд 640 хүүхдийн багтаамж бүхий Тахилтын аманд 122, Баянголын аманд 123 дугаар сургуулийг барьж хичээлийн шинэ жилийн эхний өдөр хүүхдүүд та бүхнийг хүлээн авахад бэлэн боллоо.
Мөн сургуулийн өмнөх боловсролын хувьд 192 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулан ашиглалтад оруулсан зэрэг хүүхэд багачууд та бүхний төлөө бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг, ерөнхий боловсрол, их дээд сургуулийн бүхий л оюутан сурагч, багш ажилчид та бүхэндээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.