Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх  журам баталсан.

 

Журмын дагуу төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 жилийн сургалттай сургуулиудын 5-р ангийн стандарт хэрэгжилтийн “Чанарын шалгалт”-ыг НБГ-аас зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтын дүнг нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар мөнгөн урамшуулал олгох тухай хэлэлцүүлэн нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 сарын 10-ны өдрийн А/575 тоот захирамжаар 50 багшийн үзүүлсэн амжилт, үр дүнгээр нь тус бүрийг 1-5 сая төгрөгөөр урамшууллаа.

Энэхүү “Чанарын шалгалт”-д дүүргийн багш нар идэвхтэй оролцож,  урамшууллыг Ирээдүй цогцолбор, 3-р бага сургуулийн багш Ш.Болормаа, П.Мягмар, Ж.Баярмаа, Ж.Батжаргал, Ирээдүй цогцолбор, 2-р  бага сургуулийн багш Ч.Болормаа, Ирээдүй цогцолбор, 1-р бага сургуулийн багш Ж.Алтансувд, Ч.Буяндэлгэр, Б.Гэрэлтуяа, 76 дугаар сургуулийн багш Х.Баярсайхан нарын 9 багш хүртлээ.

Сонгинохайрхан дүүрэгт газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуй нэгж байгууллагууд урьд онуудын газрын төлбөрийн дутуу төлөлт болон 2013 оны 2-р улирлын газрын төлбөрөө 2013.06.20-ны дотор төлж барагдуулна уу.

Заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж алданги, торгууль тооцож газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэлх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

СХД-ийн Өмч, Газрын Харилцааны Алба

Өнгөрсөн сарын 30-ны өдөр эхэлсэн Саппорогийн аюулгүйн тойргийг дөрвөн замын уулзвар болгох ажил маргааш дуусна. “Гудамж”  төслийн хүрээнд зураг төслийг “Танил санаа” ХХК гаргаж, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК хийж гүйцэтгэн ийнхүү нээхээр боллоо. Саппорогийн тойрог нь Замын цагдаагийн газраас явуулсан судалгаагаар нийслэлийн хамгийн их осол гардаг цэгээр нэрлэгдсэн бөгөөд дөрвөн замын уулзвар болсноор авто тээврийн осол, замын түгжрэл буурах юм.

Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны энэ удаагийн шуурхай зөвлөгөөн 6 дугаар сарын 14-ний өдөр Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хурлын танхимд 51,9 хувийн ирцтэйгээр болов. Тус зөвлөгөөний эхэнд ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун 5 дугаар сарын 28-ны өдрийн цахим шуурхай хуралдаанаар нийслэл, дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг мэдээлсэн.

 

Мөн ИТХ-ын дарга Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотын Сеонбук, Тэжон хотын Со дүүргийн урилгаар 5 дугаар сарын 6-наас 15-ны өдрүүдэд хийсэн албан айлчлалын талаар мэдээлэл хийсэн.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга М.Чинболдоос өгөх үүрэг даалгаврыг танилцууллаа. 

Гамшгаас хамгаалах улсын албад, гамшгаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллага, орон нутгийн засаг захиргааны төлөөлөл, ОБЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар, урьдчилан сэргийлэх ажилтнуудын “Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны шинэчлэл”  улсын зөвлөгөөнийг 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд ОБЕГ-аас зохион явуулж байна.

 

Улсын зөвлөгөөний нээлтэд Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж оролцож үг хэллээ.

            Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлийг тогтоох, хамтын ажиллагаагөргөжүүлэх, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй уг зөвлөгөөн, сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчид 120 гаруй албан хаагчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагаандаа хийх шинэчлэлийн талаар хэлэлцэж байгаа юм.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ард түмэн-Та ХААН” хөтөлбөрийн хүрээнд эрүүл аюулгүй амьдрах таатай орчин нөхцлийг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж Монгол хүний аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал үүрэг бүхий Онцгой байдлын албаны албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд энэ зөвлөгөөний ач холбогдол оршиж байна.  

 2012 онд аюулт үзэгдэл, ослын 4040 тохиолдол бүртгэгдэж 100 хүн гэмтэж бэртэн, 237 хүн амь насаа алдаж, 13017 толгой мал хорогдож, 2155 гэр, орон сууц шатаж, 94,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Онцгой байдлын байгууллага 685 хүний амь нас, 25,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гамшгаас авран хамгаалсан байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр тус хоёр байгууллага хамтран дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвд Иргэний хяналтын цэгийг байгуулах ажээ. Тус хяналтын цэгээр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчидтай холбоотой иргэдийн гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх, хариу өгөх замаар хариуцлага алддаг, нөлөөлөлд автдаг, авилгад өртдөг төрийн албан хаагчдын халдлагаас иргэд, нийгмийн эрх ашгийг хамгаалах юм. 

 

Нийслэлийн удирдлагууд метрог замын түгжрэлээс ангижрах хамгийн үр дүнтэй арга гэж сонгосон. Манай дүүрэгт метроны Драгон өртөөг байгуулах юм. Өнөөдөр метро барих шугамыг тэмдэгжүүлж, хотын мэдээллийн санд оруулж, хамгаалалтад авах ёслолын ажиллагаа боллоо. Тус дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Драгон” авто вокзалын баруун хэсэгт өртөөний дурсгалын гэрэлт хөшөөг нээлээ. Нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Б.Батдорж, Н.Ганаа болон бусад албаны төлөөлөгчид оролцсон юм. 

 

2013 оны Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын тэмцээн 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод явагдаж, 12 орны 400 гаруй тамирчин оролцсон. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 204 дүгээр захирамжийн дагуу Биеийн тамир, спорт хорооны дарга Д.Энхбаяр, ахлах дасгалжуулагч Б.Хаштогтох нараар ахлуулсан дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид Монгол Улсаа төлөөлөн барилдаж, 60 кг-ийн жинд А.Саранзул, 56 кг-ийн жинд Б.Рэгзэдмаа, 48 кг-ийн жинд Д.Дэлгэрдарь, 52 кг-ийн жинд  Т.Мөнхжаргал,  65 кг-ийн П.Алтанбагана нар алтан медаль хүртэж Азийн аварга болсон өндөр амжилт гаргалаа.  

 

 

 

Дэлхийн цусны донорын өдрийг угтан цусаа өгч амьдрал бэлэглэх сайн үйлсийн арга хэмжээг дүүргийн Засаг даргын 2013 оны 212 тоот захирамжийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ТЭСО” корпорацитай хамтран 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний талаар мэдлэг хандлагыг дээшлүүлэх сурталчилгаа хийж, дүүргийн нутаг дэвсгэрийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийт сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлэглэх

 

үйлсэд нэгдэн өргөнөөр оролцсоноор цусны донорын эгнээг өргөжүүлсэн хүмүүнлэгийн арга хэмжээ болсон. Энэхүү “Цусаа өгч амьдрал бэлэглэе” аянд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн эмнэлэг, иргэний бүртгэлийн тасаг, “ТЭСО” корпораци бусдыгаа хошуучлан оролцож, 150 гаруй хүн цусаа өгч амьдрал бэлэглэв.