Байгууллага, аж ахуйн нэгж, хороодын орчны тохижилтыг сайжруулах, хог хаягдлыг цэвэрлэх "Тохилог орчин-Эрүүл амьдрал" сэдэвт уралдааны болзол

 

Сонгинохайрхан дүүргийн 2012 оны тоон үзүүлэлтийг   Энд дарж үзнэ үү

Сонгинохайрхан дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс 5 дугаар сарын 3-нд 12 дугаар сургуулийн хурлын танхимд нягтлан бодох бүртгэл болон татвар, нийгмийн даатгалын талаар сургалт зохион байгууллаа. Тус сургалтад аж ахуйн нэгж байгууллагуудын 62 нягтлан бодогч оролцож,  Бизнесийн зөвлөгөө, сургалт, судалгааны төвийн захирал, Монгол улсын гавъяат эдийн засагч Р.Батжаргал, “Мандах бүртгэл” дээд сургуулийн багш Д.Цэвэлмаа, НДЕГ-ын газрын дарга Ц.Ганцэцэг нар хичээл заажээ. Энэ үеэр сургалтад оролцогчид өөрсдөдөө тулгамддаг асуудлын талаар харилцан ярилцаж, сургалт амжилттай боллоо. 

Дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэсээс Монгол улсын Сангийн яамны хамтарсан “Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх - Орон нутгийн төсвийн шинэчлэл” сэдэвтэй сургалтыг 5-р сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтад төсвийн байгууллагын менежер, нягтлан бодогч, хорооны засаг дарга нарын 184 хүн оролцож, төсвийн тухай хууль, орон нутгийн төсвийн харилцаа, хөрөнгө оруулалтын төлөвлөлт санхүүжилт, орон нутгийн хөгжлийн сан, дотоод аудитын тухай ойлголтын талаар номын дуу сонссон байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, тус дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” баярын арга хэмжээг зохион байгууллаа. Дүүргийн хойч ирээдүйг залгамжлан хөгжүүлэх бяцхан иргэдээ баярлуулсан тус үйл ажиллагаанд Монгол улсын шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар, дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, ЗДТГ-ын дарга

 

С.Мөнхчулуун, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга Д.Дэлгэрбулаг нар оролцов. Энэ үеэр эхчүүд, хүүхэд багачуудыг баярлуулсан олон арга хэмжээ болсны дотор хүрэлцэн ирсэн хүүхэд бүхэнд гарын бэлэг гардуулж, тэргүүний сурагчдыг шагнан урамшуулан, 10 ээж “Алдарт эх”-ийн I, II одонгоор энгэрээ мялаалаа.

Баярын концертод 42, 65, 67, 76, 104, 105, 107 дугаар сургуулийн авьяаслаг сурагчид, 119 дүгээр цэцэрлэгийн багачууд оролцсон байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” хүүхдийн баярын үйл ажиллагаа 2013 оны 06 дугаар 01-ний өдрийн 10.00 цагт дүүргийн Засаг даргын тамгын газрын өмнөх талбайд болно.  Та бүхэн идэвхтэй оролцоно уу. 

           

Монгол Улсын Засгийн газар, дэлхийн банктай хамтран баталсан Хөгжлийн зээлийн гэрээнд заасны дагуу энэ оны хагас жилийн малын түүвэр судалгааг 2013 оны 06 сарын 02-оос 14-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Энэхүү тооллогыг явуулах нь Мал аж ахуйн салбарын статистик мэдээллийг цуглуулахад түүвэр судалгааны аргыг ашиглах, мал

 

тооллогод түүвэр судалгааны аргыг туршин нэвтрүүлэх боломжийг судлах, мал тооллогын хүснэгтэн маягтын асуулга хэлбэрт шилжүүлэн турших, мал тооллогоор “Малын Индексжүүлсэн даатгал” төсөлд шаардлагатай мэдээллийг цуглуулахад оршиж байгаа юм.

Мал тооллогынбэлтгэл ажлыг хангаж тооллогонд ажиллах тоологч нарт сургалт амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд мал бүхий 20 хорооны  13 тоологч нар идэвхтэй хамрагдлаа. 

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны албан хаагч, 121 дугаар сургуулийн багш ажилчид хамтран Баруун турууны давааны овооны орчмыг цэвэрлэлээ. Тус цэвэрлэгээнд Ш.Баасанжав Засаг даргатай 21 дүгээр хорооны албан хаагч нар, Иргэдийн нийтийн хурлын дарга С.Чулуунбат болон М.Наранбат захиралтай 121 дүгээр сургуулийн багш, ажилчид нийлсэн 50 гаруй хүн оролцжээ. Энд үүссэн хур хогийг өөрсдийн идэвх санаачилгаар зайлуулж чадсан эдгээр хүмүүс дүүргийнхээ иргэдийг хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалсан юм. 

 

Цэвэрлэхийн өмнө

Цэвэрлэгээ хийж буй байдал

Цэвэрлэгээний дараа

1.    Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байрлаж байгаа ажлын байрны өрөөний засвар, коридор, интернэт сүлжээний холболтын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн

1.    Ажлын байрны 10  өрөө, коридорын засвар

2.    Интернэт сүлжээний  холболтын ажлын төсвийг тус тус хийх болно.

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбар хувийг  болон  дараах  баримтуудыг  хавсарган  

ирүүлнэ.

1.    Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар

2.    Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн  ижил  төстэй  ажлын  талаарх  мэдээлэл, тодорхойлолт

4.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

5.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2013 оны 05 сарын 31-ний  800-1700  хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2013 оны 06 сарын 07-ны 1700  цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан Дүүргийн Засаг Даргын Тамгын газар 101 тоот

Холбоо барих: 70000717

Худалдан Авах Ажиллагааны Алба

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд дүүргийн 12, 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Саппорогийн тойргоос Хархорин худалдааны зах хүртэлх төв зам дагуух аж ахуйн нэгж, байгууллагуудын хаягжилт, зам талбайн тохижилтын байдалтай танилцлаа. Энэ үед тус дүүргийн хэлтэс албадын дарга нар хамт байлцаж, тохижилттой холбоотой цаашид авч хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг тэдэнд өгөв. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагуудын хаягжилтыг нэгдсэн стандарттай болгох, ойр орчмын цэвэрлэгээ, гаднах тохижилтыг тогтмол хийж үйлчилгээний газруудын өнгө үзэмжийг сайжруулж, ногоон байгууламжийг арчлах, гар дээрээс ил задгай худалдаа эрхлэхийг таслан зогсоох зэрэг үүрэг даалгавар өгсөн байна.