Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагын төлөөлөл болсон 1000 гаруй багш нарын дунд “Боловсролын шинэчлэлд хамтдаа” сэдэвт уулзалтыг дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгуулжээ. МҮЭСТОрдонд 5 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан уулзалтад

 

БШУ-ны сайд Л.Гантөмөр, БШУЯамны Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Насанбаяр, дүүргийн Засаг дарга М.Чинболд, Боловсролын хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул нар оролцсон.

Уулзалтын үеэр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилгоор “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлынхаа тайлан үзэсгэлэнг дэлгэсэн байна. 

 

 

          

     

 

“Хууль зүйн үндэсний хүрээлэн”-гээс иргэдэд эрх зүйн мэдээ, мэдээллээр үйлчлэх, хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх, үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөд чиглэсэн “Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” сэдэвт сурталчилгааны ажлыг 2013 оны 5 дугаар сард зохион байгуулж байгаа юм. 

Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн бүх дүүрэгт “Эрх зүйн сурталчилгааны хөдөлгөөнт цэг”-ийг тухайлсан өдрүүдэд ажиллуулана.

 

Сонгинохайрхан дүүргийн хувьд 5 дугаар сарын 17-ны өдрийн Баасан гаригт “Эрх зүйн сурталчилгааны хөдөлгөөнт цэг” ажиллах бөгөөд иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.

Иргэд та бүхнийг энэ сурталчилгааны өдөрлөгт идэвхитэй хамрагдаж эрх зүйн мэдээлэл, үнэгүй зөвлөгөө авахыг хүсье.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 17 дугаар захирамжийн хүрээнд Оюутны спортын Универсиад-III наадмыг  3 дугаар сарын 2-ныөдрөөс 5 дугаар сарын 4-ний өдрүүдэд сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, модон бөмбөг, волейбол гэсэн 5 төрлөөр явагдаж, тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 5 дээд сургуулийн 289 оюутан тамирчин тамирчин оролжээ.  Хоёр сарын турш үргэлжилсэн тус тэмцээний дүн байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Ч.Амарбат дасгалжуулагчтай “Чингис Соосэ” дээд сургуулийн баг, хоёрдугаар байранд Б.Минжбадгар дасгалжуулагчтай “Мандах бүртгэл” дээд сургуулийн баг, гуравдугаар байрт “Монос” дээд сургуулийн баг тамирчид шалгарч, цом, өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эздээр тодорлоо. 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст 5 дугаар сарын 12-ны 22:00 цагаас 5 дугаар сарын 13-ны 04:50 цаг хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 2 дуудлага иржээ.  Энэ үеэр тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүй долоон худаг Галзуу барын ам гэдэг газарт 3 иргэн малтайгаа цасан шуурганд төөрч, хоорондоо холбоо барьж чадахгүй байсныг Онцгой байдлын хошууч А.Батбаяраар ахлуулсан 3 хүнтэй бүрэлдэхүүн гарч эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж иргэн Б.Нямдорж, Ш.Оюунбилэг, Ш.Нямсүрэн, Д.Бямбацогт нарыг олж, осгох аюулаас амь насыг нь авран хамгаалж гэрт нь хүргэж өгсөн байна.

 

 Мөн цасан шуурганд төөрсөн, хүчтэй салхи шуурганд гэр, байшин, хашаа нурсан дуудлага 12 иржээ. Эдгээр дуудлаганд Онцгой байдлын хэлтсийн 4 албан хаагч, Аврах гал унтраах 26 дугаар ангиас 7 албан хаагч, Аврах гал унтраах 29 дүгээр ангиас 5 албан хаагч нийт 16 албан хаагч 4 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэв.

 

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр, Ногоон хот аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар “Бүх нийтээр мод тарьцгаая” уриан дор тэмдэглэн энэ өдөр 4000 гаруй мод тарилаа. Тус дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс зохион байгуулсан өдөрлөгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа, Ц.Төрхүү нар оролцож ногоон хот байгуулахад дүүргийн иргэн бүр идэвхтэй оролцохыг уриалсан юм.

 

Сонгинохайрхан дүүргийн Залуус, Барилгачин гудамж, 13, 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Засаг даргын тамгын газрын алба хаагчид мод тарилаа. Мөн Ирээдүй цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагчид, тус дүүргийн 28 дугаар хорооны албан хаагчид өөрсдийн санаачилгаар 2000 гаруй мод тарьжээ.  ЭНэ өдөр тарьсан моддыг цаашид “СБМ” ХХК хариуцан арчлан хамгаалах юм.

Мод тарих үндэсний өдрийн хүрээнд тус дүүргийн бүх хороо, цэцэрлэг сургууль өөрийн байрны орчин тойронд мод тарьсан байна.

 

БНСУ-ын Байгаль орчны сан, Монголын “Хөгжил дэх оролцооны төлөө холбоо-Жи Си Эс” ТББ хамтран Солонгосын “Лотте” группын дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй өрхүүдэд нарны үүсгүүрт гэрэл олгох “Хүжийн гал” төслийг хэрэгжүүлж байгаа.

 

Тус төслийн хүрээнд 135ш нарны үүсгүүрт гэрлийг Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны түвшин доогуур, цахилгаан эрчим хүчгүй, сургуулийн насны олон хүүхэдтэй айлуудад олгох бөгөөд эхний хэсгийг 5 дугаар сарын 12-ны Ням гаригт гардуулсан юм.

Тус үйл ажиллагаанд Согинохайрхан дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, Эдийн засаг, санхүү, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Р.Дагва, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Т.Зулбилэг тэргүүтэй албаны хүмүүс байлцсан бол Солонгосын талаас ноён Кан Ги Жон, Ким Юнь Дог нарын БНСУ-ын  парламентийн 5 гишүүн, Байгаль орчны сангийн ерөнхий нарийн бичгийн дарга И Ми Гён зэрэг хүмүүс хүрэлцэн ирж нарны зайн гэрлүүдээ иргэдэд гардууллаа.

Солонгосын Байгаль орчны сан, “Хөгжил дэх оролцооны төлөө холбоо-Жи Си Эс” ТББ  урьд нь Сонгинохайрхан дүүрэгт худаг гаргах “Амьдарлын эх булаг” төсөл, иргэдийг хөгжүүлэх төрөл бүрийн сургалтын болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх бичил зээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан юм. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг гардан хэрэгжүүлж байгаа “Жи Си Эс” ТББ-ын Монгол дах салбарын захирал Н.Батдорж болон хамт олонд нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Дүүргийн Засаг дарга М.Чинболд үйл ажиллагааны хөтөлбөртөө гадаад эх үүсвэртэй зээл тусламж, хөрөнгө оруулалтыг дэмжих талаар тусгасан. ЗДТГ-аас Олон улсын болон Төрийн бус байгууллагуудтай олон салбарт хамтарч ажиллаж байгаагийн нэг нь энэхүү үйл ажиллагаа боллоо.

 

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 246, 05-р тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор ЕБС-ийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг 42 дэх жилдээ 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Эхний шат буюу

 

дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Нийслэлийн 8 дүүргийн 100 сургуулийн 3000 гаруй сурагчид оролцсон бол 2 дахь шат буюу Нийслэлийн шигшээ тэмцээн Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн спорт зааланд явагдаж, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан 22 сургуулийн 32 багийн 322 сурагч оролцлоо. Тэмцээний дүнгээр:


А. Бага насны ангилалд:
1-р байрт Л.Болормаа багштай СХД-ийн “Ирээдүй” 83-р сургууль 17.3 оноогоор
2-р байрт С.Насанжаргал багштай БГД-ийн “Сэтгэмж” цогцолбор сургууль 17.1 оноогоор, 3-р байрт Т.Цэрэн багштай СХД-ийн “Ирээдүй” 80-р сургууль 16.3 оноогоор
Б. Дунд насны ангилалд:
1-р байрт Ш.Оюунчимэг багштай ЧД-ийн 5-р сургууль 17.6 оноогоор
2-р байрт Б.Дуламсүрэн багштай СХД-ийн Ирээдүй 36-р сургууль 16.2 оноогоор
 
В. Ахлах насны ангилалын багийн төрөлд:
1-р байрт Ц.Ганбаатар багштай СХД-ийн “Ирээдүй” 82-р сургууль 17.0 оноогоор
2-байрт С.Тунгалаг багштай БЗД-ийн 97-р сургууль 16.23 оноогоор
3-р байрт Ж.Чулуунцэцэг багштай ХУД-ийн 34-р сургууль I баг 16.0 оноогоор
Г. Ахлах насны ангилалын гурвалсан төрөлд:
1-р байрт Ц.Ганбаатар багштай СХД-ийн 82-р сургуулийн I баг 20.84 оноогоор
2-р байрт С.Тунгалаг багштай БЗД-ийн 97-р сургуулийн I баг 17.49 оноогоор
3-р байрт Ц.Ганбаатар багштай СХД-ийн 82-р сургуулийн II баг 16.13 оноогоор  тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

 

 

Дулааны улиралд хийгддэг засварын ажил 3 дугаар сараас эхэлсэн бөгөөд  2013 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилнэ. 5-р сард хийгдэх засварын үеэр эрчим хүч түр таслах хуваарийг хүргэж байна. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орж болохыг анхаарна уу. Өөрчлөгдсөн тохиолдолд тус компанид бүртгэгдсэн утсаар холбогдож ААН-үүдэд мэдээлнэ. Мөн танай аж ахуйн нэгж, орон сууцны конторын нэр, утасны дугаар өөрчлөгдсөн бол харьяа дүүрэгтээ байрлах тус компанийн  Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан бүртгэлээ шинэчлүүлнэ үү гэж Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээллээ.

 


 

Хэдний өдөр

Засварын хугацаа

Засварт хамрагдах объектууд

     

01

10.30-18.00

 

СХД 5, 6, 7-р хороо, Баянголын 4-р хороо Үерийн гудамж, Баянголын 27-35, 41-52,  Тоосгоны 15-24, Баянхошууны 3-7, ХМК хороолол орчмоор

01-02

10.30-18.00

 

СХД 2, 3, 4-р хороо 65, 42-р сургууль, Шунхлай ШТС,   Их нарангийн 1, 3, 4, Бага наран, Орбитын 8, 29, 30-р  гудамж орчмоор

03

10.30-18.00

 

СХД 20, 22, 24-р хороо Цэргийн ангиуд, Аммиак зоорь, Зээл, Хилчин, Үйлдвэрлэлийн гудамж орчмоор

06

10.00-18.00

 

СХД 5, 4-р хороо Их засаг Чингис СООСЭ, Мандах бүртгэл сургуулиуд, Баянголын 1, 7, 9, 20, 33, Тээвэрчидийн 12, Их нарангийн 3, Мандал овоогийн 24-р гудамжууд орчмоор

07

10.00-18.00

 

СХД 4, 5, 27, 3-р хороо 34, Баянголын 2, 3, 4, 8, 10, Их нарангийн 10, 15-18, Баруун Нарангийн 35-37, 42, 44-р гудамж орчмоор

08

10.00-18.00

 

СХД 20-р хороо МБ, 22-ын товчоо орчмоор

08

11.00-15.00

 

СХД 5-р хороо Халамжийн төв, Хангай зах, ХМК-ын орон сууцууд, Баянголын гудамж, 6-р хороо орчмоор

08-09

10.30-18.00

 

СХД Рашаант Хайртхаан, Тахир соёот, Улаанбогт, 52-ын даваа, Булаг, Хөндий болон Тахилт, Баруун туруун орчмын бүх хэрэглэгчид

09

10.00-18.00

 

СХД 4, 26-р хороо Их нарангийн 9, 21, 22, 24, Мандал овоогийн 3, 5, 4, Бага Нарангийн 46, 48, 50, Алтан овоогийн 10-12, 13, Мал тууврын замын 9-р гудамжууд

09

10.30-18.00

 

СХД. 12-р сургууль, 18-р хороо 5-н шар орчмын хэрэглэгчид

10

10.00-18.00

 

СХД 26, 13, 12, 31, 14-р хороо Алтан овоогийн 2-30, Дэнжийн 1-3, 5, 6, 7, 9, Алтайн 13, Хайрханы 2, 7-р гудамж

10

10.30-19.00

 

СХД  Партизаны бүх хэрэглэгчид

13

10.30-18.00

СХД 25-р хороо Төгөл зуслан, Одонтын 25-32-р гудамж орчмоор

14

10.30-18.00

 

СХД 29, 18, 9, 25-р хороо Драгон төв орчмоор, Малчин, Хайрханы 12-17-р гудамжууд

15

10.30-18.00

 

СХД 25, 11, 12, 31-р хороо Одонтын 15-23, Хонхорын 1, 3-6, 8, Овоотын  1, 3-6, 8, 9, Дэнжийн 14, 19-р гудамж

16

10.30-18.00

 

СХД 19-р хороо 21-р хороолол МИК орон сууц, 8А, Б, 3-58, 4-48, 3-48, Эрчим хүчний 1, 2, 5-р байрууд, 62-р сургууль, Нийгмийн даатгалын хэлтэс, 26-р цэцэрлэг орчмоор

17

10.30-18.00

 

СХД 25, 9, 12-р хороо Хайрханы 8-9, Малчины 6-8, Дэнжийн 9, Алтайн 7, 10, 11, 14-р гудамж орчмоор

17

13.00-15.00

 

СХД Баруун туруун орчмоор

18/Y

09.00-18.00

 

СХД Партизан, Аргүнт, Шижирийн айлууд, Алтан тариа ХХК, Аудитын газар орчмоор

19/Y

10.00-13.00

 

СХД Партизаны Ар гүнтийн хэрэглэгчид

19

14.00-17.00

 

СХД Партизаны Шижирийн хэрэглэгчид

20

10.30-18.00

 

СХД 17, 9, 25, 11, 13, 31-р хороо Хархорин зах тэр орчмоор, Малчины 1-2, Одонтын 12-16, Хайрханы 1, 3-4, Овоотын 7-9, Хонхорын 4, 5, Дэнжийн 2, Аадарын 1, 2-р гудамжууд 

21

10.00-18.00


СХД 1, 22, 23, 30-р хороо Баянголын ам, Баянголын хөндий орчмоор, Хангайн 1-10, 28-48, 35-39, 41-27, Чулуутын 4-10-р гудамжууд
 

22

10.00-18.00

 

СХД 14, 15, 16, 31-р хороо Алтайн 1-23, Хилчиний 1-10, Хамбын 1-8-р гудамж орчмоор

22

10.30-18.00

 

СХД 12, 32, 21, 22-р хороо 1-р хороолол 2, 3, 4, 5, 7-р байрууд, ТВ-5 телевиз, ЦТП, 120-р цэцэрлэг, 384-р гарам, Баруун Турууны 2, 4, 5, 7-р гудамж орчмоор
 

23

10.00-18.00

 

СХД. 14, 15, 30-р хороо Алтайн 14-23, Хилчин хотхон, Чулуутын 1-11, Хамбын 1-5-р гудамжууд

23

10.30-18.00

СХД 14-р хороо Барс-2, УБ ус орчмоор

24

10.30-18.00

 

СХД 20, 32, 23-р хороо Дэнжийн 4-11, Эмээлт САА орчимд, Хангайн 47-69, Овоотын 70, 71-р гудамжууд, Эмээлт орчмоор

27

10.30-18.00

 

СХД Эмээлт орчмын зарим хэрэглэгчид, 15, 16, 20, 23, 6-р хороо 1-р хороолол 22-26-р байр /өнөр хотхон/, 2-р бага сургууль, ЭЭС эмнэлэг, 110, 113-р цэцэрлэг, 3-р бага сургууль, 20-р хороо Шандын 7,10-р гудамж, , 32-р хорооны САА орчмоор, Хангайн 13-84, Тоосгоны 3-13-р гудамж, Хангайн захын арын хэсэг
 

28

10.30-18.00

 

СХД 20, 5, 4, 7, 6-р хороо ДСАА 1-5-р гудамж, Автобус-2, Ачаа тээврийн задгай, МЦХ компани, Баянголын 22-35, 41-52, Үерийг, Баянхошууны  3-7, 6-р хорооны 24-р гудамж

29

10.30-18.00

 

СХД 24, 5, 6-р хороо Зээлийн 8-16, Баянголын 37-66, Тоосгоны 8-16-р гудамж орчимд

30

10.30-18.00

 

СХД 24, 4, 7, 8-р хороо Зээлийн 1-3, ИН-ийн 35-38-р гудамж орчмоор, БЦ 8-12, ЗБЦ 1-12, Баянхошууны 31-36-р гудамж орчмоор

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “Ажилтай, орлоготой монгол хүн” хөдөлмөрийн нээлттэй яармаг өдөрлөгийг 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст барилга, ноос ноолуур болон бусад салбарын 450 гаруй ажлын байр бүртгэлтэй байдгаас энэ үеэр 30 гаруй ажлын байранд иргэдийг бүртгэж, зуучилсан байна. Тус хэлтсийн мэргэжилтнүүд иргэдийг сул чөлөөтэй ажлын байранд бүртгэхээс гадна хөдөлмөрт бэлтгэх, сургалтад хамруулах, зөвлөгөө өгөх зэргээр 8 чиглэлийн үйлчилгээг үзүүлжээ.

 

Өдөрлөгт “Алтай кашмер” ХХК, “Буян” ХХК, “Газар орд” ХХК зэрэг 12 ажил олгогч оролцож сул чөлөөтэй ажлын байранд нийт 300 гаруй иргэнийг бүртгэсэн байна. Энэ үеэр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сурталчилж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ иргэдэд худалдаалсан юм.