Сонгинохайрхан дүүргийн эмч нар Олон улсын эмч нарын баярыг 22 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв. Баярын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга М.Чинболд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх П.Алтантөгс, ажлын албаны дарга М.Зундуйдаваа,

 

Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэг, Эрүүл мэндийн нэгдлийн дарга А.Эрдэнэтуяа нар оролцож хуран цугласан эмч нарт баяр хүргэсэн байна.

Энэ жилийн эмч нарын баярыг салбартаа тэргүүлж байгаа эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, идэвх санаачилгыг өрнүүлэх арга хэмжээ болгон тэмдэглэснээрээ онцлогтой. Энэ хүрээнд эрүүлийг хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж байгаа 10 эмчид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ.

Мөн Жаргалант тосгоны Соёлын төвийн уран бүтээлчид ая дуугаа өргөж, “Аравт” Монголын уран сайхны киног эмч нарт үзүүлсэн байна.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

СХД-ИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2013 ОНЫ 3 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ВЭБ САЙТААР ЯВАГДАЖ БАЙГАА ТУЛ ХЭЛТЭС, АЛБАДЫН УДИРДЛАГУУД ӨӨРИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБОГДОЛТОЙ ЗААЛТУУДАА АВЧ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БИЕЛЭЛТИЙГ 4 ДҮГЭЭР САРЫН 5-10-НЫ ДОТОР Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. ХАЯГААР ЯВУУЛАХЫГ МЭДЭГДЬЕ. 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА 

УИХ-ын гишүүн, Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва болон Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд энэ сарын 25-31-ний өдрүүдэд дүүргийнхээ иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонсох юм. 

 

 

Энэ ажлын хүрээнд өчигдөр буюу 3 дугаар сарын 25-ны өдөр тус дүүргийн 1, 2, 3, 4, 26 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтад тус дүүргийн Засаг дарга М.Чинболд, Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Төрхүү, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бие төлөөлөгч, туслах Б.Отгон, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэд нар болон дүүргийн хэлтэс, албадын дарга нарын өргөн бүрэлдэхүүн хороодын иргэдтэй уулзсан. Уулзалтын эхэнд шадар сайд Д.Тэрбишдагва УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа иргэдэд тайлагнаж, дүүргийн Засаг дарга М.Чинболд тухайн хороодод энэ жил хийж гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулсан. Тухайлбал, цэцэрлэггүй хороодод хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, ахмадын чийрэгжүүлэлтийн танхим, зарим газарт зам тавих зэргийг энэ онд хийж гүйцэтгэнэ. Иргэд нэн тэргүүнд сургууль, цэцэрлэг, худагтай болгож өгөхийг хүсч, ажлын байр бий болгох, архидалтын эсрэг дорвитой арга хэмжээ авах бодлого барьж ажиллахыг энэ үеэр хэлэв. Тамхины хяналтын тухай хууль үнэхээр сайн хууль болж, тамхи татдаг хүн цөөрсөн шиг архины эсрэг томоохон хууль хэрэгтэй байгааг мөн энэ үеэр хэлж байсан. Иргэдээс ирсэн саналууд дунд газар өмчлөл, халамжийн үйлчилгээ, нийгмийн даатгал, хур хогтой холбоотой санал, гомдол олон байсныг тухай бүрт нь холбогдох албан тушаалтнуудад шийдвэрлэх үүрэг даалгавар өгч явсан нь энэхүү уулзалтын үр дүн байлаа.

Эдгээр хорооны хур хогийг бүтэн бригад гарган энэ долоо хоногт цэвэрлэж дуусгана гэж Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Батдорж хэлснийг иргэд ихэд баяртайгаар хүлээн авсан юм. 

 

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран төр захиргаа, хууль хяналтын байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн биелэлтийн үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээг хамтран төлөвлөх зорилготой

 

 “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах ажилд төр захиргаа, хууль хяналтын байгууллагуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг  2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр олон улсын “Найрамдал” төвд зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд урилгаар Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга цагдаагийн д/х Ч.Болдбаатар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, мэргэжилтэн Ц.Ижилмөрөн, Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А.Дэлгэрбаяр нар оролцлоо.

Зөвлөлгөөнийг нээж дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар үг хэлсэн. Хэлсэн үгэндээ гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг илүү үр дүнтэй, шинэ шатанд гаргах нөхцлийг бүрдүүлэх, төр захиргаа, хууль хяналтын байгууллага, иргэд аж ахуйн нэгжүүдийн хоорондын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхижүүлэн, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хөтөлбөр төлөвлөгөөний биелэлт, үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээг хамтран төлөвлөх, энэ чиглэлээр хэрэгжүүлэх ажлаа тодорхой ярилцаж, шинэлэг санал санаачлага дэвшүүлэхийг хүслээ.

 

Мөн дүүргийн Засаг дарга М.Чинболд зөвлөлгөөнд оролцогчдод амжилт хүсч үг хэллээ.  Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах үүрэг бүхий төрийн албан хаагчид нь ямар ажил мэргэжилтэй байхаас үл хамааран өөрийн үйл ажиллагаа, чиг үүргийн хүрээнд хүний эрхийн ажилтан, хамгаалагч байхыг шаарддаг, үүний тулд төрийн албан хаагчид, тэр дундаа төлбөрийн чадваргүй иргэдтэй ажилладаг албан хаагчдад хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд суралцах хэрэгцээ, шаардлага нэлээдгүй тулгарч байгаа талаар онцлон тэмдэглээд, зөвлөлгөөн нь дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлөх хүчин зүйлүүд, тэдгээрийг арилгах арга зам, оногдуулж байгаа ялын байдлыг судалж, цаашид төрийн болон хуулийн байгууллагуудаас авах арга хэмжээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, техникийн болон зохион байгуулалтын шинжтэй шинэлэг арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх боломж нөхцлийг нээж, цаг үеэ олсон, онол практикийн өргөн ач холбогдолтой чухал арга хэмжээ гэж дүгнэж хурлаас гарах шийдвэрүүдийг хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч ажиллахыг үүрэг болголоо.

 

            Зөвлөлгөөнд  дүүргийн прокурор Т.Баярсайхан “Эдийн засгийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар А.Дэлгэрбаяр “Албан тушаалтан танд юуг хуулиар зөвшөөрч, юуг хориглох вэ?”, дүүргийн шүүхийн Тамгын албаны дарга Д.Батсайхан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар”, ЗЦТ-ын дарга, цагдаагийн х/ч Д.Жавхлантбаатар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”, Цагдаагийн I хэлтсийн дарга Б.Батсуурь “Хулгайн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар” ,Цагдаагийн II хэлтсийн дарга Т.Бакыт “Архидан согтуурахтай тэмцэх тухай” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

 

Сонгинохайрхан дүүргийн төр захиргаа болон хууль хяналтын байгууллагын ажилтнуудын дунд өнөөдөр удирдах ажилтны зөвөлгөөн боллоо.

Тус зөвөлгөөнд оролцогчид дүүрэгтээ гарч буй гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр гэр хорооллын 75 хувийг гэрэлтүүлэгтэй болгож, камержуулах ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

 

Сонгинохайрхан дүүрэгт  энэ оны эхний гурван сарын байдлаар Цагдаагийн нэгдүгээр тасагт  танхай, хулгай 236 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 12,9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Зөвөлгөөнд оролцсон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Батсуурийн өгч буй мэдээллээр “Судалгаанаас харвал гэмт хэрэг үйлдэгдэж байгаа гол нөхцөл  байдал нь гэрэлтүүлэг муутай гудамж болж хувирчээ.

Тиймээс СХД-ийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө ирэх  гурван жилийн хугацаанд бүх гудамжаа гэрэлтүүлэгтэй болгох зорилт дэвшүүлсэн. Эл ажлыг ч бас өнөөдрийн зөвөлгөөнд оролцсон хуулийн байгууллагынхан болон төрийн байгууллагын удирдах ажилтнууд дэмжлээ” гэв.

Түүнчлэн СХД-ийн Засаг дарга М.Чинболд “Гэмт хэрэгт ихэвчлэн ажилгүй иргэд холбогддог. Тиймээс ажилчгүйчүүдийн тоог бууруулах чиглэлээр  дүүргийн удирдлагууд анхаарч эхэлсэн” гэв.

Н.Батцэцэг

Эх сурвалж:  www.shuud.mn

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН  ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ

НАР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТЫН ХУВААРЬ

 

 

Д / д Огноо, цаг Хороод Уулзалт болох газар Дүүргийн удирдлага Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд Хариуцах эзэн
1 2013 оны 3-р сарын 25-ны өдрийн 1100цаг 2-р хороо
20-р хороо
42-р сургууль

ИТХ-ын дарга Х.Нямбаатар                         
Засаг дарга М.Чинболд 
Засаг даргын орлогч  Ц.Төрхүү
Хурлын ажлын албаны дарга  М.Зундуйдаваа    
Тамгын газрын дарга С.Мөнхчулуун
Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Т.Зулбилэг
Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх
Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар
Худалдаа үйлчилгээний хэлстийн дарга Г.Ууганбаяр

Газрын албаны дарга Э.Болорчулуун
МХХ-ийн дарга Д.Одхүү
ЦХ-ийн 1-р тасгийн дарга Б.Батсуурь
ЦХ-ийн 2-р тасгийн дарга Т.Бакыт
ХҮХ-ийн дарга Б,Нямбаяр
ЭМН-ийн дарга А.Эрдэнэтуяа
Эрчим хүчний салбар Г.Эрхэмбаяр
ТҮК-ийн захирал Д.Мөнхцэцэг
Татварын хэлтсийн дарга
Ц.Сүхбаатар
НДХ-ийн дарга Д.Баасансүрэн
Замын цагдаагийн тасгийн дарга С.Жавхлантбаатар
ТҮТ-ийн захирал Ц.Болормаа
Статистикийн дарга Б.Алтангэрэл
Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа Иргэний бүртгэлийн дарга Р.Солдатхан

ЗХХэлтэс Э.Оюунболд
/99025086/
2013 оны 3-р сарын 25-ны өдрийн 1400цаг 1-р хороо
22-р хороо
106-р сургууль Нийгмийн Хэлтэс
О.Болд
/99091314/
2013 оны 3-р сарын 25-ны өдрийн 1700цаг 3-р хороо
4-р хороо
26-р хороо
65-р сургууль
Нийгмийн Хэлтэс
Ө.Түмэн-Эрдэнэ
/99041256/
2 2013 оны 3-р сарын 26-ны өдрийн 1100цаг   21-р хороо 74-р сургууль

ИТХ-ын дарга Х.Нямбаатар                         
Засаг дарга М.Чинболд
Засаг даргын орлогч Ц.Төрхүү
Хурлын ажлын албаны дарга  М.Зундуйдаваа 
Тамгын газрын дарга С.Мөнхчулуун
Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Т.Зулбилэг
Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх
Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар
Худалдаа үйлчилгээний хэлстийн дарга Г.Ууганбаяр

Газрын албаны дарга Э.Болорчулуун
МХХ-ийн дарга Д.Одхүү
ЦХ-ийн 1-р тасгийн дарга Б.Батсуурь
ЦХ-ийн 2-р тасгийн дарга Т.Бакыт
ХҮХ-ийн дарга Б,Нямбаяр
ЭМН-ийн дарга А.Эрдэнэтуяа
Эрчим хүчний салбар Г.Эрхэмбаяр
ТҮК-ийн захирал Д.Мөнхцэцэг
Татварын хэлтсийн дарга
Ц.Сүхбаатар
НДХ-ийн дарга Д.Баасансүрэн
Замын цагдаагийн тасгийн дарга С.Жавхлантбаатар
ТҮТ-ийн захирал Ц.Болормаа Статистикийн дарга Б.Алтангэрэл
Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа Иргэний бүртгэлийн дарга Р.Солдатхан

ЭЗТХэлтэс
С.Эрдэнэсайхан
/91919224/
2013 оны 3-р сарын 26-ны өдрийн 1400цаг 32-р хороо

Хорооны байр

ХҮхэлтэс
Н.Хандбадам
/96685988/
3 2013 оны 3-р сарын 27-ны өдрийн 1400цаг   19-р хороо
27-р хороо
  62-р сургууль

ИТХ-ын дарга Х.Нямбаатар                         
Засаг дарга М.Чинболд 
Засаг даргын орлогч Р.Дагва
Хурлын ажлын албаны дарга М.Зундуйдаваа    
Тамгын газрын дарга С.Мөнхчулуун
Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Т.Зулбилэг
Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх
Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар
Худалдаа үйлчилгээний хэлстийн дарга Г.Ууганбаяр

Газрын албаны дарга Э.Болорчулуун
МХХ-ийн дарга Д.Одхүү
ЦХ-ийн 1-р тасгийн дарга Б.Батсуурь
ЦХ-ийн 2-р тасгийн дарга Т.Бакыт
ХҮХ-ийн дарга Б,Нямбаяр
ЭМН-ийн дарга А.Эрдэнэтуяа
Эрчим хүчний салбар Г.Эрхэмбаяр
ТҮК-ийн захирал Д.Мөнхцэцэг
Татварын хэлтсийн дарга
Ц.Сүхбаатар
НДХ-ийн дарга Д.Баасансүрэн
Замын цагдаагийн тасгийн дарга С.Жавхлантбаатар
ТҮТ-ийн захирал Ц.Болормаа Статистикийн дарга Б.Алтангэрэл
Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа Иргэний бүртгэлийн дарга Р.Солдатхан

ЗХХэлтэс Р.Ганболд
/99059195/
2013 оны 3-р сарын 27-ны өдрийн 1700цаг 5-р хороо
6-р хороо
23-р хороо
9-р сургууль
ДБТХэлтэс
Г.Цэрэндулам
/93130003/
4 2013 оны 3-р сарын 28-ны өдрийн 1400цаг   12-р хороо
13-р хороо
  36-р сургууль

 

ИТХ-ын дарга Х.Нямбаатар                         
Засаг дарга М.Чинболд  
Засаг даргын орлогч  Б.Батдорж
Хурлын ажлын албаны дарга  М.Зундуйдаваа                       
Тамгын газрын дарга С.Мөнхчулуун
Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Т.Зулбилэг
Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх
Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар
Худалдаа үйлчилгээний хэлстийн дарга Г.Ууганбаяр

 

Газрын албаны дарга Э.Болорчулуун
МХХ-ийн дарга Д.Одхүү
ЦХ-ийн 1-р тасгийн дарга Б.Батсуурь
ЦХ-ийн 2-р тасгийн дарга Т.Бакыт
ХҮХ-ийн дарга Б,Нямбаяр
ЭМН-ийн дарга А.Эрдэнэтуяа
Эрчим хүчний салбар Г.Эрхэмбаяр
ТҮК-ийн захирал Д.Мөнхцэцэг
Татварын хэлтсийн дарга
Ц.Сүхбаатар
НДХ-ийн дарга Д.Баасансүрэн
Замын цагдаагийн тасгийн дарга С.Жавхлантбаатар
ТҮТ-ийн захирал Ц.Болормаа Статистикийн дарга Б.Алтангэрэл
Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа Иргэний бүртгэлийн дарга Р.Солдатхан

ЗХХэлтэс Б.Тулга
/98026868/
2013 оны 3-р сарын 28-ны өдрийн 1700цаг 14-р хороо
15-р хороо
31-р хороо
86-р сургууль ЭЗТХэлтэс
С.Мижиддорж
/99761499/
  5 2013 оны 3-р сарын 29-ны өдрийн 1400цаг 16,17,30,29
-р хороо
83-р сургууль

ИТХ-ын дарга Х.Нямбаатар                         
Засаг дарга М.Чинболд
Засаг даргын орлогч Б.Батдорж
Хурлын ажлын албаны дарга М.Зундуйдаваа    
Тамгын газрын дарга С.Мөнхчулуун
Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Т.Зулбилэг
Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх
Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар
Худалдаа үйлчилгээний хэлстийн дарга Г.Ууганбаяр

Газрын албаны дарга Э.Болорчулуун
МХХ-ийн дарга Д.Одхүү
ЦХ-ийн 1-р тасгийн дарга Б.Батсуурь
ЦХ-ийн 2-р тасгийн дарга Т.Бакыт
ХҮХ-ийн дарга Б,Нямбаяр
ЭМН-ийн дарга А.Эрдэнэтуяа
Эрчим хүчний салбар Г.Эрхэмбаяр
ТҮК-ийн захирал Д.Мөнхцэцэг
Татварын хэлтсийн дарга
Ц.Сүхбаатар
НДХ-ийн дарга Д.Баасансүрэн
Замын цагдаагийн тасгийн дарга С.Жавхлантбаатар
ТҮТ-ийн захирал Ц.Болормаа Статистикийн дарга Б.Алтангэрэл
Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа Иргэний бүртгэлийн дарга Р.Солдатхан

ЭЗТХэлтэс
А.Батсайхан
/96433444/
2013 оны 3-р сарын 29-ны өдрийн 1700цаг 18-р хороо 12-р сургууль
СТСХэлтэс
Ч.Баттулга
/93233131/
6 2013 оны 3-р сарын 30-ны өдрийн 1400цаг 24-р хороо Хорооны байр

ИТХ-ын дарга Х.Нямбаатар                         
Засаг дарга М.Чинболд
Засаг даргын орлогч Н.Ганаа
Хурлын ажлын албаны дарга М.Зундуйдаваа 
Тамгын газрын дарга С.Мөнхчулуун
Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Т.Зулбилэг
Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх
Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар
Худалдаа үйлчилгээний хэлстийн дарга Г.Ууганбаяр

Газрын албаны дарга Э.Болорчулуун
МХХ-ийн дарга Д.Одхүү
ЦХ-ийн 1-р тасгийн дарга Б.Батсуурь
ЦХ-ийн 2-р тасгийн дарга Т.Бакыт
ХҮХ-ийн дарга Б,Нямбаяр
ЭМН-ийн дарга А.Эрдэнэтуяа
Эрчим хүчний салбар Г.Эрхэмбаяр
ТҮК-ийн захирал Д.Мөнхцэцэг
Татварын хэлтсийн дарга
Ц.Сүхбаатар
НДХ-ийн дарга Д.Баасансүрэн
Замын цагдаагийн тасгийн дарга С.Жавхлантбаатар
ТҮТ-ийн захирал Ц.Болормаа Статистикийн дарга Б.Алтангэрэл
Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа Иргэний бүртгэлийн дарга Р.Солдатхан

ХҮХэлтэс
С.Сайнбаяр
/99858183/
2013 оны 3-р сарын 30-ны өдрийн 1700цаг 25-р хороо 104-р сургууль ХҮХэлтэс
С.Алтаннавч
/99075385/
7 2013 оны 3-р сарын 31-ны өдрийн 1100цаг   9-р хороо
10-р хороо
  76-р сургууль

ИТХ-ын дарга Х.Нямбаатар                         
Засаг дарга М.Чинболд 
Засаг даргын орлогч  Н.Ганаа
Хурлын ажлын албаны дарга  М.Зундуйдаваа 
Тамгын газрын дарга С.Мөнхчулуун
Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Т.Зулбилэг
Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх
Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар
Худалдаа үйлчилгээний хэлстийн дарга Г.Ууганбаяр

Газрын албаны дарга Э.Болорчулуун
МХХ-ийн дарга Д.Одхүү
ЦХ-ийн 1-р тасгийн дарга Б.Батсуурь
ЦХ-ийн 2-р тасгийн дарга Т.Бакыт
ХҮХ-ийн дарга Б,Нямбаяр
ЭМН-ийн дарга А.Эрдэнэтуяа
Эрчим хүчний салбар Г.Эрхэмбаяр
ТҮК-ийн захирал Д.Мөнхцэцэг
Татварын хэлтсийн дарга
Ц.Сүхбаатар
НДХ-ийн дарга Д.Баасансүрэн
Замын цагдаагийн тасгийн дарга С.Жавхлантбаатар
ТҮТ-ийн захирал Ц.Болормаа Статистикийн дарга Б.Алтангэрэл
Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа Иргэний бүртгэлийн дарга Р.Солдатхан

ХҮХэлтэс
Н.Чулуунцэнд
/96651745/
2013 оны 3-р сарын 31-ны өдрийн 1400цаг 11-р хороо
28-р хороо
105-р сургууль
ХҮХэлтэс
Б.Сугар
/99766724/
8 2013 оны 3-р сарын 31-ны өдрийн 1700цаг   7-р хороо
8-р хороо
  67-р сургууль

 

ИТХ-ын дарга Х.Нямбаатар                         
Засаг дарга М.Чинболд 
Засаг даргын орлогч Н.Ганаа
Хурлын ажлын албаны дарга М.Зундуйдаваа                 
Тамгын газрын дарга С.Мөнхчулуун
Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Т.Зулбилэг
Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх
Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар
Худалдаа үйлчилгээний хэлстийн дарга Г.Ууганбаяр

 

Газрын албаны дарга Э.Болорчулуун
МХХ-ийн дарга Д.Одхүү
ЦХ-ийн 1-р тасгийн дарга Б.Батсуурь
ЦХ-ийн 2-р тасгийн дарга Т.Бакыт
ХҮХ-ийн дарга Б,Нямбаяр
ЭМН-ийн дарга А.Эрдэнэтуяа
Эрчим хүчний салбар Г.Эрхэмбаяр
ТҮК-ийн захирал Д.Мөнхцэцэг
Татварын хэлтсийн дарга
Ц.Сүхбаатар
НДХ-ийн дарга Д.Баасансүрэн
Замын цагдаагийн тасгийн дарга С.Жавхлантбаатар
ТҮТ-ийн захирал Ц.Болормаа Статистикийн дарга Б.Алтангэрэл
Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа Иргэний бүртгэлийн дарга Р.Солдатхан

СТСХэлтэс
З.Отгонбаяр
/99022306/

 

Дүүргийн Биеийн тамир, спортын хороо “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын сургалт семинарыг 3-р сарын 15-ны өдөр Ирээдүй цогцолбор сургуулийн урлагийн танхимд зохион байгууллаа. 

 

Нийт 50 гаруй байгууллагын багш, арга зүйч оролцсон тус сургалтад 3-5, 6-17 насны хүүхдийн, 15-64 насны иргэдээс бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн сорил авах аргачлалыг заасан байна. Мөн “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын програмыг танилцуулж, ажиллах аргачлалын талаар сургалтад оролцогсдод заасан байна. 

ÕÝÂËÝË ÌÝÄÝÝËÝË, ÎËÎÍ ÍÈÉÒÒÝÉ  ÕÀÐÈËÖÀÕ ÀËÁÀ

 

Иргэдийн Төлөөлөгчдийн   Хурлын 4 дүгээр  хуралдаан 2013 оны 3 дугаар сарын 16 -ны өдөр амжилттай болж өндөрлөллөө. 

 

Тус хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 2013 оны орон нутгийн төсвийн тодотголын тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын төсвийн хуваарилалт, Сонгинохайрхан дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2013 оны газрын зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай,  дүүргийн Засаг даргын Сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр,  эдийн засаг , нийгмийн 2013 оны зорилт, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороод, дэд хороодын бүрэлдэхүүнд Төлөөлөгч нарыг хуваарилан томилож  5 асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. 

 

 

 

Эрх зүйн туслалцааны төвөөс иргэдэд хууль эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгнө. 

 

 

 

Энэ сарын 18-ны өдөр буюу ирэх Даваа гаригт Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Эрх зүйн туслалцааны төвөөс иргэдэд хууль эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгнө.

11:00  СХД 12-р хорооны нутаг дэвсгэр “Саппоро” үйлчилгээний төвийн   өмнөх талбай

13:00 СХД 29-р хорооны нутаг дэвсгэр “Драгон” авто тээврийн буудлын урд талбай

15:00 СХД 1-р хорооны нутаг дэвсгэр “Гүнгэрваа” худалдааны төвийн урд

17:00 СХД 9-р хороо “Жанцан” худалдааны төвийн урд

19:00 СХД 10-р хороо Баян хошууны автобусны эцсийн зогсоолын талбай