ТЕНДЕРИЙН УРИЛГА

           

 

           Огноо: 2022 оны 02 дугаар сарын 25

  

 

Тендер шалгаруулалтын нэр: Хороо дүүргийн орчны тохижуулах “Шинэ хороо” төсөл (Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 8,11,28 дугаар хороо)

 

 

Тендер шалгаруулалтын дугаар:БХБЯ/202212058

 

                       

Сонгинохайрхан Дүүргийн Засаг даргын Тамгын Газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хороо дүүргийн орчны тохижуулах “Шинэ хороо(Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 8,11,28 дугаар хороо) гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй, 10,000,000 (арван  сая) төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөврөх валютын  дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

 

Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн, 11 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:  “Үгүй”

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

     

      Үүнд:

-       2019, 2020, 2021 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх;

-       2019, 2020, 2021 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртөгийн 50 хувиас багагүй    байх;

     -    Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.

              

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Монгол улс, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр Худалдан авах ажиллагааны алба 302 тоот

Утас: 7000 0717, 7000 0771

Зардал гаргах тухай

 

2022.02.24                                          Дугаар A/83                                Улаанбаатар хот

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий хуулийн этгээдээр хийлгүүлэх зардлыг хавсралтаар баталсугай.

 

2.Үнэлгээ хийлгэхэд шаардагдах 34,650,000 (Гучин дөрвөн сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Зөвлөх үйлчилгээний ажил гүйцэтгэсэн этгээдээс гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний тайланг холбогдох хууль, журмын дагуу хүлээн авахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх)-т даалгасугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хариуцсан Засаг даргын орлогч (Б.Мягмарсүрэн)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.02.21/ боллоо. Энэ удаагийн хурлыг дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг удирдан явуулав. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар нийт удирдлагуудад танилцууллаа. Энэ үеэр Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж, санал солилцлоо. Хурлын төгсгөлд нийт байгууллагуудад Нийслэлийн Засаг даргын 2022 оны хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд “Covid-19” халдвараас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, хяналт тавьж ажиллах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа тул өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах, Барилга угсралтын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, Дүүргийн нутаг дэвсгэрийн үерийн далан, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг, даалгаврыг Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг өглөө.

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2022 оны 02 дүгээр сарын 17

 

Тендер шалгаруулалтын нэр: Тохижилтын ажил /28 дугаар хороо/

 

Тендер шалгаруулалтын дугаар: СХДХААА/202112033

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Тохижилтын ажил /28 дугаар хороо/ СХДХААА/202112033 тоот ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагууэргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга)төгрөгийг www.tender.gov.mn -ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн турш хүчинтэй байна.

 

Тендерийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn–р цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 02 дугаар  сарын 28-ны өдрийн 10 цаг 20 минутад нээнэ. 

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: 
Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянгол-1 гудамж Нутгийн захиргааны нэгдсэн байр,3 давхар  302 тоот Худалдан авах ажиллагааны алба, Утас: 7000-0717, 7000-0771

Веб сайт: www.tender.gov.mn

Имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

 

хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөртэй энд дарж танилцаарай!

мэдээлэл удахгүй орно...

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Энэ удаагийн зөвлөгөөнөөр төлөвлөгөөт бус хяналт, шалгалтын дүн, цаашид авах арга хэмжээ, дүүргийн 2021 оны зорилтот жилийн ажлын төлөвлөгөөний төсөл зэрэг бусад асуудлуудын талаар хуралдаж шийдвэрлэлээ.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗАР

Дүүргийн Засаг даргын иргэдтэй хийсэн уулзалтын

тухай илтгэх хуудас

2020 оны 09 дугаар сарын 25                                                                                                                           

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1212 дугаар захирамжаар батлагдсан  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах журам”-ын дагуу дүүргийн удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх хуваарьт болон бусад уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх, иргэдээс гаргасан санал санаачлага, шүүмжлэлийг бодлого үйл ажиллагаандаа тусгах, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах зорилгоор хэсэгчилсэн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд дүүргийн Засаг даргын тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадын дарга, мэргэжилтэнгүүд оролцож шаардлагатай арга хэмжээ авч ажиллаа. Үүнд:

 

Овог нэр

 

 

Оршин суугаа

хаяг

Санал хүсэлтийн  агуулга

Шийдвэрлэлтийн        явц

Шийдвэрлэсэн

 

1

Даваасүрэн Хандмаа

СХД 2 дугаар хороо Орбит 38-1 тоот

 

Д.Хандмаа нь ам бүл 2. Хөгжлийн бэрхшээлтэй охины хамт амьдардаг. Охин Х.Нандинцэцэг 9 настай, тархины саажилт оноштой. Хүүхдээ асардаг тул ажил хийх боломжгүй. Тусламж дэмжлэг хүссэн

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  200.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/315 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

 

2

Ванчинжавын Ганбаатар

 СХД 36 дугаар хороо А/О 17-7 тоот

 "Гавьяат барилгачин" цолоор шагнуулах хүсэлтэй

Иргэн В.Ганбаатартай утсаар холбогдож журмын дагуу материалыг авч ирж өгөх тайлбрыг хэлсэн. Төрийн дээд одон медалиар шагнуулах журмын дагуу материалын бүрдлийг ханган өгсний дараа дэмжин уламжилна. 

 

Дэмжин уламжлахаар болсон.

 

3

Баярхүү Нямхүү

СХД 9 дүгээр хороо

Баруун баян уул 7-6 тоот

 

Б.Нямхүү нь 69 хувийн хөгжлийн бэрхшээлтэй. Ам бүл 2. Охин Ж.Оюунсүрэн 15 настай тархины саажилт оноштой 90 хувийн хөгжлийн бэрхшээлтэй. 20 дугаар хороонд 1 өрөө байр лизенгээр худалдаж авсан. 13.0 сая төгрөгийн хүүнд нь  байраа түрээслэн охиныхоо эмчилгээнд зарцуулсан. Үндсэн мөнгөнөөсөө  6.0 сая төгрөгийг төлсөн үлдэгдэл 7.0 сая төгрөг дутуу учраас байраа алдахад хүрээд байна. Мөнгөн тусламж хүссэн.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  200.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/315 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

4

"Гэгээ-6" СӨХ

 

30,31 -р байрны дээвэр засварлах,  байрны цахилгаан тоноглолыг хариуцах эзэнтэй болгох, гал гарах эрсдэлтэй.

СХД ЗДТГ ТНААХ

УБЦТС ТӨХК-д 2020 оны 05.25-ны өдрийн албан бичгээр саналыг хүргүүлсэн.

 

 

5

Болд

Долгор

СХД 11 дүгээр хороо

Хонхорын 7-219 тоот

 

Б.Долгор нь 2 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр бага хүүхдийн хамт автомашины осолд орсон. Хүүхдийн биеийн байдал хүнд гавлын яс гэмтэлтэй, дух цөмөрсөн, чамархайн яс, хөл хугарсан,нүд духанд шил үлдэж яаралтай хагалгаанд орохоор болсон тул мөнгөн тусламж хүссэн.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  200.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/315 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

 

6

Цэнд Энхцэцэг

 СХД мал тууврын замын 7-8 тоот

Тамхины тусгай зөвшөөрөл олгож өгнө үү

СХД ЗДТГ ХХҮХ

 

Хүсэлт гаргасан иргэний 8 нэрийн дэлгүүр нь ерөнхий боловсролын 65 дугаар сургуулиас 418.52м зайтай байрладаг,  тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. 

7

 

Гончиг Гамаарав

 

СХД 4-р хороо 18-15 тоот.

түрээсийн байр

СХД ЗДТГ НХХ

Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь иргэдийг орон сууцжуулах ажлыг шат дараатай хийж байгаа  бөгөөд цахим хуудсаараа дамжуулан авах болно.

8

Чойндон Ганчимэг

СХД 8 дугаар хороо

Зүүн баянцагаан 2-34 тоот

 

Ч.Ганчимэг нь сахар, бөөрний дутагдал оношоор 69 хувийн хөгжлийн бэрхшээлтэй, нөхөр Ц.Цогтсайхан элэгний хавдар оношоор 80 хувийн хөгжлийн бэрхшээлтэй. Өрхийн орлого 500 мянган төгрөг авдаг. Өөрийн эм тарианд 150-200 мянган төгрөг, нөхрийн эм тарианд 200 мянган  төгрөг сардаа зарцуулдаг. Тусламж дэмжлэг хүссэн.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  200.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/315 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

 

 

9

Бямбадорж Сэсээр

СХД 5 дугаар хороо

Баянгол 25-11 тоот

 

Б.Сэсээрийн зээ охин Д.Ганчимэг 65 дугаар сургуульд сурдаг. 2018 онд тархины тархмал хатуурал гэсэн хүнд оношоор оношлогдож эмчлүүлж байна. 2018 оноос хойш аав, ээжийн цалингийн зээл, өвөөгийн тэтгэвэрийн зээлээр өндөр үнэтэй эм тариа авч хэрэглэж байна. Одоо цус шүүлгэж, тархинд тархаж байгаа эсийг удаашруулах эмчилгээ хийлгэхэд 4 сая төгрөг шаардлагатай байна. Онош нь хүнд учраас улсын эмнэлэг авахгүй, хувийн эмнэлэгээр эмчлүүлж байна. Тусламж дэмжлэг хүссэн.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  200.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/315 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

 

 

10

Цэнддорж Долгорсүрэн

СХД 36-р хороо алтан овоо 1-55 тоот

Гэр олгож өгөхийг хүссэн тухай.

СХД ЗДТГ НХХ

Дүүргийн гэр хүссэн иргэдийн  бүртгэлийн 25 дугаарт бүртгэв.

11

Пунцагсүрэн Ганганбаатар

СХД 8 дугаар хороо

Нуур 4-4 тоот

 

 

Д.Ганганбаатар нь ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1997 онд дүүргийн цахилгаан шугам сүлжээнд ажиллаж байгаад тогонд цохиулан үйлдвэрлэлийн осолд орж, хүнд гэмтэл авсан. 2017 онд автомашины осолд орж байнгын хүний асаргаанд хөгжлийн бэрхшээлтэй болсон ч 2018 онд эмнэлэг хөдөлмөрийн магадлах  комиссын хурлаар хасагдсан. Эхнэр Оюунгэрэл Нарантуул зах дээр үүргийн худалдаа хийдэг. Өрхийн сарын орлого 300-350 мянган төгрөг, өдөрт 20 мянган төгрөгийн эм тариа зарцуулдаг. Тусламж дэмжлэг хүссэн.

Дүүргийн Засаг дарга зөвлөлийн хурал дээр танилцуулж,  200.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/315 дүгээр захирамжаар  мөнгөн тусламж үзүүлсэн.

12

Ц.Хишигбат

36-р хороо Алтан-овоо 16-р гудамж 28 тоот

24 цагийн цэцэрлэгт 2 хүүхдээ хамруулах тухай

СХД ЗДТГ НХХ

Иргэн Ц.Хишигбатын 2 хүүхдийг 80-р цэцэрлэгийн 24 цагийн ангид оруулах хүсэлтийг уламжилсан. 80 дугаар цэцэрлэг нь барилгын их засвар хийгдэж байгаа бөгөөд 10-р сарын 1 гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

 

 

13

Ванданмагсар Эрдэнэбаяр

 

 СХД 22-р хороо

 Газар олгож өгөхийг хүссэн тухай.

СХДГЗБА

2015-А/45 захирамжаар 22-р хороо, 2020 оны А/279 дүгээр захирамжаар 32-р хороонд газар олгосон

 

14

Сүхбаатар Дуламсүрэн

 

СХД 3-р хороо

Газар олгож өгөхийг хүссэн тухай.

СХДГЗБА

Тус дүүргийн 3 дугаар Баганарангийн 45-9-4б тоот газрыг сунгах тухай хүсэлт гаргасан байна.Дүүргийн Засаг даргын 2015 оны А/244 дүгээр захирамжаар эзэмших эрх үүссэн ба уг газар нь үерийн жалганы ирмэг дээр байдаг тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

 

15

Б.Лхамжав

 

СХД 3-р хороо бага наран 44-25 тоот

Таван шараас толгойт чиглэлд нийтийн тээвэр явдаг болгож өгнө үү

СХД ЗДТГ ТНААХ

Нийтийн тээврийн үйлчилгээний газарт саналыг хүргүүлсэн.

16

 Энхбаяр Мөнхчимэг

СХД 22-р хилчин 87-10б тоот.

Үйлдвэрлэл, үйлчилгээ гэрээ байгуулж өгөхийг хүссэн тухай.

СХД ЗДТГ ХХҮХ

 Нийтийн эзэмшилийн зам талбай дээр байгаа түргэн үйлчилгээний цэгт  Худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл батламж олгохгүй байгаа тул иргэнтэй холбогдон зөвлөгөө өгсөн.

17

Б.Бат-Эрдэнэ 

33-р хороо 27-р гудамжны иргэд

Худаг шинээр бариулах

СХД ЗДТГ ТНААХ

Тус хороонд улс, нийслэлийн төсвөөр шинээр баригдах 6 ус түгээх байрны газар эзэмших гэрчилгээ, кадастрын дугаар гаргуулсан. НХОГ-т хүргүүлсэн. Тендер зарлагдаж ажлуууд эхэлсэн

 

 

 

18

Магнайсувд

СХД 36-р хороо 39-69а тоот

Улаанчулуутын эцсээс хойш тавьж байгаа замын  хажуугийн  гудамжнууд руу гарц гаргаж өгнө үү

СХД ЗДТГ ТНААХ

Нийслэлийн автозамын хөгжлийн газарт саналыг хүргүүлсэн.

 

 

 

19

Батмөнх Уртнасан

 СХД 36-р хороо алтан овоо 23-18

Гэр олгож өгөхийг хүссэн тухай.

СХД ЗДТГ НХХ

Дүүргийн гэр хүссэн иргэдийн  бүртгэлийн 24 дугаарт бүртгэв.

20

Гомбожав Амартүвшин

 СХД  35-р хороо орбит 69-1

түрээсийн орон сууц

СХД ЗДТГ НХХ

Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь иргэдийг орон сууцжуулах ажлыг шат дараатай хийж байгаа  бөгөөд цахим хуудсаараа дамжуулан авах болно.

21

Б.Пүрэвсүрэн

СХД-ийн 34-р хороо, Хилчин 57-р гудамж, 14а тоот

2014 онд автомашины осолд ороод одоог хүртэл группд байдаг ба 9 настай хүүхдийн хамт амьдардаг. Энэхүү байдлыг харгалзан үзэж хүнсний талонд хамруулж өгнө үү.

СХД ХХҮХ

Пүрэвсүрэн 25-р хороонд судалгаанд хамрагдсан. Ам бүл 2. Өрхийн оноо нь ХЭБ үйлчилгээ авах босго онооны шаардлага хангахгүй. /432/  оноотой. 2021 оны 01 дүгээр сарын 01-с хойш дахин судалгаанд орох боломжтой талаар мэдээлэл өгсөн.

22

Ц.Эрдэнээ

СХД Алтан Овоо 7-р гудамж, 29 тоот

Ам бүл 5. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор хувийн цайны газарт ажилладаг. Хувийн байгууллага цаг наргүй ажилладаг тул улсын байгууллагад ажиллахад минь тус болно уу.

СХД ХХҮХ

Одоогоор сургуулийн цайны газарт ажилладаг.  Цэцэрлэгт ажиллах хүсэлтийнх нь дагуу зөвлөгөө, мэдээлэл өгсөн.