Та энд дарж үзнэ үү

     Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс болон замын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнд мотоцикл бэлэглэлээ. Гэмт хэргийн илрүүлэлтэд эргүүлийн ажил чухал үүрэгтэй гэдгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг онцоллоо.  Цагдаагийн байгууллага нь гэмт хэргийг үйлдсэнийх нь дараа хөрөнгө мөнгө зарцуулж илрүүлэх биш, гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг тууштай тасралтгүй зохион байгуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар хэллээ. 

 

     Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас Улсын бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, хөгжүүлэх, материаллаг бааз болоод боловсон хүчнийг чадваржуулан, дэлхийн жишигт хүргэхэд хувь нэмэр оруулах зорилготой “ҮНДЭСНИЙ ОЙ САНАМЖ” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА байгуулсан. Үүнтэй  холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20-ны хооронд 1 сарын хандивын аян зохион байгууллаж байна. Хандивын аянд зориулан хандивын хайрцаг гарган Сонгинохайрхан дүүргийн хороо бүрээр аялуулан иргэд аж ахуй нэгжид таниулах арга хэмжээ зохион байгуулж хандив цуглуулах юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2013-2016 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа иргэддээ тайлагнах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн “Драгон” салбарын өмнөх талбайд зохион байгуулж байна. Энэ үеэр тус дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтэс албад иргэдэд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу үйлчилгээ үзүүлж, мэдээ мэдээллээр ханган, зөвлөгөө өгч ажиллах юм.

 

2016 оны 05 дугаар сарын 23ы өдөр

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн ажил СХД/ГА/173/04/ тоот     ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийн үнэ 50.000/Тавин мянга/-н төгрөг байна. Уг төлбөрийг Сонгинохайрхан дүүргийн, Худалдан авах ажиллагааны албаны Төрийн сан 200951009 дансанд тушаана.

Үнийн саналыг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27-р хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газрын байрны 109 тоот өрөөнд ирүүлнэ үү.

            Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 20 минутад нээнэ.

Захиалагчийн хаяг:   Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газар 109 тоот өрөө, ахлах мэргэжилтэн С.Содгэрэл, Утас:7000 0771

 

 

2016 оны 05 дугаар сарын 23ы өдөр

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн ажил СХД/ГА/173/03/ тоот     ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийн үнэ 50.000/Тавин мянга/-н төгрөг байна. Уг төлбөрийг Сонгинохайрхан дүүргийн, Худалдан авах ажиллагааны албаны Төрийн сан 200951009 дансанд тушаана.

Үнийн саналыг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27-р хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газрын байрны 109 тоот өрөөнд ирүүлнэ үү.

            Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 10 минутад нээнэ.

 

Захиалагчийн хаяг:   Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газар 109 тоот өрөө, ахлах мэргэжилтэн С.Содгэрэл, Утас:7000 0771

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо: 2016.05.17 

      Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн ажил

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/ГА/173/02/

      Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн ажил СХД/ГА/173/02/ тоот гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар сарын тушаалаар батлагдсан Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам-ын дагуу (www.e-procurement.mn)-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000/Тавин мянга/-н төгрөгийг www.meps.gov.mn-ээр банкны мерчантын системийг ашиглан төлнө.

Тендерт оролцогч нь Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас тендерийн урилгыг нээлт болохоос 1 өдрийн өмнө бичгээр авсан байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         Борлуулалтын хэмжээ: 2014, 2015 оны борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн арифметик дундаж нь  100,0 сая төгрөгөөс багагүй байна.

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна/ББСБ болон ХЗХ-ны тодорхойлолтыг хүчингүйд тооцно/.

·         Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил буюу 2014, 2015 оны санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай./Ашигтай ажилласан байх/

·         Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ядаж нэг удаа 90,0/Ерэн сая/ төгрөгийн үнийн дүнтэй дүйцэхүйц ажил гүйцэтгэсэн байх

·         Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эрчим хүчний яамны –Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын 03.2.1 заалт болон дүүнээс дээш

·         Тендерийн хамт 1 342 500 /Нэг сая гурван зуун дөчин хоёр мянга таван зуу/-н төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 20 минутанд  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар үнэ төлбөргүй татаж авна уу.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо Баянгол-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 1 дүгээр давхар, 109 тоот өрөө.

Утас: 70000771

 

(2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр зарлагдсан Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн ажил СХД/ГА/173/02/ тоот гэрэлтүүлгийн ажлыг цахим худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулах болсныг мэдэгдье).

 

йыбйбйыб

 

быаыба

бйыбйыб