Нийгмийн даатгалын хэлтсээс дүүргийн 32 хорооны хэсгийн ахлагч нарт салбарын хууль тогтоомжид орж буй өөрчлөлтүүдийн талаар сургалт зохион байгууллаа.

Тус хэлтсийн дарга Д.Жаргалсайхан сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Иргэдтэй хамгийн ойр ажиллаж байгаа хүмүүс бол хэсгийн ахлагч нар. Тиймээс иргэдийн хамгийн их сонирхдог хууль тогтоомжийн талаар мэдээлэл сайтай байх ёстой. Тиймээс энэ сургалтыг хийж байна” гэж онцолсон юм.

Сургалтаар тэтгэвэр, тэтгэмжийн хууль тогтоомжийн талаар танилцуулгыг тэтгэврийн хяналтын байцаагч А.Эрдэнэчимэг, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар хяналт, шалгалтын байцаагч, Н.Батжаргал нар танилцуулга хийлээ. 

Нийслэлийн Засаг даргын А/301, дүүргийн Засаг даргын А/162 тоот захирамжаар 2018 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн Бямба гаригт Их цэвэрлэгээ-90 минут бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан.

Нийгмийн хариуцлага иргэний үүргээ ухамсарлан их хотоо цэвэрлэх “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ-90 МИНУТ” арга хэмжээнд иргэд олон нийтийг уриалж идэвх санаачлагатай оролцсон хороод болон аж ахуйн нэгж байгууллагуудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас талархалын бичиг гардууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 тоот тушаалийн хүрээнд Нийслэлийн 9 дүүрэгт “Манай хороо-Миний гудамж” аяныг 03 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2018 оны Засаг даргын А/125 тоот захирамжаар “Аян зохион байгуулах тухай”  дэд ажлын хэсэг байгуулагдан, аяны хүрээнд 31 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч О.Ганбаатараар батлуулан ажиллаж байна.

Хороод аяны хүрээнд төлөвлөгөөний дагуу ажлаа эрчимтэй зохион байгуулан ажиллаж байна.

4-р хороо “Соёлын довтолгоог” өрнүүлж иргэд аж ахуй нэгждээ “Манай хороо Миний гудамж” аяны удирдамжийг танилцуулах ажлыг зохион байгуулсан байна.

19-р хорооны ААНБ –ууд орчныхоо 50м талбай, ногоон байгууламжийн хайс хашлагыг хлорминтой усаар угааж цэвэрлэж байна.

20-р хороо, Арвин үндэс ХХК-ний аяны хүрээнд 19 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

“Айсмарк” ХХК 17 заалт бүхий төлөвлөгөө, “Милко” ХХК 11 заалт бүхий төлөвлөгөө, “Тэсо Констракшн” ХХК 11 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой комиссын даргын 2018 оны 03 тоот албан даалгавар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02 тоот албан даалгавар, Онцгой байдлын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/06 тоот тушаалын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн өглөө 05:30 цагт цуглар гэсэн "Улаан" кодоор цугларч дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүй 7 худагт хээрийн штабын дадлага сургуулийг зохион байгуулалаа.

Хэлтсийн бие бүрэлдэхүүн 1.5 км газар хээрийн үүргэвчтэй явган алхаж штабын дадлага сургууль болох газар хүрэлцэн ирэхэд машин техник, багаж зэвсэглэмж болон хээрийн үүргэвч, офицер бүрэлдэхүүний цүнхэнд үзлэг шалгалт хийлээ.

Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын байцаагч нарын дунд ой хээрийн түймэр унтраах дадлага сургуулийг зохион байгуулж, Гал түймэр унтраах, аврах ангиудын ангийн захирагч, салааны захирагч нарын дунд гурван цагийн байдал өгч ажиллуулан илтгэлийг сонсож үнэлгээ дүгнэлт өгч ажиллалаа.

     Нийслэлийн Засаг даргын А/301  тоот захирамж, Дүүргийн Засаг даргын А/162 тоот захирамжийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 14-ний бямба гарагт Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах тул хороод, аж ахуйн нэгжүүд иргэдээ идэвхтэй хамруулахыг уриалж байна. 

 

     Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй Манай хороо-Миний гудамж аяны хүрээнд хороод их цэвэрлэгээг идэвхтэй хийж байна. 09 дүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх Манай хороо-Миний гудамж аян:

 

1.    Гудамж, зам, талбайн тохижилт

 

2.    Ногоон байгууламжийн нэмэгдүүлэлт

 

3.    Байгууллага аж ахуйн нэгжийн гадна хаягийг холбогдох журманд нийцүүлэх

 

4.    Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах

 

5.    Гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх

 

6.    Инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах гэсэн чиглэлээр хэрэгжих юм.

     Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугардаг. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс зэрэг байгууллагууд дүүргийн Тамгын газрын байрны өмнө дуут дохиогоор ажиллах дадлага сургуулийг 16.00 цагт зохион байгууллаа.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшигт байнгын бэлэн байх, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үүднээс Засгийн газрын тогтоолоор жил бүр зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан дадлага сургуульд идэвхитэй оролцож, нийт ажиллагсад хамрагдаж, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллан бэлэн байдлын үзлэг хийж, аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх  дадлага сургууль хийлээ. 

Сонгинохайрхан дүүргийн сурагчид дэлхийн стандарт болсон кемберижийн боловсрол эзэмших боломжтой боллоо. 25-р хороо буюу Зүүн салаанд баригдах 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил өнөөдөр эхэллээ.

Түүнчлэн 26-р хороонд 920 хүүхдийн суудалтай сургууль баригдах бөгөөд эдгээр сургуулиудыг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барих юм. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн хүүхэд багачууд олон улсын стандартад нийцсэн боловсрол эзэмших боломж бүрдэж байна.