УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын санаачлагаар Сингапурын иргэн Ким Лим өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 14 өрхөд гэр бэлэглэлээ.

       Сингапур улсын тэрбумтан Петер Лимийн өв залгамжлагч Ким Лимийн хувьд манай улсын амьжиргааны түвшин доогуур өрх болон орон гэргүй, өнчин хүүхдүүдэд туслах зорилгоор зочилж байгаа бөгөөд энэ үеэрээ 14 иргэнд гэр өгсөн юм.

    Түүнчлэн тэрбээр уг ажлаа илүү өргөн цар хүрээтэй явуулах шаардлагатай гэж төлөвлөж буйгаа хэллээ. Харин эдгээр айл өрхүүдийг сонгохдоо дүүргийн зүгээс амьжиргааны түвшин доогуур, олон хүүхэдтэй, өрх толгойлсон ээжүүдийг сонгосон байна.

   Эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын ажлын хүрээнд хамтын оролцоог сайжруулах зорилгоор дүүргийн 104 дүгээр дээр “Хүүхдийн төлөө хамтдаа” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.

    Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан уг зөвлөгөөнөөр эцэг, эхчүүдэд “Хүүхэд хамгааллын тухай”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн хүрээнд эцэг, эхчүүдийн хүлээх үүрэг хариуцлагын талаар зөвлөгөө өгч, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, сэдэвт сургалтыг зохион байгуулж, хэрхэн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулж зөв харилцах, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх тухай мэдээллийг өгсөн.

   Цаашид эцэг, эхчүүд хэрхэн сургууль болон Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэстэй хүүхдийн хамгаалал, хөгжлийн чиглэлээр хамтарч ажиллах талаар харилцан санал солилцсон, үр дүнтэй зөвлөгөөн зохион байгууллаа.

       Нийслэлийн хороодын үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагч, хэсгийн ахлагч нарын ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах зорилгоор нийслэлийн 2018 оны “Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагчдын баг” шалгаруулах болзолт уралдааныг нийслэлийн 152 хороо, 1480 хэсгийн ахлагчдын дунд зарлаж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Хорооны үйл ажиллагааны ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ 10 бүлгийн 65 үзүүлэлтээр,  хэсгийн ахлагч нарын багийн ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ 5 бүлгийн 44 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.

        Уг “Шилдэг хороо” төрөлд амжилттай оролцож, тусгай байр эзэлсэн 7-р хороо,  “Хэсгийн ахлаг нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны тусгай байр эзэлсэн 31, 15-р хорооны хамт олныхоо цаашдын ажилд нь амжилт хүсье.

        2018 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанаас халагдаж ирсэн дайчдыг хүлээн авлаа. Халагдсан дайчдыг хүлээж авах ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, Цэргийн штабын дарга дэд хурандаа Г.Ялалт, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, ажил олгогч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

        Цэргийн албанаас халагдсан залуучуудад дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон “Шилэн хийц” ХХК, “Эко констракшин” ХХК, “Магнай трейд” ХХК, “Буян” ХХК, “Жигүүр гранд” ХХК-ний хүний нөөцийн мэргэжилтнүүдийг оролцуулан 75 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 60 төрлийн 1200 гаруй сул чөлөөтэй ажлын байр байгаа талаар мэдээлэл өгч, 130 гаруй иргэнийг сул чөлөөтэй ажлын байрандаа бүртгэн ярилцлага хийж, ажлын байранд урилаа.

         Түүнчлэн 2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19, 20-ны өдрүүдэд 83-р сургууль дээр явагдах тул цэргийн насны залуучууд иргэний үүргээ биелүүлж, идэвхитэй оролцоно уу. 

2018 оныг нийслэлийн засаг дарга Өрхийн эрүүл мэндийг дэмжих жил болгосонтой холбоотойгоор 31-р хорооны “Өлзийт манал” өрхийн эрүүл мэндийн төвд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Мөнхчулуун эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулж суудлын автомашин, нярайн шарлалт хэмжих аппарат, нярайн жин, үзлэгийн гэрэл зэрэг тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.

         Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/437 тоот захирамжийн хүрээнд иргэдийн спортын VII их наадмын волейболын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд 123-р сургуулийн спорт зааланд боллоо.

Тэмцээнд 16 байгууллагын эрэгтэй, эмэгтэй 32 багийн 256 иргэд хамрагдаж дүнгээ гаргалаа.

Эрэгтэй:

1-р байрт Д.Ганбат Засаг даргатай 13-р хороо

2-р байрт Э.Батбаяр Засаг даргатай 5-р хороо

3-р байрт З.Энхтүвшин Засаг даргатай 1-р хороо

Эмэгтэй:

1-р байрт Д.Отгонбурам Засаг даргатай 19-р хороо

2-р байрт Э.Ниндэв Засаг даргатай 17-р хороо

3-р байрт Б.Соёл-Эрдэнэ Засаг даргатай 3-р хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.  

    Сонгинохайрхан дүүрэг гэр хороолол бүхий хороодынхоо иргэдэд зориулан өчигдрөөс эхлэн "Утааны эсрэг ээж, аавууд" ТББ-тай хамтран "Гэр байшингаа дулаалцгаая" сургалтыг эхлүүллээ.

     Сургалт 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 22 хорооны 1000 өрхөд зохион байгуулахаар төлөвлөсөн ба 11-ний өдрийн сургалтад 110 иргэн хамрагдлаа. 

          Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/437 тоот захирамжийн хүрээнд Иргэдийн спортын YII их наадмын "Сагсан бөмбөг"-ийн тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 12 хорооны 24 багийн 310 иргэд хамрагдаж дүнгээ гаргалаа.

 

Эрэгтэй:

1-р байрт Д.Отгонбурам Засаг даргатай 19-р хороо

2-р байрт Г.Оюунчимэг Засаг даргатай 7-р хороо

3-р байрт Д.Ганбат Засаг даргатай 13-р хороо баг тамирчид тус тус шалгарлаа.

 

Эмэгтэй:

1-р байрт Д.Энхжаргал Засаг даргатай 18-р хороо

2-р байрт Д.Ганбат Засаг даргатай 13-р хороо

3-р байрт В.Сүхбаатар Засаг даргатай 32-р хороо

 

        Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр “Өнөр” 12-р байрны өмнөх талбайд олон улсын стандартад нийцсэн мини бэйсболлын талбай байгуулах ажлыг эхлүүллээ.

        Уг ажлыг дүүргийн орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх бөгөөд гүйцэтгэгчээр нь “Манлайлал” иргэдийн бүлэг ажиллаж байгаа юм. Шинэ талбайн бүтээн байгуулалтын ажил 10-р сарын дундуур дуусах юм байна.

        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит Иргэдийн спортын VII их наадмын “Олс таталт”-ын тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж, эрэгтэй, эмэгтэй 19 багийн 171 тамирчид өрсөлдөн дүнгээ гаргаж, шилдгүүд нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Эрэгтэй:

  • 1-р байрт З.Энхтүвшин Засаг даргатай 1-р хороо
  • 2-р байрт С.Очир Засаг даргатай 6-р хороо
  • 3-р байрт Г. Оюунчимэг Засаг даргатай 7-р хороо

Эмэгтэй:

  • 1-р байрт Б.Соёл-Эрдэнэ Засаг даргатай 3-р хороо
  • 2-р байрт З.Энхтүвшин Засаг даргатай 1-р хороо
  • 3-р байрт Г. Оюунчимэг Засаг даргатай 7-р хороо