Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүртээмжтэй орчин загвар дүүрэг” аяны хүрээнд 1, 22 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд Бид хамтдаа өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд тулгамдаж буй асуудал, төрийн байгууллагын зүгээс үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл хийж, эрүүл мэндийн үнэгүй үзлэг оношилгоо хийх зэрэг үйлчилгээ үзүүлж халуун дулаан яриа өрнүүлэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

     Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүүргийн цэргийн штаб 2018 онд хэрхэн хэрэгжүүлсэн талаар шалган туслах ажил эхэллээ. 

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/945 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/530 захирамжаар агаарын бохирдлын эх үүсвэрийн буюу яндангийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн ажлыг гэр хорооллын 23 хороонд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эхлүүлэн ажиллаж байна. 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 23 хорооны 11762 өрх тоологдоод байна.

Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтэл болон түлэгдэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх, түлэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах, хэрхэн анхны тусламж үзүүлэх тухай мэдлэгтэй сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа.

Сургалтад 1-12-р хороодын болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн ажилтнууд хамрагдаж, хүүхдийн осол гэмтэл, өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ, түлэгдэлтийн ерөнхий ойлголт, ангилал, гэр орны аюулгүй байдал, эрсдэлийг хэрхэн арилгах вэ зэрэг сэдвээр мэргэжлийнхний заавар зөвлөгөөг сонсож, сургагч багш боллоо.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран “Төрийн үйлчилгээний мэдээллийн өдөрлөг”, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах “Борлуулалтын өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан хэл ярианы болон, сонсголын бэрхшээлтэй иргэдэд, төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг дохионы хэлмэрчээр

Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, ХХҮХ-ийн дарга Б.Мөнхбаяр нар үг хэлж, дүүргийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд чиглэсэн хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээг товч танилцууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан, төсөл хэрэгжүүлэгч 35 иргэн, Нийгмийн халамжийн тухай хуулийн Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөлд хамрагдаж, санхүүгийн дэмжлэг авсан 10 бүлгийн иргэд, өөртөө ажлын байр бий болгосон, бичил бизнес эрхлэгч зэрэг хөгжлийн бэрхшээлтэй нийт 140 гаруй иргэн хамрагдлаа.

Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн дунд уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Салбарын хууль эрх зүй, стандартын чиглэлээр хийсэн хэлэлцүүлгийг шинэ драгон төвд хийсэн бөгөөд ХҮИС-ийн багш Д.Нарантуяа, дүүргийн МХХ, Татварын хэлтсүүдтэй хамтран зохион байгуулж, 200 орчим аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулсан байна.

Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо 7000 гаруй иргэнтэй. Тус хорооны нутаг дэвсгэрт баруун аймгууд ирж, очих хөдөлгөөний төвлөрсөн цэг болох “Драгон” авто вокзал байдаг тул хөл хөдөлгөөн ихтэй. Тэр ч утгаараа хулгайн гэмт хэргийн гаралт өндөр.

Үүнийг шийдвэрлэхийн тулд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс, Авто тээврийн үндэсний төв, тус хорооны удирдлагууд 2017 оноос хойш гэмт хэргийн гаралтыг бууруулах үүднээс хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн байна.

Авто тээврийн үндэсний төвөөс 15 сая төгрөг шийдвэрлэж, “Драгон” авто вокзал орчимд шинээр 13 байршилд хяналтын камер суурилуулсан байна. Ингэснээр тус хорооны хувьд хороо, СӨХ, аж ахуйн нэгжүүдийн суурилуулсантай нийлээд нийт 900 орчим камертай болж байна.

Сонгинохайрхан дүүргийн 101-р цэцэрлэгийн эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадна талбайг өөрсдийн санаачлагаар тохижуулсан байна.

Эцэг эхчүүд 12 эцэг эхийн зөвлөлөөрөө дамжуулан нийт 27 сая төгрөгийг өөрсдөө гарган тохижилт бүтээн байгуулалтыг хийжээ.

Засаг даргын Тамгын газраас Тамгын газрын болон хороодын төрийн захиргааны албан хаагчдадаа зориулан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар 2 дахь удаагийн сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Удирдлагын академийн доктор, профессор А.Алтанзул “Төрийн албаны тухай хуулийн онцлог зохицуулалт”, СЭЗИС -ийн зөвлөх профессор, доктор, Ph.D Б.Оюунчимэг “Ёс зүй гэж юу вэ” сэдвээр мэдээлэл өгч, судлаач Чимгээ “Нутгийн захиргааны байгууллагуудад хийсэн ёс зүйн зөрчлийн судалгааны талаар танилцуулж, цаашид төрийн албан хаагчид юун дээр анхаарах ёстой талаар зөвлөгөө өглөө.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 9 дугаар сарын 26-наас, 10 дугаар сарын 26-ны хооронд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хорооны бүс нутагт Аж ахуйн нэгж байгууллага, Төрийн байгууллагуудын “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа.

Аяны хүрээнд: 22 дугаар хорооны Баянтурууны 22-1 тоотод хулгай орж байна гэсэн эргүүлд гарсан иргэний дуудлагаар хорооны цагдаа Г.Бат-Өлзий, Олон Нийтийн Цагдаа О.Буяннэмэх нар шуурхай ажиллаж үйлдэл дээр нь барьж илрүүллээ.