"Номын хандивын аян"-г 2019 оны 2 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 20-ныг хүртэл явуулж, 7 аж ахуйн нэгж, 217 өрх 1.342 ном хандивлаж, 1.500 ширхэг номын фондтой явуулын номын сангын нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд олон ном хандивласан, шилдэг номын сантай өрх, шилдэг эссе бичгийг шалгаруулж, талархал дэвшүүллээ. 

   Иргэд, хүүхэд залуучууд хороон дээр ажлын өдрүүдэд ажлын цагаар номын сангийн картаа нээлгэн ном гэрээрээ авч унших боломжтой болж байна. 

     БНСУ-ын Бусан хотын Захиргаа болон Эрүүл Мэндийн газар (Хамтын сангийн байгууллага) 2017, 2018, 2019 онуудад 19 дүгээр хороотой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд 3 дах жилдээ явагдах Хорооны иргэдэд чиглэсэн ЭРҮҮЛ МЭНД- (Эмч нарын баг бүрэлдэхүүн) ХҮҮХЭД ХӨГЖИЛ болон бусад үйлчилгээнүүдийг  2019 оны 08 сард үзүүлэхээр боллоо.

     Хүүхэд хөгжлийн чиглэлээр 2017 онд 92-р цэцэрлэг, 2018 онд 26-р цэцэрлэг, 2019 онд 148-р цэцэрлэгийн тус бүр 150 хүүхдэдтэй ажиллаж байна.  

Сонгинохайрхан дүүргийн "Тээвэрлэлт үйлчилгээний төв" ОНӨААТҮГ хариуцсан бүсийн хороодын дунд хог хаягдлын үйлчилгээний менежментийг сайжруулах, 2018 онд нийслэлээс зохион байгуулагдсан “Манай хороо-миний гудамж аян”-ы хүрээнд хүрсэн амжилтыг хөгжүүлэх зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 01-нээс 2019 оны 7 дугаар сарын 01 хүртэл 3 сарын хугацаатай “Цэвэр орчин-цэвэр хороо аян” болзолт уралдаан зарлаж, удирдамжийг хороодод хүргүүлээд байна.

Аяны хүрээнд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлт, үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах хүрээнд дүүргийн Засаг даргын тамгын газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хяналтын төрийн бус байгууллага, хороодтойгоо хамтран олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 Нийт гал түймрийн шалтгаан нөхцөлийн 78 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байна.

 2018 онд гал түймрээс болж 77 хүн амь насаа алдсаны 33 нь хүүхэд. 
Объектын гал түймрийн улмаас 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол ой, хээрийн түймрийн улмаас 77 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Объектын гал түймрийн 55 хувь нь ил задгай асгасан үнс нурам, пийшин зуухны гэмтэл, яндангийн цонолтоос шалтгаалжээ.

Тиймээс иргэн та хуурайшилт ихтэй энэ улиралд анхаарал, болгоомжтой байж, үнс нурам, тамхины иш зэрэг гал түймэр гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлье.

“Улаанбаатар шинэчлэл” ХХК-ний иргэдийн бүлгийн 10 ажилтан нийтийн эзэмшлийн гуу жалга, гудамж  талбайд нийт 8200 м2 талбайг цэвэрлэн 2 рейсээр 6150 тн хог хаягдлыг тээвэрлэжээ. Түүнчлэн 7 хоногийн 2 өдөр тогтмол 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр иргэдийн бүлгийн ажиллуулж хэвшсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны ИНХ-ын дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэбаатарын санаачлагаар 2 дахь жилдээ тус хороонд байрлах хүүхдийн тоглоомын талбайнуудыг өвлийн утаа тортог, тоосноос салгаж угааж, цэвэрлэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-үүдтэйгээ хамтран драгон орчмын орчны бохирдол ихтэй газруудаар цэвэрлэгээ хийж ариутгал хийжээ.

Түүнчлэн цаашид энэхүү цэвэрлэгээг бямба гариг бүрийн 11 цагт хийж хэвшүүлэхээр ажиллаж байгаа аж. Тиймээс иргэд та бүхнийг энэхүү цэвэрлэгээнд нэгдэж, өөрсдийн амьдрах орчныг сайжруулахын төлөө идэвхи санаачлагатай хамтран оролцохыг уриалж байна.

Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран хорооныхоо зорилтот бүлгийн 50 иргэнд “Эцэг эхийн манлайлал-Хүүхэд хамгаалал” сэдвээр сургалт зохион байгуулжээ.

Түүнчлэн дараагийн сургалтаа “Хөрсний бохирдол түүний хор уршиг” сэдвээр 4-р сарын 4-нд хийхэр болжээ.

            Сонгинохайрхан дүүргийн хороод иргэдэд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ын –р 1072 хувьцааны талаар мэдээлэл өгч байна. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооныхон өчигдөр иргэдэд энэ талаар мэдээлэл өгсөн бол маргааш 29-р хорооныхон 17:00 цагаас иргэний танхимдаа энэ талаар мэдээлэл хийхээр болжээ.   

     Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЦОМ дүүргийн хэмжээнд аялж эхэллээ. 


Тус цом нь Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, Цэцэрлэг, Сургууль, Хороо, Аж ахуйн нэгж байгууллагууд, Хувийн хэвшлийн их дээд сургуулиудаар 2 сарын хугацаанд аялана.