Сар шинийн баяр угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг 2 дугаар сарын 10.11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Цэвэрлэгээнд 2,143 аж ахуйн нэгж байгууллага, 11,104 иргэд оролцож 354,051 м.кв талбайн цас мөс, хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Мөн 32 хороонд 43 хог тээврийн автомашин 239 рeйсээр 1,266 тн хог хаягдал цас мөсийг ачиж Нарангийн төвлөрсөн цэгт хүргэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эрүүл мэндийн байгууллагуудын аюултай эрсдэлтэй хог хаягдал хүлээн авах, ариутгал халдваргүйтгэх үйл ажиллагаа эрхэлдэг “Элемент” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын болон гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглах дадлага сургуулилт зохион байгууллаа.

 

 

Товч агуулга

Биелэлт өгөх Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Сар шинийн баярын өдрийг угтаж ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах

14 хоног

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

 

2

Сар шинийн баярын өдөрүүдэд хариуцлагатай эргүүл жижүүрийг томилж хуваарь гарган,  шуурхай ажиллагааны бригад ажиллуулж, хяналт тавьж болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх

14 хоног

 

Онцгой байдлын хэлтэс, Хууль зүйн тасаг

3

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлэгийн асалтад хяналт тавьж ажиллах

14 хоног

 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

4

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 02 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх

14 хоног

 

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

5

Нийслэл, дүүргийн өмчит төсөвт, өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд санхүүгийн тайлангаа үнэн зөв гарган бусад анхан шатны баримтуудыг бүрэн бүрдүүлж Нийслэл дэх төрийн аудитын газарт 02-р сарын 25-ны дотор аудитыг хийлгэж хуулийн хугацаанд аудитын дүгнэлтээ гаргуулж ажиллах

14 хоног

 

Төрийн сангийн хэлтэс

6

Дүүргийн 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэсэн ажлын хэсгээс  зөвлөмж хүргүүлэх тул 2018 онд дутагдал зөрчлийг арилгах, гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж ажиллах

14 хоног

 

Засаг даргын Тамгын газар

7

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2018 оны А/39 дугаар захирамжаар батлагдсан удирдамж, хуваарийн дагуу Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагууд, хэлтэс, албад, хороод нийтийн  хэв журмыг хамгаалах эргүүлийг ажиллуулах

14 хоног

 

 

Хууль зүйн

тасаг

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч Ц.Төрхүү өөрийн сонгогдсон 2-р хорооны 200 ахмад настан болон хэвтэрт байгаа ахмадуудад сар шинийн гарын бэлэг гардуулжээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнгөрөгч амралтын өдрүүдэд тойргийнхоо иргэд сонгогчидтой тайлангийнхаа уулзалтыг хийлээ. Тэрбээр 3, 4, 5, 6, 26-р хороодын иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашид тухайн хороодод хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулан, иргэдийн санал бодлыг авсан байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2018 оны сургалт бэлтгэлийн төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу офицeр, ахлагч бүрэлдэхүүнд Монгол Улсын аюулгүй байдлын орчин, энхийг дэмжих ажиллагаанд монгол улсын оролцоо, цаашдын чиг хандлага, Батлан хамгаалах багц хуулийн талаар тус дүүргийн Цэргийн штабын дарга дэд хурандаа Г.Ялалт сургалт зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 31 эмийн сангийн мэргэжилтнүүдийг хамруулан эм бэлдмэл болон эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр гарч болох эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг стандартын дагуу явуулахад анхаарах талаар сургалт зохион байгууллаа.

 

Сургалтын төгсгөлд оролцогчдын гаргасан санал, асуултад хариулт өгөн цаашид facebook группт бүх эмийн сангуудыг нэгтгэн мэдээллийг солилцохоор боллоо. Мөн хууль тогтоомжийг мөрдөж ажиллах, эм зүйн дэглэм, зохистой хэрэглээний тухай иргэдэд заавар зөвлөмж өгч байхыг анхаарууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсийн ахмадуудад зориулан амралтын өдрүүдэд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээг нэг дор, үнэ төлбөргүй хийж эхэллээ. Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгийг УИХ гишүүн Д.Сумъяабазарын санаачлага, дэмжлэгтэйгээр 2018 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 11-нийг хүртэл зохион явуулж буй юм.

Тэр бүр эмнэлгээр яваад үзлэг оношилгоонд хамрагдаж чаддаггүй ахмадуудад чиглэсэн энэхүү арга хэмжээг Баянхошууны наймдугаар хорооноос эхлүүлж байна. Тус хорооны тухайд нийт 640 гаруй ахмад настан оршин суудаг аж.

Биднийг 11 цагийн үед “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/ дээр очиход өглөө 9 цагаас эхэлсэн үзлэгт хамрагдахаар нийт 200 орчим хүн бүртгүүлэн, эмч нарт үзүүлэх дугаар авсан тухай сувилагч нь хэллээ. Үүнээс үзэхэд ахмадуудад маш их хэрэгтэй, цаг үеэ олсон үйл ажиллагаа болж буй нь харагдаж байв.

             УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас өнөөдөр нарийн мэргэжлийн 6 эмч, лабораторийн 2 эмчийг урьж ажиллуулж байгаа бол ӨЭМТ-ийн 4 эмч, 4 сувилагч мөн иргэдэд үйлчилж байна. Эдгээр эмч нар ахмадуудад дотор, мэдрэл, нүд, шүд, чих хамар хоолой, зүрхний бичлэг, ЭХО, цус болон шээсний шинжилгээ, B, C вирус илрүүлэх шинжилгээ, ходоодны хеликобактери үзэх зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй хийж байгаа юм. Цаашид энэхүү арга хэмжээг СХД-ийн Баянхошуу бүсийн нийт 9 хороонд зохион байгуулах бөгөөд үүнд урьдчилсан байдлаар 2500-2800 ахмадуудыг хамруулахаар төлөвлөжээ. Маргааш тус арга хэмжээг Баянхошуу бүсийн 10 дугаар хорооны ӨЭМТ дээр зохион байгуулна.