10 дугаар хороо Итгэл бүтээмж төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Аж ахуй эрхлэх тухай" "Бизнес эрхлэх" "Төсөл бичих аргачлал"-ын тухай шаталсан сургалтыг 2017 оны 10-р сарын 5,6-ны өдрүүдэд явуулж байна. Сургалтанд хамрагдах хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд 6-ны 12 цагт ирж хамрагдана уу.

 

31 дүгээр хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хурал зохион байгуулж 10-р сард нийтийн эргүүлд ажиллах иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хувиарыг танилцуулан, зааварчилгаа өглөө

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг зохион байгуулж, шилдэг байгууллага, иргэдийг шагналаа.

2017 оны шилдэг тохижилттой байгууллагаар 106-р цэцэрлэг, Дэвшил-8 СӨХ, Энэрэлт Манал эмнэлгийн хамт олон шалгарч Хорооны Иргэдийн нийтийн хурал, Засаг даргын “Хүндэт Өргөмжлөл”-өөр шагнагдсан юм. Мөн 11-р байрны иргэн Ш.Нанжид “Онц тээвэрчин”, 9-р байрны иргэн, ахмад Н.Дэжид хорооны “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаалаа.

Өдөрлөгийн үеэр иргэд, хүүхэд багачуудад хууль эрх зүйн мэдээлэл өгч ажиллалаа.

      Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан 9 дүгээр хороо ахмадууддаа хүндэтгэл үзүүлж хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жонандагданчойпиллон хийдийн хамт олонтой хамтран гарын бэлэг гардууллаа

 

Ахмадын баярыг тохиолдуулан 3 дугаар хороо Хилийн цэргийн 0198-р ангийн 80 жилийн ойд оролцсон хорооны ахмад хилчдийн "АЯНЫ БОГЦ ЗАДЛАХУЙ" арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд 50 гаруй ахмад оролцож нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн байна.

 

            Тус хороо маргааш буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14:00 цагаас 65 дугаар сургууль дээр Ахмадын баярын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах юм. Мөн Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран хорооны эмзэг бүлгийн 5 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэнэ. 

Сонгинохайрхан 8-р хороо буюу Баянхошууны багачуудад зориулж 1000 орчим номтой "Бяцхан найз" хүүхдийн номын санг Солонгос Монголын харилцааг дэмжих Комекс нийгэмлэгтэй хамтарч байгууллаа.

 

Буянт манал өрхийн эмнэлэг, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран 107-р сургуулийн сурагчдад түлэгдэлтийн үед авах анхан шатны тусламж үзүүлэх талаар сургалт зохион байгуулж гарын авлагаар хангаж ажиллаа.

 

Хориглосон бүсээс нүүж, шилжих малтай өрхүүд дараах материалыг бүрдүүлнэ: Үүнд:

1.    Нүүж, шилжихээр хүсэлт гаргасан иргэд Газрын албанд хандсан өргөдөл гаргана.

2.    Өргөдлийн дагуу хорооны Засаг дарга тодорхойлолт /гарал үүслийн бичиг/ гаргах, дахиж малтай эргэж ирэхгүй тухай гар өргөдлөөр баталгаа малчнаас гаргуулж авна.

3.    Малчны малын А данс, дэвтэр байна.

4.    Нүүж очих газрын байршлыг мэдэгдэж танилцуулна. Уг байршлууд: 21-р хорооны 335-н гарам /ногоон толгой өртөө орчим/, Шар хад, Нарийны хэсэг болно.

5.    Малчдад малаа гаргах талаар албан мэдэгдлийг хугацаа зааж өгч мэдэгдэнэ. 

6.    Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамтран нүүлгэх ажлыг 10 дугаар сард багтаан шуурхай зохион байгуулна. 

 

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС 

19-р хорооны хамт олон хорооныхоо гадаах талбайд ногоон байгууламж байгуулах ажлынхаа бэлтгэлийг бүрэн хангажээ. Тодруулбал тэд 4б, 3-58-р байрнуудын гадаар талбайг будаж тохижуулах, мөн тус талбайн сагсны талбайг засварлажээ.

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хог хаяхгүй байх дадал төлөвшүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрийн үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг бүрэн устгах, дахин хог хаягдлын цэг үүсгэхгүй байх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хог хаягдлыг бууруулах талаар шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих зорилгоор ”Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аяныг зохион байгуулан ажиллалаа. 

Тус аяны хүрээнд дүүргийн хэмжээнд 166 хур болон үүсмэл хогийн цэгийн судалгааг гаргаж хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагууд болон 32 хороо, аж ахуйн нэгж байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж, бүх хур хогийн цэгийг бүрэн устгаж цэвэрлэсэн. Байгаль орчны яамнаас улсын хэмжээнд зарласан “Цэвэр сайхан орчин” болзолт уралдаанд улсын хэмжээнд 3 дугаар байр, нийслэлийн 9 дүүргээс 1 дүгээр байр эзлэн амжилттай оролцлоо.

Хоггүй орчин-Эрүүл амьдрал аяны хүрээнд давхардсан тоогоор  11,396 аж ахуйн нэгж байгууллага тогтмол цэвэрлэгээ хийж 25,924 иргэн цэвэрлэгээнд хамрагдаж, 60,000 гаруй м2 талбайг цэвэрлэж, нийт 15,878 рейсээр 90 гаруй мянган тонн хог хаягдлыг тээвэрлэн цэвэрлэсэн байна.