16-р хорооны хамт олон хорооныхоо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч 26-р байрны баруун талын авто зогсоолыг бүрэн шинэчиллээ. Мөн 113-р цэцэрлэгийн зүүн талын явган хүний замыг засварлаж дууссан байна.

     Хар хорин захын гүүрний шатны хажууд байрлах 20 авто машины зогсоолыг “Номин” түц болон 1000 бараа байгууллагуудтай хамтран засчээ. Хорооны тохижилтыг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран хийж байгаад иргэд талархалтай байгаа юм.  

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт 93 дугаар гудамжинд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 80м урт явган хүний зам шинээр тавилаа. Өглөө оройдоо хөл хөдөлгөөн ихтэй байдаг гудамжаар иргэд аюулгүй зорчих боломж бүрдлээ.

“Дэлхийн зөн” ОУБ12,480 иргэнтэй 31-р хорооны 0-16 насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон 3 ээжийг сонгож өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Тус байгууллагын хамт олон Сонгинохайрхан дүүрэгтэй нягт холбоотой ажиллаж иргэдэд байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж, тэднийг хөгжүүлэх ажлыг идэвхитэй хийж ирсэн. 7 дугаар сард тохиолдсон байгалийн гамшигт үзэгдэл үерт өртсөн 21-р хорооны 3 айлыг мөн өргөө цагаан гэртэй болгосон билээ. 

Засаг даргын орлогч, Нийгмийн салбарын төсөл хөтөлбөрүүдийн удирдагч Н.Алтаншагай, 31-р хорооны Засаг дарга Г.Бадамцэцэг болон “Дэлхийн зөн” ОУБ-ын Сонгинохайрхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дарга Т.Даваасүрэн нар иргэдэд шинэ гэрийг нь хүлээлгэж өгсөн юм.

Нийт 22 метрийн урттай төмөр бетон шатыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Хос шугам” ХХК хийж гүйцэтгэжээ. Өгсөж, уруудахад төвөгтэй унаж бэртэх эрсдэл өндөр байсан газар шат байрлуулснаар иргэд аюулгүй зорчих боломжтой болж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт хүн малын гоц халдварт өвчин “ШҮЛХИЙ” өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн бүсэд ажиллаж буй дүүргийн Онцгой коммисын гишүүд, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэсийн алба хаагчдад 26-р хорооны хорооны хамт олон хандив өгчээ.

30-р хорооны нутаг дэвсгэрт өмнө нь ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан барилгыг хүүхдийн цэцэрлэг болгох ажил үргэлжилж байна. Тус хороо цэцэрлэгийн насны 655 хүүхэдтэй. Одоогийн байдлаар тэдний 60 гаруй хувь нь харъяа 125-р цэцэрлэг болон ойр орчмын хороодын цэцэрлэгт хамрагдаж байна.  Харин шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 4 ангид нийт 120 хүүхэд хамрагдах боломж бүрдэх юм.

Барилгын засварын ажил болон барилгын зориулалтыг хүүхдийн цэцэрлэгийн стандартад нийцүүлэх ажлыг ирэх хичээлийн жилээс өмнө буюу энэ сарын сүүлээр хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.  

 

     УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар Алтай 3-р гудамжинд байрлах ахуйн үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгон өөрчлөх ажил өнөөдөр эхэллээ. Энэхүү барилга ашиглалтанд орсноор хорооны 150 хүүхэд багачуудад сургуулийн өмнөх боловсрол олгож, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах боломж бүрдэх юм.
Хүүхэд багачуудынхаа боловсрол, иргэдийнхээ амьдралд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа
д хороодын иргэд талархалтай байна. Цэцэрлэг болгон өөрчлөх ажилд Гандантэгчилэн хийдийн лам нар ном хурлаа. 

     29 дүгээр хороо “Драгон төв”-ийн ард “Сүлжмэлийн үйлдвэр”-ийн автобусны буудал, “Драгон төв”-ийн арын 9 давхар байрнуудын орчим, нийтийн эзэмшлийн талбайд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр 5 ширхэг хяналтын камер суурилууллаа. Хяналтын камертай болсноор 29 дүгээр хорооны хэмжээнд гэмт хэргийн гаралт эрс багасаж цаашид аж ахуйн нэгж албан байгууллагуудын идэвх санаачлага нэмэгдэхийн зэрэгцээ гэмт хэргийн гаралтанд хяналт тавих, цагдаагийн байгууллагуудтай хамтран ажиллах гэмт хэргийн илрүүлэлтэнд тус дөхөм болох юм.

 

     19-р хороотой хамтын ажиллагаа эхлүүлсэн сайн дурын багийнхан дүүргийн 92-р цэцэрлэгийн дотор болон гадна ханыг зургаар чимлээ. Цаашид хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө багачуудад зориулсан олон ажил хэрэгжүүлэх юм. 

     БНСУ-н Пусан хотын Хамтын  ажиллагааны сантай хийгдсэн Харилцаа Хамтын Ажиллагааны гэрээний дагуу Хүүхдийн хөгжил , иргэд рүү чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа амжилттай болж байна. Хамтын сангийн төлөөлөгчид өнөөдөр дүүргийн 92-р цэцэрлэг болон 67-р сургуулиар зочиллоо.