15-р хорооны залуус хүнд нөхцөлд гал унтраахаар ажиллаж байгаа албан хаагчдад ажлын бээлий, брезентэн бээлий, маск, анхны тусламжийн хэрэгсэл лент, хөвөн, бент, сүү, талх, боорцог, гоймон, ус, вакус зэрэг хүнсний зүйлс хандивлалаа. 


     Мөн “Торхон монгол компанийн хамт олон 20 хос брезентэн бээлий хандивласан байна. 15-р хорооны ИНХ-ын дарга Ц.Ганчимэг, тэргүүлэгч Б.Мөнх-Очир, иргэний танхимын ажилтан А.Ундармаа, зохион байгуулагч Б.Ариунзаяа, хэсгийн ахлагч Б.Батжаргал, Ж.Баярцэнгэл, иргэн Д.Цэрэнханд, Э.Ариунзаяа, Д.Мягмарсүрэн нар хандивын аянд идэвхтэй хамрагдсанд талархал илэрхийлье. 

Хэт хуурайшлын энэ үед амрагч, аялагч, орон нутгийн иргэд та бүхэн гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж ил гал, үнс нурмаа бүрэн унтрааж байхыг уриалж байна.

2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр НИТХ-ын Төлөөлөгч Ц.Төрхүүгийн дэмжлэгээр тус хорооны баганарангийн 18, 25, 26, 28, 31, 32, 33, 37, 38, 41, 44 дүгээр гудамжны үерт эдэгдсэн газруудыг тэгшлэн янзаллаа.

 Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны иргэдийн хувьд гэмтлийн эмнэлгийн автобусны буудал саппорогийн автобусны буудал хоёрын хооронд автобусны зогсоол байхгүйгээс өглөө оройдоо хол алхаж байна гэх гомдол байнга ирдэг.

     Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны 1-р хэсэг олны нэрлэдгээр “Бордоо” хайрханы 3-9 дүгээр гудамжинд нарны эрчим хүчээр ажилладаг эко гэрэлтүүлэг тавьж эхэлсэн байна. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн газраас энэ ажлыг хийж байгаа бөгөөд одоогоор 20 орчим гэрэл тавиад байна. Цаашид эко гэрэлтүүлгийн тоог нэмэх юм.

 

    Түүнчлэн тус хороонд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2 дэд станц шинээр баригдаж, 280 ширхэг тулгуур баганыг улсын их баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

 

     УИХ- ын гишүүн Ц.Гарамжав, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нарын санаачлага, дэмжлэгээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 13 дугаар хороо 99 дүгээр цэцэрлэгийн зүүн тал, 10 дугаар байрны баруун талд 250м урттай 1,5м өргөнтэй явган хүний зам тавилаа.

      Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа 24 дүгээр хорооны 23 өрхийн цахилгаан холболтын ажлын явцтай танилцлаа. Уг ажлын гүйцэтгэлийг “Их хотын гэрэлтүүлэг” ХХК хийж байгаа юм. Тус 23 өрх нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэд бөгөөд дүүргийн зүгээс тус өрхүүдийн газрын асуудлыг шийдсэн бол одоо цахилгаанд холбох ажил 90 хувьтай явж байна.  

 

     “Хоггүй орчин Эрүүл амьдрал” аяны хүрээнд дүүргийн хэмжээнд сүүлийн жилүүдэд үүссэн 166 хур хогийн цэгийг арилгах ажил 98 хувьтай явж байна. 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Рашаантын хур хогийн цэгийг Улаанбаатар шинэчлэл ХХК-тай хамтран цэвэрлэж эхэллээ. Энэхүү хогийн цэг нь 4 га орчим талбайг эзэлсэн томоохон үүсмэл хогийн цэг юм. Хогийн цэгийг арилгахаар Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн 12 машин, 3 ковш, 50 хүний бүрэлдэхүүн ажиллаж байна. Тус байгууллага нь СХД-ийн 31-р хорооны хог тээвэрлэлтийг мөн хариуцан ажилладаг юм. 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ын барилгын ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Тус хороонд бага сургууль цэцэрлэгт хамрагдах 680 гаруй хүүхэд амьдардаг юм. Тус хороонд одоогоор ерөнхий боловсролын сургууль байхгүй бөгөөд 80 хүүхдийн ганц цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

           Үргэлжлэн орсон борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үерийн 20 дуудлага ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс 17 албан хаагч 3 авто машинтайгаар 12 дуудлага дээр очиж үүрэг гүйцэтгэсэн.