"Хоггүй орчин-Эрүүл амьдрал" аяны хүрээнд 8-р хорооны хамт олон нийтийн эзэмшлийн зам талбайд шороо асган тэгшилж, "Гүнжийн нүдэн нуур" орчмын шавар ихтэй, машин явах боломжгүй нийт 1,8км зам талбайг засжээ.

"Хоггүй орчин-эрүүл амьдрал" аяны хүрээнд СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр 76 дугаар сургуулийн урд жалгын түүвэр хогийн цэвэрлэгээг СХД-ийн ТЦҮ -ОНӨААТҮГ-ын иргэдийн бүлгээр 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр цэвэрлэгээ хийлээ.

 

 

2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Мандах дээд сургуулийн арын 29, 23-р хорооны зааг жалгын үерийн далангийн хог хаягдлыг Тээвэрлэлт үйлчилгээний төв болон Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний иргэдийн бүлгийн 40 ажилтан цэвэрлэж хоггүй цэвэр орчинг бүрдүүлэн ажиллалаа. 

Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны хамт олон “Их хотын гэрэл” ХХК-тай хамтран гудамжны гэрэлтүүлгийн засвар хийжээ. Тодруулбал “Өнөр хороолол”-ын 12, 13-р байрны голын талбайн 150 вт ком гэрэл 6 ширхэг, 90 вт лед гэрэл 2 ширхэгийг тус тус засварласан байна.  

Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны хамт олон “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аяны хүрээнд Орбитын 66, 64-р гудамжны хур хогтой жалгыг бүрэн цэвэрлэлээ. Сүүлийн хэдэн туршид хур хог үүссэн тус жалгыг 5 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэг 4 өдрийн турш цэвэрлэж, 5 рэйс машин хог ачуулсан байна.

Засаг дарга Ж.Сандагсүрэн, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Хосбаяр, 5 дугаар хорооны Засаг дарга Э.Батбаяр нар 5 дугаар хорооны 200 хүүхдийг баярлуулж гарын бэлэг гардууллаа.

Биеийн тамир спортыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх үүднээс “Биеийн тамир, спортыг айл өрх иргэн бүрт уриатайгаар 7-р хорооны хамт олон иргэдийнхээ спортын VI их наадмыг зохион байгуулжээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 31 дүгээр хорооны хамт олон эх үрсийн баярын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 800 гаруй хүүхэд багачууд хүрэлцэн ирсэн бөгөөд хамтран оролцсон УИХ-ын гүшүүн Ц.Гарамжав, НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун нар оролцож бяцхан хүүхдүүдэд баярын мэндчилгээ хүргэсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн 15-р хороооны 19, 20-р байрны голын талбай бүрэн гэрэлтүүлэгтэй болжээ. Тодруулбал тус хорооноос сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Баттулга өөрийн хөрөнгөөр талбай орчмын 24 гэрлийг бүгдийг сольж, ашиглалтад оруулсан байна.

Сонгино хайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэгийн нэрэмжит гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд 25 дугаар хороонд зохион байгуулагдлаа.