Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хамтарсан багийг чадваржуулах” хоёр сарын аян дүнгээ гаргалаа. Аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулсан хороодыг шилдэгээр шалгарууллаа. 

 

Баянхошуу бүсээс 11-р хороо

Өнөр бүсээс 17-р хороо

Толгойт бүсээс 2-р хороо

Төвийн бүсээс 19-р хороо бусад хороодоо манлайлсан бол шилдэг Нийгмийн ажилтнаар 22-р хорооны нийгмийн ажилтан Ж.Дааманцогзол шалгарлаа.

Дүүргийн 32 хороонд нийт 273 хэсгийн ахлагч ажиллаж байна. Орон сууцны хороолол хариуцдаг нэг хэсгийн ахлагчид 200 өрх ногддог бол гэр хорооллын хэсгийн ахлагчид 250-300 өрх, хүн ам ихтэй хороодын хувьд зарим тохиолдолд 400 өрх ногдох тохиолдол ч бий.

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн “Хүүхдийн кабинет” нь уртасгасан цагаар ажиллахаар боллоо.

Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Нийтийн сонсгол явуулах тухай” захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, 2017 оны 12 дугаар сар 5-ны өдөр дүүргийн иргэний танхимд сонсголыг зохион байгуулахаар боллоо.

Сонсголоор 2018 оны Төсвийн төсөл, мөн оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс албадын дарга нар, хороодын Засаг дарга нар мөн иргэдийн төлөөллийн хүрээнд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.  

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны хамт олон нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулдаг 84,91-р цэцэрлэгийн багш, ажилтан албан хаагч нарыг "Хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх" сургалтанд хамруулж, "АХА" тэмцээнийг зохион байгуулан амжилттай оролцон байр эзэлсэн багш нараа өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран 3-р хорооны зорилтот бүлгийн иргэдэд утаа бууруулах зорилгоор шахмал түлш хүлээлгэн өгчээ. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дэмжсэн та бүхэнд хорооны иргэдийнхээ өмнөөс ажлын амжилт хүсэн ерөөе.

 

“Улаанбаатар хот дахь гэр оронгүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэлт, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” үзүүлэг төслийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч буй орон гэргүй иргэд болон орцны жижүүр, халамж асрамжийн газарт амьдардаг иргэд мөн эмзэг бүлгийнхэний дунд сүрьеэгийн идэвхитэй илрүүлгийн өдөрлөг зохион байгууллаа.

25-р хорооны Засаг дарга Р.Батчулуун ажлын албаны хамт олонтойгоо хорооныхоо хэвтэрт байдаг иргэд болон өндөр настнуудынхаа гэрээр орж, Халамжийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хуулиудын талаар танилцуулга хийн, эмхэтгэл өгч, гарын бэлэг гардуулсан байна.

Нийслэлийн Иргэдийн спортын VI их наадмын Волейболын төрөлд З.Энхтүвшин Засаг даргатай 1-р хорооны эрэгтэй баг МӨНГӨН медаль, Софт волейболын төрөлд Д.Оюунцэцэг Засаг даргатай 15-р хорооны баг МӨНГӨН медаль, Олс таталтын төрөлд С.Сайхантуяа Засаг даргатай 23-р хорооны эмэгтэй баг ХҮРЭЛ медаль, Сагсан бөмбөгийн төрөлд Д.Отгонбурам Засаг даргатай 19-р хорооны эрэгтэй баг 4-р байрт тус тус шалгарсан амжилттай оролцлоо.

 

          11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Epimon мэдрэлийн төрөлжсөн эмнэлэгтэй хамтран хорооны 40, 45, 50, 55, 60, 65 насын иргэдэд шинжилгээ, дотор эхо, үзлэг оношилгоог хороон дээрээ үнэ төлбөргүй явуулж иргэд идэвхтэй оролцлоо.