7-р хорооны Засаг даргын ажлын албанаас хорооныхоо 18-20 насны 25 залууг зэвсэгт хүчний 013 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцуулж, “цэргийн албаны тухай” хуулийг сурталчилан цэргийн үүрэгтний үнэмлэх гардууллаа.

 

Уг арга хэмжээнд дүүргийн цэргийн штабын дарга Г.Ялалт, тус хорооны Засаг дарга Г.Оюунчимэг, бэлтгэл дэд хурандаа С.Баттөмөр нар оролцсон байна.

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын санаачлагаар 01 дүгээр сарын 21 буюу ирэх бүтэнсайн өдөр 10:00-17:00 цагийн хооронд ахмадын урьдчилан сэргийлэх үзлэг 10-р хорооны “Байгаль наран” өрхийн Эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2018 оны сургалт, бэлтгэлийн нээлтийн арга хэмжээнд зохион нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайхан, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяр, бэлтгэл хурандаа Б.Ганбат нар оролцож тухайн жилд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсээс сургуулийн жилийн зорилго, зорилтыг таницуулж, заавар зөвлөмж өглөө.

Монгол Улсын Үндсэн хуульд эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах гэсэн заалт бий. Үүний хүрээнд 11-р хорооны хамт олон шинээр 18-н нас хүрсэн залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ.

      Агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан халаагуур, байшингийн дулаалга, сайжруулсан түлшний үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлах, худалдаалах зорилгоор сургалт зохион байгуулж байгаа юм. Сургалтыг 2017 оны 01 дүгээр сарын 08-наас 11-ний хооронд хороодод хуваарийн дагуу зохион байгуулах тул идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Өнөөдөр 1, 2, 3 дугаар хороонд уг сургалтыг зохион байгууллаа.  

НИХТ 2017 оны 12 дугаар сарын 27-ны 02/482 тоот албан бичгийн хүрээнд дүүргийн ИТХ болон Газрын алба газрын туахай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хэлэлцүүлгийг 01 дүгээр сарын 05-наас 11-ны хооронд хуваарийн дагуу зохино байгуулж байна.

Сонгинохайрхан дүүрэг 2017 онд амжилт гаргасан салбар бүрийн манлайлагч шилдгүүдээ тодрууллаа. Дүүргийн 2017 оны тэргүүний төрийн тусгай албан хаагчаар Цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагч цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаяр, шилдэг тамирчнаар Усан спортын тамирчин Б.Жүрмэд, Шилдэг оюутнаар “Мандах бүртгэл” дээд сургуулийн оюутан О.Сарангуа, шилдэг сурагчаар 65-р сургуулийн сурагч Э.Цэнгэл нар шалгарлаа.

         Цагдаагийн 1-р хэлтэс нь хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах шинэ жилийн баярыг тохиолдуулан хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, галын аюулгүй байдлыг хангах ажлыг сайжруулах, гудамж талбайд ажиллах эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчилан таниулах, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн 1-р хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран “Эргүүл-Шинэ жил” хэсэгчилсэн арга хэмжээг 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хамтарсан багийг чадваржуулах” хоёр сарын аян дүнгээ гаргаж, Толгойт бүсээс шалгарсан 2-р хорооны хамт олон Нийслэлийн шилдэг хамтарсан багаар шалгарлаа.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл” (УБЦАТ)-ийн хүрээнд гэр хорооллын дурдсан бүсэд амьдагдаг 50 гаруй айлын халаалтын хэрэгслийг нүүрсний бус технологиор шийдэх туршилтын төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Төслийн шаардлагыг хангаж уг төсөлд хамрагдах хүсэлтэй айлуудад халаалтын хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр борлуулна.