УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилгаар “Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” уриатай гадаадын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах уралдаант шалгаруулалт зохион байгуулж байна. Тус уралдаанд төгсөх ангийн сурагчид оролцох бөгөөд гадаадын их дээд сургуульд суралцахад тавигдах шааардлагыг хангаж байгаа хэдэн ч хүүхэд хамрагдах боломжтой юм.

 

Одоогоор уралдааны эхний шат болох эссэ бичлэгийн уралдаан болж өнгөрөөд байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зүгээс аль болох олон хүүхдийг хамруулахыг зорьж буйгаа хэлж байлаа. Хүүхдүүдийн хувьд дөрвөн жилээр 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломж тэр бүр олддоггүй учраас хэрэгтэй ажил бол байгаа юм. Энэхүү уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

 

Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа өчигдөр хийлээ. Хуралдаанаар ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоо батлах, “Архигүй баасан гариг” дэд хөтөлбөр батлах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай гэсэн гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-д нэг орон тоо нэмэгдүүлэх асуудалд тэргүүлэгчдийн зүгээс олон талын байр суурь илэрхийлсэн. Тухайлбал, тэргүүлэгч Д.Төмөрбаатар “Одоо байгаа орон тоон дээр дахин хүн нэмэгдүүлэх шаардлагагүй” хэмээн үзсэн бол ИТХ-ын Ажлын албаны дарга М.Зундуйдаваа “Цаашид хороодыг дөрвөн бүсэд хуваан “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой ажиллаж байгаа. Тиймээс бүс тус бүрт “Иргэний танхим”-ын ажилтан авч ажиллуулах шаардлага байгаа” гэсэн тул тэргүүлэгчид энэхүү асуудлыг дэмжиж баталсан юм.

Хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн асуудал нь “Архигүй баасан гариг” дэд хөтөлбөр батлах тухай байлаа. Дүүргийн хувьд хүн ам олонтойн дээр ажилгүйдэл өргөн хүрээг хамардаг. Үүнийг дагаад архидалтаас үүдсэн гэмт хэрэг зөрчил олон гардаг. Тиймээс иргэдийн дунд архидалтыг бууруулах, амьдралын зөв хэв маяг, чиг хандлагыг бий болгох зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулан хэлэлцүүлж буйгаа санаачлагчид хэлж, тэргүүлэгчид дэмжиж баталлаа. 

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо энэ оны нэгдүгээр сарын 25-нд “Иргэний танхим”-ын нээлтээ хийлээ.  

 

Ингэснээр тус хорооны иргэд тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх, өөрийгөө хөгжүүлэх, сургалт семинарт оролцох, мэдээллээр хангагдах, төрөөс гарч буй бодлого шийдвэрийн талаар цаг алдалгүй мэдээлэл авах боломж бүрдэж буй юм. 

 

 

 

Сар шинийн баярыг тохиолдуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим иргэнийг салбарын сайдын тушаалаар шагнаж урамшууллаа. Тухайлбал, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр 6 дугаар хорооны иргэн Тогтохын Отгон, 90 дүгээр цэцэрлэгийн тогооч Сайнбуянгийн Тунгалаг нарыг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны “Жуух бичиг”-ээр Пүрэвсүрэнгийн Бямбасүрэн, Дамбийн Ичинхорлоо нарыг тус тус шагналаа.

Шагналыг ИТХ-ын дарга Х.Нямбаатар гардуулж цаашид улам сайн ажиллаж, амжилтаа ахиулан, улс орондоо хэрэгтэй санал, санаачилга гаргахыг хүслээ. 

 

  Морин жилийн ажлын эхний өдөр буюу шинийн дөрвөнд Сонгинохайрхан дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, сар шинийн золголтоо хийлээ. Тамгын газрын байрны “Иргэний танхим”-д болсон энэхүү золголтод дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид, ажлын алба болон Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс албадын нийт албан хаагчид ажилтан, албан хаагчид оролцсон юм. Энэ үеэр морин жилээ сүлд хийморь, хурд, хүчтэй угтахыг бэлгэдэн морины хэмээн овоглодог Монгол Улсын СТА Л.Нарантуяа ая дуугаа өргөлөө.

 


Золголтын арга хэмжээний дараа ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд тэргүүтэй Сонгинохайрхан дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон харьяа хэлтсүүдийн албан хаагчид дүүргийн шүтээн, нийслэлчүүдийн хүндэтгэн дээдэлдэг Сонгинохайрхан уулынхаа овоонд гарч өөрсдийн болон дүүргийн иргэд, олон түмнийхээ морин жилийн сүлд хийморь,буян заяаг даатгалаа.

 

 

Хороодын иргэний танхимын чиглэлээр зохион байгууллагдсан ажлууд
 

 

 

 

 

 

2013.02.20-нд 7-дугаар хороонд дээр Иргэний танхимын чиглэлээр иргэдэд сургалт зохион байгуулсан.

         

2013.02.22-нд 7-р хорооны Иргэний танхимын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон.

          

2013.03.10 –нд 7-дугаар хорооны иргэдэд Хорооны Иргэний танхимын дүрэм журам 6 дүрмийг танилцуулах сургалт явагдсан.

            

2013.03.13-нд “Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалт зөвлөлгөөнд сууж оролцов. Хурлын Ажлын албаны дарга илтгэл тавьсан.

         

2013.03.19-нд Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт танилцуулга, хэлэлцүүлэгт сууж оролцов.

         

2013.05.09-нд Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт Архив бичиг хэрэг хөтлөлт, иргэний танхимын чиглэлээр сургалт зохион байгуулсан. Зундуйдаваа, Эрдэнэчимэг, Цэрэндагва, Оюунболд

         

2013 оны 11 дүгээр сарын 29-нд хороодын ИНХ-ын дарга нарт “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн захиран зарцуулалт, тайлбарлах сургалт зохион байгуулсан.

2013 оны 12 дугаар сарын 14-нд СХД-ийн 80-р сургууль дээр Автомашины давхар зогсоол барих тухай иргэдийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж хэлэлцүүлгийг СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хөтөлж явууллаа.

 

Сонгинохайрхан дүүргийн 27, 31 дүгээр хороод Иргэний танхимын нээлтээ 2013 оны 12 дугаар сарын 17, 18 өдрүүдэд хийлээ. Тус хороодын Иргэний танхим нь техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, иргэд тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах боломжоор бүрэн хангагдлаа.

 

31 дүгээр хорооны Иргэний танхимын нээлт

 

Дүүргийн “Иргэний танхим”-д 2013 ны 11 дүгээр сард дор дурьдсан сургалтууд зохион байгуулагдлаа.

 

 

 

 

 

Сар өдөр

Зохион байгуулсан газар

Товч утга

Оролцсон хүмүүс

Цаг

1

2013.11.07

Захиргаа хуулийн хэлтэс

Авилгын эсрэг хуулиар

ИТХ-ын төлөөлөгч , ЗДТГ-ынхэлтэс, албад

2

2

2013.11.08

ИТХ-ын Ажлын алба

Архив, албан хэрэг хөтлөлт

ИТХ-ын төлөөлөгч, ИНХ-ын дарга нар

3

3

2013.11.11

Засаг дарга

Иргэний оролцоотой төсөв-2014 он

ИТХ-ын Ажлын алба , ЗДТГ-ынхэлтэс, албад

1

4

2013.11.11

Захиргаа хуулийн хэлтэс

Терроризмтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх

ИТХ-ын Ажлын алба , ЗДТГ-ынхэлтэс, албад

1

5

2013.11.13

ИТХ, Улаан загалмайн хороо

 

Хороодын засагдарга,
ИНХ-ын дарга нар

5

6

2013.11.15

НХХ, Дэлхийн зөн МОУБ

 

Толгойт, Баянхошуу бүсийн хороодын нийгмийн ажилтнууд

 

2

7

2013.11.19

ИТХ-ын Ажлын алба, Хүний эрхийн үндэсний комисс

Үндсэн хууль ба хүний эрх, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж

Цагдаа , олон нийтийн байцаагч нарт

 

3

8

2013.11.19

ИТХ-ын Ажлын алба, ЦЕГ

Цагдаагийн албаны тухай хуулиар ЦЕГ-ын хуулийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаатар

Цагдаа , олон нийтийн байцаагч нарт

 

3

9

2013.11.21

Нийгмийн халамжийн хэлтэс

Өрхийн амьжиргааны түвшиг тогтоох

Халамжийн нийгмийн ажилтнуудад

 

8

10

2013.11.28

ИТХ-ын Ажлын алба, Эрх зүйн боловсролын академи

ИТХ-д тулгамдсан асуудлууд сэдвээр МНУХ-ны дэд тэргүүн Г.Маналжав

ИТХ-ын төлөөлөгч, Ажлын алба,  ЗДТГ-ын хэлтэс, албад

 

4

11

2013.11.28

ИТХ-ын Ажлын алба, Эрх зүйн боловсролын академи

Төрийн албан хаагчийн ёс зүй сэдвээр Төрийн албаны институтын ажилтан Б.Нямсүрэн

ИТХ-ын төлөөлөгч, Ажлын алба,  ЗДТГ-ын хэлтэс, албад

 

4

12

2013.11.29

ИТХ-ын Ажлын алба, Тогтвортой амьжиргаа-2 төсөл

ОНХС-ийн хөрөнгийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, үнэлгээ сэдвээр Р.Пүрэвсүрэн

Хороодын засагдарга,
ИНХ-ын дарга нар

 

4

 

дүн

 

 

 

34

 

СХД-ийн ИТХ-ын Дарга Х.Нямбаатар гэр бүлийн гишүүдийн  хамтаар  “Нарны Хүүхдүүд “ цэцэрлэгийн багачуудад шинэ оны анхны бэлгийг нь гардууллаа.

 

Мөн орон нутгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, өвлийн куртка, малгай ороолтыг өөрийн ахалдаг Улаан загалмайн хорооныхоо чиглэлээр бэлэглэж тэдэнтэй нэг өдрийг хамт өнгөрөөж цаашдаа бүх талаар туслаж байхаа амлалаа.

Тус цэцэрлэгт СХД-ийн 24, 26-р хороодын 50-иад хүүхдүүд  сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэгийн 70 гаруй хувь нь Улаанчулуутын хогийн цэгээс амьдрал ахуйгаа залгуулдаг эмзэг бүлгийн айл өрхийн хүүхдүүд байдаг бол үлдсэн 30 орчим хувь нь залуу гэр бүл мөн хөдөө орон нутгаас шилжин ирсэн айлуудын хүүхдүүд суралцдаг юм байна.

Нарны хүүхдүүд цэцэрлэг нь 2013 оны 9 сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд  анх “Veloo сан” болон Канадын элчин сайдын дэргэдэх “Канадын сан”-гийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан юм байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарын санаачилгаар 2013 оны 12 дугаар сарын 14 өдөр тус дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэр FLORA цэцгийн дэлгүүрийн орчим автомашины давхар зогсоол барих талаар хороодын иргэдээс санал асуулга авч,  хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Санал асуулгад 475 иргэн хамрагдсанаас 358 буюу 75,3 хувь нь дэмжсэн санал өгсөн байна. Хэлэлцүүлгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар удирданж, автомашины давхар зогсоол барих талаар танилцуулга хийж иргэдийн санал хүсэлтийг сонсож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Иргэд давхар зогсоол барих ажил тулгамдсан асуудал учир дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өөр байршил сайтай газруудад зогсоол барих санал хэлж байв. Тухайлбал 12-р хорооны 2 дугаар байрны дэргэд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий 2 давхар зогсоол, 9, 11 дүгээр байрны арын нэгдсэн гражийг давхар болгох, 99 дүгээр цэцэрлэг 9 дүгээр байрны хоорондох ухсан нүхэнд болон 11 дүгээр байрны 3 дугаар орцны үүдэнд давхар зогсоол барих  гэх мэт бүтээлч, ажил хэрэгч саналууд гаргаж байлаа. Хэлэлцүүлгийн дараа  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар иргэдийн гаргасан саналын дагуу газар дээр нь биечлэн очиж танилцав.

 

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтаран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” нэг өдрийн сургалтанд төслөөс Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг хамрууллаа.Дүүргийн “Иргэний танхим”-д явагдсан тус сургалтад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх О.Тунгалаг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зохион байгуулах нь” сэдвээр, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Нэгдсэн төсвийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Н.Сансармаа “Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага” сэдвээр тус тус хичээл заалаа.

 

Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын хамгийн том мөсөн хотхоны нээлтийг 2013 оны 12-р сарын 12-нд хийлээ.Уг мөсөн хотхоны нэрийг “ТАЧИ” гэдэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр  Талх Чихэр “ ХК-ийн өмнөх төв зам дагуу сүндэрлэн бослоо.  Уг мөсөн хотхонынээлтэнд Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Буяндалай, СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, “Талх чихэр” ХК ны гүйцэтгэх захирал М.Базар-Ууган, СХД-ийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Ууганбаяр нар оролцлоо.

 

Нээлтийн үеэр СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар бүх аж ахуй нэгжүүдэд хандан энэ мэт олон олон шинэ сайхан санаа гаргаж хүүхэд багачуудынхаа мөрөөдлийг биелүүлж санаачлагатай ажиллахыг уриалаад “Талх чихэр” ХК-ны хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.

“ТАЧИ” мөсөн хотхон 50,0 гаруй сая төгрөгөөр боссон бөгөөд өвлийн өвгөн, цаа буга, чарга дүүрэн бэлэг, сахиусан тэнгэр, бяцхан хатагтай ноёдын шимтэн үзэх дуртай долоон одой, мөсөн гулгуур , дөрвөн бэрх шагай, амтат бялуу, аварга өвлийн өвгөн, монгол гэр гээд сэтгэл баясгасан олон зүйлтэй юм байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан 2013.12.06-ны өдөр боллоо.

Хуралдаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгч Хурлын Төлөөлөгчид урилгаар оролцов.

Энэ удаагийн хуралдаанаар дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын биелэлтэд 80.7 хувь буюу хангалттай гэсэн үнэлэлт дүгнэлт өгч, дүүргийн 2014 оны эдийн засаг, нийгмийн зорилт, төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг  тус тус батлав.

 

Дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрийн “Баянхошуу уул” 24 дүгээр хорооны “Бумбатын рашаан” орчим, 32 дугаар хорооны нутаг дэвсгэр шинэ товчооноос Эмээлт хүртлэх засмал замын урд хэсэг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэснээрээ онцлог юм. Дээрхи газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар уг байгалийн унаган төрхийг нь сэргээх боломж бүрдэж  байна. 

Энэ оны 8-р сард хуралдсан  Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын V хуралдаанаар “Сонгинохайрхан уул”-ын зүүн бэл, “Бурхантын ам”-ыг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авсан билээ.

Тусгай хамгаалалтанд авсан Сонгинохайрхан уулын зүүн бэл орчмын газар дээр Улаанбаатар хотын төвлөрсөн техникийн зах байгуулахаар төлөвлөлт хийгдэж Нийслэлээс Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт  гаргасны дагуу хамгаалалтын бүсээс 130 га газрыг чөлөөлөхөөр энэ удаагийн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэв.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар  өнөөдөр БНСУ-ын Тэжон хотын Согү дүүргийн ИТХ-ын даргын бүрэлдэхүүнтэй  7 зочид төлөөлөгчид тус дүүрэгт айлчлал хийлээ.  Айлчлалын хүрээнд Тэжон хотын Согү дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ноён  Ko Kyung Keun  болон СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар нар хамтран ажиллах санамж бичигт  гарын үсэг зурлаа. Цаашдын хамтын ажиллагаандаа эдийн засаг , нийгмийн халамж, биеийн тамир, эрүүл мэнд, соёл, хувийн хэвшил зэрэг бүхийл салбаруудад хамтран ажиллахаа онцолсон юм.   Мөн  “Үндэсний өгөх ”өдөр айлчлал хийж байгаадаа талархлаа илэрхийлж хоёр дүүргийн найрсаг хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

 


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар доорхи асуудлаар хэлэлцлээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 6, 7,  8,  11,  23 дугаар хороодын нутаг дэвсгэрт иргэдийн суурьшлын бүсэд шар шаврын ордыг ашиглан тоосгоны үйлдвэрлэл явуулдаг 8 аж ахуйн нэгж, байгууллагуудыг  иргэдийн саналаар хотоос гаргах  тухай  хэлэлцүүлгийг  2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЕБС-ын 67 дугаар сургуулийн урлаг зааланд хийлээ. Тус хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын Төлөөлөгч Ш.Одгэрэл, Засаг даргын орлогч Н.Ганаа болон холбогдох хэлтэс албадын дарга нар оролцов. 

 

Тус тоосгоны үйлдвэрүүд нь  олборлолт явуулснаар иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, гэмт хэрэг хэрхэн өсч буйг, орчны болон агаарын бохирдол үүсгэж буйг баримтаар нотлон  холбогдох албан тушаалтнууд  иргэдэд танилцууллаа. Мөн иргэдийн сонирхсон асуултанд албан тушаалтнууд хариулт өгч хэлэлцүүлэг нээлттэй явагдсан.   Иргэдийн амь нас, эрүүл  мэнд, аюулгүй, амар тайван амьдралд нь ноцтой хохирол учруулж байгаа  “Хос Монгол” , “ЦДЦ”,  “Сүмбэр групп”, “Шинэ тоосго”,  “Ай- эс-ти” “Монгол керамик” , “Хүрээ тоосго”, “Эрэл тоосгоны үйлдвэр ” гэх 8 аж ахуйн нэгж байгууллагуудыг  нүүлгэн шилжүүлэх, шар шаврын ордыг ашигласан газар нутагт нөхөн сэргээлт хийлгэх, уг газарт сургууль цэцэрлэг, цэцэрлэгт  хүрээлэн барих саналд  иргэд нэгдэж байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн “Иргэний танхим”- аас хувь хүн, аж ахуйн нэгжүүд тухайн хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал, үйлдвэрлэл явуулахдаа оршин суугаа иргэдээс нь зөвшөөрөл авдаг болгох, иргэд нь тухайн газар нутаг дэвсгэрийг хамгаалдаг болох, нутаг дэвсгэрийн зарим газрыг орон нутгийн хамгаалалтанд авах ажлыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд оруулах зорилгоор доорх санал асуулгыг явуулж байна. Та бүхэн эндээс санал асуулгын хуудсаа татан авч бөглөн, Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаяг руу буцааж илгээнэ үү. Идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа.

 

                                                                                             

Маргааш 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12 00 цагаас  Соёмбо кино театрын  бага танхимд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурлаар дараах 8 асуудлыг хэлэлцэж баталхаар боллоо.

 

Болзолт уралдааныг зарлах тухай

 

Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай

 

Шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах тухай