Төсөл

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1Энэхүү журмаар Сонгинохайрхан ....................дүүргийн......-р  хорооны нийтийн зар мэдээг гаргах, түгээх, төлөвлөх, санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

Хоёр. Нэр томьёо

 

2.1Нийтийн зар мэдээ” гэж иргэний улс төр, эдийн засаг, нийгмийн эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, шийдвэр гаргахад иргэнийг оролцуулах, төрийн үйл ажиллагааг нээлттэй,хяналттай болгоход чиглэсэн төрийн байгууллага, төсвийн болон нийтийн зориулалттай хөрөнгө, баялгийг хуваарилах, захиран зарцуулах үүрэг бүхий нийт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаас гаргасан зар мэдээллийг хэлнэ.

2.1.1.Зар мэдээ гэдэг нь богино хэлбэрийн, тодорхой хугацаатай мэдээлэл.

2.1.2.Мэдээлэл гэдэг нь хууль тогтоомж, захирамж,журам, төсөл, хөтөлбөр г.м удаан хугацаанд үйлчлэх, хэмжээ ихтэй мэдээлэл

2.1.3.Нийтийн үйлчилгээний тухай мэдээ, мэдээлэл

Нийтийн зар мэдээ, мэдээллийг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа нийт иргэдэд түгээх, хүргэх ажлыг зохион байгуулах, зар мэдээний ажилтныг нэр заан хариуцуулж, мэдээ, мэдээлэл хүрсэн эсэхэд хяналт тогтоох эцсийн хариуцлагыг ……… дүүрэг, хорооны Засаг дарга нарт дүүргийн ИТХ-аас албан ёсоор үүрэгдэнэ.

Мэдээллийг түгээхдээ захиргааны болон Засаг даргын хүрээллийнхэн, ИТХ-д олон суудалтай намын гишүүд болон байгууллага, бусад өөрийн нөлөөллийн иргэдэд нэн тэргүүнд хүртээж, бусад иргэдэд хугацаа өнгөрсний хойно хүргэх мэтээр хугацааны хувьд ялгаварлан гадуурхах, мөн мэдээлэл хүлээн авагчдыг намын гишүүнчлэл зэрэг шалгуураар алагчлан хүргэхийг хориглоно. Өөрт ашигтай гэж үзсэн мэдээллийг нуун дарагдуулж журмын энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд иргэд ИТХ-д болон “Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль”-ийн дагуу гомдол гаргах эрхтэй.

2.2”Эдийн засгийн мэдээлэл” гэж төсөв, тендер, газар, ус, ой, сан, нэрэмжит болгон оноосон нэрээр зарласан жилийн төслүүдийн санхүүжилт, зээл, бизнесийн ашигт малтмалын лиценз зөвшөөрөл, гадаад ба дотоодын төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, УИХ-ын гишүүний тойрогт хуваарилсан мөнгө, хөрөнгө оруулалт, ИТХ, Нийслэл, Дүүргийн ЗДТГ болон Засаг даргаас тарааж буй халамжийн бүхий л төрлийн тусламж, хөрөнгө мөнгө, түүний хуваарилалт, тоо хэмжээ, тайлан, худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг хэлнэ. Эдийн засгийн мэдээллийг иргэдэд албан ёсоор зайлшгүй хүргэх шаардлагатай.

2.3  “Хурлын мэдээлэл” гэж Хорооны Иргэдийн Нийтийн болон дүүргийн Төлөөлөгчдийн хурал, нээлттэй сонсгол, УИХ-ын гишүүн болон Нийслэл,дүүргээс  сонгогдсон улс төрийн албан хаагчийн тайлан сонсох цуглаан, ЗДТГ-ын хурал, сонсгол, хэлэлцүүлэх асуудлын жагсаалт, төсөл, хурлын шийдвэр г.м зар мэдээг хэлнэ.Хурлын мэдээллийг иргэдэд албан ёсоор зайлшгүй хүргэх шаардлагатай.

2.4 “Хууль тогтоомжийн мэдээлэл” гэж хууль, журам, төрийн байгууллагын тогтоол шийдвэр, тэдгээрийг тайлбарлан таниулсан материал, хууль тогтоомжийн төсөл, санал асуулга, шүүхийн мэдээлэл, цагдаа, онцгой байдлын алба, байгал орчны алба, мэргэжлийн хяналтын алба зэрэг хууль хэрэгжүүлэгч агентлагийн гаргасан, мэдэгдэл, тайлан сануулгыг хэлнэ. Тухайн орон нутагт хамааралтай хэсгийг заавал мэдээлэх шаардлагатай.

2.5 “Нийтийн хэрэглээний тухай мэдээлэл”  гэж цахилгаан зам харилцаа, дулаан, ус, бэлчээр, хог хаягдал, тохижилт гэрэлтүүлэг, өрхийн болон улсын эмнэлгийн эмчилгээ, оношлогооны үнэ тариф зэрэг нийтийн аюулгүй тав тухтай орчныг хангахад шаардлагатай бусад асуудлаар гаргасан мэдээллийг хэлнэ. Тухайн орон нутагт хамааралтай болон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа үнэ тарифийн мэдээллийг иргэдэд зайлшгүй хүргэх ангилалд оруулан түгээх хэрэгтэй. Мөн орон нутгийн ба төрийн, төрийн бус байгуулагуудын хаяг, холбоо барих утас, цахим хаяг зэрэг мэдээллийг товхимол хэлбэрээр гаргаж байх, Төрийн үйлчилгээний байгууллагуудад хандахад ямар бичиг баримт бүрдүүлэх талаар мэдээлэл өгөх, шинэчлэгдсэн мэдээллийг тухай бүрт нь иргэдэд хүргэж байх үүрэгтэй. Гал команд, хэсгийн цагдан сэргийлэх, түргэн тусламжийн хаяг, холбоо барих утасны дугаар, 24 цагийн ажиллагаатай эмийн сангуудын утасны дугаар, хаяг, холбоо барих хүний хаягийг олон нийтийн газар байрлуулж байх.

2.6  “Өнгөний түлхүүр” гэж нийтийн зар мэдээний сонирхогч талуудын анхааралд шуурхай хүргэх зориулалтаар тодорхой сэдвийн дагуу өнгөөр ялган хэвлэн нийтлэх, өнгөөр ялгасан зарын самбарт байрлуулах, өнгөөр ялгасан үг үсэг хэрэглэх зэргээр тодотгох арга хэлбэрийг хэрэглэнэ. Өнгөний түлхүүр мэдээлэл хүргэх хугацаа, иргэдэд заавал дуулгах ёстой орон нутгийн чанартай болон төрийн мэдээллийн агуулга, төрөлтэй уялдуулан тухайн орон нутгийн ИТХ, ИНХ-аас иргэдэд ойлгуулан тайлбарлана.

Гурав. Нийтийн зар мэдээ бэлтгэх, гаргах

3.1 Нийтийн зар мэдээ, мэдээллийн агуулга бүтцийг бэлтгэх ажлыг дараах субъект хариуцах ба мэдээллийг түгээх ажлыг хорооны засаг дарга хариуцан зохион байгуулна.

Үүнд:

3.1.1 Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Хорооны иргэдийн нийтийн хурал, тэдгээрийн олон нийттэй харилцах алба

3.1.2 Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч

3.1.3 Дүүрэг, Хорооны засаг дарга, түүний тамгын газрын зар мэдээ хариуцсан ажилтан,тухайн ажилтныг ОНХА-ны бүтцээс нэр заан томилох

3.1.4 Дүүрэг, хорооны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төсвийн бүх байгууллага, түүний ОНХА

3.1.5 Улс, нийслэл, дүүрэг, хорооны төсвийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын ОНХА

3.1.6 Дүүргийн ИТХ, ЗДТГ, Хорооны ИНХ, ЗДТГ-тай хамтран үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын ашгийн төлөө бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, төсөл, хөтөлбөрийн нэгж, тэдгээрийн ОНХА

3.1.7 Дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, түүний ОНХА

3.1.8 Хорооны Иргэдийн хурлын тэргүүлэгчид, Засаг дарга нар, тэдгээрийн олон нийттэй харилцах алба

3.1.9 Нийтийн эрх ашгийн төлөө орон нутгийн захиргаанд хүсэлт тавих, хуулийн байгууллагад гомдол гаргах санаачлага гаргаж, хорооны иргэдийн дэмжлэгийг бичгээр болон ИНХ-ын шийдвэрээр авсан төрийн бус байгууллага, хоршоо, хорооны иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага

            3.2 Нийтийн зар мэдээг дараах хэлбэрийн аль нэгээр буюу хослуулсан хэлбэрээр гаргана. Үүнд:

 3.2.1 Хэвлэмэл хуудас

3.2.2 Нийтийн зар мэдээний самбар

3.2.3 Орон нутгийн төв хэвлэл болон улсын хэмжээний өдөр тутмын сонины зар

3.2.4 Цахим хуудас

3.2.5 Гар утасны мессеж

3.2.6  Радио, fm-ээр зар

            3.2.7 Телевизийн зар

            3.2.8 Товхимол 

3.2.9 Аман зар буюу иргэдтэй уулзаж, эсвэл гар утас, суурийн утсаар албан ёсоор тайлбарлан таниулсан, дамжуулсан зар мэдээ, мэдээлэл

3.2.10 Цахим захидал

            3.2.11 Захидал

            3.2.12 CD, DVD, видео дүрс бичлэг хэлбэрт оруулсан тайлбар мэдээлэл

3.3  Нийтийн зар мэдээг 3.2-т дурдсан хэлбэрүүдээс алийг  нь сонгох түгээх эсэхээ дараах шаардлагыг харгалзан шийдвэрлэнэ. Үүнд:

3.3.1 Хорооны нийт иргэдэд хүртээмжтэй байх

3.3.2 Шийдвэрлэх асуудалтай иргэд цаг хугацааны хувьд болон утга агуулгын хувьд бүрэн ойлгож танилцах боломжтой байх

3.3.3 Зар мэдээ, мэдээлэл хангалттай хугацааны өмнө хүмүүст хүрсэн байх

3.3.4 Тухайн асуудалд шууд холбоотой, эвсэл эрх ашиг нь хохирч болзошгүй иргэдэд мэдээллийг нэн түрүүнд хүргэсэн байх

3.4 Дараах зар мэдээ, мэдээллийг нийтийн зар мэдээнд хамруулахгүй.

Үүнд:

3.4.1 Аж ахуйн нэгж, иргэний бизнес үйл ажиллагааны зар мэдээ

3.4.2 Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчийг ил болон далд сурталчилсан, түүнтэй холбоотой бусад зар мэдээ

3.4.3 Нутгийн зөвлөлийн удирдлага сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн бол нутгийн зөвлөлийн зар мэдээллийг нэг жил хүртэлх хугацаагаар

3.5 Нийтийн зар мэдээг 3.2.1, 3.2.2, 3.2.4, 3.2.10 хэлбэрээр гаргасан бол дараах өнгөний түлхүүрийг  заавал хэрэглэнэ. Үүнд:

3.5.1 Эдийн засгийн мэдээллийг улаан өнгөөр

3.5.2 Хурлын мэдээллийг цэнхэр өнгөөр

3.5.3 Хууль тогтоомжийн мэдээллийг шар өнгөөр

3.5.4 Нийтийн хэрглээний тухай мэдээллийг цагаан өнгөөр тус тус ялгана. Өнгөний түлхүүр ямар утгатай болохыг иргэдэд ИТХ, ЗДТГ-ын зүгээс тайлбарлан таниулах үүрэг хүлээнэ.

Дөрөв. Нийтийн зар мэдээ, мэдээлэл түгээх

4.1 Төрөөс баталсан хууль тогтоомж, журам, дэг, шинээр өргөн баригдах гэж байгаа хуулийн төсөлд иргэдээс санал авах тухай болон иргэд хэрхэн санал өгөх талаарх мэдээллүүд, нийт хөтөлбөрүүд,эдийн засгийн мэдээ, мэдээллийг орон нутагт түгээх ажлыг дүүргийн Засаг дарга хариуцан нийт иргэдэд ойлгуулан хүргэх ажлыг зохион байгуулна.

4.2 Дээрх мэдээ, мэдээллээс орон нутагт шууд хамааралтай зар мэдээ, мэдээллийн эхийг дүүрэг, хорооны ЗДТГ-ын олон нийттэй харилцах албанд бэлтгэж, тус мэдээллийг зарлуулж буй этгээд мэдээллийг хэвлэх, байрлуулах цэгүүдэд хүргэж өгч зарлуулна. Мэдээллийн утга агуулгыг алдагдуулсан, хугацаандаа багтаан гаргах эсэхийг зарлуулсан этгээд, мэдээний эхийг бэлтгэсэн этгээдтэй хамтран хянаж баталгаажуулах үүрэгтэй.

4.3 Нийтийн зар мэдээний эхийг энэхүү журмын 4.1 дэх заалтын дагуу хүлээж авахдаа О.Н.Х.А нь зарыг зарлуулах хэлбэр,давтамж, хугацаа зэргийг энэхүү журмын нэгдүгээр хавсралт дахь маягтын дагуу бүртгэж зар мэдээллийг хүргэх өртгийг тооцож гаргана.

4.4 Хорооны ЗДТГ-ын О.Н.Х.А өөрийн төсвөөс хэтэрсэн зардал шаардагдах аливаа зар мэдээллийг олон нийтэд хүргэхдээ зарлуулагчаас санхүүгийн дэмжлэг хүсэж болно.

4.5Хорооны хэмжээнд сар бүрийн хоёрдугаар долоо хоногийн Даваа гаргаас ням гараг хүртэл хугацаанд өрхөд нэг удаа зар хүргэх үйлчилгээг хорооны ЗДТГ-ын О.Н.Х.А явуулна. Энэхүү зарын зар хүргэх үйлчилгээний хүрээнд нийтийн зар мэдээг бичгээр, амаар, кино бичлэг хэлбэрийг ашиглан хүргэнэ.

 4.6 Дүүрэг хорооны төв байр, сургууль, цэцэрлэг, ЗДТГ болон бусад улсын төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, улсын төсвийн хөрөнгийг түгээх, хуваарилах үйл ажиллагаа явуулдаг байгууллагын гадна ба дотор талд, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн үйлчилгээний байр, хороодын хурлын байрны гадна ба дотор талд тус тус нийтийн зар байрлуулах самбар байлгана.

4.7 Энэхүү журмын 4.5-д заасан нийтийн зарын самбар нь ... см урттай, ... см өргөнтэй байх ба самбарын доод талыг шалнаас ... см-т байрлуулна. Энэхүү зарын самбарт ойролцоо ханын тавцан, эсхүл ширээ байрлуулж, зарыг бичиж авах бололцоогоор хангана.

4.8Дүүрэг, Хорооны нийтийн зар түгээх ажлыг хариуцах албаны орон тоо, төсвийг дүүргийн төсөвт багтаан дүүргийн ИТХ, Хорооны ИНХ-аар батална.

4.9 Доорх олон нийтэд зарлагдсан зараас нэг хувийг дүүргийн нийтийн номын санд нээлттэй байлгаж, нэг хувийг дүүргийн архивт заавал хадгална. Үүнд:

4.9.1 Хорооны төсвийн төсөл

4.9.2 Хорооны төсөв хэлэлцсэн хурлын протокол

4.9.3 Хорооны хөгжлийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, төсөвтэй холбоотой санал асуулгын дүн

4.9.4 Хорооны батлагдсан төсөв

4.9.5 Дүүрэг, Хорооны төсвийн тодотголтой холбоотой төсөл, шийдвэрүүд

4.9.6 Дүүрэг, Хорооны  хот төлөвлөлтийн төлөвлөгөө

4.9.7 Дүүрэг, Хорооны газар, ус, ой, бэлчээр, зам гүүртэй холбоотой аливаа зар мэдээлэл

4.9.8 Дүүрэг, Хорооны хүн ам, өмч хөрөнгө, болон мал тооллогын тухай мэдээ, мэдээлэл

4.9.9 Дүүрэг,Хорооны хэмжээнд мөрдөгдөх аливаа дүрэм, журам, тэдгээрийн төслийг хэлэлцэх хурлын зар мэдээ, журам, дүрэм батлагдсан тухай шийдвэр

4.10 Энэхүү журмын 4.4-т заасан сар тутам зар түгээх үйлчилгээ, 4.5-д заасан нийтийн зарын самбараар хүргэх боломжгүй шуурхай зарын журмын 3.2.4, 3.2.5, 3.2.6-д заасан хэлбэрээр хүргэнэ.

4.11 Энэхүү журмын 3.2.3, 3.2.9 дэх хэлбэрээр нийтийн зар хүргэхдээ зөвхөн зар хүлээн авагч иргэний бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хүргэнэ.

Тав.Нийтийн зар мэдээлэл хүлээн авагчийн үүрэг, эрх

5.1 Хорооны байнгын оршин суугч, тус хороонд үл хөдлөх хөрөнгөтэй,бизнес эрхэлж хороонд татвар төлдөг хувь хүн өрх нь Хорооны нийтийн зарыг хүлээн авагч байна.

5.2 Хорооны нийтийн зар хүлээн авагч нь нийтийн зар хүлээж авах талаар дараах үүрэг, эрхтэй. Үүнд:

5.2.1 Сар тутмын Дүүрэг, Хорооны ЗДТГ-аас өрх бүрт хүргүүлэх зарын үйлчилгээг ямар хаяг дээр хүлээж авахаа ОНХ албанд бүртгүүлэх. Ингэхдээ улирлын чанартай нүүдлээс хамаарч өөр өөр байрлалд байх бол тэдгээрийг сар бүрээр нь аль болох нарийн тодорхой бүртгүүлсэн байх

5.2.2 Жилийн турш тогтмол нэг хаягаар нийтийн зар мэдээ хүлээж авахаар бүртгүүлсэн өрх нь гэрийнхээ болон хашааныхаа гадна талд шуудангийн хайрцаг байрлуулж, шуудангийн хайрцаг дээр хаягаа тодорхой бичиж, өнгө будгийг нь байнга тод байлгах

5.2.3 Бичиг үсэггүй, харааны бэрхшээлтэй зэрэг шалтгаанаар нийтийн зар мэдээг унших боломжгүй тохиолдолд зар мэдээг амаар тайлбарлуулах

5.2.4 Нийтийн зар мэдээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл зар түгээгчээс тодруулах,эсвэл  өөрийн зардлаар зарлуулагч  утсаар тодруулга хийх

5.2.5 Нийтийн зар мэдээний самбарт тавьсан аливаа зар мэдээллийн агуулгыг бичиж тэмдэглэж авах, гэрэл зургийг авах

5.2.6 Нийтийн зарын самбарт тавьсан мэдээллийг зарлагдсан үйл ажиллагаа явагдаж дуустал хэн ч хураан авах эрхгүй.

Зургаа. Нийтийн зар мэдээнд тавигдах тусгай шаардлага

6.1 ”Хурлын мэдээлэл” нь дараах агуулгатай байна.

6.1.1 Хурал зарлагч этгээд

 6.1.2 Хурлын байр, огноо, цаг

6.1.3 Хурлаар хэлэлцэх асуудал

6.1.4 Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалд хамааралтай төсөл, бичиг баримтууд

6.2 “Эдийн засгийн мэдээлэл ” нь хөрөнгө баялгийн хуваарилттай холбоотой тоо баримт агуулах учир энэхүү зар мэдээг заавал бичгээр гаргаж мэдээллийн самбар, сонин хэвлэлд байрлуулах буюу эсвэл сар тутмын зар түгээлтээр хүргэнэ.

6.3 Хууль тогтоомжийн мэдээллийн агуулгыг тухайн мэдээллийг гаргаж буй төрийн байгууллага тодорхойлно.

6.4 Нийтийн хэрэглээний тухай мэдээлэл нь нийтэд ойлгомжтой энгийн үг хэллэгээр бичигдсэн байх ёстой. Нийтийн хэрэглээний тухай мэдээллийг аль болох тод, том үсгээр бичвэл зохистой.

Долоо. Нийтийн зарын санхүүжилт

7.1 Нийтийн зарын холбогдолтой дараах зарыг хорооноос санхүүжүүлнэ.

7.1.1 Энэхүү журмын 4.5-д заасан нийтийн зарын самбар, түүнийг мэдээлэлтэй болгохтой холбоотой зардал

7.1.2 Энэхүү журмын 4.4-д заасан сар тутмын тогтмол зар мэдээ хүргэлтийн зардал

7.1.3 Нийтийн зар мэдээ, мэдээллийг бэлтгэх, хувилах, олшруулах, өнгөөр түлхүүрдэх зардал

7.1.4 Нийтийн зар мэдээг олон нийтэд 4.4, 4.5-д зааснаас бусад хэлбэрээр хүргэх зардал

7.2 Нийтийн зар мэдээний зардлыг төрийн байгууллага, зарлуулагч этгээд, ашгийн төлөө бус хандивлагч байгууллага, иргэн хамтран санхүүжүүлж болно. Харин улс төрийн нам, намын дэрэгдэх байгууллага, сонгуульд нэр дэвшигч болон дүүрэг, хорооноос лиценз бизнесийн зөвшөөрөл, газар, бэлчээр, ус, хориотой мансууруулах бодисын төрлийн бүх ургамал, нойтон хуурай мод хүссэн ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээс нийтийн зарын санхүүжилтэд зориулж хандив гаргах, эдгээрээс бүх төрлийн хандив авахыг хориглоно.

Найм. Хариуцлага

8.1 Хорооны засаг дарга нь нийтийн зар мэдээ, мэдээллийг иргэдэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулагч нь байна.

8.2 Мэдээлэлтэй иргэд л төрийн ба орон нутгийн шийдвэр гаргах төвшинд шууд оролцох эрхээ эдлэх учраас нийтэд хүртээлтэй зар мэдээ, мэдээллийн утгыг алдуулалгүй, цаг хугацаанд нь багтаан нийтийн хүртээл болгох төрийн үйлчилгээний зардлыг хороо өөрийн төсөвт суулгаж өгнө.

8.3 Санхүүжилт байхгүй, зарлуулагчтай холбогдоогүй, зар мэдээ, мэдээлэл, хариуцсан ажилтантай холбоотой бусад шалтгаанаар иргэдэд зар мэдээ, мэдээллийг амжиж хүргээгүй, эсвэл мэдээлэл огт хүрээгүйгээс учрах хохирлыг Засаг дарга хариуцна.

8.4  Нийтийн зар мэдээ, мэдээллийн агуулгыг мушгин гуйвуулах, элдэв шалтгаанаар зөвхөн тодорхой бүлэглэлд хүргэхийг хориглоно.

8.5 Нийтэд хамааралтай зар мэдээ, мэдээллийн агуулга хугацааг зарлуулагч тал өөрийн санаачлагаар танилцуулж, зарлуулах талаар маш тодорхой мэдэгдэх шаардах үүрэгтэй.

8.6 Нийтийн зар мэдээ, мэдээллийг түгээхдээ иргэдийн үзэл бодол, намын харьяалалаар ялгаварлан гадуурхахыг хориглоно. Зайлшгүй хүргэх ёстой, нэн чухал яаралтай зар мэдээ, мэдээллийг үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, ашиг сонирхлын зөрчөл зэрэг шалтгаанаар хугацаа алдан хойшлуулсан, иргэдэд огт хүргэлгүй нуун дарагдуулсан, хугацаа алдсан тохиолдолд Захиргааны хариуцлагын дагуу ........ торгууль оноож, үйлдлийг ахин давтсан тохиолдолд Засаг даргыг албан тушаалаас нь огцруулах хүртэл арга хэмжээ авна.

8.7 Улс төрийн нам, тодорхой бүлэглэл, захиргааны байгууллагын ажилтнууд нийтийн зар мэдээ, мэдээллийг элдэв шалтгаанаар нийтэд түгээхгүй нуун дарагдуулж, зөвхөн өөртөө ашиглаж байгаа тохиолдолд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн албан хаагчдын зүгээс энэхүү хууль бус үйл ажиллагааг шалгаж, таслан зогсоох үүрэгтэй. Маргаантай асуудлын талаар хуулийн байгууллагуудад хандах, эсвэл иргэний нийтийн хурлаар хэлэлцэж хариуцлага тооцох арга хэмжээ авна.

8.8 Тус журмын 4.4 дүгээр заалтад хамаарах санхүүжилттэй холбоотой аливаа асуудал тулгарвал санхүүжилтийн дэмжлэг үзүүлсэн талын эрх ашигт үйлчилсэн аливаа үйлдэл хийхийг хориглоно.

8.9 Зар мэдээ бэлдсэн, хэвлэсэн, түгээсэн зардлыг зар мэдээ, мэдээллийн хамт ил тод мэдээлж байна. Зар мэдээ, мэдээлийг хэвлүүлсэн, дүрс бичлэг захиалж хийлгүүлсэн компанид төлсөн төлбөрийн баримт, хэвлэсэн тоо ширхэг, тухайн компанийн нэр, хаягийг тухайн товхимол, хэвлэмэл хуудасны ард, эсвэл баруун доод талд заавал бичиж танилцуулсан байна.

8.10 Хурлын зар мэдээг иргэд хүлээн авсан баталгаа болгон тухайн хүлээн авагчийн гарын үсэг, регистрийн дугаар, утасны дугаарыг бичүүлж авна.

8.11 Зар мэдээний үнэн бодит байдлыг зарлуулагч тал, зар мэдээг боловсруулагч тал бүрэн хариуцна. Нийтийн зар мэдээ, мэдээллийг аливаа хэлбэрийн суртал ухуулгаас ангид байлгана. Нийтийн зар мэдээ,  мэдээллийн агуулга нь үнэн бодитой байх ёстой бөгөөд зөвхөн ашгийн төлөө төр, аливаа бүлэглэл, компанийн эрх ашигт нийцсэн, эрүүл аюулгүй орчинд харшлахаар мэдээллийг ухуулга хэлбэрээр нийтэд хүртээхийг хориглоно.

/Төсөл/

Нэг. Нийтлэг зүйлс

1.1 Нэр томъёоны тайлбар

А. Хорооны иргэн

тухайн  хороонд 1 жилээс дээш хугацаагаар байнга оршин сууж байгаа, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, 18 нас хүрсэн, Монгол улсын иргэд.

 

Б. Хорооны оршин суугч

Тухайн  хороонд оршин суудаг, иргэний бүртгэлтэй, 18 нас хүрсэн, Монгол улсын иргэн боловч 1 жилээс бага хугацаагаар оршин сууж байгаа иргэд болон гадаадын оршн харьяатууд

В.  Хорооны ИНХ-ын ээлжит хуралдаан

Тухайн  хорооны жилийн эцсийн тайлангийн болон дараа оны ажлын болон төсвийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах хуралдаанууд

Г.  Хорооны ИНХ-ын ээлжит бус хуралдаан Дээр зааснаас бусад энэ дүрмээр товыг нь тодорхой зааж өгөөгүй бусад хурлууд

Д.  Хорооны ИНХ-ын шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаа

 Хорооны ИНХ-н дүрэм болон сум, дүүргийн дүрэм, Орон нутгийн хөгжлийн сангийн журам зэрэг дүрэм журмуудаар тогтоосон ИНХ-ын шийдвэр хүчинтэй болох хугацаа.

Е. Эсэргүүцэх эрх

 Хорооны ИНХ-ын шийдвэрийг эсэргүүцэх иргэн бүрийн эрх. Хэн нэгэн иргэн өөрийн оршин суудаг  хорооны ИНХ-аас гаргасан ямарваа нэг шийдвэрийг эсэргүүцэж байгаа бол эсэргүүцлээ бусад иргэдээр дэмжүүлэн тэдний гарын үсгээр баталгаажуулан өргөн барих эрх.

Ё. Нийтийн санал хураалт (референдум)

 Хорооны ИНХ-ын шийдвэрийг өөрчлөх эсвэл баталгаажуулах зорилгоор тухайн  хорооны нийт иргэдийн дунд зохион байгуулах санал хураалт

1.2  Хорооны ИНХ

Хорооны ИНХ бол Монгол улсын үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг, гуравдугаар зүйлийн нэгд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ. ” хэмээн тогтоосны дагуу ард иргэд нийтээр улс орноо удирдах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд, тэгш оролцох бололцоог бүрдүүлэх үүрэг бүхий Үндсэн хуулиар тогтоогдсон иргэний байгууллага мөн.

1.3  Хорооны ИНХ-ын зорилго, гүйцэтгэх үүрэг

Монгол улсын үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг, жаран хоёрдугаар зүйлийн нэгд “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, сум, дүүрэг,  хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэсний дагуу орон нутгийн чанартай асуудлыг шийдэх болон төрийн эрхийг барих үйл хэрэгт ард түмний оролцох оролцоог зохион байгуулах явдал бол  хорооны ИНХ-ын үндсэн зорилго, гүйцэтгэх үндсэн үүрэг функц нь болно. Мөн Монгол улсын төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйл “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн тухай заалтад заасны дагуу улсын төсвөөс орон нутагт хуваарилагдсан хөрөнгийг захиран зарцуулах ажлыг олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах явдал нь хорооны ИНХ-ын үндсэн үүрэг мөн.

1.4  Хорооны ИНХ-ын үйл ажиллагааны үндсэн зарчим

 Хорооны ИНХ нь үйл ажиллагаандаа ардчилсан, нээлттэй, ил тод, намч бус, шударга байдлыг баримтлан ажиллана. Хорооны ИНХ нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллана.  Хорооны ИНХ-аар нэгэнт хэлэлцэн тогтсон аливаа шийдвэр нь тухайн  хорооны оршин суугчид иргэдийн хувьд заавал дагаж мөрдвөл зохих хууль мөн. Энэ заалт тухайн  хороонд амьдаран  суудаггүй боловч тухайн  хороонд газар өмчилдөг, ажил эрхэлдэг бүх хүнд мөн адил үйлчилнэ.

1.5  Хорооны ИНХ-аар хэлэлцэх асуудал

 Хорооныхоо иргэдийн амьдрал, аж ахуйд хамаарах аливаа бүх асуудлаас гадна хуулиар Монгол Улсын Их Хурал болон дээд шатны нэгжийн бүрэн эрхэд харьяалуулснаас бусад бүх асуудлыг  хорооны ИНХ-аар хэлэлцэн шийдвэр гаргаж болно.  Хорооны ИНХ-ын эн тэргүүнд хэлэлцэж шийдэх ёстой асуудал бол:

·         Сумын дүрэм

·         Хорооны ИНХ-ын дүрэм

·         Иргэдэд нийтийн зар мэдээг хүргэх журам

·         Орон нутгийн хөгжлийн сангийн журам

·          Хороо, сум дүүрэг, аймаг, хотын хөгжлийн богино, дунд, урт хугацааны хөтөлбөр төлөвлөгөө

·          Хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулах төрөл бүрийн арга хэмжээ, барьж байгуулах нийтийн хэрэгцээний барилга обьект, худалдан авах бараа үйлчилгээ.

·         Тухайн хорооны нутаг дэвсгэрт нийтийн ариун цэвэр, дэг журам тогтоох сахиулахтай холбоотой асуудлууд болно.

Шүүхийн шийдвэрийг  хорооны ИНХ-аар дахин хэлэлцэж шийдвэр гаргахгүй.

1.6  Хорооны ИНХ-д оролцогчид

Тухайн  хороонд амьдран суудаг, Монгол улсын эрх зүйн чадамж бүхий иргэн бүр  хорооны ИНХ-д санал шүүмжлэл гаргах, шийдвэр гаргахад таслах эрхтэйгээр оролцох эрхтэй. Иргэн бүр бүгд ижил саналын нэг эрхтэй.

Хоёр:  Хорооны ИНХ-ын тов, хуралдаан болон газар, хурлын зар, хэлэлцэх асуудлын жагсаалт

2.1 Хорооны ИНХ-ын тов

Хорооны ИНХ-ын жил бүрийн тайлангийн хуралдаан нь жил бүрийн 1-р сарын 3 дахь Бямба гарагийн 09:00 цагаас эхлэн хуралдана.  Хорооны ИНХ-ын дараа оны төсөв төлөвлөгөөг хэлэлцэх хуралдаан нь жил бүрийн 6-р сарын 3 дахь Бямба гарагийн 09:00 цагаас эхлэн хуралдана. Ээлжит бус хуралдааны товыг тухайн  хорооны засаг дарга товлон зарлаж хуралдуулна. Хорооны иргэдийн 10 хувь гарын үсэг зуран шаардсан бол ээлжит бус хуралдааныг хуралдуулна. Харьяалах сум, дүүргийн удирдлагын шаардсаны дагуу хорооны ИНХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.

2.2  Хорооны  ИНХ-ын хуралдах газар

Хорооны ИНХ-ын хуралдааныг тухайн  хорооны нутаг дэвсгэрт, тийм боломж байхгүй бол тухайн  хорооны иргэд оролцох боломжтой газарт зохион байгуулна. Хурал болох заал танхим нь хуралд оролцхыг хүсэж байгаа бүх хүн оролцож болохуйц багтаамжтай байвал зохино.

2.3 Хорооны ИНХ-ын хурлын зар

Хорооны ИНХ-ын хурлын зарыг хурал болохоос 2 долоо хоногийн өмнө “Нийтийн зар мэдээг олон нийтэд хүргэх журам”-ын дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтын хамт тухайн хорооны нийт иргэд болон холбогдох бусад бүх этгээдэд хүргэх ажиллагааг тухайн  хорооны Засаг дарга хариуцан зоахион байгуулна.

2.4 Хорооны ИНХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалт

Хорооны ИНХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтыг тухайн хорооны Засаг дарга хариуцан гаргах бөгөөд тухайн хорооны иргэдийн 10 хувийн гарын үсгээр баталгаажуулсан саналыг хэлэлцэх асуудлын жагсаалтад заавал оруулна. Хорооны ИНХ-ын ээлжит хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад дараах асуудлууд заавал орсон байна. Үүнд:

 

1.    Тайлангийн хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад

А. ЗД-ын жилийн ажлын тайлан

Б. Жилийн санхүүгийн гүйцэтгэлийн тайлан

В. Хэрэгжиж байгаа төслүүдийн явцын болон гүйцэтгэлийн тайлан

Г. Бусад

     2.  Ирэх онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх хурлын хэлэлцэх асуудлын  жагсаалтад

              а. Санхүүгийн ерөнхий боломжийн тухай захиргааны танилцуулга

              б. Богино, дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, түүнд оруулах нэмэлт  өөрчлөлт

              в. Хийж гүйцэтгэх болон худалдан авбал зохих зүйлсийн тухай. Иргэдээс  гарсан саналууд

              г. Хийж гүйцэтгэх болон худалдан авбал зохих зүйлсийн тухай захиргааны  санал

д. Нийт саналуудыг эрэмбэлэх санал хураалт

е. Бусад

Гурав: Хорооны ИНХ-ын хуралдаан, хуралдааны шийдвэр

3.1 Хорооны ИНХ-ын ирц, хурлын хүчин төгөлдөр байдал

“Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 23-р зүйлийн 10-т заасны дагуу  хорооны ИНХ-д тухайн  хорооны 4 өрх тутмаас 1 иргэн оролцож байгаа тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.

3.2 Хорооны ИНХ-ын хуралдааны дарга, протокол

Хурлын  хорооны ИНХ-ын дарга даргалж нарийн бичгийн дарга нар протокол хөтөлнө. Протокол хөтлөх нарийн бичгийн дарга нарыг хурлаас сонгоно. Хуралдааны нарийн бичгийн дарга бүрийн хөтөлсөн тэмдэглэлийг хуралд оролцогчдод танилцуулан протоколыг  хорооны нийт иргэдэд нээлттэй байлгана.

3.3 Хорооны ИНХ-ын хуралд оролцогчдын эрх ба үүрэг

Хорооны ИНХ-д оролцогчид нь хуралдааны  үйл ажиллагаандаа тэгш эрхтэйгээр оролцох эрх, үүрэгтэй бөгөөд хурлаас баталсан дэгийн дагуу хурал даргалагчийн удирдлагад захирагдах үүрэгтэй. Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбогдуулан асуулт асуух, хариулт авах, үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх, тодорхой асуудлыг дэмжих эсвэл эсэргүүцхийг бусад оролцогчоос уриалах эрхийг хуралд оролцогч бүр адил тэгш эдэлнэ. Үүний зэрэгцээ хурлын дэг, хурал даргалагчид захирагдан сахилгатай, бусдыг хүндэтгэн, соёлтой оролцох үүргийг бүгд адил тэгш биелүүлнэ.

3.4 Хорооны ИНХ-ын шийдвэр

Хорооны ИНХ-ын шийдвэр нь хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно. Саналыг илээр хураана. ИНХ-ын шийдвэр нь тухайн  хорооны харьяалагдах сум дүүргийн дүрмийн дагуу гарсан өдрөөсөө хойш 21 хоногийн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэнэ.

3.5 Хорооны ИНХ-ын шийдвэрийг эсэргүүцэх эрх

Энэ хугацаанд хорооны ИНХ-ын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа иргэд тухайн  хорооны иргэдийн 10 хувийн гарын үсгийг цуглуулсан бол шийдвэрийг 2 долоо хоногт багтаан дахин хэлэлцэнэ.

 

3.6 Хорооны иргэдийн нийтийн санал хураалт

Хорооны ИНХ-ын шийдвэрийг тухайн  хорооны нийт иргэдийн гуравны нэг нь эсэргүүцэж байгаагаа гарын үсгээрээ баталгаажуулан илэрхийлсэн бол Засаг дарга 4 долоо хоногт багтаан нийтийн санал хураалт зохион байгуулах үүрэгтэй. Нийтийн санал хураалтаар гарсан шийдвэр нь эцсийн шийдвэр байна. Нийтийн санал хураалтаар шийдсэн асуудлыг 2 жил дахин хөндөхийг хориглоно. Дараах асуудлуудаар нийтийн санал хураалт явуулахгүй. Үүнд:

А. Аж ахуйн гэрээгээр бусдад төлөх ёстой өр төлбөрийг хүчингүй болгох асуудал

Б. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бусдад төлөх ёстой санхүүгийн болон бусад хариуцлага

В. Монгол Улсын хуулиар нэгэнт шийдсэн асуудлууд.  

Шууд ардчилал- иргэдийн оролцооны талаарх Монгол Улсын төрөөс баримталж буй бодлого, стратегийн баримт бичгүүдийг удирдлага болгон тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал, Иргэний танхимуудаар хэлэлцүүлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Нийтийн Хурлаар дараах журмын төслүүдийг хэлэлцүүлэн баталж нэгдсэн байдлаар мөрдүүлнэ. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  хуралдаан 2013 оны 05-дугаар сарын 28-ны өдөр  Хурлын даргын өрөөнд болж арван хоёр  асуудлаас арван нэгэн асуудлыг  хэлэлцлээ. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжилт бус  хуралдааныг дараагийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр болж, улмаар 2013 онд зохион байгуулах хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлын төлөвлөгөөний зардал батлах, Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд хийгдэх хөрөнгө оруулалт хийх ажлын жагсаалт батлах,

 

Дүүргийн 2013 оны 1 дүгээр улиралын төсвийн гүйцэтгэл,  Төсөл сонгон шалгаруулах дэд комисс батлах, Цаг үеийн асуудлыг хугацаанд нь хэрэгжүүлэх болон сахилга, дэг журмыг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай, “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний дэд хөтөлбөр”- ийг батлах, Ахуй үйлчилгээний салбарыг дэмжих, СХД-ийн дэд хөтөлбөрийг батлах, Ажилтай орлоготой Монгол хүн дэд хөтөлбөрийг батлах , Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглан үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн талаархи мэдээлэл, төрийн дээд цол, одон медалиар шагнуулахаар  иргэдийн хүсэлтийг уламжлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Европ тивийн кураш бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга, Дэлхийн бүстэй бөхийн дэд ерөнхийлөгч, Дэлхийн Кураш бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн ноён Вен Розин Петр  Кураш бөхийн тэмцээний дүрэм өөрчлөгдсөнтэй  холбогдуулан манай оронд  айлчлахдаа Монгол улсын шүүгч нарт  дүрмийн өөрчлөлтийн тухай сургалт, 3 төрлийн тэмцээнийг  амжилттай зохион байгууллаа.

 

Кураш бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 10 дугаар тэмцээн,МУ-д оюутны бүстэй бөхийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн, Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнүүдийн  ерөнхий шүүгчээр нь ажилласан юм. 2013 оны 5 дугаар сарын  24-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар ноён Вен Розин Петр  нар дүүргийн хүүхэд залуучуудтай уулзан кураш бөхийн тухай ярилцаж бөхийн спортонд сонирхолтой  залуусыг  дэмжин хамтран ажиллахаа мэдэгдэн санамж бичигт гарын үсэг зурлаа. 

4-р сарын 27,28-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 14,15,32,21-р хороодод “Манай хороо –Миний оролцоо” сургалтууд явагдлаа.Сургалтыг Модератор Б Түмэнбаяр,А Нарантуяа нар зохион байгуулан явуулсан бөгөөд сургалтыг тохиолдуулан 32-р хорооны засаг дарга Гармаагийн Мөнхтулга иргэдийнхээ бүтээлээр үзэсгэлэн гаргаж сургалтанд оролцогсдод үзүүлсний дээр иргэн Н Чогдонхорлоо,Б Норов нар өөрсдийнхөө бүтээлийг танилцуулж сурсан мэдэснээ бусдад сургах талаар ажиллана гэж байлаа

 

Хотоос нилээд алслагдсан хороод тул НИТХ-ын ажлын албанаас хүмүүс ирнэ гэсэн тул санал бодлоо илэрхийлхээр бэлдэн ирсэн шүү та нарт сонсгоё гэсэн тул иргэдийн саналыг сонслоо.

Иргэд: /32-р хороо/

Ахмад настангууд хөнгөлттэй үнээр зорчих үнэмлэхтэй боловч түүнийгээ ашиглаж нийтийн тээврээр үйлчлүүлж чадахгүй байна.Эмээлтээс явж байгаа микро автобуснууд маш удаан ирдэг нэг ирэхээрээ микро дотор 20-иос илүү хүн чихэж явдаг том автобус явуулж өгнө үү

Өнгөрсөн жилүүдэд НААСТ-ийн хөрөнгөөр барьсан байшин одоо хүртэл огт ашиглагдахгүй байна.Энэ байрыг ашиглалтан оруулж хорооны ахуй үйлчилгээний төв болгох асуудлыг шийдмээр байна

Шувууны аж ахуй айл өрхүүдэд хэтэрхий ойрхон байгаа тул холдуулах хэрэгтэй.Хэрвээ шувууны томуу гарвал энэ нь хорооны бүү хэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэхээр байна

Иргэд:/21-р хороо/

Фермерүүдийн эзэмшил газрыг өмчлүүлэх асуудлыг яаралтай шийдэж өгнө үү

Асфальтан замын ажил эхлэхгүй байна Цаг хугацаа алдаж байгааг анхаар

Ганц нэг хүн бүхэл бүтэн ам, уулыг торлоод авчихсан байна Асуухлаар нийслэлээс эзэмшилтэйгээр авчихсан гээд мал ч оруулахгүй байна Үүнийг болиулж өгөөч Нутаг орондоо тайван чөлөөтэй малаа билчээж амьдармаар байна

Сүүг эндээс 350 төгрөгөөр аваад Нийслэлд 1000 төгрөгөөр зараад байна.Үүнийг зохицуулж Эндээс авах үнийг зохих хэмжээгээр нэмэгдүүлж нийслэлд худалдах үнийг буулгах зохицуулалт хийх хэрэгтэй

Шинээр газар авсан гээд олон айл өрх нэмэгдэж байна Гэвч хороонд мэдэгдэж зөвшилцихгүй байгаагаас иргэд энд ирэхээрээ хороог үл ойшоож байна

Гэх зэрэг олон асуудлыг НИТХ-ын ажлын албанд дамжуулж өгөөрэй гэж байлаа 

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны захиалгаар эрх зүйн боловсролын академи Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт 5 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн зохиоцуулалт, орон нутгийн төсөв” сэдвээр сургалт явууллаа. Уг сургалтанд

 

“Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын цаашдын хөгжил, чиг хандлага, Монгол улсын Төсвийн тухай хууль, Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам, Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, зарцуулалтын талаар хичээл явагдсан юм.   

 

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, СХД-ийн ИТХ-ын ГХУСАЗЗ-тэй болон Дэлхийн зөн ОУБ Толгойт орон нутгийн хөгжлийн хэлхээ,  Мобайл клиниктэй хамтран   Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дэхь Нарангийн төвлөрсөн    “Улаанчулуут “ хогын цэг дээр хоёрдогч түүхий эд түүж амьдардаг нэн ядуу өрхийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, эрүүлжүүлэх мөн тэдэнд эрүүл ахуйн сургалт болон гарын эрүүл ахуйг хэрхэн сахих талаар гарын авлага материал тарааж, сэтгэл зүйч ганцаарчилсан   зөвлөгөөг өгч   ажиллаа.

 

Арга хэмжээний хүрээнд оролцогч хүүхдүүдийг  Эрүүл бие саруул ухаан, Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх,   Эрүүл ахуйн Саванхан, Тоглоомын өртөө  гэсэн 4  баг болгон хувааж  өртөөчилсөн хэлбэрээр үйл ажиллагааг явуулсан.  Дэлхийн зөн  Мобайл клиникын эмч нар Хүүхдүүдийг витаминжуулж  ариун цэврийн хэрэгсэл алчуур саван, шүдний оо, сойз, дотуур хувцас хэрэглэлээр хангалаа. 

 

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Дүүргийн прокурор, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэстэй хамтран зохион байгуулсан “Хорихоос суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье ” сэдэвт өдөрлөг 2013 оны 05 дугаар сарын 14 –ны өдөр Дроган төв дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар өдөрлөгийг нээж үг хэлэхдээ шинэчлэлийн засгийн газраас иргэний оролцооны жил болгосонтой холбогдуулан хорихоос суллагдсан иргэдийг иргэн хүний үүрэг оролцоо талаас нь сургалтыг зохион байгуулж байгаа нь өмнөх жилүүдээс онцлог давуу тал болсныг тэмдэглэн хэлэв.

 

 Хорихоос суллагдсан болон хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 600 гаруй иргэд бүртгэлтэй байдгаас хөдөлмөрийн насны 120 гаруй иргэдийг  нийгэмшүүлэх тэднийг  ажилд зуучлах ажлын байраар хангах, ажил олгогч нарт нь төрөөс дэмжлэг үзүүлэх  эдгээр хүмүүсиийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх , нийгмэнд өөрсдийн байр суурь,  тогтвортой ажилтай орлоготой болоход тусалж дэмжих зорилгоор  энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа. 

 

 

Тус дүүргийн Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч нарын дунд “Хороодын ИНХ-ыг чадавхижуулах нь ” сэдэвт сургалтыг 2013 оны 05 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд 7 дугаар хорооны Иргэний танхим, дүүргийн Замын цагдаагийн зааланд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас амжилттай зохион байгууллаа.

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтнууд Хороодын Иргэдийн Нийтийн ХурлынТэргүүлэгч нарт Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Албан хэрэг хөтлөлтийн талаар сургалтыг зохион байгуулж, улмаар хорооны дүрэм, Иргэдийн Нийтийн Хурлын дүрэм,  хорооны Иргэний танхимын дүрэм Нийтийн зар мэдээ түгээх журам, Иргэдийн санаачилагаар явуулах санал асуулгын журам, , Орон нутгийн хөгжлийн сангийн журам зэрэг нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатны нэгж болох Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд мөрдөгдөх эрх зүйн баримт бичгүүдийг хорооныхоо иргэдээр хэлэлцүүлж Иргэдийн Нийтийн хуралдаанаараа баталгаажуулах чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах юм. 

 

2013оны 03-р сарын 20-ны өдөр

Хурлын Хороод байгуулах  тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “B”, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2,  21.3, 21.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр  Хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.  Дүүргийн Иргэдийн Төлөөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/10 дугаар тогтоолын НЭГ дүгээр заалтын 1-д Өргөдөл гомдлын дэд хороог нэмсүгэй.

2 . Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, дэд хороодын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3 . Энэ тогтоол гарсантай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА                             Х.НЯМБААТАР

 

2012оны 12-р сарын 17-ны өдөр

Хурлын Хороод байгуулах  тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “B”, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2,  21.3, 21.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны хоёрдугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг.  Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороог дараах бүтэцтэйгээр байгуулсугай.

 

1.    Эрх зүй, Төрийн байгуулалтын хороо

-       Хүний эрхийн дэд хороо

2.    Төсөв , санхүү, эдийн засгийн хороо

-       Төсвийн зарлага хяналтын дэд хороо

-       Хөрөнгө оруулалт, хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн дэд хороо

3.    Нийгмийн бодлогын хороо

-       Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хороо

-       Хүнсний аюулгүй байдлын дэд хороо

4.    Хот байгуулалт, байгаль экологи, газрын асуудал эрхэлсэн хороо

-       Газрын менежментийг боловсронгуй  болгох асуудлыг эрхэлсэн дэд хороо

-       Гэр хорооллыг орон сууцжуулах асуудал эрхэлсэн дэд хороо

-       Агаарын  бохирдлыг бууруулах асуудал эрхэлсэн дэд хороо

Хоёр. Хороодын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажиллах чиглэл, эрхлэх асуудлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Гурав. Эрхлэх асуудлын чиглэлээр ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж, ажлаа жил бүр Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг Хурлын Хороодын дарга нарт үүрэг болгосугай.

ДАРГА                             Х.НЯМБААТАР

 

Тус төрийн бус байгууллагын захирал Б.Тэнгэс, 18-р хорооны ИНХ-ын дарга Т.Өмирбек нар хамтран хорооны гадна талбайд 3,5-4,0 сая төгрөгийн нийт 8 тонн төмсийг 450 өрхөд үнэ төлбөргүй тарааж хамрагдсан иргэдийн талархалыг хүлээлээ. Уг үйл ажиллагаанд  Жавхлант энэрэл ” ТББ-ын тэргүүлэгч Б.Батмөнх, н.Зоригоо нар оролцлоо. 

 

 

 

Энхийг дэмжих ажиллагааг сурталчлах, энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулах “ МОНГОЛ ЦЭРЭГ – ДЭЛХИЙН ЦЭРЭГ ” сэдэвт цуврал уулзалт ярилцлага 2013 оны 4 дүгээр сарын 26- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “ Соёмбо ” кинотеатрт боллоо. Уулзалтанд  Сонгинохайрхан дүүргийн цэргийн штаб, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон их дээд сургуулийн 150 гаруй оюутан залуучууд оролцлоо.  Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл төлөвшүүлэх, энхийг дэмжих ажиллагаатай холбогдсон сурталчилгааны  хэсэг, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэнг гаргаж, Монгол улсын зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны  өнөөгийн байдлын талаар ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай мэдээлэл, “ Эх орноо хайрлан өмгөөлөхийн учир” сэдвийн хүрээнд Монгол Улсын  СГЗ Ш.Гүрбазар мэдээлэл өгч үзэл бодлоо  тус тус илэрхийллээ.  СХД-ийн  Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын дарга Х.Нямбаатар нар ээлжилт уулзалтаа хийж байгаад нь талархаж баяр хүргэн үг хэллээ.

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд хурлын ажлын албаны дарга   М.Зундуйдаваа  хурлын ажлын албаны зарим ажилтануудын хамт  2013 оны 04 дүгээр сарын 23 ны өдөр “ Хан-уул”   “ Баянзүрх” дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд хурлын ажлын албаны дарга нартай  уулзаж  туршлага солилцлоо.

 

 

ТӨСӨЛ

Журам батлах тухай

 

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар тогтоолыг үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

Нэг. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Иргэний танхим”-ын журмыг хавсралтаар баталсугай.

 

Хоёр. Хурлын ажлын албаны дэргэдэх “Иргэний Танхим”-ын ажилтнууд үйл ажиллагаандаа энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллуулахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга М.Зундуйдаваад даалгасугай.  

Гурав. Иргэний танхим ажиллуулах байрны асуудлыг шийдвэрлэхийг дүүргийн Засаг дарга М.Чинболдод үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                     Х.НЯМБААТАР

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн

                        Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн

........... оны ......сарын .......... өдрийн

 .......... тоот тогтоолын хавсралт

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

дэргэдэх Иргэний танхимын журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (цаашид “Хурал” гэх) – ын бодлого, шийдвэрт иргэдийн байр суурь, үзэл бодлыг тусгах, иргэдийн санал бодлыг хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчид сонсох, иргэд дүүргийн тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцэх зорилгоор Хурлын дэргэд байгуулагдсан Иргэний Танхим (цаашид Дүүргийн Иргэний Танхим гэх) – ын үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

 

Хоёр. Зорилго, үйл ажиллагааны зарчим

2.1 Дүүргийн иргэний танхимын зорилго нь Хурлын байгууллагаас гаргах шийдвэрийн төсөлд иргэд, байгууллагаас гаргах санал, санаачлагыг хүлээн авах замаар Нутгийн удирдлагын байгууллагын түвшинд гарах шийдвэрийг төгөлдөршүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм.

2.2 Дүүргийн иргэний танхимд болох аливаа хэлэлцүүлэг нь тодорхой шийдвэр, баримт бичгийн төслийг үндэслэн, шийдвэр гаргахын өмнөх шатанд явагдана. Төсөлд өөрчлөлт оруулах, төслийг шийдвэр болгон гаргахдаа Иргэний танхимд болсон хэлэлцүүлэгт үндэслэнэ.

2.3 Дүүргийн иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдод урьдчилсан болзол тавихгүй байх зарчим үйлчилнэ.

2.4 Дүүргийн иргэний танхимын үйл ажиллагаа дүүргийн иргэн бүрт нээлттэй байна.

Гурав. Дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагаа

3.1 Дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагааны хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг байна. Нээлттэй хэлэлцүүлэг нь оролцогч тал, асуудал хэлэлцүүлэгч тал, болон зохион байгуулагчаас тус тус бүрдэнэ.

3.2 Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогч нь дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, бусад байгууллагын төлөөлөл байна. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг нээлттэй хэлэлцүүлэг даргалагчийн урилгаар оролцуулж болно.

3.3 Нээлттэй хэлэлцүүлэгт асуудал хэлэлцүүлэгч нь Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгчид, Ажлын хороо, дэд хороо, түр хороо буюу ажлын хэсэг байна. Асуудал хэлэлцүүлэгч тал буюу тэдгээрийн ахлагч нь тухайн асуудлаар явагдаж буй нээлттэй хэлэлцүүлгийн даргалагч байна.

 3.4 Дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагааг зохион байгуулагч нь Хурлын ажлын алба (цаашид “Ажлын алба ” гэх) байна. Ажлын алба нь нээлттэй хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах, иргэдээс санал, мэдээлэл хүлээж авах, хэлэлцүүлгийг зохион байгуулах, хэвлэл мэдээллээр сурталчилах, саналыг цуглуулах, ангилж бэлтгэх, асуудал хэлэлцүүлэгч талын тайлан мэдээлэл бэлтгэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

3.5 Нээлттэй хэлэлцүүлэгт орж буй асуудалтай холбоотойгоор дүүргийн Засаг дарга, түүний орлогч, дүүргийн Засаг даргын тамгын газар, ажлын алба, хэлтэс, албат хамтран зохион байгуулна.

3.6 Дүүргийн Иргэний танхимын ажиллах бүтэц, зохион байгуулалтыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчид, Хурлын Тэргүүлэгчид батлана.

Дөрөв. Хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах

4.1 Нээлттэй хэлэлцүүлгийг хэлэлцүүлэгч нь хэлэлцэх асуудлын төсөл, түүний товч агуулга, үндэслэлийн танилцуулгыг ажлын арав хоногийн өмнө Хурлын  Ажлын албанд хүлээлгэн өгнө.

4.2 Иргэний танхимд хэлэлцэх төслийн анхны эх, хэлэлцүүлэг болох он, сар, өдөр, байр, цаг, үргэлжлэх хугацаа, иргэдийн санал хүлээж авах хаяг, электрон шуудан, лавлагаа авах, хэлэлцүүлэгт биечлэн оролцохоор бүртгүүлэх утасны дугаар, хаягийг дурдсан албан ёсны зарыг нээлттэй

хэлэлцүүлэг болохоос ажлын гурав хоногийн өмнө вэб хуудсанд байрлуулан Хурлын Ажлын албанаас зарлана.

Тав. Санал өгөх хэлбэр

5.1 Хэлэлцүүлэгт оролцогч нь нээлттэй хэлэлцүүлэн зарласан асуудлаар дараахь хэлбэрээр санал, байр сууриа илэрхийлж болно. Үүнд:

5.1.1 Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Иргэний

танхимд” гэж хаягласан захидлаар

5.1.2 Нээлттэй хэлэлцүүлэгт биечлэн ирж оролцох

5.2 Дүүргийн Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт өөрийн санал, байр суурийг томъёолоход хангалтгүй мэдээлэлтэй байна гэж үзвэл иргэд нээлттэй хэлэлцүүлэг болохоос өмнө төсөл боловсруулагч нарт хандан асуулт тавьж, хариулт авч болно.

5.3 Хурлын Ажлын алба төслийн талаар ирсэн саналыг нэгтгэж, ирсэн санал бүрийг тайлбарын хамт төсөлд хавсарган хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Танхимын хэлэлцүүлэг эхлэхээс өмнө төсөлд өөрчлөлт орсон бол уг ажлын хэсэг өөрчлөлтийн талаар хэлэлцүүлгийн эхэнд мэдээлэл хийж тайлбарлана.

Зургаа. Хэлэлцүүлэгт оролцох дараалал

6.1 Хурлын Ажлын алба нь зөвхөн хэлэлцүүлэгт биечлэн оролцохыг хүсэгчдийн дарааллыг тогтоох зорилгоор хэлэлцүүлэг болохоос ажлын хоёр хоногийн өмнөх өдөр ажлын найман цагийн турш утас, факс, электрон шуудангийн хаягаар иргэдийн нэрсийг хүлээн авч бүртгүүлсэн цагийн дарааллаар жагсаана.

6.2 Хурлын Ажлын алба нь бүртгэгдсэн нэрсийг нээлттэй хэлэлцүүлэг даргалагчид хэлэлцүүлэг эхлэхээс 2 хоногийн өмнө танилцуулж, хэлэлцүүлэг даргалагчийн урилгаар оролцох хүмүүсийн нэрсийг хүлээн авна. Бүртгүүлсэн болон урилгаар оролцох нэрсийг хэлэлцүүлэг эхлэхээс нэг хоногийн өмнө эцэслэн гаргана.

6.3 Нээлттэй хэлэлцүүлэг даргалагч нь оролцогчдын нэрсийн жагсаалт гармагц дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж нээлттэй хэлэлцүүлэг болохоос нэг хоногийн өмнө оролцогч нэг бүрт мэдээлнэ. Үүнд:

6.3.1 Нээлттэй хэлэлцүүлэгт оролцохоор бүртгүүлсэн болон хэлэлцүүлэгт

уригдсан хүмүүсийн нийт тоо Хурлын танхимын урилгаар оролцогчдын суудлын тооноос илүүгүй тохиолдолд нээлттэй хэлэлцүүлгийг Хурлын танхимд энэхүү журмын дагуу зарласан цагт эхлүүлэх.

6.3.2 Нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан хүний тоо, байрны

багтаамжаас хамааран шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийг хэд хэдэн ээлжээр хийх буюу эсвэл өөр байранд хийх.

6.4 Нэг байгууллагаас иргэд олноороо бүртгэгдсэн тохиолдолд дундаасаа төлөөлөл сонгож хэлэлцүүлэгт оролцуулж болно.

6.5 Хэлэлцүүлэгт үнэ цэнэтэй мэдээллээр хувь нэмэр оруулж чадах төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, гадаадын байгууллагын төлөөлөгчийг урилгаар оролцуулж болно.

Долоо. Нээлттэй хэлэлцүүлгийн бэлтгэл хангах

7.1 Нээлттэй хэлэлцүүлгийн танхимыг бэлтгэх, хэлэлцүүлгийн үеийн протокол хөтлөх, хэлэлцүүлэг даргалагчийн хүсэлтээр хэлэлцүүлгийн дэг алдагдуулагчийг танхимаас гаргах, хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллэр дамжуулах, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг урьж оролцуулах ажлыг Хурлын Ажлын алба хариуцна.

7.2 Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр аудио болон видео материал үзүүлж, сонсгох, зураг, үзүүлэн таниулах материал байрлуулах, дэлгэцээр материал үзүүлж танилцуулах оролцогчдын материалыг нээлттэй хэлэлцүүлэг эхлэхээс 2-осс доошгүй хоногийн өмнө Хурлын Ажлын албанд хүлээлгэн өгч техникийн бэлтгэл хангуулна.

7.3 Ажлын алба нь нээлттэй хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах, хэлэлцүүлэгт

сэтгүүлч, сурвалжлагч, ажиглагч нарыг нэвтрүүлэх, тэдний суух байрлал хуваарилах зэрэг бэлтгэл ажлыг нээлттэй хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хийж гүйцэтгэнэ.

7.4 Хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн хүмүүсийг угтан авч, хэлэлцүүлгийн үеэр үг хэлэх дарааллыг тогтооход хэрэглэгдэх жагсаалт, бүртгэлийг нээлттэй хэлэлцүүлэг даргалагчийн гаргасан маягтын дагуу хийж гүйцэтгэнэ.

Найм. Нээлттэй хэлэлцүүлгийн дэг

8.1 Нээлттэй хэлэлцүүлэгт оруулж буй төслийн нэр, хэлэлцүүлэг зарласан огноо, хэлэлцүүлгийн танхимын зочдын тоо, хэлэлцүүлэгт асуудал хэлэлцүүлж буй төсөл боловсруулагч багийг Хурлын Ажлын албаны ажилтан сонсгон танилцуулж нээлттэй хэлэлцүүлгийг нээнэ. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцож буй бусад албаны хүмүүсийг танилцуулна.

8.2 Даргалагч хэлэлцүүлгийн дэгийг оролцогчдод танилцуулан, хэлэлцүүлэгт оролцогчдын тоо, хэлэлцэх асуудлын нарийн төвөгтэй байдлыг харгалзан хэлэлцүүлгийн нийт хугацаа, нэг оролцогчийн үг хэлэх хугацааг тус тус тогтооно. Нэг хүний үг хэлэх хугацаа 3-5 минут байна.

8.3 Хөгжлийн болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс үгээ хэлэх  А-4 хэмжээний нэг цаасанд багтаан урьдчилан бэлтгэж ирнэ. Хурлын ажлын албаны  Иргэний танхимын нэг ажилтан түүний хэлэх үгийг хэлэлцүүлэгт уншин сонсгоно.

8.4 Төсөл боловсруулсан багийн гишүүн оролцогчдод төслийг танилцуулна.

8.5 Оролцогчдын үг хэлэх дарааллыг хэлэлцүүлэг даргалагч тогтооно. Ингэхдээ энэ журмын 7.4 дэх заалтын дагуу бүртгүүлсэн нэрсийн дарааллыг үндэслэн дараахь дэс дарааллыг давхар баримтлан индэрт урина.

8.5.1 Бүртгэгдсэн дарааллын дагуу оролцогч үг хэлэх:

8.5.2 Хэлэлцүүлэгт урилгаар оролцсон хүмүүс үг хэлэх:

8.5.3 Хөндлөнгийн ажиглагч, эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын холбогдох албаны хүмүүс үг хэлэх.

8.6 Ажлын хэсгийн гишүүд (асуудал хэлэлцүүлэгч тал) оролцогчдоос асуулт асууж, хариулт авч болно.

8.7 Ажлын хэсгүүд (асуудал хэлэлцүүлэгч тал) санал дүгнэлт хэлнэ.

8.8 Хэлэлцүүлгийг даргалагч хааж үг хэлнэ.

8.9 Хэлэлцүүлэгт оролцогч бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, яриаг нь таслах зэрэг бусдын үгээ чөлөөтэй хэлэхэд нь саад учруулсан үйлдэл гаргавал хэлэлцүүлэг даргалагч дэг баримтлахыг шаардах бөгөөд шаардлагыг үл биелүүлвэл Ажлын алба оролцогчийг танхимаас гаргана.

Ес. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг шийдвэрт тусгах

9.1 Дүүргийн Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийн бүх хэлбэрээр санал авч дууссаны дараа төсөл боловсруулан багийнхан төслийн эхийг 14 хоногт багтаан боловсруулж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулна.

9.2 Төсөл тодорхой шийдвэр болон гарсанаас хойш 14 хоногт багтаан түүнийг Хурлын Ажлын албанд ирүүлсэн санал, шийдвэрт хэрхэн туссаныг тайлбарласан тайлбар бүхий хавсралттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хурлын болон холбогдох вэб сайтад байрлуулна.

9.3 Энэхүү журам нь хүн бүрийн саналыг хурлын шийдвэрт заавал тусгах үндэслэл болохгүй. Харин хурлаас тухайн асуудлаар шийдвэр гаргахаас өмнө иргэд байр суурь, дэвшүүлсэн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломж бий болгож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

Арав. Бусад зүйл

10.1 Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зэрэг онцгой шаардлагын улмаас нээлттэй хэлэлцүүлгийг Хурлын дарга хойшлуулах буюу цуцалж болно. Хойшлогдсон хэлэлцүүлгийг зохион байгуулах тухай зарыг анх зарласан журмаар олон нийтэд мэдээлнэ.

10.2 Нээлттэй хэлэлцүүлэг Монгол хэл дээр явагдана.

 

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

Ургийн овог:                           Арилдий

Эцгийн нэр:                            Хишгээ

Өөрийн нэр:                           НЯМБААТАР

Төрсөн огноо:                        1978.06.04

Хүйс:                                       Эрэгтэй

Гэрлэлтийн байдал:             Гэрлэсэн

Хаяг:                                      Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг  5-р хороо, Үйлдвэрчний гудамж, ЗДТГ-ын байр

И-мэйл хаяг:                        Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

БОЛОВСРОЛ

Сургуулийн нэр

Байршил

Элссэн огноо

Төгссөн огноо

Мэргэжил, мэргэшил

Зэрэг

Орхон Их Сургууль

Монгол улс Улаанбаатар хот

1996

2000

Хуульч

Бакалавр

Орхон Их Сургууль

Монгол улс Улаанбаатар хот

2000

2002

Боловсрол судлал

Магистр

 

Цагдаагийн академи

 

Монгол улс Улаанбаатар хот

 

2006

 

2008

Эрх зүйн ухааны магистр

 

Магистр

 

Удирдлагын академи

 

Монгол улс Улаанбаатар хот

 

2008

 

2012

 

Төрийн удирдлагын доктор

 

Рh.D

               

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БАЙДАЛ

Байгууллагын нэр

Байршил

Албан тушаал

Орсон огноо

Гарсан огноо

Орхон Их Сургууль

Улаанбаатар хот

Эрх зүйн багш, Тэнхимийн эрхлэгч

2000

2007

Монголын Өмгөөлөгчдийн холбоо

Улаанбаатар хот

Өмгөөлөгч

2007

2009

СХД-ийн Засаг даргын тамгын газар

Улаанбаатар хот

Төрийн захиргаа удирдлага хэлтэсийн хуулийн зөвлөх

2009.02.01

2009.06.01

СХД-ийн Засаг даргын тамгын газар

Улаанбаатар хот

Төрийн захиргаа удирдлага хэлтэсийн дарга

2009.06.01

2012.05.01

СХД-ийн МАН-ын хороо

Улаанбаатар хот

Дэд дарга

2012.05.01

2012.12.01

СХД-ийн ИТХ

Улаанбаатар хот

Дарга

2012.12.01

 

 

CURRICULUM VITAE OF MR. KHISHGEE NYAMBAATAR, CHAIRMAN, CITIZEN’S REPRESENTATIVE COUNCIL, SONGINOKHAIRKHAN DISTRICT, ULAANBAATAR CITY, MONGOLIA

 

PERSONNEL INFORMATION:

 

 

 

 

Clan name:                  Arildii

Surname:                      Khishgee

Given name:               NYAMBAATAR

Date of birth:               04 June 1978

Gender:                        Male

Marital status:                         Married

Postal address:            5th Khoroo, Uildverchin’s Street, Songinokhairkhan District,Ulaanbaatar city, Mongolia

  Email address:                Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

EDUCATIONAL BACKGROUND:

Name of Institution

Country

From

To

Major/Profession

Academic degree

“Orkhon” university

Mongolia

1996

2000

Law

Bachelor

Orkhon University

Mongolia

 2000

2002

Science of Education

Master

State Police Academy

Mongolia

 

2006

 

2008

Law

Master

Academy of Management

Mongolia

 

2008

 

2012

Public

 management

Рh.D

CAREER BACKGROUND

Name of Organization

Country

Position/title

From

To

“Orkhon” University

Mongolia

Teacher of Law

Dean of Faculty

2000

2007

Association of Mongolian Lawyers

Mongolia

Lawyer

2007

2009

Governor’s Office of Songinokharikhan District

Mongolia

Legal Advisor of Public Administration and Management Division

1 Feb 2009

1 June 2009

Governor’s Office of Songinokharikhan District

Mongolia

Head of Public Administration and Management Division

1 June 2009

1 May 2012

People’s Party of the Songinokhairkhan District

Mongolia

Deputy Chairman

1 May 2012

1 Dec 2012

Citizen’s Representative Council of Songikhairkhan district

Mongolia

Chairman

1 Dec 2012

 

 

 

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2013 оныг “Хурлын байгууллагын ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болсонтой холбогдуулан 32 хороо тус бүрт нэн тэргүүнд  хийгдэх  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын саналыг  иргэдээс шууд авах ажлыг шуурхай  зохион байгуулах талаар  Иргэдийн Нийтийн Хурлын дарга нартай ярилцаж чиглэл өглөө.

 

 “ Хороо хөгжүүлэх сан”-д иргэн таны санал, оролцоо сэдэвт  7 хоногийн  аяныг 02.18- наас 25-г дуустал явуулна.  Санал асуулгыг иргэдээс  тусгай битүүмжилсэн хайрцагаар авч нэгтгэн  хамгийн олон санал авсан ажлуудыг эрэмбэлэн  хорооны ИНХ-аар хэлэлцүүлж шийдвэр гарган  Хурлын ажлын албанд танилцуулснаар саналыг    санхүүжүүлэх ажлыг  хороодод шууд шийдвэрлэн өгөхөөр болсон юм.

Нийт 4,1 тэрбум төгрөгийн төсөвөөр чухам ямар ажлуудыг нэн түрүүн хийх нь иргэн таны саналаас шалтгаална.