Сонгинохайрхан дүүрэгт хувиараа тээврийн үйлчилгээ эрхлэгчид “Их хөдөлгөөн” авто сургууль дээр жолоочийн ур чадвараа сорин өрсөлдлөө. Арга хэмжээг тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, “Сонгинохайрхан дүүргийн уугуул иргэдийн холбоо” ТББ, “Их хөдөлгөөн” авто сургууль хамтран зохион байгуулсан юм. Арга хэмжээний зорилго нь шинээр хэрэгжиж буй Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн сурталчлан таниулах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх, үйлчилгээ эрхлэгч иргэдийн нийгмийн оролцоог хангах, идэвхийг нэмэгдүүлэх, урам зориг хайрлахад чиглэгдсэн гэдгийг “Сонгинохайрхан дүүргийн уугуул иргэдийн холбоо”-ны тэргүүн Д.Алтанхуяг хэлж байлаа. 

Арга хэмжээний үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

Х.НЯМБААТАР: ХҮН АРДАД ХӨЛ ЗАЛГУУЛАХ ТОМ АЧААГ ҮҮРЭЛЦЭЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД БИД ТАЛАРХАХ ЁСТОЙ

-Өнөөдрийн арга хэмжээнд нийт хэдэн иргэд оролцож байгаа вэ. Ер нь ач холбогдол нь юу вэ?

-Манай дүүрэгт хувиараа тээврийн үйлчилгээ эрхэлж амьдралаа авч яваа маш олон айл өрх байна л даа. Тэднийг төр засгаас дэмждэггүй, өөрсдийн амьдралыг хүнээс гуйхгүй авч явахын хажуугаар нийслэлийн тээврийн үйлчилгээнд төдийгүй хүн ардад хөл залгуулах их том ачааг үүрэлцэж байгаад нь бид юуны өмнө талархах ёстой. Тиймээс бид эдгээр иргэдээ ур чадвараар нь өрсөлдүүлж,  шагнаж урамшуулья гэж нэгдүгээрт зорьсон. Хоёрт гэвэл есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхлээд байна. Энэ хуулийг сурталчлах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл олгох, ур чадварыг нь нээн илрүүлж нэг нэгнээсээ суралцаж, алдаа оноогоо олж хараг гэж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт хувиараа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 60 гаруй иргэн өөрсдийн автомашинтай хүрэлцэн ирсэн байна.

-Энэ арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах уу. Эсвэл энэ удаа хуулийн шинэчлэлтэй уялдуулан зохион байгуулахаар болсон юм уу?

-Цаашид энэ тэмцээнийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Жолооч нар маань жолоочийн ур чадвараас гадна хууль эрхзүй, дүрмийн мэдлэгээ сорьж байгаа бололтой?

-Тиймээ. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн 60 гаруй иргэн хууль эрхзүйн мэдлэгийн тест, дүрмийн шалгалт, авто доромон дээрх уран чадварын уралдаан гэсэн гурван төрлөөр өрсөлдөж байгаа. Ингэснээр хууль эрхзүй, дүрмийн мэдлэгээ сориод зогсохгүй, дахин нэг удаа шинээр сэргээх боломж бүрдэх юм. Шалгаруулалтад амжилттай оролцсон иргэдээ бид цом, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулж байгаа.  Дашрамд, арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа  “Сонгиохайрхан дүүргийн уугуул иргэдийн холбоо” ТББ, “Их хөдөлгөөн” жолооны авто сургуулийнхандаа талархал илэрхийлье. 

Ийнхүү арга хэмжээний төгсгөлд уралдааны аваргууд тодорсон юм. Хороо бүрээс 4 гишүүнтэй нэг баг оролцон өрсөлдсөнөөс I байрыг 2 дугаар хорооны баг, II байрыг 26 дугаар хорооны баг, III дугаар байрыг 24 дүгээр хорооны баг тус тус эзэллээ. Харин жолоочийн ур чадвараар нь гурван оролцогчийг шалгаруулсан бөгөөд 2 дугаар хорооны иргэн Х.Шагдар, 17 дугаар хорооны иргэн Б.Энхчулуун, 24 дүгээр хорооны иргэн н.Амартүвшин нар бусдыгаа хошуучиллаа.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 18 мянга орчим хүн амтай, нийт өрхийн 80 орчим хувь нь амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой. Айл өрхүүдийн тодорхой хэсэг нь Улаанчулуутын хогийн цэгийн түшиглэн амьдралаа залгуулдаг. Тэгвэл эдгээр өрхүүдийн 70 гаруй хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн босгон дээр сайн санаат хүмүүс иж бүрэн хичээлийн хэрэглэл, хөл бөмбөгийн бөмбөг бэлэглэлээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, дүүрэгтэй байнгын хамтын ажиллагаатай явж ирсэн Япон улсын автомашин экспортын дэлхийд алдартай Be Forward компанийн Монгол дахь салбарын захирал М.Жаргалсайхан, дүүргийн Боловсролын хэлтэсийн дарга М.Баяраа нар хичээлийн хэрэглэлийг өнөөдөр гардуулан өгсөн юм. 

 Мe forward компанийн зүгээс өмнө нь тус дүүргийн "Хүүхэд гэр бүл хөгжлийн төв"-д автомашин, 350 сая төгрөгийн ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бэлэглэж байсан юм байна.

Тэд мөн дүүргийн 4 дүгээр хорооны 20-ид хүүхдэд мөн хичээлийн хэрэглэл бэлэглэлээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд гурав хоногийн үргэлжилсэн бороо орох талаар мэдээллэсэнтэй холбогдуулан тухайн хороодын нутаг дэвсгэрт оршин сууж буй үерийн аманд зөвшөөрөлгүй буусан, хаяггүй айлуудад үер усны аюулаас сэргийлэх талаар анхааруулга, мэдэгдэл хүргүүлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг дүүргийн Засаг даргын эдийн засаг, санхүү төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Р.Дагваас хороодын Засаг дарга нарт үүрэг болгож байна.

Зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаар /хэдэн айлд анхааруулга, мэдэгдэл хүргэсэн г.м/ мэдээллийг 2015 оны 7-р сарын 16-ны 15:00 цагт Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст ирүүлнэ үү.

ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн гуравдугаар хэлтэсээс хамтран цагдаагийн хэлтэсүүд болон Онцгой байдлын хэлтэсийн албан хаагчдын дунд “Паурлифтинг” –ийн тэмээнийг зохион байгууллаа. Тэмцээн энэ сарын 16-ны өдөр Усан бассейн Сургалтын төвд зохион байгуулагдав. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Х.Нямбаатар тэмцээнд амжилттай оролцсон албан хаагчдын шагналыг гардуулан өглөө. Онцгой байдлын хэлтэсээс Н.Бямбасүрэн, Ц.Бат-Эрдэнэ, Цагдаагийн гурван хэлтэсээс Г.Жамъяндорж, Б.Нямбаяр, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Нямдорж, Б.Рэгзэн, Э.Бөхбаяр, Х.Нямхишиг, М.Ганчулуун нар тэмцээнд амжилттай оролцож шагнал гардан авлаа.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарын санаачилгаар 65 дугаар сургуулийн дэргэд байгуулагдсан боксын клубээс улсын аваргын мөнгөн медальтан төржээ. Тодруулбал, тус сургуулийн 6ё ангийн сурагч Б.Билгүүн Д.Банди багшийн нэрэмжит “Олимпын гараа” боксын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр энэ оны 3 дугаар сараас эхлэн энэхүү клубт хичээллэж эхэлсэн бөгөөд богинохон хугацаанд ийнхүү сайхан амжилтыг үзүүлсэн нь ирээдүйн олимпын аварга төрөх боломжтойг харуулж байна хэмээн ИТХ-ын дарга Х.Нямбаатар Б.Билгүүнтэй уулзах үеэрээ хэлж байлаа.  

Эх үрсийн баярыг тохиолдуулан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар 1000 гаруй хүүхдэд бэлэг гардууллаа. Мөн дүүргийн 24 дүгээр хороонд байрлах “Нарны хүүхдүүд” цэцэрлэг, болон сургалтын төвийн хүүхэд багачуудад бэлэг гардуулав. Сургалтын төв, цэцэрлэгийг “Харилцааны хөгжил” ТББ-ын тэргүүн А.Баасандорж санаачлан өнгөрсөн намраас ажиллуулж одоогоор нийт 150 гаруй хүүхэд хамргадаад байгаа юм. Тодруулбал, дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэг дээр хоёрдогч түүхий эд түүж амьжиргаагаа залгуулдаг иргэдийн  хүүхдүүд энэхүү төвөөр үнэ төлбөргүй үйлчлүүлдэг юм. Мөн энэ үеэр зарим ээжүүдэд Ерөнхийлөгчийн зарилгаар олгодог “Алдарт эх”-ийн одонг гардууллаа.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, ИТХ-ын Төлөөлөгч Б.Мягмарсүрэн нарын санаачилгаар 21 дүгээр хороо “Жаргалант тосгоны эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтыг өнгөрсөн жил 300 гаруй эмэгтэйчүүдийг хамруулан зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн чуулга уулзалтад нийт 400 гаруй эмэгтэй оролцож өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа тавьж, хариулт авлаа. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар 7 настай Шатрын олон улсын хэмжээний мастер Эрдэнэбатын Азжаргалд энэ сарын 30-нд Сингапур улсад болох шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь 500 мянгөн төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Э.Азжаргал нь Тайланд улсын Паттая хотод болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс стандарт төрлөөр хүрэл, блиц төрлөөр мөнгөн медаль хүртсэн юм. Энэ үеэр түүнд дэлхийн шатрын холбооноос Олон улсын хэмжээний мастер цол хүртээсэн байна. 7-хон настай авъяасдаг хүүд улам их амжилтыг ерөөе. 

Сонгинохайрхан дүүргийн 3000 гаруй албан хаагч UB palace-ийн их танхимд анх удаагаа чуулж төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа хийгээд хариуцлага, ёс зүйн асуудлыг хөндлөө. Чуулга уулзалтад дүүргийн удирдлагуудаас гадна УИХ-д тус тойргоос сонгогдсон гишүүд оролцож, өөр өөрсдийн санаа бодол, энэ чиглэлээр хийж буй ажил, санал санаачилгаа танилцуулсан юм. Чуулга уулзалтын эхэнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын 2012 оноос хийш хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан нэвтрүүлгийг оролцогчдод сонирхууллаа.

Х.НЯМБААТАР: АР ӨВРИЙН ХААЛГААР ТОМИЛОГДСОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ АЖЛААС НЬ ШУУД ЧӨЛӨӨЛДӨГ БОЛОХ ЁСТОЙ

Үүний дараа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар чуулга уулзалтын үндсэн илтгэлийг тавилаа. Тэрбээр “Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл баталгаа, ёс зүйн байдал” сэдэвт илтгэлдээ төрийн албан хаагчдын ажлын байрны баталгаа, ажлаас халагдахгүй, тогтвортой ажиллах боломж бололцоо хумигдсаар байгааг онцлов. Тухайлбал өнгөрсөн 2012 оны сонгуулийн дараа 15 мянган төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөж 30 мянган хүнийг эргүүлэн ажилд авсан тоо баримтыг онцлов. Үүнээс төрийн албаны аль ч түвшинд улс төрийн нөлөөгөөр өөрийн багийг бүрдүүлэх, бүтцийн шинэчлэл хийх нэрийдлээр халаа сэлгээ хийж, орон тоог дур мэдэн нэмдэг нь тодорхой харагдаж байна гэлээ. Энэ нь эцсийн дүнд төрийн байгууллагуудын ажлын чанарт нөлөөлж, албан хаагчдын итгэл үнэмшилтэй, тогтвор суурьшилтай, авлигад өртөхгүйгээр ажиллах хүсэл эрмэлзлэлийг үгүй хийж, даргын ая тухыг харсан мэдлэг чадваргүй, туршлагагүй хүнээр дүүргэх гол шалтгаан болж байгааг хэллээ.

Тиймээс тэрбээр энэхүү байдлаас гарах хэд хэдэн гарцыг илтгэлдээ тодорхойлжээ. Юуны түрүүн хууль бус ар өврийн хаалгаар томилогдсон төрийн албан хаагчийг ажлаас нь шууд чөлөөлж, орон тоог цөөрүүлэх ёстой гэв. Мөн хууль бусаар томилогдсон хүмүүсийг чөлөөлөхдөө тэтгэмжийг олгохгүй болох, тангараг өргөсөн төрийн албан хаагчаар оролцдохгүй байх гэсэн зоригтой алхамуудыг хийх хэрэгтэй гэсэн юм. Хууль тогтоогчдын зүгээс төрийн байгууллагуудын албан хаагчдыг 10 хүртэлх хувиар хөдөлгөж болох хязгаарыг тогтоож өгөх хэрэгтэй гэсэн гарцыг ч мөн хэллээ. Тэр ч бүү хэл хууль бусаар ажлаас халсан шийдвэр гаргаж, төсөвт хохирол учруулсан удирдах албан тушаалтнаар хохирлыг бүрэн барагадуулдаг эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэлээ. Мөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд төрийн жинхэнэ албанд орж ажиллах эрхийг 6 сараар хязгаарлах, нэгдсэн бүртгэлийн системээр хянадаг болох зэрэг санаануудыг гарган тавилаа.

Өөрийн дэвшүүлж буй дээрх санаануудыг ирэх 2016 оны сонгуулиар намуудаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт тусгуулах талаар идэвхи зүтгэл гаргахаа мөн хэлж байв.

ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙЛАА ГЭЭД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ

Тэрбээр цааш нь төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг мөн хөндөв. 2012 оны сонгуулиар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч улмаар даргаар сонгогдон ажиллах хугацаанд төрийн албан хаагчдын зүгээс нийгмийн асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа асуудлыг түгээмэл хөнддөгийг анзаарсан байна. Үнэндээ тэтгэвэрт гарах эрх үүсэн үед байгууллагаас нь төрийн албанд ажилласан жилийг харгалзан цөөхөн хэдэн төгрөгийн тэтгэмжийг 1 удаа олгодгоос өөр туслаж дэмжих боломжгүй байдгийг тэрбээр хэлсэн. Хэдийгээр улс орны эдийн засаг хүнд байгаа ч төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй гэсэн юм. Дүүргийн тухайд ИТХ-ын төлөөлөгч, Ажлын албаны ажилтнууд, Засаг даргын Тамгын газарт ажиллаж буй албан хаагчид нийгмийн асуудлаа нэг бус удаа тодорхой хэмжээгээр шийдвэрлүүлдэг байхад орон нутгийн болон улсын төсвөөс санхүүждэг байгууллагуудын албан хаагчид тусламж дэмжлэгт адил тэнцүү хамрагдаж чадахгүй байна гэлээ. Тодруулбал, төрийн ажлыг жинхэнэ нугалдаг эмч багш, цагдаагаас эхлээд хотын өнгийг засч өөд татдаг цэвэрлэгч, үйлчлэгч нар тусламж дэмжлэгийн гадна үлдэж байна гэсэн үг ажээ. Тиймээс “Дүүргийн орон нутгийн болон төсвийн байгууллагад ажилладаг төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөр”-ийг дүүргээс боловсруулан чуулганд оролцогчдод хүргүүлж буйгаа хэллээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс бус орон нутгийн төсвийн 5-аас доошгүй хувиар санхүүжүүлэх зохицуулалтыг хийсэнээ мөн хэллээ.  

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАДАГ ГЭЖ ИРГЭД БАЙНГА ШҮҮМЖИЛДЭГ НЬ НУУЦ БИШ

Түүний илтгэлээрээ хөндсөн дараагийн асуудал нь төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүйн асуудал байв. Дүүргийн ИТХ-ын тогтоолоор 2015 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарлажээ. Төрийн албан хаагчдыг төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлага ёс зүйн алдаа гаргадаг гэх шүүмжлэлийг иргэдийн зүгээс байнга хэлдэг  нь нууц биш гэдгийг тэрбээр санааныхаа эхэнд хэлсэн. Энэ нь өнөөх л төрийн албаны тогтворгүй байдлаас үүдэлтэйн дээр тухайн төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтоороо хүлээсэн чиг үүргээ хангалттай сайн биелүүлдэггүй, идэвхи санаачилгагүй, фейбүүк, твиттэрээр аялж өдрийн өнгөрөөх, асуудал тавигдаад ирэхээр хариуцлагаас мултрах арга зам хайж, түмэн зовлон тоочиж ажилдаа сэтгэл зүрхээрээ ханддагүйтэй холбоотой гэсэн энгийн гаргалгааг гаргасан байна. Тиймээс төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд тодорхойлсоноор “Төрийн албан мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэсэн гол зарчмыг байнга санаж мөрдөх хэрэгтэйг тэрбээр онцолж дурдлаа. Ийнхүү бараг хагас цаг үргэлжилсэн түүний илтгэл чуулга уулзалтад оролцогчдод эрх үүргээ ухамсарлах, цаашид ажилдаа үнэн сэтгэлээсээ хандах сэдлийг өгөхөөс гадна басхүү нийгмийн асуудлаа шийдүүлэх урам зоригийг хайрласан гэхэд болохоор байлаа. Үнэндээ дүүргүүдийн албан хаагчид нэг дор цуглан өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудлынхаа талаар тэр бүр ингэж дэлгэрэнгүй яриад байдаггүй гэсэн утгаараа арга хэмжээнд оролцож буй төрийн албан хаагчид сэтгэл хангалуун байлаа.

ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ЗАХИАС ҮНЭТЭЙ БАЙЛАА

Чуулга уулзалт цаашаа дүүргийг УИХ-д төлөөлөн сууж буй гурван гишүүний санал бодлоо хэлсэнээр үргэлжилсэн. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Төрийн алба бол тогтвортой, мэргэшсэн байх чухал. Төрийн албан хаагчдыг мэдлэг чадвараас нь шалтгаалан анхан шатнаас дээд шат руу дэвшүүлэн ажиллуулдаг байх ёстой. Энэ асуудлыг миний бие УИХ дээр байнга ярьж хэлдэг, цаашид ч анхаарал хандуулж ажиллана” гэсэн юм. Тэрбээр анхан шатны нэгж болох хороодод ажилладаг, айлын хаалга бүрийг нүдэж, нохойд хөөгдөн төрийн ажлын хүнд хүчрийг нугалдаг хэсгийн ахлагч нарын зүг анхаарал хандуулах цаг болсоныг онцлон хэлсэн нь чуулга уулзалтын уур амьсгалыг шуугиулаад амжив. Тэрбээр хэсгийн ахлагч нарыг цалингийн доод хэмжээгээр биш төрийн албан хаагчийн шатлалаар цалинжуулах ёстой, үүнийг хуульд тусгуулахын төлөө ажиллана гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын зүгээс төрийн албан хаагчдыг эрхэмлэх есөн зүйлээ ямагт санаж, мөрдөж явахыг захив. Ялангуяа шударга, ил тод, хариуцлагатай байх нь төрийн албан хаагчийн нэн тэргүүний үүрэг шүү гэдгийг чухалчлан хэлсэн юм. Харамсалтай нь УИХ-ын гишүүд шударга байж чаддагүйг тэрбээр үгэндээ дурдаад авлаа. Харин УИХ-ын Л.Эрдэнэчимэгийн зүгээс төрийн үйлчилгээний албан хаагчдыг урьдчилгаа төлбөргүй орон сууцны зээлд хамруулах журмыг боловсруулж байгаа гээд ажил хэрэг болгохын төлөө тууштай явна гэсэн хатуухан амлалтыг өглөө. Ийнхүү нийслэлийн хамгийн олон хүн амтай, хамгийн их ачааллыг нуруундаа үүрч ажилладаг Сонгинорхайрхан дүүргийн төрийн албан хаагчдын нэг дор цугласан чуулга уулзалт дуучин A Cool-ийн “Сонгинохайрхан дүүргийн сүлд дуу”-г дуулж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга ая дуугаа өргөсөнөөр өндөрлөлөө. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж буй “Шийдэл” төсөлд иргэний бичиг баримтын зөрчилтэй 80 гаруй иргэн хандаж өргөдлөө гаргасан. Эхний ээлжийн 32 иргэний бичиг баримтыг Иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий нар  өнөөдөр гардуулан өглөө. Эдгээр иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгахад шаардагдах хөрөнгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санхүүжүүлсэн бөгөөд мөн дүүрэгтэй хамтын ажиллагаатай Солонгосын JCS төрийн бус байгууллагаас зардлын тодорхой хувийг шийдлээ.

Энэ үеэр “Шийдэл ” төслийн ажлын явцыг танилцуулсан бөгөөд төсөлд хандан нийт 2100 гаруй өргөдөл ирүүлсэний 2000  гаруй нь “Та газрын эзэн” арга хэмжээнд хандан ирүүлсэн байна. “Та газрын эзэн” арга хэмжээний хүрээнд иргэдийн газар эзэмших, өмчлөх болон шинээр газар олгох хүсэлтийг хүлээн авч шийдэж байгаа бөгөөд одоогоор төслийн багийнхан иргэдийн өргөдөл хүсэлтийг ялган, бичиг баримтын бүрдэлийг хангаж Өмч, газрын харилцааны албанд эхнээс нь хүлээлгэн өгөөд байна. Удахгүй газар хүссэн иргэдэд гэрчилгээг нь гардуулах арга хэмжээг нэгдсэн байдлаар зохион байгуулах юм. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эрх зүй, төрийн байгуулалтын хороо өнөөдөр хуралдаж төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах талаар хийж хэрэгжүүлж буй ажлын талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэнгийн мэдээллийг сонсож хэлэлцлээ.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар өнгөрсөн сарын 15-нд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон даамны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хоёр хүүхдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж амжилт хүсч байсан билээ. Тэгвэл тус тэмцээнд манай дүүргээс 6 хүүхэд амжилттай оролцоод иржээ. Турк даам, 100 буудалт даам, 64 буудалт даам гэсэн төрлүүдээр өрсөлдсөн энэхүү наадмаас манай дүүргийн гурван сурагч Ази тивийн аварга эрхэм алдарын эзэн болж улс орныхоо  нэрийг өндөрт өргөжээ.

Тодруулбал,  Б.Отгон-Эрдэнэ 100 буудалт даамны түргэн тоглолт болон блиц тоглолтын төрлөөс 2 алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн бол 100 буудалт даамны залуучуудын тэмцээнээс мөн мөнгөн медаль хүртсэн байна.

Харин Г.Буяндэлгэр 64 буудалт даам, Турк  даамны 8-10 насын ангилалд оролцож 2 хүрэл, 2 алтан медалт хүртэж Монголын тамирчдаас хамгийн олон медалиар энгэрээ мялаасан бол 42 дугаар сургуулийн сурагч Б.Есүй 1 алт, 2 хүрэл медалийн эзэн болжээ.

Түүнчлэн М.Отгонтунгалаг хүрэл медаль хүртсэн бол Г.Жавхлантөгөлдөр 4 дүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ. Тэдэнтэй 42 дугаар сургуулийн багш сурагчид болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засаг даргын орлогч ИТХ-ын Төлөөлөгч Ц.Төрхүү нар хүлээн авч уулзан баяр хүргэлээ. 

Сонгинохайрхан дүүргийн Улаанзагалмайн хороо гал түймрийн аюулд өртөж хохирол амсаад байгаа Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын ард иргэдэд туслах  “Хайрын будаа”, “Сэтгэлийн илгээмж” аянуудыг өрнүүлжээ. Аянд дүүргийн иргэд, ААН байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд идэвхитэй оролцсон бөгөөд нийт 2 тонн гаруй будаа, 380 гаруй хайрцаг эд зүйлс цугларсан байна. Тусламжийн будаа, эд зүйлсийг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Улаан Загалмайн хорооны тэргүүн Х.Нямбаатар өчигдөр Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өглөө.

БАЛБЫН АРД ТҮМЭНД ТУСЛАХ ХАНДИВЫН ХАЙРЦАГ АЯЛУУЛЖ БАЙНА

Мөн тус хорооны тэргүүн Х.Нямбаатар санаачлан Балбын ард түмэнд туслах хандивын хайрцаг аялуулж байгаа бөгөөд энэ арга хэмжээнд дүүргийн иргэд ААН байгууллагууд идэвхитэй оролцож байна. Түүнчлэн аяны хүрээнд Морин хуурын чуулгатай хамтран хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна. Тоглолт энэ сарын 15-нд болох юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн гуравдугаар хэлтэс хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 20 хүүхдэд дүүргийн Усан бассейн сургалтын төвөөр жилийн турш үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичгийг өнөөдөр гардуулан өглөө.

Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн  дарга Х.Нямбаатар, тус зөвлөлийн нарийн бичгийн дарга, ИТХ-ын Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий болон бусад албаны хүмүүс оролцов. Дүүргийн 17 дугаар хороонд байрлах энэхүү сугалтын төв нь өнгөрсөн онд ашиглалтад орсон бөгөөд цагт 25 хүн хүлээн авах хүчин чадалтай, гүйлтийн хоёр замтай, дэргэдээ фитнесийн танхимтай юм байна.

Тус зөвлөл нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх чиглэлээр нэлээдгүй ажил хийсэн бөгөөд өнгөрсөн онд хүүхдийнхээ эрхийг зөрчдөг, гуйлга гуйлгадаг, зоддог, халамжилдаггүй нийт 27 хүүхдийн эцэг эхийн эцэг эх байх эрхийг нь шүүхээр хасуулсан. Өнгөрсөн онд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлаараа нийслэлийн есөн дүүргийг манлайлсан юм.

Энэхүү арга хэмжээний үеэр мөн “Аюулгүй саппоро” арга хэмжээнд идэвхи санаачилгатай оролцож, дээрмийн хэргийг илрүүлэн, гэмт этгээдийг баривчилсан 12 дугаар хорооны зохион байгуулагч Д.Соёлмаа, халамжийн ажилтан Дэлгэрмаа, нийгмийн ажилтан Г.Чулуун нарыг шагнаж урамшууллаа.

Монгол улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ”-ийн төсөлд захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах суурь харилцааг нэгдсэн стандартад оруулахаар тусгасан бөгөөд уг хуулийн төслийг Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд иргэд болон төрийн албан хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүллээ.

Төслийн хэлэлцүүлгийг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд Эхлээд төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын дунд хуулийн төслийг танилцуулж хэлэлцүүлэгт оролцогчдоос  хуулийн төслийн талаархи саналыг нь сонслоо.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт  дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар, ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд оролцсон юм.

Хэлэлцүүлгийн ИЗИС-ын Хууль зүйн сургуулийн багш магистр Хишигбат хөтлөн явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчдын идэвхи оролцоо маш сайн байлаа. Хэлэлцүүлгийн үед тавигдсан зарим санал, санаачлагуудыг дурдвал

СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар:  “ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ”  хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа оролцож байгаа та бүхэнд талархал илэрхийлье гээд өөрийн саналаа хэлсэн юм.

Хуулийн төсөлтэй холбоотой хэд хэдэн санал хэлсэн бөгөөд төслийн багийнхнаас бичгээр хариугаа авахаар болсон юм. Тухайлбал захиргааны хуулийн зүйл заалтуудыг тэр хэвээр нь оруулсан байгааг дурдаад захиргааны актыг гаргах талаархи саналыг хэллээ.

СХД-ийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий:  “ Захиргааны ерөнхий хууль хэмээх нэгдсэн хуультай болох нь зөв зүйтэй, захиргааны шийдвэр гаргах процессуудыг нийтэд нь хамруулах чиг хандлага явагдаж байгаа нь хуулийн давуу тал бий болж байна” гэлээ.

Уг хэлэлцүүлэг зөвлөгөөнийг дууссаны дараа иргэдийн дундах хэлэлцүүлгийг явуулж тэдний төлөөллөөс

уг хуулийн талаархи саналыг тэмдэглэн авлаа.

Узбекстаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 25-аас тавдугаар сарын 7-ны өдрүүдэд болох 100 буудалт даамны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай дүүргийн 42 дугаар сургуулийн 7в ангийн сурагч  Ганболдын Жавхлантөгөлдөр, 4г ангийн сурагч Батдаваагийн Есүй нар оролцохоор болжээ. Тэд улсын аварга шалгаруулах тэмцээнээс  энэхүү тэмцээнл оролцох эрхийг авсан байна.

Сурагчидтай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Нарийн бичгийн дарга Ш.Бат-Өлзий нар өнөөдөр уулзаж, тэмцээндээ амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаад ирэхийг ерөөж, мөнгөн дэмжлэг үзүүллээ. Сурагчдын хувьд 100 буудалт даамнаас гадна спорт, урлагийн олон төрлөөр амжилт үзүүлсэн шилдэг сурагчид ажээ. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ард Аюушийн гудамжийг Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай холбох 3.27 километр замыг барьж байгуулах санаачилгыг гаргаж, өнөөдөр зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Дэд бүтэц, тохижилтын хэлтэсийн дарга Т.Сүхбаатар, 23 дугаар хорооны Засаг дарга П.Одончимэд нар оролцлоо. Мөн энэхүү замын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэх саналтай хөрөнгө оруулагч байгууллагын төлөөлөл оролцлоо. ИТХ-ын Х.Нямбаатар тус замын ажлын төлөвлөлт, замын трасс болон бусад шаардлагатай мэдээллийг дэлгэрэнгүй танилцууллаа. Харин хөрөнгө оруулагчдын зүгээс судалж үзэж хариу өгөхөөр тохиролцлоо. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Санхүү, эдийн засгийн хорооноос төсөв байгууллагуудын нэгдүгээр улирлын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг гараад байгаа билээ.  Тэд өнгөрсөн 7 хоногт дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон нэлээд хэдэн хэлтэс албад, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад хяналт шалгалт хийгээд байгаа.

Тэгвэл тэд өнгөрсөн мягмар гаригт  Дүүргийн Татварын хэлтэст ажиллаж, ажлын тайлантай танилцан, орон тооны бус татварын байцаагчдын санал бодлыг нь сонсов. Мөн цаашид дүүргийн татварын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллах талаар харилцан ярилцаж, зарим хэрэгтэй санал санаачилгыг хэрэгжүүлэх тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй байгаа талаар ярилцсан юм. Төлөөлөгчдийн зүгээс хэлтэсийн хамт олны зүгээс дүүргийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар хийхээр төлөвлөсөн ажлуудыг өөрсдийн эрх мэдэл, боломж бололцооны хүрээнд дэмжиж ажиллана гэдгээ хэллээ. Мөн дүүргийн төсвийн орлогийг нэмэгдүүлэхэд хэрэгтэй гэсэн санал санаачилгынхаа талаар хэлтэсийнхэнд танилцуулж, зарим судалгаа, тооцоог гаргаж танилцуулахыг үүрэг болгов. Энэ үеэр Санхүү, эдийн засгийн хорооны дарга Ж.Сандагсүрэн “Манай дүүрэгт Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдардаг хэрнээ эдийн засгийн хувьд нийслэлээс хараат, хүн амын дийлэнх нь амьжиргааны баталгаажих түвшигээс доогуур орлоготой, ажилгүйдэл ядуурал ихтэй. Тиймээс энэ дүүргийг эдийн засгийг нь тэлэх, татварын орлогыг нь нэмэгдүүлэх маягаар дэмжих шаардлага маш их байгаа. Гэтэл улс, нийслэлээс  дүүргийн орлогыг нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр дорвитой ажил хийхгүй байгаа нь үнэн. Тиймээс бид орон нутгийн түвшинд энэ тал дээр маш сайн ажиллах шаардлага гарч байгаа. Дүүргийн зүгээс баруун аймгуудын иргэд заавал “Нарантуул” оролгүйгээр үйлчлүүлээд гардаг том худалдааны төв байгуулах хэрэгтэй гэсэн санаачилгыг гаргаад явж байгаа. Ингэвэл манай дүүргийн татварын орлого тэлэхийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэх боломжтой” гэсэн юм.

Харин тус хэлтэсийн даргын зүгээс сүүлийн жилүүдэд татварын орлогыг нэмэгдүүлэх ажил байнгын ахицтай байгаа төдийгүй ажлын үзүүлэлтээрээ сүүлийн хоёр жил нийслэлд эхний байруудад явж байгаа гэсэн юм.

Дүүргийн 22 дугаар хорооны Тахилтад оршин суудаг иргэдийн санаачилгаар “Танхилт иргэдийн зөвлөл” Төрийн бус байгууллага байгуулагдлаа. Энэхүү Төрийн бус байгууллагын зорилго нь Тахилтад тогтвортой суурьшлын бүс хөгжүүлэх, иргэдийг бичиг баримтжуулах, өмчтэй болоход нь эрх зүйн туслалцаа үзүүлж, төр иргэний гүүр болох гэдгийг санаачлагч, Тахилтын иргэн, сэтгүүлч Б.Баярмаа хэлж байна.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Г.Авирмэд, тус хорооноос дүүргийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Ж.Гантогтох, Тамгын газрын дарга С.Мөнхчулуун өчигдөр Тахилтад амьдарч, оршин суудаг 70-аад иргэдтэй дүүргийн Иргэний танхимд уулзаж, санал бодлыг сонссон юм.

Энэ үеэр иргэдийн санаачилгыг дэмжин, ТББ байгуулах ажлыг зохион байгуулсан Б.Баярмаа, А.Боргио нар ТББ байгуулагдсанаар зохион байгуулж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа төлөвлөгөөг танилцуулав. Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тэргүүнээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Г.Авирмэд, дэд тэргүүнээр Иргэдийн Төлөөлөл Б.Баярмаа нарыг хуралд оролцогчдын саналаар сонгож, мөн хяналтын зөвлөлийг байгууллаа. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны А/33 дугаар тогтоолоор байгуулагдсан Орон нутгийн өмч хөрөнгийн байдал, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдалд хяналт  шалгалт хийх ажлын хэсгийнхэний шалгалт үргэлжилж байна.

Тэд өчигдөр Худалдан авах ажиллагааны алба, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Ахмадын хороо, ТЦҮ, ТҮТ, НҮТ орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад ажилласан юм. Харин өнөөдөр Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Төрийн сангийн хэлтэс, Засаг даргын нөөц хөрөнгө, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, Хөрөнгө оруулалтын ажил аж ахуй тооцоот байгууллагуудын  энэ оны эхний улирлын санхүү аж ахуй баримтыг шалгалаа.

Харин ирэх даваа гаригт Жаргалант тосгоны Захирагчийн ажлын алба, Сонгинохайрхан амралт цогцолборын газар орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт шалгалт хийж, мөн Татварын хэлтэсийн орон тооны бус татварын байцааг нарын үйл ажиллагаатай танилцах юм.