Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга Б.Оюунбилэг, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэсийн дарга Б.Баярмагнай болон дүүргийн бусад албаныхан өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. “Сонгино” бие даан амьдрах төвийн тэргүүн М.Чулуун-Эрдэнэ, тус төвийн гишүүн тэргэнцэртэй иргэн Б.Ганчимэг нарын зүгээс дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр болон хороодын байруудад тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу шат хийх шаардлага байгааг хэллээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төв байгуулах газрын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм.

ИТХ-ын дарга Х.Нямбаатарын зүгээс тэргэнцэртэй иргэдэд зоиулсан налуу шат хийх асуудлыг хүлээн авч ажил болгохоо хэллээ. Тэрбээр “Миний зүгээс эдгээр иргэдтэй өмнө нь уулзаж энэ асуудлаар ярилцаж, судалж шийдвэрлэх үүргийг Тамгын газрын даргад өгч байсан. Гэтэл одоо ажил болоогүй байгаа нь ямар учиртай вэ. Ер нь бид стандартад нийцсэн налуу шат зайлшгүй хийх хэрэгтэй. Шинээр ашиглалтад орж байгаа хороодын байрнуудад энэ асуудал шийдэгдсэн байгаа. Тэгэхээр хуучин байруудад налуу шат хийх боломжийг судалж үзэх хэрэгтэй. Гэхдээ эхний ээлжинд дүүргийн байранд энэ жилдээ багтаан налуу шат хий” гэсэн үүргийн Тамгын газрын дарга болон холбогдох хэлтэс албадын дарга нарт өглөө.

Тамгын газрын даргын зүгээс “Аливаа хүсэлт, шаардлага албан ёсны байх хэрэгтэй. Та бүхэн шаардлагаа бичгээр өгвөл төдий чинээ хурдан шийдэгдэх боломтой. Бид орон нутгийн төсөв хүнд байгаа учраас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтад оруулан шийдвэрлэх гарцыг хайна” гэлээ.  

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл нар гарын үсэг зурсан юм. Тус нийгэмлэгээс өнгөрсөн оны 10 дугаар сард дүүргүүдийн ИТХ-ын Төлөөлөгчдөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн түвшинд хэрхэн ажиллавал үр дүнтэй талаар сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байсан юм. 

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Санхүү эдийн засгийн хорооны ээлжит хурал болж дэд хороодоос бүрдүүлсэн ажлын хэсгүүд байгуулагдан батлагдсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалтандаа гарлаа.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны А/33 дугаар тогтоолоор байгуулагдсан Орон нутгийн өмч хөрөнгийн байдал, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдалд хяналт  шалгалт хийх ажлын хэсэг нь 2015 оны 04 дүгээр сарын 13-нээс 27-ны өдрүүдэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуйн тасагт ажиллана.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны А/34 дүгээр тогтоолоор байгуулагдсан Орон нутгийн төсвийн 2015 оны 1 дүгээр улирлын төсвийн орлого бүрдүүлэлт, төсвийн зарлагын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх ажлын хэсэг нь 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 08-ны өдрүүдэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, орон нутгийн төсвийн байгууллагуудад ажиллана.

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хуралдаанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Мөн тус зөвлөлөөс энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Энэ үеэр зөвлөлийн гишүүдээс төлөвлөгөөнд тусгуулах хэд хэдэн саналыг хэллээ.  Тухайлбал, дүүргийн Онцгой байдлын хэлтэсийн дарга Ц.Төрмандах Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй, амжилттай сайн ажиллаж байгаа хороодыг оны эцэст урамшуулж байх саналтай байгаагаа хэлсэн. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүлгэм байгуулах саналыг гаргасан юм. Харин дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ш.Хажидмаа Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд архидан согтуурах, мансуурах буюу сэтгэцэд нөөлөх бодис хэрэглэх тохиолдол гарч байгаа учраас энэ чиглэлээр тодорхой ажил хийх хэрэгтэй байгааг хэллээ.

Дээр асуултуудад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар, нарийн бичгийн дарга Ш.Бат-Өлзий нар хариулт өглөө. Тухайлбал, зөвлөлийн дарга, дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар дунд сургуулийн хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажилд бүлгэм байгуулах маягаар татан оролцуулах санааг дэмжиж байна гээд цаашид төлөвлөгөөнд тусган, ажил хэрэг болгохоо хэллээ. Харин зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ш.Бат-Өлзий зөвлөлийн зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр амжилттай ажиллаж байгаа хороодыг урамшуулах тал дээр анхаарч ирсэн. Өнгөрсөн онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хороодын дунд уралдаан зохион байгуулан дүгнэж, амжилттай сайн оролцсон хороодыг шагнаж урамшуулсан гэлээ.

Зөвлөлийн хуралд мөн дүүргийн цагдаагийн гурван хэлтэсийн дарга нар эрүү болон хэв журмын нөхцөл байдлын танилцуулга талаарх тус тусын танилцуулгыг хийлээ. Түүнчлэн хурлын үеэр “Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй иргэд, залуучуудыг сургалт, хөдөлмөрөөр төлөвшүүлэх нь” төслийн танилцуулгыг дүүргийн Хөдөлмөрийн хэлтэсийн мэргэжилтэн Д.Буянаа танилцуулсан. Хурлын төгсгөлд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулын хэлтэсийн дарга А.Пүрэвсүрэн “Архигүй баасан гариг” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тайлан мэдээллийг хийлээ. 

 

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар 6 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд дүүргийн орон нутгийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжих, тохижилтын ажлын явцад хяналт тавих комиссын болон гүйцэтгэлийн ажлыг хүлээн авах техникийн комиссын мэдээлэлтэй танилцав. Мэдээллийг комиссыг ахлан ажилласан дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэстэсийн дарга Т.Сүхбаатар танилцуулсан юм. Тус комиссоос нийт 75 ажлыг шалгасан бөгөөд олон зөрчил дутагдал илэрсэн талаар хэлж байв. Тухайлбал, гүйцэтгэх ажлын зураг төсөл, тендер шалгаруулсан байдал дутагдалтай, хийгдсэн бүтээн байгуулалтын чанар муу, байршил оновчгүй гээд олон нийтлэг зөрчил илэрсэн байна. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс юуны түрүүн ажлаа чанаргүй гүйцэтгэсэн, дутуу орхисон гүйцэтгэгч компаниудын жагсаалтыг нарийвчлан гаргаж танилцуулахыг дэд бүтэц, тохижилтын хэлтэсийн дарга Т.Сүхбаатарт үүрэг болгов. Мөн тендер зохион байгуулсан үнэлгээний хорооны бүрэлдэхүүний талаар энэ долоо хоногийн сүүлээр хуралдах Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг үүрэг мөн үүрэг болголоо.  

Хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн онцлох асуудал нь Сонгинохайрхан амралт цогцолборын газрын үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай байлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар тус газар нь дүүргийн иргэдэд тусгай хөнгөлөлттэй үйлчлэх нөхцөл бүрдэж буй юм.

Энэ удаагийн хуралдаанаар мөн хоёр ажлын хэсэг байгуулгадлаа. Нэгдүгээрт дүүргийн орон нутгийн өмч хөрөнгийн байдал, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийх чиг үүрэгтэй байгуулагдсан. Нөгөө нь дүүргийн Орон нутгийн төсвийн 2015 оын 1-р улирлын төсвийн зарлагын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх чиг үүрэгтэй ИТХ-ын Төлөөлөгч Б.Мягмарсүрэнгээр ахлууласн ажлын хэсэг байгуулагдлаа.

Хуралдаанаар нэгэн чухал шийдвэр гаргасан нь Захиалагчийн албан төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай байв. Энэхүү алба нь Орон нутгийн хөгжлийн сан болон Орон нутгийн хөрөнгөөр хийгдэх бүхий л  ажлыг зохион байгуулж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай дүүргээ төлөөлөн харилцаж ажиллах юм. Ингэсэнээр шалгалтаар илэрсэн олон зөрчил дутагдал буурах ач холбогдолтой гэж Тэргүүлэгчдийн зүгээс үзэж байгаа юм. Хуралдааны төгсгөлд ИТХ-ын дарга Х.Нямбаатар энэ долоо хоногийн сүүлээр хуралдах Тэргүүлэгчдийн хуралдаанд Засаг даргын Тамгын газрын газар хэлтэсийн дарга нарыг оролцуулахыг үүрэг болголоо.

 

УИХ-ын намрын чуулган завсарласантай холбоотойгоор гишүүд өөр өөрийн тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонсч эхлээд байна. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өчигдрөөс дүүргийнхээ бүх хороодод хуваарийн дагуу уулзалт хийж эхэллээ. Тэрбээр энэ сарын 9-ийг хүртэл нийт 32 хорооны иргэдтэй уулзах бөгөөд өчигдөр 12, 13, 14, 15 дугаар хороо буюу нэгдүгээр хороолол, “Өнөр” бүсийн 1000 гаруй иргэнтэй уулзаж санал хүсэлт, санаа бодлыг нь сонслоо. Харин өнөөдөр 31, 18, 29, 1, 22, 2, 20 дугаар хороодын иргэдтэй уулзаж байгаа юм.

Түүнийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Нямбаатар болон Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс албадын дарга нар дагалдан иргэдийн асуултад хариулт өгч, шийдэх боломжтой асуудлыг газар дээр нь шийдэж байгаа юм.  

Уулзалтын үеэр 12 дугаар хорооны өндөр настан Дүгэрсүрэн “Өнгөрсөн жил гурван гишүүнийг хамт уулзалт хийж байхад ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх талаар санал хэлж байсан. Үүний үр дүн сайн сонсогдсонгүй. Ноён уулыг ухах асуудал дээр иргэд их дургүйцэж, жагсаал цуглаан хийлээ. Гэтэл энэ талаар тоож байгаа хүн алга байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зүгээс “Бид дотоод эв нэгдэл, ойлголцлыг маш чухалчлах хэрэгтэй байна. УИХ-ын 76 гишүүний дотор эх орноо худалдах бодолтой нэг ч хүн байхгүй гэж би ойлгож байна. Хамгийн гол нь ард түмэнтэйгээ ойлголцож, нүүр тулж ярихгүй байгаагаас сөрөг ойлгот байгаа гэж хараад байна” гэсэн юм.

Харин Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн гадаад иргэний тухайд “Уучлал хүртсэн гадаад иргэнээр бид заавал хохирлоо төлүүлнэ. Тэр хүн өршөөгдөөд яваад өгнө гэж байхгүй” гэсэн юм.

Тэрбээр цааш нь “Ахмадын тэтгэврийн талаар МАН-ын бүлгээс тодорхой санаачилгуудыг гаргаж ажилласан. Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгөх гэх мэт халамж шаардлагатай иргэд рүү чиглэсэн бодлогыг хадгалах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Манай бүлгийн дарга С.Бямбацог, УИХ-ын Н.Номтойбаяр, О.Содбилэг бид нар ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар бид анх санаачилж, ярьсан. Энэ тал дээр бид бууруулахын төлөө ажиллана. Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар 2015 оны төсөвт манай нам санаачлаад 103 тэрбум төгрөгийг суулгасан. Үүнтэй холбоотойгоор 3 сарын 1-ээс нэмж байгаа. Одонгийн мөнгө, нярай хүүхдийн тэтгэмжийг хэвээр үлдээх тал дээр ч бид эерэг байр суурьтай байгаа. Гэтэл төв банкны зүгээс энэ бүх тэтгэмжийг тэглээд бүсээ чангалах бодлогыг оруулж ирсэн. Үүнийг бид зөвшөөрөхгүй. Манай дүүрэгт 100 цэцэрлэг шаардлагатай байна. Энэ мэт нийгмийн шаарлагатай зүйлсийг бид их хүчтэй шаардаж ажиллаж байгаа. Ахмадуудын ач санах тухай хууль дээр ч бид их анхаарч байгаа” гэсэн хариултыг өглөө. 

Сонгинохайрхан дүүрэгт тавилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг “ХАПИ ГӨҮ ЛАКИ” компаниас өнөөдөр тус дүүргийн 26 дугаар хорооны нэгэн өрхөд иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр бэлэглэлээ.  Шинэ гэрийн эзэн болсон Н.Энхманхдахынх 2-13 насны 5 охинтой бөгөөд Төв аймгаас шилжин ирсэн юм байна.  Гэрийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг, “Хапи гөзү лаки” компанийн удирдлагууд болох Д.Ёст, О.Аюурсэд нар болон иргэд оролцлоо.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс  гэр бэлэглэсэн байгууллагын удирдлагуудад хандан “Та бүхний бусдын төлөө хийсэн буян бум төмөөр аривжих болтугай” хэмээгээд  , шинэ гэрийн эздэд “Хүүхдүүдээ сайн хүн болгон хүмүүжүүлээрэй” гэсэн ерөөлийн сайхан үгийг хэллээ.

Өглөгийн эзэн Д.Ёстын зүгээс “Өөрийн ажиллаж амьдарсаар ирсэн төрөлх дүүрэг хорооныхоо иргэдэд бага ч гэсэн тус нэмэр болохсон гэж үргэлж бодож явдаг. Цаашид олон хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур иргэддээ энэ мэтчилэн тус хүргэж байх хүсэлтэй байгаа” хэмээж байлаа.

Сар шинийн баярын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар дүүргийн 51 иргэн төрийн дээд одон медаль гардлаа. Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Ц.Төрхүү, Б.Батдорж, Тамгын газрын дарга С.Мөнхчулуун нар өнөөдөр дүүргийн “Иргэний танхим”-д гардуулан өглөө. “Алтан гадас” одонгоор 12 дугаар хорооны өндөр настан Ш.Аварзэд, Хөдөлмөр магадлагааны эмнэлгийн жижүүр Т.Авирмэд, 18 дугаар хорооны өндөр настан Д.Баасанхорлоо нарын 33 иргэн энгэрээ мялаасан бол “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар “Анх Эрдэнэ” ХХК-ийн лаборант Б.Амарбат тэргүүтэй 11 иргэн хөдөлмөрөө үнэлүүлсэн байна.  Харин “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор 24 дүгээр хорооны иргэн цагдаагийн ахмад ажилтан Ш.Амарсайхан энгэрээ мялаасан бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг19 дүгээр хорооны ахмад багш Г.Дансран, МАХ импекс компанийн зөвлөх ажилтан Ц.Нямсүрэн нарын 6 иргэн хүртлээ.

Уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн удирдлагууд 90-ээс дээш насны ахмадууддаа өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Дүүргийн Иргэний танхимд болсон энэхүү арга хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд болон Засаг даргын орлогч Ц.Төхүү, Б.Батдорж, Н.Ганаа нар оролцов.

Мөн арга хэмжээний үеэр дүүргийн ахмад Ч.Лхамсүрэн Засгийн газрын “Ардын авъяастан” цолны эзэн боллоо. 

 

Орон сууц, нийтийн аж ахуйн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан М.Янжмаа, З.Тогтох, И.Бадамгэрэл, К.Зураахай нарын дөрвөн иргэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар  “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий, 13 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга М.Галбаатар нар гардуулав. Шагнал авсан иргэдийн тухайд “Өнөр” хорооллын СӨХ-үүд удирдах ажил хийдэг юм. Мөн энэ үеэр ахмад багш Р.Оюунчимэг “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнууллаа.

 

Монголын “flash mob” бүжгийн холбооны 200 гаруй залуу өнгөрсөн 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд байрлах “Дүүхээ 2” төвийн өмнө утааны эсрэг үзэл бодлоо илэрхийлэн бүжиг хийж байсан.

Тэгвэл тэд энэ удаад сар шинийн баярыг тохиолдуулан “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” уриатайгаар шинэхэн байгуулагдсан “Содон” хорооллын өмнөх талбайд бүжиглэлээ. Энэ удаагийн арга хэмжээнд 500 гаруй залуу оролцон бүжиглэж үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, дотоодын бараа бүтээгдэхүүнээрээ нэг нэгэндээ бэлэг барьж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа ажээ. Арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар санаачлан дэмжиж ажиллалаа.

Уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар өнөөдрөөс дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлж эхэллээ. Дүүргийн Иргэдинй Төлөөлөгчдийн Хурлаас энэ жил нийт 650 ахмадад хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулж байгаа юм. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдрөөс эхлэн гурван өдөр үргэлжлэх юм.  

 

Дүүргийн II хорооны цогцолбор байрны нээлт өнөөдөр болж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Авирмэд болон тус хорооноос дүүргийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч, Засаг даргын орлогч Ц.Төрхүү, Засаг даргын орлогч Н.Ганаа, хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга нар оролцлоо.

Хороо цогцолбор байрандаа орсоноор төрийн үйлчилгээг нэг доороос авах боломж бүрдэж тэр хэрээр иргэд, цаг, зардлаа хэмнэх олон талын ашигтай гэдгийг энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хэлээд дүүргийн Засаг даргын орлогч Ц.Төрхүүгийн хамт хорооны гадна орчныг тохижуулж өгөхөө амласан юм. Мөн энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Авирмэд тус хорооны Засаг дарга Б.Гантуяа, ахмад настан Б.Тогтох нарт Нийслэлийн “Хүндэт иргэн” шагналыг гардуулан өглөө. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Санхүү, эдийн засгийн хорооны дарга Ж.Сандагсүрэн дутуу баригдсан 700 хүний суудалтай спорт цогцолборын санхүүжилтын асуудлаар гүйтцэтгэгч байгууллага болох “Боорчи” ХХК-ийн удирдлагатай уулзаж шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа. Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь 2008 онд үндсэн барилгын ажил нь хийгдсэн боловч  дотор заслын ажил дутуун улмаас өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм. Одоогоор энэхүү ажлыг дуусгахад 1080 сая төгөг шаардлагатай байгаа бөгөөд санхүүжилтын асуудал шийдэгдвэл спорт цогцолборын барилыг ондоо багтаан хүлээлгэн өгөх бүрэн боломжтой гэдгийг Боорчи ХХК-ийн захирал М.Нямжав уулзалтын үеэр хэллээ.

Харин Санхүү эдийн засгийн хорооны дарга Ж.Сандагсүрэнгийн зүгээс энэ асуудлаар дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Д.Сумъяабазараар дамжуулан холбогдох яаманд хандаж шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана гэдгээ хэллээ. Тэрбээр  “Хүүхэд багачуудын хувьд цогцолбор барилга нэг хоногийн өмнө ч болов ашиглалтад орох шаардлага байгаа” хэмээн онцолж байсан юм. 

                         төсөл

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙН ХӨДӨЛГӨӨН, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ БУСАД ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 77.4,  80 дугаар зүйлийг тус тус  үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

1.Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журмыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг мөрдөн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /М.Чинболд/-д үүрэг болгосугай. 

3.Батлагдсан журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Санхүү, эдийн засгийн хороо /Ж.Сандагсүрэн/-нд даалгасугай.

                 

 

 

ДАРГА                                         Х.НЯМБААТАР

 

 

 

төсөл

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны ...... сарын ......-ны

өдрийн ....... дугаар тогтоолын хавсралт

 

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙН

ХӨДӨЛГӨӨН, ТҮҮНТЭЙ ХОЛБОГДОХ БУСАД

ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Орон нутгийн өмчит төсөвт байгууллага, үйлдвэрийн газар (цаашид хуулийн этгээд гэнэ) -ын үндсэн хөрөнгөнд хамаарах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө (цаашид “эд хөрөнгө” гэх)-ийг олж авах, бүртгэх, акталж данснаас хасах, бусдад шилжүүлэх, балансаас балансад шилжүүлэх, (цаашид хөрөнгийн хөдөлгөөн гэх) асуудлыг шийдвэрлэх, шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг тайлагнах, хариуцлага тооцох харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Хуулийн этгээд нь үндсэн хөрөнгөнд хамаарах эд хөрөнгийг эрх бүхий байгууллагаас баталсан төсөв болон  хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу худалдаж авах, эсхүл хуулийн этгээд болон хувь хүнээс үнэ төлбөргүй шилжүүлж авах, түүнчлэн гадаад дотоодын хандив, тусламж, зээл, бэлэглэл, эрх залгамжлах журмаар олж авна.  

1.3. Хуулийн этгээд нь эд хөрөнгө шинээр олж авах, бүртгэлд тусгах, эзэмшилдээ байгаа элэгдлийн хугацаа дууссан, элэгдлийн хугацаа дуусаагүй боловч ашиглалтын явцад эвдэрч гэмтсэнээс цаашид ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон болон илүүдэлтэй байгаа эд хөрөнгийг данснаас хасч акталж устгах, худалдах, балансаас балансад шил­жүү­лэх саналыг ирүүлэхдээ дор дурдсан бичиг баримтаас тухайн харилцаанд хамааралтай баримтыг бүрдүүлэн Засаг даргын Тамгын газарт тавьж шийдвэрлүүлнэ.  

1.3.1. хуулийн этгээдийн хүсэлт;

1.3.2. эд хөрөнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт бүхий жагсаалт;

1.3.3. худалдан авах эх үүсвэр санхүүжилтийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэр, хуваарилагдсан төсөв;

1.3.4 хандивлагч байгууллагын зөвшөөрөл;

1.3.5  хуулийн этгээдийн өмч хамгаалах Байнгын зөвлөлийн дүгнэлт;

1.3.6. мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлт;

1.3.7 худалдах, худалдан авах зах зээлийн үнийн харьцуулсан судалгаа, худалдан авах дээд, худалдах доод үнийн санал;

1.3.8. балансаас балансад шилжүүлэх бол өмч эзэмшигч болон шилжүүлэн авах хуулийн этгээдийн зөвшөөрөл, хүсэлт;

1.3.9. ашиглалтын хугацаа, элэгдлийн хэмжээ дуусаагүй боловч эвдрэл, гэмтлийн улмаас ашиглах боломжгүй болсон үндсэн хөрөнгийн эвдрэл, гэмтэл болон хуулийн этгээдэд учирсан хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагаас тогтоосон акт дүгнэлт, хууль хяналтын байгууллагын шийдвэр, хохирол барагдуулсныг нотлох баримт, сэргээн засварлаж ашиглахад шаардагдах эдийн засгийн тооцоо үндэслэл;

1.3.10. үл хөдлөх хөрөнгийн хувьд тусгай эрх бүхий хөрөнгийн үнэлгээчний  үнэлгээ;

1.3.11. үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй номыг устгах талаар гаргасан холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл;

1.3.12. үндсэн хөрөнгөд бүртгэлтэй буу, галт зэвсгийг хураах талаар Цагдаагийн байгууллагын албан ёсны зөвшөөрөл;

1.3.13. бусад шаардлагатай баримт бичиг.

  1.4. Үл хөдлөх хөрөнгийн хувьд энэ журмын 1.3-д зааснаас гадна доорхи мэдээллийг ирүүлнэ:

1.4.1. газар эзэмших,  ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх ашиглуулах гэрээ,кадастрын зураг,

1.4.2.барилга техникийн төлөв байдлын талаархи мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт,

1.4.3. ашиглалт, их болон урсгал засварын талаархи мэдээлэл,

1.4.4. эд хөрөнгийн хариуцлагын /зээл, өрийн барьцаа, эрх бүхий байгууллагын шийдвэр/ талаархи мэдээлэл,

1.4.5 барилгын хувийн хэрэг, орчны тойм зураг, байгуулалтын /план/ болон гадна, дотор талын өнгөт фото зураг, инженерийн сүлжээний техникийн зураг, бусад бичиг баримт

1.5. Тээврийн хэрэгслийн хувьд энэ журмын 1.3-д зааснаас гадна доорхи мэдээллийг ирүүлнэ:

1.5.1. тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад техникийн баримт бичгийн хуулбар, техникийн үзүүлэлт, 3 талаас нь авсан өнгөт фото зураг;

1.5.2. төслийн шугамаар ашиглагдаж байсан бол гаалийн татвар төлөлтийн талаархи мэдээлэл, холбогдох баримт;

1.5.3. ашиглалтын явцад хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ;

1.5.4. балансын үнэ /анхны болон үлдэгдэл үнэ, ашиглалтын явцад байгуулсан элэгдлийн дүн/, ашиглагдах үеийн сүүлийн 3 жилийн сэргээн босголтын зардал, /шинээр тавьсан сэлбэгийн нэр төрөл, үнийн дүн/

  1.6. Механизм, тоног төхөөрөмжийн хувьд энэ журмын 1.3, 1.5-д зааснаас гадна доорхи мэдээллийг ирүүлнэ:

1.6.1. механизм, тоног төхөөрөмжийн хувийн хэргийн хуулбар;

1.6.2. бусад шаардлагатай баримт бичиг,

1.7 Засаг даргын Тамгын газар нь үндсэн хөрөнгийн хөдөлгөөний талаархи мэдээллийг багтаасан цахим санг бүрдүүлж ажиллана.

1.8. Дүүрэг нь үндсэн хөрөнгө хариуцсан Эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комисс”той байх бөгөөд комиссын бүрэлдэхүүн, ажиллах журам, эрх үүргийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батална.

1.9. Хуулийн этгээдийн эд хөрөнгийг данснаас хасахдаа устгах, сэлбэг, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар худалдах, балансаас балансад шилжүүлэх, татан төвлөрүүлэх хэлбэрийн аль нэгээр шийдвэрлэнэ.

  1.10. Тухайн байгууллагын хувьд илүүдэлтэй буюу ашигладаггүй эд хөрөнгийг зөвхөн дуудлагын худалдаагаар худалдах ба худалдах доод үнийг энэ журмын 6.3, 6.4 дэх заалтыг баримтлан тогтооно.

 

  1.11. Эд хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн хуулийн этгээдийн дарга /захирал/ хариуцан зохион байгуулж, биелэлтийг холбогдох бичиг баримтын хамт Засаг даргын Тамгын газарт ирүүлэх үүрэг хүлээнэ.

 

Хоёр. Орон нутгийн өмчит хуулийн этгээд

эд хөрөнгө олж авах

 

  2.1. Орон нутгийн өмчит төсөвт байгууллага, үйлдвэрийн газар нь өөрийн чиг үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд дараа онд шаардлагатай эд хөрөнгийн жагсаалт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг урьд оны 06 дугаар сарын 01-ны дотор Засаг даргын Тамгын газарт ирүүлж батлуулна. Үйлдвэрийн газар нь шаардлагатай эд хөрөнгийн жагсаалт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг ирүүлэхдээ дараа оны зорилтот түвшний төслийг хамт ирүүлнэ. 

 

  2.2. Энэ журмын 2.1-д заасан эд хөрөнгийн жагсаалт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд тоо хэмжээ, үнийн дүн /үнэ/, хүчин чадал, техникийн үзүүлэлт зэрэг бусад шаардлагатай тайлбар тодорхойлолтыг тусгасан байна.

  2.3. Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комисс нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны харьцуулалтын аргаар худалдан авах төсөвт өртгийн дээд хязгаар хүртэлхи үнийн дүн бүхий эд хөрөнгийн худалдан авах зөвшөөрлийг батлагдсан төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан эх үүсвэрийг баримтлан Эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комиссын шийдвэрийг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар олгоно.    

  2.4. Хуулийн этгээд нь шинээр тээврийн хэрэгсэл олж авах хүсэлтээ Засаг даргын Тамгын газарт ирүүлэх бөгөөд илүүдэлтэй болон ашиглалтын шаардлага хангахгүй болсон тээврийн хэрэгслийг худалдах, шилжүүлэх, актлах саналаа хамтад нь ирүүлнэ. Шинээр бэлтгэх тээврийн хэрэгслийн тоо, төрлийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор шийдвэрлэнэ.  

  2.5. Хуулийн этгээд нь батлагдсан төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч онцгой нөхцөл байдал үүссэн, ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар үндсэн хөрөнгө худалдаж авах тохиолдолд хөрөнгийн эх үүсвэрээ шийдвэрлүүлсний дараа Засаг даргын Тамгын газарт саналаа тавьж зохих зөвшөөрөл авна. 

 

Гурав. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн олж авсан

эд хөрөнгийг бүртгэх

 

  3.1. Улс, Нийслэл, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын зээл, төсөл хөтөлбөр, буцалтгүй тусламж, хандив, бэлэглэлийн хөрөнгөөр бий болсон барилга байгууламж, их засварын ажил, худалдан авсан тоног төхөөрөмж, бусад үндсэн хөрөнгийг  тухайн төсөл хэрэгжсэн хуулийн этгээдийн тайлан балансад бүртгэнэ. 

  3.2. Хуулийн этгээд нь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг дараахь эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тайлан балансдаа бүртгэнэ.   

3.2.1. Улс, Нийслэл, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын зээл, буцалтгүй тусламж, хандив, бэлэглэлээр бий болсон үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор, 

3.2.2. Гадаад, дотоодын зээл, буцалтгүй тусламж, хандив, бэлэглэлээр бий болсон үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслээс бусад хөдлөх хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын Эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комиссын шийдвэрийг үндэслэн гарсан Засаг даргын Тамгын газрын  даргын тушаалаар, 

3.2.3. Улс, нийслэл, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслээс бусад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн босго үнэнд багтсан хөдлөх эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн дарга /захирал/-ын тушаалаар, тус тус бүртгэж авна.

 

3.3. Төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр бий болсон эд хөрөнгийг бүртгэх шийдвэрийг гаргахдаа дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлсэн байна. 

3.3.1. Захиалагч байгууллагын хүсэлт,

3.3.2. Ашиглалтанд оруулах комиссын акт

3.3.3. Ажлын гэрээ

3.3.4. Гүйцэтгэлийн төсөв

3.3.5. Эд хөрөнгө хүлээлцсэн акт

3.3.6. Фото зураг, бусад шаардлагатай баримт бичиг

 

3.4. Улс, нийслэл,  Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр бий болсон барилга байгууламж, автозам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг  ашиглалтад хүлээн авахаас өмнө цаашид эзэмших хуулийн этгээдийг захиалагч байгууллагаас Засаг даргын Тамгын газартай хамтран тогтооно. Ашиглалтанд оруулах комиссын бүрэлдэхүүнд Засаг даргын Тамгын газрын болон эзэмшигч байгууллагын төлөөллийг заавал оролцуулна.

3.5. Гадаадын хандивлагч байгууллага, иргэд, хуулийн этгээдээс хэрэгжүүлсэн төсөл, зээл, тусламж, хандиваар бий болсон хөрөнгийг тухайн иргэн, хуулийн этгээдийн албан ёсны хүсэлт, зөвшөөрлийн үндэслэн, үндсэн болон эргэлтийн хөрөнгөөр нь ангилж, ашиглах хугацаа, чанар байдлыг нь харгалзан ашигласан хугацааны элэгдэл, хорогдлын шимтгэлийг тооцож бүртгэлд тусгах шийдвэрийг гаргана.

  3.6. Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө,эрх залгамжлах, өр төлбөрт тооцон авсан, дайчилсан буюу хураан авах журмаар эд хөрөнгө олж авбал бүртгэлд тусгах хүсэлтээ Засаг даргын Тамгын газарт ирүүлж, Эргэлтийн бус хөрөнгийн хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комиссын хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. 

  3.7. Орон нутгийн өмчит хуулийн этгээдэд улсын төвлөрсөн төсвөөс хөрөнгө оруулалт хийж үндсэн хөрөнгө бэлтгэсэн тохиолдолд тухайн хөрөнгийн санхүүжилтийг хийсэн төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр бүртгэх шийдвэрийг энэ журмын 3.2-т заасны дагуу гаргаж, данс бүртгэлд тусгана.

 

 

Дөрөв. Үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасах

 

  4.1. Хуулийн этгээд нь хагас болон бүтэн жилийн эд хөрөнгийн тооллогын дүн, өмч хамгаалах Байнгын зөвлөлийн дүгнэлт, саналыг үндэслэн үндсэн хөрөнгө акталж данснаас хасах тухай хүсэлтээ жилд хоёроос илүүгүй удаа Засаг даргын Тамгын газарт ирүүлж, зохих шийдвэр гарсны дараа хэрэгжүүлнэ.

  4.2. Засаг даргын Тамгын газар нь хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг хянан үзээд үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгсэл, машин механизм данснаас хасах асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн, бусад эд хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын Эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комиссын хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Данснаас хасах шийдвэр гарч, шийдвэрийг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд тухайн эд хөрөнгийн иж бүрдэл, чанар байдал, бүрэн бүтэн байлгах асуудлыг хуулийн этгээдийн удирдлага хариуцаж, харуул хамгаалалттай байлгах үүрэг хүлээх бөгөөд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдвал хариуцлагыг зохих хууль тогтоомжийн хүрээнд хуулийн этгээдийн дарга /захирал/ хүлээнэ.

4.3. Хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг дараахь тохиолдолд данснаас хасна. 

              4.3.1. Элэгдлийн нийт хэмжээ, ашиглалтын хугацаагаараа балансын үнээ нөхсөн, эсхүл ашиглалтын хугацаа нь дуусаагүй боловч ашиглах явцад хэн нэгний буруутай үйлдлийн улмаас эвдэрч гэмтэн цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулан буруутай этгээдээр хохирлыг барагдуулсан тохиолдолд;

              4.3.2. техник, технологийн хоцрогдолд орж, зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон эд хөрөнгө;

              4.3.3. балансын үнээ бүрэн нөхөөгүй боловч байгалийн гэнэтийн аюул, техникийн осолд өртсөнөөс цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон эд хөрөнгө;

              4.3.4. ашиглалтын явцад эвдэрч гэмтсэнээс засвар шинэтгэл хийж ашиглахад эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгө,

  4.4. Хуулийн этгээд эд хөрөнгө актлах саналаа Засаг даргын Тамгын газарт ирүүлэхдээ энэхүү журмын 1.3-д заасан бичиг баримтаас гадна дор дурдсан мэдээллийг хүснэгтээр илэрхийлэн заавал ирүүлнэ.

4.4.1. данснаас хасах эд хөрөнгийн тодорхойлолт, хүсэлт;

4.4.2. тоо хэмжээ;

4.4.3. данснаас хасах болсон шалтгаан;

4.4.4. уг эд хөрөнгийг устгах, худалдах, шилжүүлэх тухай санал, хүсэлт;

4.4.5. хоёрдогч түүхий эдийн зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийн жагсаалт, үнэлгээ

4.4.6. өмч хамгаалах Байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэл, дүгнэлт;

4.4.7. байгалийн гэнэтийн аюул, техникийн осол, гэмтэлд өртсөн эд хөрөнгийн эвдрэл, гэмтлийн шалтгааны тухай холбогдох байгууллагын акт дүгнэлт.

  4.5. Орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг акталж данснаас хасах шийдвэрт эзэмшил газрыг цаашид ямар зориулалтаар ашиглах, буулгах зардлыг хэрхэн шийдвэрлэх, ашиглаж болох материалын үнийг тогтоох, хог хаягдлыг цэвэрлэх, газрыг нөхөн сэргээх асуудлыг заавал тусгасан байна. 

4.6. Засаг даргын Тамгын газрын Эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комисс үндсэн хөрөнгийг дараахь хэлбэрээр данснаас хасахаар шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал гарна. 

5.6.1. эд хөрөнгийг худалдах;

5.6.2. бусад хуулийн этгээдэд шилжүүлэх;

5.6.3. сэлбэг материал, хоёрдогч түүхий эд болгон ашиглахаар үнэ тогтоон худалдах,

5.6.4. шууд устгах;

5.6.5. Засаг даргын Тамгын газарт татан төвлөрүүлэх,

 

  4.7. Засаг даргын Тамгын газрын дэргэд татан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн эд хөрөнгийг татах, сэлбэн засварлах, худалдах үүрэг бүхий нэгж, эд хөрөнгөнд үнэлгээ хийх комисс тус тус ажиллах бөгөөд үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг борлуулалтын орлогоос санхүүжүүлнэ.  

  4.8. Хуулийн этгээд нь холбогдох шийдвэрийн дагуу өмч хамгаалах Байнгын зөвлөлийн хяналтан дор үндсэн хөрөнгийг акталж устгах, сэлбэг материал хоёрдогч түүхий эд болгон ашиглах, худалдах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг устгалын акт, эргэлтийн хөрөнгөд орлого болгосон тэмдэглэл, худалдсан тухай акт хэлбэрээр баталгаажуулан, гүйцэтгэлийн үр дүнг холбогдох данс бүртгэлд тусгана. Худалдан борлуулахдаа нийт ажилчдадаа зарлан мэдээлсний дараа арилжих бөгөөд орлогын 30 хувийг Засаг даргын Тамгын газарт төвлөрүүлнэ.

  4.9. Хуулийн этгээд нь ашиглалтын хугацаа дууссан, элэгдэл хорогдлын шимтгэлээрээ балансын үнээ нөхсөн, сэргээн засварлаж цаашид ашиглах боломжгүй болсон тавилга эд хогшлыг актлах тухай саналаа Засаг даргын Тамгын газарт ирүүлэн хянуулж, албан тоотоор зөвшөөрөл авсны үндсэн дээр тухайн хуулийн этгээдийн дарга /захирал/-ын тушаалаар данснаас хасна.

 

Тав. Эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх

 

  5.1. Хуулийн этгээдийн дарга /захирал/ нь илүүдэлтэй буюу ашигладаггүй эд хөрөнгийг бусад байгууллага руу балансаас балансад шилжүүлэн өгөх болон бусад байгууллагын эзэмшилд байгаа эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэн авахдаа энэ журмын 1.3-д заасан бичиг баримтыг бүрдүүлэн Засаг даргын Тамгын газарт ирүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулан баланс тайланд хөдлөл өөрчлөлт хийнэ.

  5.2. Орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн гарсан Засаг даргын захирамжаар бусад хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын Эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комиссын шийдвэрийг үндэслэн гарсан Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар балансаас балансад шилжүүлнэ.

 

  5.3. Эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг шилжүүлж авсан байгууллага хариуцна.

 

 

 

Зургаа. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд

 бүртгэлтэй эд хөрөнгийг худалдах

 

6.1. Хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдана.

6.2. Хуулийн этгээдийн эзэмшилд буй эргэлтийн хөрөнгийг шаардлагатай тохиолдолд энэхүү журмын дагуу дуудлага худалдаагаар худалдаж болно.

6.3. Хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах үл хөдлөх хөрөнгийн худалдах доод үнэ /үнэлгээ/-ийг тогтоохдоо хөндлөнгийн үнэлгээний байгууллага, Засаг даргын Тамгын газрын санал дүгнэлтийг хянан үзэж, доорхи үзүүлэлтүүдийг харгалзан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.

6.3.1.  Балансын болон үлдэгдэл өртөг;

6.3.2. Сүүлийн их засварын капиталжуулсан зардал;

6.3.3. Үл хөдлөх хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн газрын сангийн зэрэглэлийн нэгж талбайн суурь үнэлгээ;

6.3.4. Үл хөдлөх хөрөнгийн бодит үнэлгээ;

6.3.5. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт;

6.3.6. Зах зээлийн судалгаа эрэлт, хэрэгцээ биет байдал.

6.4. Хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөдлөх эд хөрөнгийг худалдах доод үнийг тогтоохдоо дараахь шалгуур үзүүлэлтийг харгалзан Засаг даргын Тамгын газрын санал дүгнэлтийг хянан үзэж Засаг дарга тогтооно.

6.4.1. Гарал үүсэл, зориулалт;

6.4.2. Ашигласан хугацаа;

6.4.3. Хөрөнгийн ерөнхий болон техникийн төлөв байдал /биет байдал/;

6.4.4. Балансын болон үлдэгдэл үнэ, ашиглалтын үеийн элэгдэл;

6.4.5. Ашиглах үеийн сүүлийн 3 жилийн сэргээн босголтын зардал;

6.4.6. Зах зээлийн судалгаа, эрэлт, хэрэгцээ.

 

6.5. Дуудлагаар худалдах шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор Засаг даргын Тамгын газраас дуудлага худалдааны талаархи зар мэдээг Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын сонин, Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд зарласан өдрөөс дуудлагын худалдаа явагдах өдөр хүртэл байршуулан нийтэд зарлан мэдээлнэ.

 

6.6. Дуудлагын худалдааг зохион байгуулах Ажлын хэсгийг Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар тухай бүр томилох ба зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагааг тухайн хуулийн этгээд хариуцна.

6.7. Дуудлагын худалдааг Төрийн өмчийн хорооны 2001 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан “Дуудлагын худалдааны нийтлэг журам”-ын дагуу явуулна. 

6.8. Хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгө эхний дуудлагын худалдаагаар худалдагдаагүй тохиолдолд үнийг бууруулахгүйгээр дахин дуудлагаар худалдах ажлыг Засаг даргын Тамгын газар зохион байгуулж болно. Дахин дуудлагын худалдааг 2 удаа явуулж болох бөгөөд худалдагдаагүй тохиолдолд доод үнийг 50 хүртэл хувиар бууруулах, эсхүл сэлбэгийн зориулалтаар ашиглах, актлаж устгах саналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид тавьж шийдвэрлүүлнэ. 

6.9. Сэлбэгийн зориулалтаар ашиглах, акталж данснаас хасах шийдвэрт оруулах орлогын доод хэмжээг тогтоон өгч, тухайн өмч эзэмшигч байгууллагын удирдлага, өмч хамгаалах Байнгын зөвлөлийн хяналтын дор хэрэгжүүлнэ.

6.10. Орон нутгийн өмчит төсөвт байгууллага нь дуудлагын худалдаанаас олсон орлогыг Орон нутгийн төсөвт 100 хувь төвлөрүүлэх ба аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь 60 хувийг орон нутгийн орлогод 40 хувийг өөрийн орлогоор бүртгэн авч, эд хөрөнгийг сэргээн босгох, шинэчлэхэд зарцуулна.

             

Долоо. Орон нутгийн Өмчит хуулийн этгээд эд хөрөнгө олж авах, бүртгэх, акталж данснаас хасах, балансаас балансад шилжүүлэх, худалдах, шийдвэрийг хэрэгжүүлэх, тайлагнах

 

  7.1. Эд хөрөнгө худалдан авах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулна.

  7.2. Эд хөрөнгийг бүртгэх, актлах, шилжүүлэх, худалдах шийдвэрийг хэрэгжүүлэх, шийдвэрийн дагуу явагдах үйл ажиллагааг дуусах хүртэлх хугацаанд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүргийг тухайн хуулийн этгээдийн дарга (захирал) хариуцна.

  7.3. Хуулийн этгээдийн дарга /захирал/ нь эд хөрөнгө олж авсан, бүртгэсэн, акталсан, шилжүүлсэн, худалдсан тухай шийдвэрийн биелэлтийг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 30 хоногт багтаан Засаг даргын Тамгын газрын газарт ирүүлнэ.

              7.4. Хуулийн этгээд нь шинээр олж авсан, бүртгэсэн, акталсан, шилжүүлсэн, худалдсан эд хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлтийг улирал бүрийн дараа сарын 15-ны дотор өмчийн бүртгэлийн цахим системд оруулж, Төрийн өмчийн хороо, Үндэсний статистикийн хорооноос баталсан маягтын дагуу цаасан хэлбэрээр Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ. 

              7.5. Засаг даргын Тамгын газрын газар нь өмч, хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлттэй холбоотой шийдвэрийн биелэлт, хэрэгжилтэнд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна.

  7.6. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэлийг Засаг даргын Тамгын газар хөтөлнө. Жил бүр Орон нутгийн өмчид орсон хөдөлгөөн, өөрчлөлтийн нэгдсэн тайлан мэдээг Засаг даргын Тамгын газар, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнана.   

 

Найм. Хариуцлага

 

8.1. Энэ журмыг зөрчсөн буруутай этгээдэд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 82 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

8.2. Энэ журам болон эд хөрөнгө олж авах, бүртгэх, актлах, балансаас балансад шилжүүлэх, худалдахтай холбогдон гарсан бусад хууль тогтоомж болон энэ журмыг зөрчсөнөөс хуулийн этгээдэд болон төсөвт учирсан хохирлыг буруутай этгээд хариуцна.

 

Ес. Бусад

 

9.1. Хуулийн этгээд нь жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн         02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг 03 дугаар сарын 15-ны дотор Засаг даргын Тамгын газрын газарт ирүүлнэ. 

9.2. Хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй боловч үндсэн хөрөнгийн шинжийг агуулаагүй, элэгдэл байгуулахад тохиромжгүй хөрөнгийг эргэлтийн хөрөнгийн дансанд шилжүүлэх, эргэлтийн хөрөнгийн данснаас үндсэн хөрөнгийн дансанд шилжүүлэх, үндсэн хөрөнгийн дансны ангилал хооронд шилжүүлэх тухай хүсэлтийг хуулийн этгээд нь Засаг даргын Тамгын газрын газарт ирүүлж, үндсэн хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комиссын хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсний үндсэн дээр хөрөнгийн хөдлөлийг хийж бүртгэлд тусгана.

 

9.3. Хуулийн этгээдийн өмч хамгаалах Байнгын зөвлөл үйл ажиллагаандаа энэ журмыг баримтлан ажиллана.                  

 

                                                   ----- о О о -----

 

 

төсөл

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ,  ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙР, ТАЛБАЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ, ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ, ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АШИГЛАЛТГҮЙ БОЛОН ИЛҮҮДЭЛТЭЙ АЖЛЫН БАЙР, ТАЛБАЙ, ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАРЫГ БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 77.4,  80 дугаар зүйлийг тус тус  үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

 

1.Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг нэгдүгээр, Орон нутгийн өмчийн байр, талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг  хоёрдугаар, Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг гуравдугаар, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбай, хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг дөрөвдүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү журмыг мөрдөн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /М.Чинболд/-д үүрэг болгосугай.

3.Батлагдсан журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Санхүү, эдийн засгийн хороо /Ж.Сандагсүрэн/-нд даалгасугай.

 

           ДАРГА                                          Х.НЯМБААТАР

 

                     төсөл

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны ...... сарын ......-ны

                                                                                өдрийн ....... дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

 

  ОРОН НУТГИЙН  ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ

ТҮРЭЭСЛҮҮЛЭХ  ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

1.2.1. “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” гэж Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайланд бүртгэлтэй барилга, байгууламж, техник хэрэгслийг  түрээслүүлэх, түрээслэх харилцааг зохицуулах 2 талын эрх зүйн баримт бичгийг,

1.2.2. “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбай, хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ” гэж Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн санхүүгийн тайланд бүртгэлтэй эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, түрээслэх харилцааг Засаг даргын Тамгын газраар баталгаажуулсан 3 талын эрх, үүргийг зохицуулах эрх зүйн баримт бичгийг,

1.2.3. “Өмч эзэмшлийн гэрээ” гэж “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журам”-аар зохицуулах эрх зүйн баримт бичгийг 

1.2.4. “Өмч ашиглалтын гэрээ” гэж энэ журмын 1.8.1-д заасан нөхцөлд буюу нийслэлийн төсөвт байгууллагад Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмшүүлж, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичгийг 

1.2.5. “Ерөнхий түрээслэгч” гэж Засаг даргын Тамгын газрын санал болгосноор Засаг даргын захирамжаар томилогдож, эрх, үүргийг нь тодорхойлсон хуулийн этгээдийг хэлнэ.

1.3. Орон нутгийн өмчит төсөвт байгууллага, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /цаашид “Орон нутгийн өмчит хуулийн этгээд” гэнэ/-ын үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө /цаашид “эд хөрөнгө” гэнэ/-ийг зохих хууль тогтоомжийн дагуу түрээслүүлж болно.

1.4. Орон нутгийн өмчийг илүүдэлтэй эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулан, үр ашгийг дээшлүүлэх улмаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлнэ.

1.5. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх үйл ажиллагааг Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.

1.6. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг төлбөрийн чадвартай, эд хөрөнгийн баталгаатай Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд /цаашид "түрээслэгч" гэнэ/-д түрээслүүлнэ.

1.7. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэгч нь Засаг даргын Тамгын газар Орон нутгийн өмчит хуулийн этгээд /цаашид "түрээслүүлэгч” гэнэ/ байна.

1.8. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг дараах гэрээгээр түрээслүүлнэ.

            1.8.1. Орон нутгийн төсөвт байгууллага нь бусад Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланд бүртгэлтэй эд хөрөнгийг өмч ашиглалтын гэрээгээр;

            1.8.2. Энэ журмын 1.8.1-д зааснаас бусад тохиолдолд түрээсийн гэрээгээр;

1.9. Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь “Өмч эзэмшлийн гэрээ”- гээр эзэмшиж байгаа барилга байгууламжийн доторх илүүдэлтэй талбайг бусад байгууллага, иргэдэд түрээсээр эзэмшүүлэхдээ энэ журам болон түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг баримтална.

1.10. Түрээслүүлэгч болон түрээслэгчийн эрх үүргийн харилцааг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн энэ журамд заасны дагуу байгуулсан түрээсийн гэрээгээр зохицуулна.

1.11. Засаг даргын Тамгын газар нь Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн үйл ажиллагааны чиглэл, түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг зах зээлийн үнэтэй уялдуулан, эд хөрөнгийн байршил, онцлогийг харгалзан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр тухай бүр батлуулж мөрдүүлнэ.

1.12. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ эд хөрөнгийн байршил, зориулалт, төрөл, хэмжээг харгалзан түрээслэгчийг “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулж, сонгон шалгаруулалтад ялсан этгээдтэй 5 /тав/ хүртэл жилийн хугацаагаар түрээсийн гэрээг байгуулж болно.

1.13. Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн санхүүгийн тайланд бүртгэлтэй, эзэмшиж буй барилга байгууламжийн доторх илүүдэлтэй талбайг түрээслэхдээ талбайн түрээсийн орлогын 60 хувийг Засаг даргын Тамгын газарт төвлөрүүлнэ.

1.14. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслэхийг хориглоно.

1.15. Засаг даргын Тамгын газар нь барилга байгууламжийн онцлог, үйл ажиллагааны чиглэлээс нь хамаарч ашиглалтын захиргаа байгуулах, түрээс хариуцсан менежер ажиллуулах, шууд түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх зэрэг хувилбараас аль оновчтойг сонгож ажиллана.

1.16. Засаг даргын Тамгын газар нь шаардлагатай тохиодолд зарим барилга байгууламжид ерөнхий түрээслэгч ажиллуулах саналыг боловсруулж, Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлнэ.

Хоёр. Түрээсийн гэрээ байгуулах

2.1. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн холбогдох талууд бичгээр байгуулна.

2.2. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулахдаа гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно.

2.3. Орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг Засаг даргын Тамгын газраар баталгаажуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Бүртгэхтэй холбогдсон зардлыг түрээслэгч тал хариуцна.

2.4. Түрээслүүлэгч тал тухайн өмчийн онцлогыг харгалзан түрээсийн төлбөрийн барьцаа авч болно.

2.5. Түрээсэлсэн эд хөрөнгийн барьцааг түрээсийн гэрээ дуусгавар болсноор буцаан олгох бөгөөд эсвэл түрээслэгчийн буруутай үйлдлээс үүссэн  төлбөр тооцоог түрээслүүлэгч барьцаанаас суутган авах эрхтэй.

2.6. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ түрээсийн гэрээний хугацаа болон түрээсийн төлбөрийн хэмжээг энэ журмын 1.11-д заасан жишиг үнэ болон түрээслэгчийг энэ журмын 1.12-т заасан сонгон шалгаруулалтаар тогтоох, мөн ашиглалт, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг зах зээлийн тухайн үеийн үнэ болон бусад холбогдох үзүүлэлтийг харгалзан нэмж тогтоон гэрээнд тусгана.

2.7. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний биелэлтэнд түрээслүүлэгч хяналт тавина.

2.8. Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн “Өмч эзэмшлийн гэрээ”-гээр эзэмшиж буй Орон нутгийн өмчийн барилга байгууламжийн илүүдэлтэй талбайг бусдад түрээслүүлэхдээ Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж зөвшөөрөл авах бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр ирүүлж байх үүрэгтэй.

2.9. Түрээслэгч нь Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцах бөгөөд Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийн шийдлийг өөрчлөхийг хориглоно.

2.10. Түрээслэгч нь Орон нутгийн өмчийн барилга, байгууламжийг засвар, шинэчлэл сайжруулалтгүйгээр ашиглах боломжгүй болсныг мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, дүгнэлтээр тогтоосон нөхцөлд засвар хийх зөвшөөрлийг Засаг даргын Тамгын газарт урьдчилан мэдэгдэж авна.

2.11. Засвар шинэчлэл хийх болсон нь тогтоогдсон, орон нутгийн төсөвт уг засварыг хийх санхүүжилтийн эх үүсвэр тусгагдаагүй буюу хүрэлцээгүй зэрэг зайлшгүй шаардлагыг  үндэслэн талбайн түрээсийн төлбөр /үүнд ашиглалтын зардал хамаарахгүй/-өөс тодорхой хугацаагаар түр чөлөөлүүлэх, хөнгөлүүлэх асуудлыг Засаг даргын Тамгын газар хянаж, Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлнэ.

 2.12. Түрээсийн төлбөрийг түр чөлөөлүүлэх, хөнгөлүүлэх асуудлаа урьдчилан тавьж шийдвэрлүүлээгүй тохиолдолд тухайн хугацааны түрээсийн төлбөрийг түрээслэгч тал өөрөө хариуцна.

2.13. Орон нутгийн өмч хариуцсан эрх бүхий нэгж өөрийн балансад буй барилга байгууламжийн эдэлбэр газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр баталгаажуулж, гэрээ байгуулах бөгөөд түрээслэгчтэй хийх түрээсийн гэрээнд газрын төлбөрийг тооцож оруулна.

2.14. Засаг даргын Тамгын газар нь Орон нутгийн өмчийн эзэмшилт, ашиглалтанд дангаараа болон холбогдох газруудтай хамтарсан шалгалт хийж илүүдэлтэй болон зүй зохистой ашиглагдахгүй байгаа ажлын байр, талбайг түрээслүүлэх асуудлыг хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ.

Гурав. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах

3.1. Түрээсийн гэрээг дараах тохиолдолд хугацаанаас нь өмнө цуцална:

3.1.1. Түрээслэгч түрээсийн төлбөрөө хоёр ба түүнээс дээш сарын хугацаагаар төлөөгүй;

3.1.2.  Эрх бүхий байгууллагаас тухайн эд хөрөнгийг өөр байгууллагад шилжүүлэх, концессын жагсаалтанд орж концессоор хэрэгжүүлэх, хувьчлах шийдвэр гарсан;

3.1.3. Түрээслэгч тал гэрээгээр хүлээсэн дараах үүргээ биелүүлээгүй зөрчсөн бол:

3.1.3.1. Түрээслэгч эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээний шаардлагыг хангахгүй байх, дамжуулан түрээслэх, зөвшөөрөлгүйгээр засвар хийх, эд хөрөнгийн төлөвлөлт, зориулалтыг дур мэдэн өөрчлөх;

3.1.3.2. Түрээслэгч нь түрээслэсэн эд хөрөнгийг эвдэж гэмтээх, түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх болон барьцаалах;

3.1.4. Гэрээ болон бусад хууль тогтоомжид заасан түрээсийн гэрээг цуцлах үндэслэл, нөхцөл бүрдсэн;

3.2. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд түрээслүүлэгч нь гэрээг цуцлах, эд хөрөнгийг эргүүлэн өгөх, чөлөөлөх тухай 30 хоногийн хугацаатай мэдэгдэлийг түрээслэгчид өгнө.

3.3. Гэрээг цуцлах, эд хөрөнгийг эргүүлэн өгөх, чөлөөлөх тухай мэдэгдлийн 30 хоногийн хугацаа дуусмагц гэрээг цуцалсанд тооцно.

            3.4. Түрээслэгч нь энэ журмын 3.2-т заасан мэдэгдлийн хугацаанд байр, талбайг чөлөөлөх, эд хөрөнгийг эргүүлэн өгөх үүрэгтэй.

            3.5. Түрээслэгч мэдэгдэлд заасан хугацаанд эд хөрөнгийг эргүүлэн өгөх, чөлөөлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслүүлэгч нь эд хөрөнгийг эргүүлэн авах, байр талбайг албадан чөлөөлүүлэх арга хэмжээ авахуулахаар эрх бүхий байгууллагад хандана.

Дөрөв. Хариуцлага

            4.1. Талууд нь гэрээний үүргийн биелэлтийн хүрээнд харилцан хариуцлага хүлээх бөгөөд нэг тал нь үүргээ биелүүлээгүй бол биелүүлээгүй үүргийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

            4.2. Талууд нь өөрсдөөс нь үл хамаарах шалтгаанаар эд хөрөнгөд учирсан тохиолдолд хохирлыг хариуцахгүй.

Тав. Маргааныг шийдвэрлэх

5.1 Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбогдон гарсан маргааныг хэлэлцээрийн журмаар шийдвэрлэнэ.

5.2 Маргааныг хэлэлцээрийн журмаар шийдвэрлэж чадахгүй тохиолдолд хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

Зургаа. Бусад зүйл

            6.1 Түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж, цаашид гэрээг сунгах эсэх, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг тохиролцон тэмдэглэл үйлдэж баталгаажуулна.

            6.2 Түрээсэлж байгаа эд хөрөнгийн нэр төрөл, тоо чанар, бүтэц бүрэн бүтэн байдлыг тодорхойлсон тайлбар жагсаалт, акт баримтыг гаргах бөгөөд эдгээр  баримтууд нь түрээсийн гэрээний салшгүй хэсэг болно.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны ...... сарын ......-ны

                                                                                өдрийн ....... дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг байршил, зориулалт, хэмжээг харгалзан иргэн, хуулийн этгээдэд үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь болон хэсэгчлэн түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулахад энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх

2.1. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах /цаашид “шалгаруулалт” гэх/ тухай зар мэдээг 5.1-д заасан этгээд /цаашид “Түрээслүүлэгч” гэх/ нь сонгон шалгаруулалт явагдахаас ажлын 14-өөс доошгүй өдрийн өмнө өдөр тутмын сонин, болон Засаг даргын Тамгын газарын цахим хуудсанд зарласан өдрөөс шалгаруулах өдөр хүртэл байршуулан нийтэд зарлан мэдээлнэ.

2.2. Шалгаруулалтын тухай зар мэдээнд дараахь зүйлийг тусгана. Үүнд:

2.2.1. Түрээслэх эд хөрөнгийн талаарх танилцуулга, хаяг, мэдээллийн талаар лавлагаа авах утасны дугаар;

2.2.2. Шалгаруулалтанд оролцогчдын материалыг хүлээн авах эцсийн хугацаа;

2.2.3. Байр, талбайг түрээслүүлэх үйл ажиллагааны чиглэл, 1м,кв талбайн түрээслэх үнийн доод хэмжээ;

2.3. Түрээслэх байр талбайн ашиглалтын байдал, онцлогоос хамааруулан Засаг даргын Тамгын газар нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд энэ талаар зар мэдээнд заавал тусгана.

Гурав. Шалгаруулалтанд оролцогчдод тавигдах шаардлага

            3.1. Шалгаруулалтанд иргэн, хуулийн этгээд /цаашид “оролцогч” гэх/ оролцож болох бөгөөд тэдгээр нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.1.1. Үйл ажиллагаа нь түрээслэх эд хөрөнгийг зориулалтаар нь эзэмших, ашиглахад нийцсэн байх;

3.1.2. Түрээсийн төлбөр төлөх санхүүгийн чадвартай, хөрөнгийн баталгаатай байх;

3.1.3. Материалыг зарласан хугацаанд ирүүлсэн байх;

            3.2. Санхүүгийн чадавхийн шаардлагыг шалгаруулалтын тухай зар мэдээнд тусгаж болно. 

            3.3. Санхүүгийн чадавхийг дараахь баримт бичгээр нотолж болно.

                        3.3.1. Харилцагч банкны мэдэгдэл;

                        3.3.2. Түрээслэх эд хөрөнгийг цаашид ямар зорилгоор эзэмших, ашиглах тухай үндэслэлтэй хийсэн төсөл, төсвийн тооцоо;

                        3.3.3.  Шүүхийн шийдвэрээр өргүй гэсэн тодорхойлолт;

3.4. Шалгаруулалтанд оролцогчдоос гаргасан хөрөнгийн баталгаа нь банк болон бусад иргэн хуулийн этгээдэд барьцаалуулсан хөрөнгө байж болохгүй.

Дөрөв. Оролцогчийн эрх, үүрэг

            4.1. Оролцогч нь зарласан хугацааны дотор материалаа битүүмжилж, өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан түрээслэгчид хүлээлгэн өгнө. Биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргэх боломжгүй тохиолдолд зар мэдээнд заасан хугацаанд багтаан баталгаат шуудангаар ирүүлнэ. Бүрдүүлсэн материалын товъёогийг дугтуйны гадна талд бичсэн байна.

            4.2. Сонгон шалгаруулах комисс, түүний үйл ажиллагааны талаар томилсон байгуулагад нь гомдол гаргах эрхтэй.

            4.3. Шалгаруулалтанд ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Тав. Сонгон шалгаруулах комиссын эрх, үүрэг

5.1. Сонгон шалгаруулах комисс /цаашид “комисс” гэх/-ыг

5.1.1. 40м2 хүртэлх талбай бүхий Орон нутгийн өмчийг түрээслүүлэх тохиолдолд түрээслүүлэгч хуулийн этгээдийн даргын тушаалаар /Комисст Засаг даргын Тамгын газрын төлөөллийг оруулна./

5.1.2. 40м2 ба түүнээс дээш талбай бүхий Орон нутгийн өмчийг түрээслүүлэх тохиолдолд Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар /комисст түрээслүүлэгч Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлөөллийг оруулна/ тус тус томилно.

5.1.3. “40м2 талбай” гэж тухайн барилга байгууламжийн хийц, бүтээцийг өөрчлөөгүй анхны хэмжээгээр байгаа талбайг ойлгоно.

5.2. Комисс дор дурдсан эрх, үүрэгтэй байна.

5.2.1. Шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулах;

5.2.2. Комиссын аль нэг гишүүн тусгайлсан санал гаргавал энэ тухай тэмдэглэлд тусгах;

5.2.3. Түрээслүүлэх эд хөрөнгийн талаар ашиг сонирхлын зөрчилгүй байх;

5.2.4. Үйл ажиллагааныхаа явцад байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх;

Зургаа. Материал хүлээн авах

6.1. Зар мэдээнд заасан хугацаанд ирсэн бүх материалыг бүртгэж, тусгай тэмдэглэл хөтөлж хүлээн авна.

6.2. Шалгаруулалтанд ирүүлсэн бүх материалыг тусгай тэмдэглэлийн хамт шалгаруулалт явуулах өдөр комисст хүлээлгэн өгнө.

6.3. Комисс нь шалгаруулалтанд ирүүлсэн материалыг шалгаж бүрдүүлбэр гүйцэд байна гэж үзвэл хүлээн авах бөгөөд энэ тухай акт үйлдэж гарын үсэг зурна.

6.4. Материал дутуу тохиолдолд шалгаруулалтаас хасна.

6.5. Зарласан хугацаанд ирүүлээгүй материалыг хүлээж авахаас татгалзана.

Долоо. Шалгаруулалтыг дүгнэх

7.1. Энэхүү журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан оролцогчдоос түрээслэх хамгийн өндөр үнийн санал өгсөн этгээдийг шалгаруулна. Энэ үед нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнээс өндөр байна.

7.2. Сонгон шалгаруулалтын ажиллагаанд шаардлагад нийцсэн санал ирүүлээгүй тохиолдолд бүх саналаас татгалзаж шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэж болно.

7.3. Шууд гэрээ байгуулахад энэ журмын 5.1-д заасан этгээд 3.1-3.4 дүгээр заалтын шаардлагыг хангасан, тухайн барилга, байгууламж, байр талбайн ашиглалтыг сайжруулан түрээслэх чадавхитай нэг эсхүл түүнээс дээш оролцогчтой хэлэлцээ хийж, шаардлагыг хамгийн сайн хангасан оролцогчтой журамд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог түрээсийн гэрээнд тусгана.

Найм. Маргаан шийдвэрлэх

8.1. Сонгон шалгаруулалттай холбогдон гарсан бүх маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэнэ. Маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

Ес. Хариуцлага

9.1. Түрээслэгчийг сонгон шалгаруулахдаа энэхүү журмын зүйл, заалтыг зөрчсөн этгээд нь холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

9.2. Сонгон шалгаруулалтанд оролцогч нь илт худал мэдээлэл ирүүлсэн, авилгын гэмт хэрэгт холбогдсоныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон бол дахин сонгон шалгаруулалтанд ирүүлсэн саналыг хүлээн авахаас татгалзана.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны ...... сарын ......-ны

                                                                                өдрийн ....... дугаар тогтоолын гуравдугаар хавсралт

                                                                 БАТЛАВ.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА           .......................

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН

        ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ

 

20 ... оны ...  сарын ... ны өдөр                             № ...                           Улаанбаатар хот

Энэхүү түрээсийн гэрээг түрээслүүлэгч Засаг даргын Тамгын газрыг төлөөлж тус нэгжид .......................... ажилтай.................. овогтой ..................... түрээслэгчийг  төлөөлж: ..................................нь Орон нутгийн өмчийн эд хөрөнгө болох ...........................обьектын ....... м2  талбай бүхий........ өрөөг ........................................зориулалтаар түрээслүүлэх эрхийн харилцааг зохицуулах үүднээс энэхүү гэрээг  доорхи нөхцөлөөр байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Түрээслүүлэгч, түрээслэгч нар Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, бусад хууль, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны ....... дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам” болон холбогдох бусад журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.2. Түрээслүүлэгч нь бие даасан барилга байгууламж газрын хамт, талбай ашиглалтгүй барилга, рекламын талбай гэх мэт  үл хөдлөх хөрөнгө,  хөдлөх хөрөнгө  /цаашид “түрээсэлсэн эд хөрөнгө” гэх/-ийгтүрээслэгчид эзэмшүүлж ашиглуулахаар хүлээлгэн өгч, түрээслэгч түүнийг хүлээн авна. Түрээслэсэн эд хөрөнгө нь ………………...................................................................................................................                 

(Түрээсэлсэн эд  хөрөнгийн байршил, хаяг)

байрлах бөгөөд  ................ м2  талбай бүхий  өрөө /тасалгаа/-тэй  байна.

1.3. Түрээсэлсэн эд хөрөнгө нь  ........................................... байрны.....-р давхарт байрлана.

1.4. Өрөө /тасалгаа/-ний дугаар........................................................, 

1.5.Түрээсэлсэн эд хөрөнгийг хүлээлцсэн акт, түрээсийн төлбөрийн хэмжээ, барьцаа хөрөнгө, сонгон шалгаруулалтын шийдвэрийг хавсралтанд зааж өгөх бөгөөд энэ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.

1.6. Түрээсэлсэн эд хөрөнгө нь цаашид ашиглаж болох хэвийн  нөхцөлд байна.

1.7. Түрээсэлсэн эд хөрөнгийг цаашид гэрээнд заасан зориулалтаар  ашиглана.

Хоёр. Түрээслүүлэгчийн эрх, үүрэг

2.1. Түрээслүүлэгч нь түрээслэгч гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, ашиглалтын үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргана.

2.2. Эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, хөлс төлөлтийн талаар гарсан зөрчлийг арилгуулахаар шаардлага тавих, хохирлыг нэхэмжлэх эрхтэй.

2.3. Шаардлагатай гэж үзвэл үйлчилгээг тодорхой хугацаагаар зогсоох, цахилгаан, дулаан, усны хангамжийг таслах зэрэг арга хэмжээг авах эрхтэй.

2.4. Түрээслүүлэгч нь дараах нөхцөлд гэрээг дангаараа цуцлана. Үүнд:

а/  Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн

б/ Түрээсийн төлбөрөө хугацаанд нь барагдуулахгүй удаа дараа шаардуулах

в/ Төлбөрийн чадваргүй болсон

г/ Эрх бүхий төр захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр зориулалтын бус үйлдвэрлэл үйлчилгээ явуулсан

д/ Эрх бүхий байгууллагаас тухайн эд хөрөнгийг өөр байгууллагад шилжүүлэх, концессийн жагсаалтанд орж концессоор хэрэгжүүлэх, хувьчлах шийдвэр гарсан,

е/ Эрх бүхий төр захиргааны байгууллагаас түрээсээр ашиглагдаж буй хөрөнгийн өөрчлөлтийн талаар шийдвэр гарсан тохиолдолд

 2.5. Түрээслүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр түрээслэгчийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд түрээслүүлэгч учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй ба энэ нь түүнийг гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацааны түрээсийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

2.7. Түрээсэлсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, хувьчлах шийдвэр гарах, концессийн жагсаалтанд орж концессоор хэрэгжүүлэх, барилгын хийц хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэгдсэн тохиолдолд энэ тухай түрээслэгчид 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ.

2.8 Түрээслүүлэгч хөрөнгөндөө их засвар хийсэн үед болон зах зээлийн үнэ ханшны өөрчлөлттэй  уялдуулан талбайн түрээсийн үнийг өөрчлөх эрхтэй.

2.9 “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 2.11-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд Орон нутгийн өмчийн эд хөрөнгөд хийсэн засварын хөрөнгийг гэрээг цуцалсны дараа түрээслэгч нь буцаан авах эрхгүй.

Гурав. Түрээслэгчийн эрх, үүрэг

 

3.1. Түрээслэгч нь хууль, холбогдох дүрэм, журам, энэхүү гэрээний заалтыг сахин биелүүлж ажиллана.

3.2.Түрээсэлсэн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, ашиглалтыг сайжруулах урсгал засвар, үйлчилгээг бүрэн хариуцаж тайланг түрээслүүлэгч байгууллагад тухай бүр гаргаж өгнө.

3.3. Түрээсэлсэн эд хөрөнгөнд учирсан гэмтэл хохирлыг бүрэн хариуцаж, өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээж өгөх буюу эсвэл уг сэргээн босголтонд шаардагдах хөрөнгийг үл маргах журмаар гаргах үүрэгтэй.

3.4. Түрээслэгч нь үйлчилгээний дэвшилтэт хэлбэр нэвтрүүлэх, ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах, барилгын дотор, гадна тохижилт, барилга байгууламжийн урсгал засвар, харуул хамгаалалт, орчны цэвэрлэгээ, галын аюулгүй байдлыг хангах зэргийг эрх бүхий дээд байгууллага, хууль хяналтын болон улсын байцаагч, түрээслүүлэгчээс тавьсан шаардлагын дагуу тогтоосон хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх бөгөөд энэ ажилтай холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.

3.5. Түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгийг барьцаалах, түүгээр баталгаа гаргахыг хориглоно.

3.6. Түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгийн даатгалын зардлыг хариуцах бөгөөд өөрийн хөрөнгийг даатгуулах үүрэг хүлээнэ.

3.7. Гэрээний хугацаа дууссанаар түрээсэлсэн эд хөрөнгийг түүнээс салгаж үл болох хөрөнгө, засварын хамт бүрэн бүтэн түрээслүүлэгчид актын дагуу хүлээлгэн өгнө.

3.8. Түрээслэгч түрээсийн төлбөрийг хугацаанд нь  бүрэн төвлөрүүлнэ.

3.9. Түрээсэлж авсан байрандаа ажил үйлчилгээ явуулахаа зогсоох болон буцааж хүлээлгэн өгөх зэрэг хүсэлтээ түрээслүүлэгчид 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ.

3.10. Түрээслэгч нь гэрээнд заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл үүссэн тохиолдолд түрээслүүлэгчээс шаардсан хугацаанд уг түрээсийн эд хөрөнгийг чөлөөлөн буцааж хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Дөрөв. Түрээсийн төлбөр тооцоо

4.1. Түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн түрээсийн төлбөрийг “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 1.11 дэх заалтын дагуу тогтоох бөгөөд зах зээлийн үнэ ханшийг үндэслэн жил бүр шинэчлэнэ.

            4.2. Гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож түрээслэгчээс 2 сар хүртэлх түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг Засаг даргын Тамгын газрын................. банкин дахь ....................тоот дансанд шилжүүлсний дараа түрээсээр эзэмшүүлэх харилцаа үүснэ.

            4.3. Түрээслүүлэгч нь Орон нутгийн өмчийн эд хөрөнгөнд учирсан хохирол, хугацаандаа төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн алдангийн хамт барьцаа хөрөнгөнөөс суутган тооцно.

            4.4. Түрээслэгчийн үйл ажиллагаатай холбоотой ашиглалтын зардлыг /дулаан, цахилгаан, халуун, хүйтэн, бохир ус, харуул хамгаалалт, хог, техникийн болон үйлчилгээний ажилчдын цалин хөлс, инженерийн шугам сүлжээний засварын зардал г.м./ түрээсийн төлбөрөөс тусад нь тооцож, талбайн түрээсийн төлбөрийн хамт түрээслүүлэгчид төлнө.

            4.5. Түрээслүүлсэн хөрөнгийн жилийн түрээсийн төлбөр, газрын төлбөр, үндсэн хөрөнгийн татварыг нэгдүгээр хавсралтаар тогтоов. Гэрээ хавсралтгүй бол хүчин төгөлдөр бус гэж тооцогдоно.

            4.6. Түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-ны дотор түрээслүүлэгчийн ............  банкин дахь ................. тоот дансанд шилжүүлнэ.

            4.7. Түрээслэгч түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулан төлөхөд хүрвэл төлбөрийн дүнгээс хоног тутам 0.5 %-иар алданги тооцож түрээсийн төлбөр дээр нэмж төлөх үүрэг хүлээнэ.

4.8. Түрээсийн гэрээний биелэлтийг 2 тал жилийн эцэст 1 удаа дүгнэж, цаашид гэрээг сунгах эсэхийг протокол үйлдэж баталгаажуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд талууд тухай бүр төлбөрийн тооцоо нийлсэн актыг хийнэ.

Тав. Гэрээний үйлчлэх хугацаа

 

5.1. Энэхүү гэрээ нь ...оны ...дүгээр сарын ...-ны  өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна.

 

Зургаа. Гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл

6.1. Түрээсийн гэрээг дараах нөхцөлд дангаар цуцлана.

6.1.1 Түрээслэгч түрээсийн төлбөрөө хоёр сар ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй,

6.1.2. Эрх бүхий байгууллагаас тухайн эд хөрөнгийг өөр байгууллагад шилжүүлэх, концессийн жагсаалтанд орж концессоор хэрэгжүүлэх, хувьчлах шийдвэр гарсан,

6.1.3. Түрээслэгч тал гэрээний үүргээ дараах байдлаар зөрчсөн,

а/ Түрээслэгч нь эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээний шаардлагыг хангахгүй байх, дамжуулан түрээслэх, зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалт хийх, эд хөрөнгийн төлөвлөлт, зориулалтыг дур мэдэн өөрчлөх,

б/ Түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгийг эвдэж гэмтээх, түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх болон барьцаалах,

            6.1.4. Гэрээ болон “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 4 дүгээр заалтад заасан нөхцөл байдал үүссэн тохиолдол бусад хуульд заасан нөхцөл бүрдэх,

6.1.5. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдвэл түрээслүүлэгч түрээслэгчид зөрчлийг арилгах, эсвэл гэрээг цуцлах талаар 30 хоногийн хугацаатай мэдэгдэл өгнө.

Долоо. Хариуцлага

7.1.  Талууд нь гэрээний үүргийн биелэлтийн хүрээнд харилцан хариуцлага хүлээх бөгөөд нэг тал нь үүргээ биелүүлээгүй бол биелүүлээгүй үүргийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

Найм. Давагдашгүй хүчин зүйл

8.1. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас түрээслүүлсэн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно.

Ес. Маргааныг шийдвэрлэх журам

 

9.1. Талууд энэхүү гэрээний үүргийн биелэлттэй холбогдон гарсан бүх маргааныг хэлэлцээрээр шийдвэрлэнэ.

9.2. Маргааныг хэлэлцээрээр шийдвэрлэж чадахгүй нөхцөлд ажлын байрыг албадан чөлөөлөх, төлбөр тооцоог барагдуулах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

Арав. Бусад зүйл

10.1. Түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж, цаашид гэрээг сунгах эсэх, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг тохиролцон тэмдэглэл үйлдэж баталгаажуулна.

10.2. Түрээсэлж байгаа эд хөрөнгийн нэр төрөл, тоо чанар, бүтэц бүрэн бүтэн байдлыг тодорхойлсон тайлбар жагсаалт, акт баримтыг гаргах бөгөөд эдгээр  баримтууд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно.

10.3. Талууд тохиролцон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Энэ тухай саналаа нөгөө талд 14-өөс доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.

10.4 Гэрээг 3 хувь үйлдэн талууд гарын үсэг зурагдсан үед  гэрээ хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.

Гэрээг байгуулсан:

 

Түрээслүүлэгчийг                                                                           Түрээслэгчийг 

төлөөлж:                                                                                           төлөөлж:                                        

           

 

 

 

Үзүүлэлт

нэгж

Нийт нэгж

Нэгж үнэ

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

Нийт дүн

 

Талбайн түрээс

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Газрын төлбөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Даатгалын төлбөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт түрээс

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.... тоот гэрээний 1 дүгээр хавсралт

 

                                                        ........ оны түрээсийн төлбөр тооцоо

Түрээслэгч  байгууллага  ..................................... 

 

Түрээсийн тооцоог зөвшөөрсөн:

 

  Түрээслүүлэгчийг төлөөлж :                                         Түрээслэгчийг төлөөлж :  

   ......................................                                                   .......................................

 /гарын үсэг, овог нэр/                                                                          /гарын үсэг, овог нэр/

Түрээсийн тооцоог хянасан:

  Түрээслүүлэгчийг төлөөлж :                                         Түрээслэгчийг төлөөлж :  

   ......................................                                                   .......................................

 /Албан тушаалын  нэр/                                                   /Албан тушаалын нэр/

............  тоот гэрээний 2 дугаар хавсралт

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ХҮЛЭЭЛГЭН

 ӨГСӨН АКТ

 

Түрээслүүлэгчийг төлөөлж

 

 

Түрээслэгчийг төлөөлж:

 

 

 

 

 

 

 

 

 

..............................................

 

 

.................................................

 

..............................................

 

 

.................................................

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

/гарын үсэг, овог, нэр/

 

 

 /гарын үсэг, овог, нэр/

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны ...... сарын ......-ны

                                                                                өдрийн ....... дугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралт

                                                                 БАТЛАВ.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА           .......................

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АШИГЛАЛТГҮЙ

БОЛОН ИЛҮҮДЭЛТЭЙ АЖЛЫН БАЙР,ТАЛБАЙ, ХӨДЛӨХ

 ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ

 

... оны ... сарын  ... -ны өдөр                        № ......                                 Улаанбаатар хот

Түрээсийн гэрээг Засаг даргын Тамгын газрыг төлөөлж тус нэгжид .......................... ажилтай..................; өмч эзэмшигчийг / Орон нутгийн өмчит хуулийн этгээд /цаашид “Түрээслүүлэгч” гэх/ төлөөлж.................... түрээслэгчийг төлөөлж ......................... Орон нутгийн өмчийн эд хөрөнгө болох ..... м2 талбай бүхий өрөөг ............... зориулалтаар түрээслүүлж, түрээслэхээр харилцан тохиролцож,  дараах нөхцөлөөр байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Засаг даргын Тамгын газар, түрээслүүлэгч, түрээслэгч нар Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл,  Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 .......оны ... дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам” холбогдох бусад хууль, журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.2. Гэрээг Засаг даргын Тамгын газар, түрээслүүлэгч, түрээслэгч талууд  байгуулна.

1.3. Түрээслүүлэгч нь түрээсэлж буй өөрийн санхүүгийн тайланд бүртгэлтэй “Өмч эзэмшлийн гэрээ”- гээр эзэмшиж байгаа барилга байгууламж дах илүүдэлтэй ажлын байр, талбай гэх мэт үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг /цаашид “түрээсэлсэн эд хөрөнгө” гэх/ түрээслэгчид эзэмшүүлж, ашиглуулахдаа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнг байлцуулан актаар хүлээлгэн өгч, түрээслэгч түүнийг хүлээн авна. Түрээсэлсэн эд хөрөнгө нь .........................................................

( Түрээсэлсэн эд  хөрөнгийн  байршил,  хаяг  )

байрлах бөгөөд  ............... м2  талбай бүхий  өрөө /тасалгаа/-тэй  байна.

1.4.Түрээсэлсэн эд хөрөнгийн хүлээлцсэн акт, түрээсийн төлбөрийн хэмжээ, барьцааны хөрөнгө, сонгон шалгаруулалтын шийдвэрийг хавсралтанд зааж өгөх бөгөөд энэ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.

1.5. Түрээсэлсэн эд хөрөнгө нь  ...................... байрны ....-р давхарт байрлана.

1.6. Түрээсэлсэн эд хөрөнгийн 1 м2 талбайн үнэ...../……(үсгээр) ......... /төгрөг/

1.7. Түрээсэлсэн эд хөрөнгө нь цаашид ашиглаж болох хэвийн нөхцөлд байна.

1.8. Түрээсэлсэн эд хөрөнгийг цаашид гэрээнд заасан зориулалтаар  ашиглана.

Хоёр. Засаг даргын Тамгын газрын эрх үүрэг

2.1. Засаг даргын Тамгын газар нь түрээслүүлэгчийн түрээслэгчтэй байгуулсан гэрээг баталгаажуулна.

2.2. Түрээслүүлэгчийн түрээслэгчээс авч буй түрээсийн төлбөрийн нэгдсэн судалгаа гаргаж, талбайн түрээсийн төлбөрийн нийт дүнгийн 60 хувийг Засаг даргын Тамгын газрын ............... банкны ................... тоот дансанд авч сар бүр Төрийн санд, 40 хувь болон гэрээнд заасан ашиглалтын зардал бусад төлбөрийг тус байгууллагын ..................................... дансанд тус тус төвлөрүүлнэ.

2.3. Түрээсэлсэн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийх зөвшөөрөл олгож, хяналт тавина.

2.4. Түрээслүүлэгч болон түрээслэгчээс гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж ажиллана.

2.5. Засаг даргын Тамгын газар нь түрээслүүлэгч, түрээслэгч талуудын аль нэг нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг дангаараа цуцлах эрхтэй.

Гурав. Түрээслүүлэгчийн эрх, үүрэг

3.1. Түрээслүүлэгч нь түрээслэгчийн зүгээс гэрээний үүргээ хэрхэн биелүүлж  байгаад хяналт тавьж, эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, хөлс төлөлтийн талаар гарсан зөрчлийг арилгуулахаар шаардлага тавих, хохирлыг нэхэмжлэх эрхтэй.

3.2. Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, түрээсийн төлбөрөө хугацаанд нь барагдуулахгүй удаа дараа шаардуулах, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд түрээслүүлэгч гэрээг дангаараа цуцална.

 3.3. Түрээсийн гэрээг цуцалсан тухай Засаг даргын Тамгын газар 7 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүйн улмаас гарах хохирлыг түрээслүүлэгч бүрэн хариуцна. 

3.4. Түрээслүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр түрээслэгчийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд түрээслүүлэгч учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй ба энэ нь түүнийг гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны түрээсийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

3.5. Түрээслэгч түрээсэлж байгаа эд хөрөнгөө хаяж гарсан бол 5 хоногийн дотор Засаг даргын Тамгын газарт бичгээр мэдэгдэнэ.

3.6. Түрээсэлсэн эд хөрөнгөд түрээслэгчээс үл шалтгаалан осол гарвал түүний үр дагаварыг арилгах шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн даруй авна.

3.7. Түрээсэлсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, концессийн жагсаалтанд орж концессоор хэрэгжүүлэх, хувьчлах шийдвэр гарах, барилгын хийц хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэгдсэн тохиолдолд энэ тухай Түрээслэгчид 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ. 

                                       Дөрөв. Түрээслэгчийн эрх, үүрэг

4.1. Түрээсэлсэн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, урсгал засварыг хариуцна.

4.2. Түрээсэлсэн эд хөрөнгөнд учирсан гэмтэл хохирлыг бүрэн хариуцаж, арилгах үүрэг хүлээнэ.

4.3. “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 2.11-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд Орон нутгийн өмчийн эд хөрөнгөд хийсэн засварын хөрөнгийг гэрээг цуцалсны дараа түрээслэгч нь буцаан авах эрхгүй.

4.4. Түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгийг барьцаалах, түүгээр баталгаа гаргахыг хориглоно.

4.5. Түрээсэлсэн эд хөрөнгийг даатгуулах асуудлыг түрээслэгч өөрөө хариуцна.

4.6. Түрээслэгч нь холбогдох хууль, журам, энэхүү гэрээг мөрдөж ажиллана.

4.7. Гэрээний хугацаа дууссанаар түрээсэлсэн эд хөрөнгийг түүнээс салгаж үл болох хөрөнгө, засварын хамт түрээслүүлэгчид актын дагуу хүлээлгэн өгнө.

4.8. Түрээслэгч түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчийн дансанд бүрэн төвлөрүүлнэ.

4.9. Түрээслэгч нь түрээсэлж буй эд хөрөнгийн урсгал засвар, үйлчилгээг бүрэн хариуцаж, тайланг түрээслүүлэгчид тухай бүр гаргаж өгнө.

Тав.Түрээсийн төлбөр, тооцоо

5.1. Түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн түрээсийн төлбөрийг “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 1.11 дэх заалтын дагуу тогтоох бөгөөд зах зээлийн үнэ ханшийг үндэслэн жил бүр шинэчлэнэ.

5.2. Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүрийн 25-ны өдрийн дотор түрээслүүлэгчийн дансанд шилжүүлгээр буюу бэлнээр төлнө.

5.3.Түрээсийн төлбөрийн нийт дүн /сараар/...........төгрөг, /жилээр/ .........төгрөг байна.

5.4. Түрээсийн төлбөрийн тооцоог маягт 1-д заасны дагуу түрээсэлсэн эд хөрөнгө тус бүрээр гаргаж гэрээнд хавсаргана.

5.5. Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги ногдуулна.

Зургаа. Гэрээний үйлчлэх хугацаа

           6.1. Түрээслэгч нь гэрээ байгуулахдаа 2 хүртэлх сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа байршуулснаар түрээсээр эзэмшүүлэх харилцаа үүснэ.

6.2. Энэхүү гэрээ нь ... оны... дүгээр сарын ...-ны өдрөөс... оны... дугаар сарын ...-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна.

Долоо. Хариуцлага

7.1. Талууд нь гэрээний үүргийн биелэлтийн хүрээнд харилцан хариуцлага хүлээх бөгөөд нэг тал нь үүргээ биелүүлээгүй бол хууль, журам болон гэрээний дагуу хариуцлага хүлээнэ.

Найм. Маргааныг шийдвэрлэх

8.1. Талууд энэхүү гэрээний үүргийн биелэлттэй холбогдон гарсан маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэнэ.

8.2.Маргааныг хэлэлцээрээр шийдвэрлэж чадахгүй нөхцөлд ажлын байрыг албадан чөлөөлөх, төлбөр тооцоог барагдуулах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

Ес. Давагдашгүй хүчин зүйл

9.1. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас түрээслүүлсэн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно.

                                    Арав. Гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл

10.1. Түрээслэгч түрээсийн төлбөрөө хоёр сар хүртэл хугацаагаар төлөөгүй байх

10.2.  Эрх бүхий байгууллагаас тухайн эд хөрөнгийг өөр байгууллагад шилжүүлэх, концессийн жагсаалтанд орж концессоор хэрэгжүүлэх, хувьчлах шийдвэр гарсан,

10.3. Түрээслэгч  тал гэрээний  үүргээ дараахи байдлаар зөрчих,

а/ Түрээслэгч эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээний шаардлагыг хангахгүй байх,  дамжуулан түрээслэх, зөвшөөрөлгүйгээр засвар хийх, эд хөрөнгийн төлөвлөлт, зориулалтыг дур мэдэн өөрчлөх,

б/ Түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгийг эвдэж гэмтээх, түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх болон барьцаалах,

10.4. Гэрээ болон “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх        журам”-ын 4 дүгээр заалтад заасан нөхцөл байдал үүссэн тохиолдол бусад хуульд заасан нөхцөл бүрдэх,

10.5. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдвэл Түрээслүүлэгч түрээслэгчид зөрчлийг арилгах, эсвэл гэрээг цуцлах талаар 30 хоногийн хугацаатай мэдэгдэл өгнө.

Арван нэг. Бусад зүйл

11.1.Түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж, цаашид гэрээг сунгах эсэх, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг тохиролцон тэмдэглэл үйлдэж баталгаажуулна.

11.2. Талууд тохиролцон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Энэ тухай саналаа нөгөө талд 14-өөс доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.

11.3. Түрээсэлж байгаа эд хөрөнгийн нэр төрөл, тоо, чанар, бүтэц, бүрэн бүтэн байдлыг тодорхойлсон тайлбар жагсаалт, акт баримтыг гаргах бөгөөд эдгээр  баримтууд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно.

11.4. Гэрээг гурван хувь үйлдэн талууд гарын үсэг зурагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.

11.5. Талуудын  харилцах  банк  болон  төлбөр хийх дансны талаархи мэдээлэл:

Засаг даргын Тамгын газрын харилцах банкны нэр: ..........................

Дансны дугаар   ................................................

(төгрөгийн болон валютын данс)

Түрээслүүлэгчийн харилцах банкны нэр: .......................................

Дансны дугаар:    ...........................................................

(төгрөгийн болон валютын данс)

Түрээслэгчийн харилцах банкны нэр: ...........................................

Дансны дугаар: ........................................................

(төгрөгийн болон валютын данс)

 

Гэрээний талууд:

Түрээслүүлэгчийг                                                             Түрээслэгчийг

ЗДТГ-г төлөөлж:    төлөөлж:                                               төлөөлж:

 

 

 

 

 

... тоот гэрээний 1 дүгээр хавсралт

                                                        ........ оны түрээсийн төлбөр тооцоо

Түрээслэгч  байгууллага  ..................................... 

 

 

 

Үзүүлэлт

нэгж

Нийт нэгж

Нэгж үнэ

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

Нийт дүн

 

Талбайн түрээс

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Газрын төлбөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Даатгалын төлбөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт түрээс

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Түрээсийн тооцоог зөвшөөрсөн:

Засаг даргын тамгын                Түрээслүүлэгчийг төлөөлж:       Түрээслэгчийг төлөөлж:                                             

 Газрыг  төлөөлж:

 ..................................             ..................................... .............................................

 /гарын үсэг, овог нэр/                /гарын үсэг, овог нэр/              /гарын үсэг, овог нэр/

Түрээсийн тооцоог хянасан:

 

 Засаг даргын тамгын                Түрээслүүлэгчийг төлөөлж:    Түрээслэгчийг төлөөлж:  

Газрыг  төлөөлж:

                 .............................               ....................................  .........................................

 /Албан тушаалын  нэр/                /Албан тушаалын нэр/         /Албан тушаалын нэр/

 

........... тоот гэрээний 2 дугаар хавсралт

БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ХҮЛЭЭЛГЭН

ӨГСӨН АКТ

Засаг даргын тамгын                               Түрээслүүлэгчийг төлөөлж:       Түрээслэгчийг

Газрыг төлөөлж:  

                               .....................................      ...................................      ...............................                          

 /гарын үсэг, овог нэр/                /гарын үсэг, овог нэр/               /гарын үсэг, овог нэр/

 

 

                                                   ----- о О о -----

 

төсөл                        

                        ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТӨЛӨӨЛӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ, ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ, ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ДҮГНЭХ ЖУРАМ,  ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ БАЙГУУЛАХ  ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАРЫГ БАТЛАХ ТУХАЙ

 

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйл, 80 дугаар зүйлийг тус тус  үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

 

1.Орон нутгийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд төлөөлөл хэрэгжүүлэх журмыг нэгдүгээр, Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн Удирдах зөвлөлийн ажиллах журмыг хоёрдугаар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай Гэрээ байгуулах, дүгнэх журам, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах Гэрээний үлгэрчилсэн загварыг    гуравдугаар  хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү журмыг мөрдөн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /М.Чинболд/-д үүрэг болгосугай.

3.Батлагдсан журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Санхүү, эдийн засгийн хороо /Ж.Сандагсүрэн/-нд даалгасугай

 

 

ДАРГА                                               Х.НЯМБААТАР

төсөл 

Дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  

    Тэргүүлэгчдийн 2014 оны ...... сарын .......-ны                 өдрийн ...... дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН

ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТӨЛӨӨЛӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төлөөлөл хэрэгжүүлэх харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх орон нутгийн өмчийн төлөөллийг тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Хувь нийлүүлэгчдийн хуралд Дүүргийг төлөөлөх  гишүүн /цаашид “Орон нутгийн өмчийн төлөөлөгч” гэх/ ажиллуулах, Орон нутгийн өмч давамгайлсан хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлыг томилох, өөрчлөх хэлбэрээр хэрэгжүүлнэ.

1.3. Энэ журмыг Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон Төлөөлөн удирдах зөвлөл, хувь нийлүүлэгчдийн хуралд Орон нутгийг төлөөлөн ажиллах гишүүд дагаж мөрдөнө. 

 

Хоёр. Орон нутгийн өмчийн төлөөлөгчийг

 томилох, чөлөөлөх

2.1. Орон нутгийн  өмчийн төлөөлөгчийг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 77 дугаар зүйлийн 77.4, 78 дугаар зүйлийн 78.3-т зааснаар Засаг даргын саналыг үндэслэн дүүргийн ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидийн тогтоолоор томилно.

2.2. Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлд Орон нутгийг төлөөлөн ажиллах гишүүнийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, түүний үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлнэ.

2.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүрэг хариуцлага, зардлын төсвийг Компанийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаар тогтоолоор батлагдсан “Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журам”, “Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажиллах үлгэрчилсэн журам”-аар зохицуулна.

 

Гурав. Орон нутгийн өмчийн төлөөллийг

хэрэгжүүлэх чиглэл

 

3.1. Орон нутгийн өмчийн төлөөлөгч нь Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дараах үйл ажиллагаанд хяналт тавина.

3.1.1. Орон нутгийн өмчийн эзэмшлийн хувь хэмжээ;

3.1.2. Орон нутгийн өмчийн хувьцааны ногдол ашгийн төлөлт;

 3.1.3. Эзэмшигчийн өмчийн өөрчлөлтийг тооллого, санхүүгийн баримтад тусгаж байгаа эсэх;

 3.1.4. Хуулийн этгээдийн дүрэмд орсон өөрчлөлт;

3.1.5. Бизнес төлөвлөгөөний хэрэгжилт, тайлан тэнцэл;

3.1.6. Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа; 

3.1.7. Байгууллагад мөрдөгдөж буй дотоод журам,  хөрөнгө оруулалт;

3.2. Орон нутгийн өмчийн төлөөлөгч нь ажлын тайлангаа хагас, бүтэн жилээр Засаг даргын Тамгын газарт ирүүлэх бөгөөд тус газар нь Орон нутгийн өмчийн төлөөлөгчийн ажлын тайлан, төлөөлөл хэрэгжүүлсэн байдлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд тайлагнана.

 

3.3. Орон нутгийн өмчийн төлөөлөгч нь Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйлдвэрлэл, санхүү, бизнесийн үйл ажиллагаанд шалгалт хийлгэх саналаа холбогдох хяналтын байгууллага болон Засаг даргын Тамгын газарт ирүүлж болно.

3.4. Орон нутгийн өмчийн төлөөлөгч нь шаардлагатай тохиолдолд Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар судалгаа, холбогдох материалыг тухайн хуулийн этгээдээс гаргуулан авах эрхтэй.

 

Дөрөв. Хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлд Орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх

 

4.1. Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Хувь нийлүүлэгчдийн хуралд Орон нутгийн өмчийн төлөөлөгч таслах эрхтэйгээр оролцоно.

4.2. Орон нутгийн өмчийн төлөөлөгч нь Хувь нийлүүлэгчдийн хуралд оролцох удирдамж, хурлаас гарах шийдвэрт тусгуулах саналаа Засаг даргын Тамгын газарт танилцуулан баталгаажуулна. Хувь нийлүүлэгчдийн хуралд таслах эрхтэй оролцох Орон нутгийн  өмчийн төлөөлөгчөөр Засаг даргын Тамгын газарт  дарга өөрөө эсвэл түүнээс дээш албан тушаал эрхэлж буй этгээд итгэмжлэгдсэн тохиолдолд удирдамж,  хурлаас гарах шийдвэрт тусгуулах саналаа Засаг даргад танилцуулж баталгаажуулна.

4.3. Хувь нийлүүлэгчдийн хуралд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч нь батлагдсан удирдамжийн дагуу ажиллан холбогдох хууль, дүрмийн дагуу санал гаргах, өгөх эрхтэй. 

4.4. Засаг дарга, Засаг даргын Тамгын газар шаардлагатай тохиолдолд Хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шаардлага тавьж болох бөгөөд хуралд оролцох удирдамжийг Орон нутгийн  өмчийн төлөөлөгчид өгнө.

4.5. Орон нутгийн  өмчийн төлөөлөгч нь Хувь нийлүүлэгчдийн хурлын баримт бичгийг хурал хуралдахаар товлогдсон өдрөөс ажлын 14-өөс доошгүй хоногийн өмнө Засаг даргын Тамгын газарт ирүүлж, удирдамжийг боловсруулан энэ журмын 4.2-т заасны дагуу батлуулна.

4.6. Хувь нийлүүлэгчдийн хуралд оролцсон Орон нутгийн өмчийн төлөөлөгч нь Хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр болон батлагдсан удирдамжийн биелэлтийн талаарх тайлангаа Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

4.7. Орон нутгийн  өмчийн төлөөлөгчид нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын талаарх саналаа урьдчилан бэлтгэн нэгтгэж, шийдвэр гаргахад нэгдмэл саналтай оролцоно.

4.8. Батлагдсан удирдамжид тусгагдсанаас өөр саналтай төлөөлөгч нь Хувь нийлүүлэгчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдахаас ажлын    2-оос доошгүй хоногийн өмнө өөрийн саналын үндэслэл, тооцоо, судалгааг Засаг даргын Тамгын газарт хүргүүлж зөвшилцөнө.

Тав. Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, дүгнэх

5.1. Орон нутгийн  өмч давамгайлсан хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлыг томилох, өөрчлөх саналыг Засаг даргын Тамгын газар гаргаж, Засаг даргад танилцуулан Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

5.2. Гүйцэтгэх захирлаар томилогдсон этгээдтэй байгуулах гэрээний нөхцөл түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг Төлөөлөн удирдах зөвлөл тогтоож гэрээ байгуулна.

5.3. Гүйцэтгэх  захирал нь улирал бүр бизнес төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд мэдээлэл хийж, тайланг  ирүүлнэ. 

5.4. Төлөөлөн удирдах зөвлөл нь Орон нутгийн  өмч давамгайлсан хувьцаат компанийн жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэл, аудитын дүгнэлт, гэрээний биелэлтэд  дүгнэлт гаргаж, гүйцэтгэх  захиралд олгох урамшуулал, хүлээлгэх хариуцлагын талаар шийдвэр гаргана.

 

Зургаа. Орон нутгийн  өмч давамгайлсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх

6.1. Засаг даргын Тамгын газар нь орон нутгийн  өмч давамгайлсан хуулийн этгээдийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд дангаараа болон холбогдох байгууллагатай  хамтран хяналт шалгалт хийж болно.

6.2. Орон нутгийн  өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгийн эзэмшил, захиран зарцуулалтад тавих хяналтыг холбогдох хууль, тогтоомжоор зохицуулна.

6.3. Энэ журмын 6.1-д заасан хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг шаардлагатай тохиолдолд Засаг даргын Тамгын газар нь хууль хяналтын  байгууллагад шилжүүлж шалгуулна.

6.4. Энэ журмын 6.1-д заасан хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газар хяналт тавина. 

 

Долоо. Орон нутгийн   өмчийн төлөөллийг шилжүүлэх

7.1. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр Орон нутгийн  өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Орон нутгийн  мэдлийн хувьцааг худалдсан тохиолдолд түүнийг худалдан авсан иргэн, хуулийн этгээдэд тухайн компанийн удирдлагыг дараах байдлаар шилжүүлнэ.

7.1.1. Орон нутгийн  эзэмшлийн хувь оролцоог худалдан авсан  иргэн, хуулийн этгээдэд Орон нутгийн  мэдлийн хувиас худалдаж авсан хэмжээгээр эрх, үүргийг шилжүүлнэ.

7.1.2. Хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс Орон нутгийн  мэдлээс худалдсан хэмжээтэй хувь тэнцүүлэн Орон нутгийн  өмчийн төлөөллийн гишүүдийг чөлөөлнө.

 

Найм. Хориглох зүйл

8.1. Орон нутгийг төлөөлж Хувь нийлүүлэгчдийн хуралд таслах эрхтэй оролцох итгэмжлэлтэй төлөөлөгчөөс бусад төлөөлөгчид хуралд таслах эрхтэй оролцохыг хориглоно.

8.2. Орон нутгийн  өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн аль нэгэн эрх бүхий албан тушаалтантай гэр бүл болон садан төрлийн холбоотой тохиолдолд Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө.

8.3. Орон нутгийн  өмчийн төлөөлөгч нь асуудалд хувийн ашиг сонирхлын үүднээс хандахыг хориглоно.

8.4. Орон нутгийн  өмчийн төлөөлөгч нь төлөөлөл хэрэгжүүлж буй хуулийн этгээдэд болон түүний эрх бүхий албан тушаалтанд өр, төлбөртэй байж болохгүй.

Ес. Хариуцлага

9.1. Орон нутгийн  өмчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш удаа Хувь нийлүүлэгчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцоогүй тохиолдолд Орон нутгийн  өмчийн төлөөлөгчийг өөрчлөх саналыг Засаг даргын Тамгын газараас гаргаж, холбогдох шийдвэр гаргуулна.  

9.2. Энэ журмын 8.1, 8.3-т заасныг зөрчсөн, эсвэл батлагдсан удирдамжийн эсрэг санал өгсөн тохиолдолд саналыг хүчингүй  болгох хүсэлтийг хуулийн этгээдэд тавьж, Орон нутгийн  өмчийн төлөөлөгчид хариуцлага тооцох саналыг Засаг даргын Тамгын газраас боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжилна.

9.3. Орон нутгийн  өмчийн төлөөлөгч нь Хувь нийлүүлэгчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд удирдамжгүйгээр оролцож, хурлаас гаргасан шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөн, хуулийн этгээдэд хохирол учруулсан бол Засаг даргын Тамгын газар нь Засаг даргыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

9.4. Орон нутгийн  өмчийн оролцоотой хуулийн этгээд, Орон нутгийн  өмчийн төлөөлөгч нь мэдээ тайланг үнэн зөв мэдүүлээгүй, хууль дүрмэнд заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд Засаг даргын Тамгын газар эрх бүхий холбогдох албан тушаалтанд авах арга хэмжээний төслийг боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлнэ.

 

----- о О о -----

 

Дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны ........ сарын .........-ны

өдрийн ........... дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Орон нутгийн өмчийн  хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоог сайжруулах, хамтын удирдлагын менежментийг нэвтрүүлэх замаар өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Энэ журмын 1.1-д заасан өмчийн төлөөллийг орон нутгийн  өмчийн хуулийн этгээдийн дэргэд Удирдах зөвлөл /цаашид “Удирдах зөвлөл” гэх/  байгуулан ажиллуулах хэлбэрээр хэрэгжүүлнэ.

1.3. Журмыг орон нутгийн өмчийн хуулийн этгээд болох орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, Удирдах зөвлөлийн гишүүд дагаж мөрдөнө. 

 

Хоёр. Орон нутгийн  өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх

 

2.1. Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн Удирдах зөвлөлд ажиллах гишүүнийг Засаг даргын саналыг үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор томилж, өөрчилнө.

2.2. Удирдах зөвлөлийн гишүүн нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон төрийн албан хаагч байж болно. Удирдах зөвлөл нь 5-аас илүүгүй гишүүнтэй байна.

2.3. Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх нь дараагийн Удирдах зөвлөлийн гишүүд томилогдсоноор дуусгавар болно.

2.4. Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн Удирдах зөвлөлд томилогдсон гишүүд нь өөрсдийн дундаас олонхийн санал авсан гишүүнийг Удирдах зөвлөлийн даргаар сонгон тогтоолоор баталгаажуулж, мөн чөлөөлж, дахин сонгоно.

2.5. Удирдах зөвлөл нь нарийн бичгийн даргатай байх бөгөөд гишүүд нь нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохгүй.

2.6. Удирдах зөвлөлийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг Засаг даргын тамгын газар хэрэгжүүлнэ.

Гурав. Удирдах зөвлөлийн хурал

 

3.1. Удирдах зөвлөлийн анхны хурлыг тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага Удирдах зөвлөлийн гишүүдийг томилсноос хойш нэг сарын дотор зарлан хуралдуулна.

3.2. Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд 1-ээс доошгүй удаа заавал хуралдуулах бөгөөд хуралд нийт гишүүдийнх нь олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно. Удирдах зөвлөлийн хуралд гишүүд биеэр оролцох үүрэгтэй.

3.3. Хуралд зөвлөлийн гишүүн тус бүр нэг саналын эрхтэй байна.

3.4. Удирдах зөвлөлийн гишүүний саналын эрхийг нөгөө гишүүнд шилжүүлэх, саналын эрхийг өөр этгээдэд итгэмжлэлээр дамжуулахыг хориглоно.

3.5. Удирдах зөвлөлийн гишүүн нь хурлаар хэлэлцэж буй аливаа асуудалд  хууль тогтоомжийн хүрээнд, үнэн зөв мэдээлэлд үндэслэн орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй.

3.6. Удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.

3.7. Удирдах зөвлөлийн гишүүн хуралд оролцох боломжгүй болсон тохиолдолд шалтгаанаа Удирдах зөвлөлийн даргад урьдчилан мэдэгдэж, хуралд бичгээр санал өгч болох бөгөөд энэ тохиолдолд хуралд оролцсонд тооцно. Нэг удаагийн хуралд 2-оос дээш гишүүний саналыг бичгээр авахгүй бөгөөд нэг гишүүн дараалан 2-оос дээш хуралд бичгээр санал ирүүлэхийг хориглоно.   

3.8. Удирдах зөвлөлийн хурлаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

3.8.1. Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн дүрмийн болон бүтэц, орон тооны төсөл;

3.8.2. Гүйцэтгэх захирлын Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт /хагас, бүтэн жилээр/;

3.8.3. Гүйцэтгэх захирлын ажлын тайлан, бизнес төлөвлөгөөний төсөл;

3.8.4. Гүйцэтгэх захирлын дүрмээр хүлээсэн үүргийн хэрэгжилт;

3.8.5. Хуулийн этгээдийн хөдөлмөрийн дотоод журам болон эрх зүйн бусад бичиг баримтуудын төсөл;

3.8.6. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилт;

3.8.7. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлын төсөв;

3.9. Удирдах зөвлөлийн гишүүд нь гүйцэтгэх удирдлага болон нарийн бичгийн даргаар дамжуулан өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бичиг баримт, тайлан, мэдээлэл зэргийг аман болон бичгийн хэлбэрээр авах эрхтэй. 

3.10. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэгдээгүй асуудлыг Гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагын баг шийдвэрлэхгүй.

3.11. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг Удирдах зөвлөлийн дарга зарлан хуралдуулна. Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал хуралдуулах тухай саналыг гишүүд болон тухайн хуулийн этгээдийн дарга тус тус гарган нарийн бичгийн даргаар дамжуулан зөвлөлийн даргад гаргах бөгөөд энэ саналыг гишүүдийн олонхи дэмжсэнээр санал хүчин төгөлдөрт тооцогдож хурлыг заавал хуралдуулна.

 

3.12. Шаардлагатай тохиолдолд Удирдах зөвлөлийн дарга өөрийн  санаачлагаар хурлыг хуралдуулна.

3.13. Удирдах зөвлөл нь тухайн хуулийн этгээдийн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт, эзэмшил, ашиглалт, захиран зарцуулалт, ашигт ажиллагааны түвшинг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

3.14. Засаг даргын Тамгын газар нь Удирдах зөвлөлийн ажлын тайлан, төлөөлөл хэрэгжүүлсэн байдлыг бүтэн жилээр дүгнэж,дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд тайлагнана.

 

Дөрөв. Удирдах зөвлөлийн даргын эрх, үүрэг

 

4.1 Удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулж, удирдана.

4.2. Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл хөтлүүлж /бичлэг/, тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулна.

4.3. Удирдах зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх захирал болон хуулийн этгээдийн бусад удирдах ажилтнуудтай харилцаа холбоотой ажиллана.

4.4. Удирдах зөвлөлийн хуралд гишүүдийг санал бодлоо чөлөөтэй солилцох нөхцлөөр хангана.

4.5. Удирдах зөвлөлийн даргыг түр эзгүйд түүний үүргийг Удирдах зөвлөлийн хуралд оролцож буй нийт гишүүдийн олонхийн санал авсан эсвэл Удирдах зөвлөлийн даргын томилсон гишүүн гүйцэтгэнэ.

4.6. Удирдах зөвлөлөөр хэлэлцэх асуудлын төслийг нарийн бичгийн даргаас хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор Удирдах зөвлөлийн дарга хурлын товыг баталгаажуулна.

4.7. Удирдах зөвлөлийн дарга хуралд оролцож буй гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг өөрийн саналаар шийдвэрлэх давуу эрхтэй.

4.8. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар санхүү, бизнесийн үйл ажиллагаанд шалгалт хийх асуудлыг хэлэлцэн олонхийн саналаар гаргасан шийдвэрийг Засаг даргын Тамгын газарт танилцуулна. Шалгалтыг холбогдох мэргэжлийн байгууллагаар хийлгүүлнэ.

 

Тав. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн

даргын эрх, үүрэг

 

5.1. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг тухайн хуулийн этгээдийн санал болгосон нэр дэвшигчдээс Удирдах зөвлөлийн тогтоолоор томилж, чөлөөлнө.

5.2. Нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлийн хурлын тов, хэлэлцэх асуудлын төслийг боловсруулж, Удирдах зөвлөлийн даргаар батлуулан, гишүүдэд хурал хуралдахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, холбогдох баримт бичгийг биечлэн болон баталгаат шуудангаар гишүүдэд хүргүүлнэ. 

5.3. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын талаархи саналыг гишүүдээс хүлээн авч, тухайн саналтай холбоотой мэдээлэл, тооцоо, судалгаа зэрэг бичиг баримтыг бэлтгэнэ.

5.4. Мэдээллийг нийтэд хүртээмжтэй хүргэх арга хэмжээ авч, Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллана.

5.5.  Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг Засаг даргын Тамгын газарт танилцуулна.

5.6. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хурлын тэмдэглэлийг хөтөлж, тэмдэглэлд хуралд оролцсон гишүүд, хурлаас гарах шийдвэрт  дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, хурал дууссанаас хойш  ажлын 3 /гурван/ хоногт багтаан баталгаажуулна. Баталгаажуулсан тэмдэглэл, шийдвэрийн хадгалалт, хамгаалалтыг хариуцаж ажиллана.

 

5.7. Удирдах зөвлөлд компанийн сайн засаглалын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх болон сайжруулах зэрэгт дэмжлэг үзүүлнэ.

 

5.8. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр, хэрэгжилт,  биелэлтэнд  тавих  хяналтын  талаархи  тайланг  улирал  тутам Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

 

5.9. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын цалин нь Удирдах зөвлөлийн зардалд тусгагдана.

 

Зургаа. Удирдах зөвлөлийн гишүүний үйл ажиллагаанд

хориглох зүйл болон хариуцлага

 

6.1. Удирдах зөвлөлийн гишүүний үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно.

6.1.1. Удирдах зөвлөлд Орон нутгийн  төлөөллийг хэрэгжүүлэх Удирдах зөвлөлийн гишүүн нь тухайн орон нутгийнөмчийн хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагаатай ижил чиглэлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байхыг хориглоно.

6.1.2. Удирдах зөвлөлийн гишүүн нь сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний цалин авч болох ба хувь хэмжээг Удирдах зөвлөл тогтооно. Удирдах зөвлөл нь ажиллаж буй орон нутгийн өмчийн хуулийн этгээдээс цалингаас өөр урамшуулал, бэлэг, үйлчилгээ, мөнгөн орлого, зээл, тусламж авах, хөнгөлөлт эдлэхийг хориглоно.

6.1.3. Удирдах зөвлөлийн гишүүн нь тухайн хуулийн этгээдэд нийлүүлэх төрийн болон орон нутгийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад нэгдмэл сонирхолтой этгээдийг санал болгох, захиалгын нийлүүлэгчээс ашиг авахыг хориглоно.

6.2. Хуулийн этгээдийн Удирдах зөвлөл нь Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

6.3. Энэ журамд заасныг зөрчсөн Удирдах зөвлөлийн гишүүнд дараах хариуцлага хүлээлгэнэ.

6.3.1. Журмын 6.1.1-д заасныг зөрчсөн Удирдах зөвлөлийн гишүүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх саналыг Засаг даргын Тамгын газараас түүнийг томилсон этгээдэд хүргүүлнэ.

6.3.2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Удирдах зөвлөлийн хуралд биеэр оролцоогүй, Орон нутгийн  өмчийн төлөөлөгчийн үүрэгтэй холбогдсон ажил үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд тухайн сард ногдох цалинг олгохгүй.

6.3.3. Журмын 6.1.2, 6.1.3-т заасныг зөрчсөн Удирдах зөвлөлийн гишүүнийг түүнийг томилсон этгээдийн шийдвэрээр Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлүүлж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлагаас зөрчилд тохирох хариуцлага хүлээлгэх саналыг Засаг даргын Тамгын газараас түүнийг томилсон этгээдэд хүргүүлнэ.

 

------ ὼ ὼ ὠ ------

Дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны ........ сарын .........-ны

өдрийн ........... дүгээр тогтоолын гуравдугаар хавсралт

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН

ЗАХИРАЛТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ДҮГНЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Засаг дарга орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал /дарга/-тай Хөдөлмөрийн хуульд заасны дагуу Гэрээ байгуулах, биелэлтийг дүгнэх, урамшуулал олгох, хариуцлага тооцох харилцааг зохицуулахад энэ журмыг дагаж мөрдөнө.

1.2. Талууд гэрээ байгуулахдаа Гэрээний хугацаа, Гэрээг дүгнэх журам, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал /дарга/-ын гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, түүний мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, түүнд олгох урамшуулал, хүлээлгэх хариуцлага болон Засаг даргын өмнө хүлээх үүргийг тодорхой заасан байна.

Хоёр. Гэрээ байгуулах

2.1. Гэрээний төслийг Засаг даргын Тамгын газараас боловсруулах бөгөөд орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал /дарга/-тай Засаг дарга гэрээ байгуулна. Гэрээний салшгүй хэсэг болгон хуулийн этгээдийн тухайн онд батлагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшин, хөрөнгө хүлээлгэн өгсөн актыг хавсралт болгон батална.

 

2.2. Энэ журмын 2.1-т дурдсан эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшинг тогтоосон дараах үндсэн үзүүлэлтүүдийг өмнөх үеийн гүйцэтгэл, тайлант үеийн зорилт, гүйцэтгэл гэж тодорхойлон тусгана. 

 

2.2.1. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт /гол нэр төрөл/

2.2.2. Нийт орлого /цэвэр борлуулалтыг тодорхойлно/

2.2.3. Нийт зардал /удирдлагын зардлыг нэр төрөл бүрээр/

2.2.4. Татварын өмнөх ашиг

2.2.5. Орлогын татвар

2.2.6. Цэвэр ашиг

2.2.7. Өглөг

2.2.8.  Авлага

2.2.9. Борлуулалтын 1 төгрөгт ногдох зардал

2.2.10. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

 

2.3. Эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшинг Засаг даргын Тамгын газарт хянаж, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч батална.

 

Гурав. Гэрээний биелэлтэнд хяналт тавих, дүгнэх

 

3.1. Эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшингийн үзүүлэлтүүдийг Орон нутгийн  өмчит үйлдвэрийн газрын захирал /дарга/-тай байгуулсан Гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлт болгоно.

3.2. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал /дарга/-ын ажлыг дүгнэх нэмэлт шалгуур үзүүлэлтийг тухайн салбар, үйлдвэрлэлийн онцлогоос хамааруулан Засаг даргын Тамгын газраас тогтоож болно.

3.3. Энэ журмын 3.2-т заасан нэмэлт шалгуур үзүүлэлтэд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны онцлогоос хамааран ажлын байрны тогтвортой байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал, ажиллах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ болон бусад асуудал багтана.

3.4. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал /дарга/-ын ажлын үр дүнг тухайн хуулийн этгээдийн жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэл болон бусад албан ёсны мэдээлэлд үндэслэн дүгнэнэ.

3.5. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал /дарга/ Гэрээ болон зорилтот түвшингийн тухайн оны гүйцэтгэлийг жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн эдийн засгийн дүн шинжилгээ, Удирдах зөвлөлтэй тохиолдолд Удирдах зөвлөлийн санал, шийдвэрийн хамт Засаг даргын Тамгын газарт дараа оны  02 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ.

3.6. Засаг даргын Тамгын газар Гэрээний биелэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан Засаг даргын захирамжаар томилогдсон Гэрээ дүгнэх комиссоор /цаашид “комисс” гэх/ хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг Засаг даргын дэргэдэх зөвлөлын хуралд танилцуулан Засаг даргын захирамжаар баталгаажуулна.     

3.7. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал /дарга/-ын Гэрээний биелэлтийг дүгнэхдээ шаардлагатай тохиолдолд санхүүгийн үндсэн баримт бичиг, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийг шалгаж тодотгож болно.

3.8. Эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшингийн үндсэн үзүүлэлтийн биелэлт, тухайн хуулийн этгээдийн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны сүүлийн 2 жилийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлттэй харьцуулан Гэрээний биелэлтийг дүгнэж “Бүрэн хангалттай”, “Хангалттай”, “Ажил сайжруулах”, “Хангалтгүй” гэсэн үнэлгээ өгнө.

3.9. Гэрээний үүргийн биелэлтийг доорх багц үзүүлэлтээр дүгнэж, нэгдсэн дүнг дараах байдлаар тооцно.

 

Үзүүлэлт

Авбал зохих үнэлгээ

ӨХГ-ын үнэлгээ

Комиссын гишүүний үнэлгээ

Тайлбар

1

2

3

4

5

6

1

Харьяалах дээд байгууллага, хэлтсийн үнэлгээ

0-30

     

2

Зорилтот түвшний биелэлт

0-70

     

1

2

3

4

5

6

2.1

Эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх үзүүлэлт

0-40

     

2.1.1

Нийт орлого

0-5

     

2.1.2

Нийт зардал

0-5

     

2.1.3

Цэвэр ашиг, алдагдал

0-15

     

2.1.4

Нийт өглөг

0-10

     

2.1.5

Нийт авлага

0-5

     

2.2

Контрактаар хүлээсэн үүргийн хэрэгжилт

0-30

     

2.2.1

Хөрөнгө оруулалт, их засвар, засвар үйлчилгээ, худалдан авалтын байдал

0-5

     

2.2.2

Төсвийн өмнө хүлээсэн үүргийн хэрэгжилт /ногдол ашиг, түрээс, татвар, нийгмийн даатгал/

0-5

     

2.2.3

Хийгдсэн гэрээ хэлцэл

0-5

     

2.2.4

Удирдах зөвлөл болон ЗДТГ-ын шийдвэрийн хэрэгжилт

0-5

     

2.2.5

Өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтын байдал

0-5

     

2.2.6

Үйл ажиллагааны менежментийг оновчтой болгон ашигт ажиллагааны түвшинг сайжруулах чиглэлээр санаачилж хийсэн ажил, үр дүн

0-5

     
 

Нийт

0-100

     

 

3.10.  Эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшинд тусгагдсан нийт орлого, цэвэр ашгийн төлөвлөгөөний биелэлт, ногдол ашгийн төвлөрүүлэлтийг харгалзан нийт оноон дээр комисс 5 оноо өгч болно.

3.11. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал /дарга/-ын Гэрээний биелэлт, ажлын үр дүнг Гэрээг дүгнэх комиссын гишүүн тус бүр багцалсан шалгуур үзүүлэлт бүрээр дүгнэнэ. Комиссын гишүүдийн өгсөн оноог үндэслэн дундаж оноог тодорхойлох ба 90-100 оноо авсан захирлын Гэрээний биелэлтийг “Бүрэн хангалттай”, 80-89 оноо авбал “Хангалттай”, 70-79 оноо авбал “Ажил сайжруулах”, 69-өөс доош оноо авбал “Хангалтгүй” үнэлгээ авсанд тооцно.

3.12. Гэрээний биелэлт, ажлын үр дүнгээр “Бүрэн хангалттай”, “Хангалттай” үнэлгээ авсан, цэвэр ашгийн төлөвлөгөөг биелүүлсэн, өмнөх оны тайлангаар гарсан эдийн засгийн үзүүлэлтээс тайлант оны үзүүлэлт сайжирсан орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал /дарга/-д Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн тухайн хуулийн этгээдийн зорилтот түвшингээс давсан цэвэр ашгийн 20 хүртэл хувиар урамшуулал олгоно.

3.13. Урамшууллыг валютын ханш, үнэ тарифын өөрчлөлтөөс олсон ашгийг хассан цэвэр ашгаас тооцно. Тухайн хуулийн этгээд үйл ажиллагаанаасаа ашигтай боловч валютын ханш, үнийн өсөлтийн зөрүүгээс алдагдалтай ажилласан тохиолдолд захирал /дарга/-д урамшуулал олгож болно. Урамшууллын хэмжээ тогтоосон хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна.

3.14. Орон нутгийн  өмчид ногдох ашгийг төлж, тооцоо хийж дууссан, улс, орон нутгийн төсөвт өргүй, тухайн жилийн ажлын хоногийн 85 хувиас доошгүй хугацаанд ажилласан захирал /дарга/-д урамшууллыг бүрэн, бусад нөхцөлд ажилласан хугацаанд нь оногдох урамшууллыг олгоно.

3.15. Тухайн хуулийн этгээдийн захирал /дарга/ алдагдлыг 50 хувиас дээш хувиар бууруулсан нөхцөлд түүнд 6 сарын, бусад нөхцөлд 3 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний урамшуулал олгож болно. 

3.16. Дор дурьдсан нөхцөлд захирал /дарга/-д олгох урамшууллын хэмжээг бууруулах буюу хасна.

3.16.1. Өмч хөрөнгө үрэгдүүлж шамшигдуулсан нь нотлогдсон;

3.16.2. Үйлдвэр, аж ахуйн нэгжид ноцтой аваар осол гарсан;

 3.16.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн;

 3.16.4. Байгууллагын эзэмшил газраас дур мэдэн бусдад шилжүүлсэн, шилжүүлэхийг завдсан;

 3.16.5. Орон нутгийн  төсөвт төвлөрүүлэх орлогыг /ногдол ашиг/ хуулийн хугацаанд төвлөрүүлээгүй;

 

3.17. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал /дарга/-д олгох урамшууллыг Засаг даргын захирамжийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн зохих эх үүсвэрээс гаргана.

3.18. Тухайн хуулийн этгээдийн санхүүгийн тайлан тэнцлийг буруу гаргаж, захирал урамшуулал авсан нөхцөлд урамшууллыг буцаан төлүүлж, хариуцлага тооцно.

3.19. Гэрээний биелэлт, ажлын үр дүнг дүгнэсэн шалгуур үзүүлэлтээр 69-өөс доош оноогоор “Хангалтгүй” үнэлгээ авсан захирал /дарга/-д Гэрээнд заасан хариуцлага тооцох, арга хэмжээ авах саналыг комисс Удирдлагын зөвлөлд танилцуулж шийдвэр гаргуулна.

3.20. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний орлогчид, Захирагчийн ажлын алба, харъяа агентлагууд өөрийн хариуцсан чиглэлийн орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тухайн жилийн ажлын талаар гаргасан санал, дүгнэлтээ Засаг даргын Тамгын газарт дараа оны 1 дүгээр сард багтаан ирүүлнэ. Энэ санал дүгнэлтийг дурьдсан хугацаанд шаардаж авах үүргийг Засаг даргын Тамгын газар хүлээнэ.

3.21. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн талаарх үнэлгээг Засаг даргын Тамгын газар ажиллагсад, хэрэглэгчийн санал сэтгэгдэл судлах судалгааны байгууллагын гаргасан үнэлэлт дүгнэлтийг нэгтгэн дүгнэж гаргана.   

 

----- о О о -----

                                                                                      БАТЛАВ.

                                                              СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН  ЗАСАГ ДАРГА 

.............................. М.ЧИНБОЛД

 

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН

ЗАХИРАЛТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНИЙ

ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР

 

 

20 ... оны ... сарын ....–ны өдөр                  Дугаар …                                  Улаанбаатар хот

 

 

НЭГ ТАЛААС: Засаг даргыг төлөөлж Засаг даргын Тамгын газарт  .....................................................................ажилтай …………………овогтой ……………………….

НӨГӨӨ ТАЛААС: Засаг даргын ....... оны ....... дугаар захирамжаар “....................................................”орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын  захирал /дарга/-аар томилогдсон иргэн   ....................  овогтой .....................   /хаяг, ........................ регистрийн дугаартай/ нар Монгол улсын Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Хөдөлмөрийн хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэн харилцан тохиролцсоны дагуу энэхүү Гэрээг дор дурьдсан нөхцлөөр байгуулав.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалтын үр ашгийг дээшлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүсэх талуудын харилцааг зохицуулах, эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход энэхүү гэрээний зорилго оршино.

1.2. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал /дарга/ нь үйл ажиллагаандаа Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, энэ гэрээг мөрдөж ажиллана.  

Хоёр. Засаг даргын Тамгын газрын  эрх, үүрэг

 

2.1. “...............................”орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 201.... оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсан.............мянган төгрөгийн эргэлтийн, ................... мянган төгрөгийн эргэлтийн бус, нийт ............................ мянган төгрөгийн хөрөнгийг захирал  ........................ овогтой ..................... –д хавсралтаар хүлээлгэн өгөв. Жил бүр жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн дүнгээр хөрөнгийг баталгаажуулж, гэрээний сунгалт дээр тусгаж байна.

Тухайн жилийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх

зорилтот түвшин                                                                              Хавсралт -1

Барилга байгууламж хүлээлгэн өгсөн акт                                 Хавсралт -2

Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн акт                                     Хавсралт -3

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт                                        Хавсралт -4

Тавилга, эд хогшил хүлээлгэн өгсөн акт                                    Хавсралт -5

Эзэмшил газар, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн хөрөнгө

хүлээлгэн өгсөн акт                                                             Хавсралт -6

Биет бус хөрөнгө хүлээлгэн өгсөн акт                                        Хавсралт -7

Мал, амьтан хүлээлгэн өгсөн акт                                                 Хавсралт -8

2.2. Захиралд цалин хөлс, албан үүргээ биелүүлэхэд шаардагдах ажлын байр, унаа, бусад техник хэрэгсэл, ажлын үр дүнгээр олгох шагнал урамшуулал олгох саналыг энэхүү гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу олгоно.

2.3. Захиралд мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх бололцоо бүрдүүлж, удирдах ажилд мэргэшүүлэх ажлыг зохион байгуулна.

2.4. Захирал /дарга/-ын хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхтэй холбогдуулж, түүний тавьсан саналуудыг цаг тухайд нь шийдвэрлэж, холбогдох мэдээллээр хангаж байна.

2.5. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшинг жил бүр батлаж өгнө.

2.6. Үйлдвэрийн газрын цэвэр ашгаас орон нутгийн өмчид ногдуулан төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээг бизнес төлөвлөгөө, үйлдвэрлэлийн болон орлогын өсөлт, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр, цэвэр ашгийн хэмжээг харгалзан Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралд санал оруулж батлуулна. 

2.7. Үйлдвэрийн газрын захирлын үйл ажиллагаанд хяналт тавина.

2.8. Үйлдвэрийн газрын жилийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, удирдлага зохион байгуулалтын бүтэц, орон тоо, цалингийн санг хянаж Засаг даргын захирамжаар батлуулна.

2.9. Үйлдвэрийн газрын илүүдэлтэй байр талбай, хөрөнгийг аж ахуйн нэгж, иргэдэд түрээслүүлэх түрээсийн гэрээг хянаж баталгаажуулж, түрээсийн төлбөрийг төсөвт төвлөрүүлнэ.

2.10. Үйлдвэрийн газрын бизнесийн үйл ажиллагааны түншлэлийн харилцаанд зориулж тухайн жилийн төлөвлөгөөтэй уялдуулж захирлын захиран зарцуулах зардлын хэмжээг батлаж өгнө.

Гурав. Үйлдвэрийн газрын захирал /дарга/-ын эрх, үүрэг

 

3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль холбогдох хууль, журмын хүрээнд үйлдвэрийн газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, аж ахуйн менежментийг боловсронгуй болгох, техник технологийг шинэчлэх, тухайн жилийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг ханган биелүүлж, үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, осол аюулгүй ажиллагааг хангаж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг өндөр  түвшинд хүргэн ажиллагсадын нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэж ажиллана. 

3.2. Захирал /дарга/ нь үйлдвэрийн газрын хөгжлийн зорилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөл, түүнийг хэрэгжүүлэх саналыг Төсвийн тухай хуульд заасны дагуу жил бүрийн 06 дугаар сарын 01-ний дотор  Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ. Зорилтын саналыг 3 жилийн хугацаатайгаар хийх бөгөөд саналд үйл ажиллагааны төрөл, хамрах хүрээ, нягтлан бодох бүртгэл хөтлөн явуулах бодлого, санхүүгийн төлөв, төлөвлөж буй ашиг, төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, төлөвлөж байгаа хөрөнгө оруулалтыг тусгана.

3.3. Захирал /дарга/ нь үйлдвэрийн газрын тухайн жилийн үйл ажиллагааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, Гэрээний хавсралтанд тусгасан үзүүлэлтүүдийг биелүүлэн үйлдвэрийн газрын ашиг орлогыг нэмэгдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Санхүүгийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гарсан бол түүнийг дараагийн санхүүгийн жилээс хэрэгжүүлнэ.

3.4. Үйлдвэрийн газрын санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, техник технологийг сайжруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, өртөг зардлыг хямдруулан, өр авлагыг бууруулан, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж ажиллана.

3.5. Захирал /дарга/ нь Төсвийн тухай  хуулийн 8.9.8-д заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор үйлдвэрийн газрын жилийн эцсийн тайлангаа төрийн аудитын байгууллага, Засаг даргын Тамгын газарт ирүүлэх үүрэгтэй. Тайланд үйл ажиллагааны тайлан, Гэрээний биелэлтийг хавсарган хамт ирүүлсэн байна.

3.6. Захирал /дарга/ дараах асуудлуудыг зөвхөн Засаг даргын Тамгын газар, түүгээр дамжуулан холбогдох дээд байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр шийдвэрлэнэ:

3.6.1. эрхлэх бизнесийн төрөл чиглэлээс өөр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах;

3.6.2. ажиллагсдын нийгэм халамжийн чанартай хөрөнгө оруулалт хийх;

3.6.3. Бусад өмчийн этгээдтэй хамтран хуулийн этгээд байгуулах, хөрөнгө оруулах, оруулсан хувь хөрөнгөө татан авах, бусад өмчийн этгээдээс хөрөнгө оруулалт хийлгэх;      

3.6.4. Салбар болон төлөөлөгчийн газар байгуулах;

3.6.5. Ажиллагсадын мэргэжил дээшлүүлэх, боловсон хүчнийг сургах сургалтын болон нийгэм ахуйн зардлыг төлөвлөж батлах;

3.6.7 Үйлдвэрийн газрын цэвэр активын 10 хувиас дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний зээл авах; /цэвэр активыг тооцохдоо нийтийн эзэмшлийн хөрөнгийн дүнг хасч тооцно/.

 

3.7. Захирал /дарга/ ........ төгрөгөөс дээш үнийн дүн бүхий гэрээ хэлцэл хийхдээ Засаг даргын Тамгын газарт хянуулж, зөвшөөрөл авна.

 

3.8. Захирал /дарга/ гадаадад албан томилолтоор ажиллах тохиолдолд удирдамжаа Засаг даргаар батлуулж, төсвөө хянуулах бөгөөд ажилласны дараа тайлангаа Засаг дарга, түүний Тамгын газарт  ирүүлнэ. 

 3.9 Үйлдвэрийн газрын эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаарх тайланг хагас, бүтэн жилээр гаргаж Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

3.10. Захирал /дарга/ үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үр дүнд олсон цэвэр ашгаас Орон нутгийн өмчид ногдох ногдол ашгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан нормативт хэмжээгээр шийдвэр гарсны дараа сарын 25-ны дотор Засаг даргын Тамгын газарт төвлөрүүлнэ.

3.11. Орон нутгийн  өмчийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг аж ахуйн нэгж, иргэдэд зохих хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэх тохиолдолд түрээсийн гэрээг Засаг даргын Тамгын газараас батлуулан талбайн түрээсийн орлогын 60 хувийг сар бүрийн 10-ны дотор Засаг даргын Тамгын газарт төвлөрүүлнэ. 

 

3.12. Үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, технологи, бизнесийн нууцад хамаарах мэдээллийг тогтоож, хамгаалах тогтолцоог бий болгоно.

3.13. Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд заасан журмын дагуу анхан шатны бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайлан тэнцэл, Засаг даргын Тамгын газраас гаргасан акт маягт, аргачлалын дагуу зохих мэдээ тайланг цаг тухайд нь гарган өгч, тэдгээрийн үнэн зөвийг хариуцна.

3.14. Эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг “орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам”-ын дагуу гүйцэтгэнэ. Бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулна.

3.15. Захирал /дарга/ үйлдвэрийн газрын нийт ажиллагсадтай хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллана.

3.16. Үйлдвэрийн газрын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих хяналтыг зохион байгуулж, эд хөрөнгийн дотоодын тооллогыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу явуулж үнэн зөвийг хариуцна.       

3.17. Үйлдвэрийн газрын хагас жилийн санхүүгийн тайлан тэнцлийн нэг хувийг тайлант улирлын дараах сарын 25-ны дотор Засаг даргын Тамгын газарт илтгэх хуудсын хамт ирүүлж баталгаажуулна.

3.18. Захирал /дарга/ Гэрээгээр тохиролцсон ажил үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхгүй бөгөөд Гэрээний хугацаанд томилсон этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээдийн өмнө ажил гүйцэтгэхгүй байх, энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг  Засаг даргын Тамгын газрын  өмнө биечлэн хариуцна.

3.19. Захирал /дарга/ тодорхой хугацаагаар эзэнгүй байх /энэ гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцлийг хэлнэ/ тохиолдолд Засаг даргын Тамгын газартай зөвшилцөн үүрэг гүйцэтгэгчийг өөрийн тушаалаар томилж, эрх үүргийг нь тогтоож өгнө.

3.20. Байгууллагын дүрэм, журмыг боловсруулж, Засаг даргын Тамгын газраар хянуулж мөрдөнө.

3.21.Үйлдвэрийн газрыг тусгайлсан итгэмжлэлгүйгээр төлөөлнө.

3.22. Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, энэхүү Гэрээнд заагдсан эрх хэмжээний дотор захиран зарцуулна.

3.23. Үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, тэдгээртэй гэрээ байгуулах болон Засаг даргын захирамжаар тогтоосон орон тоо, цалингийн сангийн хэмжээнд ажилтан ажиллагсадын цалинг тогтооно.

3.24. Өөрт олгогдсон эрх хэмжээний дотор бусад хуулийн этгээд, иргэдтэй гэрээ хэлцэл байгуулна.

3.25. Захирал /дарга/ нь шаардлагатай мэргэжилтэн, албан тушаалтныг оролцуулан захирлын Зөвлөл байгуулан ажиллуулж болох ба Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг захирлын тушаалаар батална. Зөвлөлийн гишүүд захиралд гагцхүү зөвлөх эрхтэй ажиллана.

3.26. Эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомжинд нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх тушаал, заавар гаргана.

3.27. Маргаантай асуудлаар үйлдвэрийн газрыг шүүхэд төлөөлнө.

 

Дөрөв. Захирлын үйл ажиллагаанд хориглох зүйл

 

4.1. Захирал /дарга/ төрийн, орон нутгийн, хувийн өмчийн, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах, тэдгээрийн захиргаанд буюу олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.

4.2. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт нэг гэр бүлийн буюу төрөл, садангийн хүмүүс бие биедээ хяналт тавих болон захирах, захирагдах ажил албан тушаалд хамт ажиллахыг хориглоно.

4.3. Үйлдвэрийн газрын эд хөрөнгөнөөс хуулийн этгээд, хувь хүнд Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлийн баталгаа гаргахыг хориглоно.

4.4. Барилга байгууламжид Засаг даргын Тамгын газрын  зөвшөөрөлгүйгээр бусдаар хөрөнгө оруулалт хийлгэх, түрээслэх, шинээр үндсэн хөрөнгө бэлтгэх, данснаас хасахыг хориглоно.

4.5. Ажиллаж байгаа болон ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагынхаа бизнесийн нууцыг хувийн зорилгоор ашиглах буюу бусдад мэдээлэхийг хориглоно.

 

Тав .Цалин хөлс, урамшуулал, ажлын нөхцөл

 

5.1. Захирал /дарга/-д сар бүр .............../................................../ төгрөгийн цалин хөлс олгоно.

 

5.2. Захирал /дарга/-д Гэрээний Хавсралт–1-ээр баталсан зорилтот түвшингийн биелэлт, үйлдвэрийн газрын үйл ажиллагааны эдийн засаг, санхүүгийн үр ашгийг харгалзан тухайн жилийн валютын ханшны өөрчлөлтийг хасч, зорилтот түвшинд тусгасан цэвэр ашгаас давсан цэвэр ашгийн 20 хүртэл хувийн урамшуулал олгоно.

5.3. Захирал /дарга/-д гэрээний хавсралтанд заагдсан алдагдлыг 50 хувиас дээш хувиар бууруулсан тохиолдолд 6 сарын бусад нөхцөлд 3 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний урамшуулал олгоно.

5.4. Захирал /дарга/-ыг албан үүргээ биелүүлэхэд шаардагдах ажлын байр, унаа, техник хэрэгслээр хангана. /батлагдсан норм, нормативыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй лимитыг баримтлан тогтооно/.

5.5. Захирал /дарга/-ын ээлжийн амралт болон нийгэм ахуйн асуудлыг Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтын дагуу зохицуулна.

Зургаа. Хариуцлага

 

6.1. Талууд Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

6.2. Захирлын гэм буруутай үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, энэ Гэрээнд заагдсан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна.

6.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомж зөрчсөн захиралд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн шинж байдлыг харгалзан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

Долоо.  Гэрээнд өөрчлөлт оруулах,

контрактыг  цуцлах

 

7.1. Талууд харилцан тохиролцон Гэрээг цуцлах ба Гэрээнд өөрчлөлт оруулж болно. Энэ тухайгаа нөгөө талдаа 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ. Гэрээний өөрчлөлтийг бичгээр хийх бөгөөд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

7.2. Гэрээг  дор дурьдсан үндэслэлээр дуусгавар болно.

7.2.1. Гэрээний хугацаа дуусч, цаашид сунгахгүй болсон;

7.2.2. Засаг даргын захирамжаар  томилолтыг цуцалсан;

7.2.3. Захирлын өөрийн хүсэлтээр;

7.2.4.  Үйлдвэрийн газар хувьчлагдаж, өмчлөгч өөрчлөгдсөн;

7.2.5. Үйлдвэрийн газар дампуурсан;

7.3. Захирлын санаачлагаар дараах тохиолдолд Гэрээг хугацаанаас нь өмнө цуцална.

7.3.1. Гэрээ цуцлах өргөдлөө эрх бүхий байгууллагад гаргасан;

7.3.2. Бусад хүндэтгэх шалтгаан бий болсон,

7.4. Засаг даргаас дараах тохиолдолд Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, захирлыг ажлаас чөлөөлөх эрхтэй.

                   7.4.1. Захирал Гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй бол;

7.4.2. Захирал хууль тогтоомж болон үйлдвэрийн газрыг удирдан зохион байгуулах үүргээ удаа дараа зөрчсөн, түүнд өгсөн удирдамж, зааврыг биелүүлээгүй бол;

7.4.3. Захирал өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй шалтгаан, нөхцлүүд бий болсон бол;

7.4.4. Захирлын үйл ажиллагаагаар үйлдвэрийн газарт хохирол учирсан, алдагдалд орсон бол;

7.4.5. Захирал 3 сараас дээш хугацаагаар хөдөлмөрлөх чадваргүй болсон бол;

7.4.6. Үйлдвэрийн газрыг татан буулгасан бол;

7.4.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 41.1.1-д заасан үндэслэлээр;

7.5. Гэрээ дуусгавар болсон, хугацаанаас нь өмнө цуцласан тохиолдолд Засаг даргын Тамгын газраас өмч хөрөнгийн эзэмшилт, ашиглалтын байдлыг тогтоож, үйлдвэрийн газрын эд хөрөнгийн тооллого явуулан, дараагийн томилогдсон захиралд ажил хүлээлцүүлнэ.

7.6. Гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбогдон гарч болох нөхвөр олгох асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

7.7. Гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж гэрээг цуцлаагүй нөхцөлд дараа жилийн үйл ажиллагааны зорилтот түвшинг батлан, Гэрээнд хавсаргана. Батлагдсан зорилтот түвшингийн үзүүлэлтүүдэд тодотгол хийх зайлшгүй шаардлага гарсан үед Засаг даргын Тамгын газарт саналаа хүргүүлж, зохих шийдвэр гаргуулж өөрчлөлт оруулж болно. Зорилтот түвшингийн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулж, зохицуулалт хийсэн бол гүйцэтгэлийг нь анхны батлагдсан зорилт, хүрэх үр дүнтэй харьцуулан тайлагнана.

Найм. Бусад

8.1. Энэхүү Гэрээ нь талуудын гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. Хоёр тал гарын үсэг зурж оруулсан нэмэлтүүд нь Гэрээний үндсэн нөхцөлтэй адил хүчин төгөлдөр байна.

8.2. Гэрээний талаар талуудын хооронд гарсан маргааныг хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлэнэ.

8.3.  Гэрээний хавсралт нь энэхүү Гэрээний салшгүй хэсэг болно.

8.4. Гэрээний заагдаагүй бусад асуудлыг энэ Гэрээ  байгуулах үед мөрдөж байсан Монгол улсын хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна.

8.5. Энэхүү Гэрээг 2 хувь үйлдэв.

8.6. Энэхүү Гэрээг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 20... оны........дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай Гэрээ байгуулах, дүгнэх журам”-ын дагуу дүгнэнэ.

 

ГЭРЭЭ  БАЙГУУЛСАН:

 

ЗАСАГ ДАРГЫН                                                          “........................ОРОН НУТГИЙН

ДЭРГЭДЭХ ....................................                      ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН

.............. ДАРГА                                                                  ДАРГА

  ...............................................                                            ...................................................

 

                                

                         Төсөл

ДҮҮРГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ ЖУРАМ, ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ

ҮЛГЭРЧИЛСЭНЗАГВАРЫГ БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 77.4,  80 дугаар зүйлийг тус тус  үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

 

1. Дүүргийн Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журмыг нэгдүгээр, Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний үлгэрчилсэн загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмыг мөрдөн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /М.Чинболд/-д үүрэг болгосугай.

3.Батлагдсан журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Санхүү, эдийн засгийн хороо /Ж.Сандагсүрэн/-нд даалгасугай.       

 

 ДАРГА                                        Х.НЯМБААТАР

 

төсөл

   

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 

    Тэргүүлэгчдийн 2014 оны ...... сарын .......-ны                 өдрийн ...... дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт

                        

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ,

ГЭРЭЭНИЙ  БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ  ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Дүүргийн орон нутгийн өмчийг /цаашид орон нутгийн өмч гэх/ эзэмшигч байгууллагаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хөрөнгийн хөдөлгөөнийг зохих журмын дагуу данс бүртгэлд тусгах, орон нутгийн өмч хариуцсан эрх бүхий нэгжид, холбогдох бусад байгууллагаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх талаар гэрээ байгуулах, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2. Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэх ажлыг Засаг даргын  Тамгын газар зохион байгуулна.

Хоёр. Гэрээ байгуулах

2.1. Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг Орон нутгийн өмчит төсөвт байгууллагын удирдлагатай Засаг даргын  Тамгын газрын дарга байгуулна.

2.2. Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг үлгэрчилсэн загварын дагуу байгуулж, хавсралтаар эд хөрөнгийг хүлээлгэн өгнө. Үүнд:

- Байгууллагын ерөнхий мэдээлэл                                                        

- Удирдлагын ерөнхий  мэдээлэл                                                           

- Барилга  байгууламжийг хүлээлгэн өгсөн акт                                  

- Нийтийн эзэмшлийн байгууламжийг хүлээлгэн өгсөн акт

- Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн акт                              

- Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн акт                               

- Тавилга, эд хогшлийг хүлээлгэн өгсөн акт                             

- Биет бус хөрөнгийг хүлээлгэн өгсөн акт         

- Хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн тайлан                                                       

Гурав. Гэрээний биелэлтийг дүгнэх

3.1. Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтийг Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг /цаашид Ажлын хэсэг гэнэ/ жил бүр дүгнэнэ.

3.2. Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэхтэй холбогдуулан тухайн байгууллага дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ. Үүнд:

3.2.1. Эргэлтийн бус хөрөнгөнд  гарсан өөрчлөлт, хөдөлгөөний дэлгэрэнгүй тайланг хавсралт хүснэгтийн дагуу гаргаж бэлтгэсэн байна. /Эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөний  судалгаанд тухайн хөрөнгийг олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэхтэй холбоотой шийдвэрийн огноо, дугаар, хэрэгжүүлсэн байдлыг  тусгасан талаарх тайлбарыг комисст тайлагнана/

3.2.2. Байгууллагын хөрөнгийн тооллогын дүн

3.2.3. Өмч хамгаалах Байнгын зөвлөлөөс тухайн жилд хийсэн ажлын тайлан

3.2.4. Байгууллагын эзэмшил газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг

3.2.5. Холбогдох журам, зааврын дагуу хөтлөгдсөн Барилга байгууламжийн болон  худаг, услалтын системийн хувийн хэрэг

 

3.3. Санхүүгийн тайланд тусгагдсан эргэлтийн бус хөрөнгийн ашиглалт, түрээс, хөрөнгийн хөдөлгөөний судалгаа, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн тайлан болон бусад холбогдох баримт бичгүүдийг харьцуулан судалж тэдгээрийг гэрээний биелэлт дүгнэхэд ашиглана.

3.4. Байгууллагын хөрөнгийн ашиглалт, хадгалалтанд  үзлэг явуулж, шаардлагатай тохиолдолд түүвэрчилсэн тооллого, шалгалт хийж  болно.

3.5. Гэрээ дүгнэх Ажлын хэсэг “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний биелэлтэнд доор дурдсан үндсэн үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээ өгнө.

А.1. Хөрөнгийн хөдлөл, өөрчлөлт журмын дагуу хийгдсэн эсэх;

А.2. Хөрөнгийн бүртгэл, хөтлөлт, тайлагналт;

А.3. Орон нутгийн өмч хариуцсан эрх бүхий нэгжийн холбогдох тушаал, шийдвэрийн биелэлт;

Б.1. Хөрөнгийн ашиглалт, хамгаалалт;

Б.2.Байгууллагын эд хөрөнгийн  тооллогын дүн;

Б.3. Өмч хамгаалах Байнгын зөвлөлийн ажлын байдал;

В.1. Түрээс, түрээсийн гэрээний биелэлт, төлбөр тооцоо;

Г.1.Байгууллагын эзэмшил газрын баталгаажилт, газар эзэмших эрхийн гэрчилгээний сунгалт;

Г.2. Нийтийн эзэмшлийн байгууламжийн тохижилт,  бүртгэл хөтлөлт;

3.6. Энэ журмын 3.5-д заасан үндсэн үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй байдлаар тусгасан “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний биелэлтийг дүгнэх хүснэгтийг тухайн жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны онцлог, тэргүүлэх чиглэлтэйгээ уялдуулан боловсруулж Засаг даргын  Тамгын газрын даргын тушаалаар батална.

Дөрөв. Гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал

4.1. Ажлын хэсэг гэрээний биелэлтэд энэ журмын 3.6-д заасан батлагдсан хүснэгтийн дагуу оноог өгч, дүнг нэгтгэнэ.

4.2. Орон нутгийн Өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтийн дүнгээр байгууллагын удирдлагад “Бүрэн хангалттай”, “Хангалттай”, “Ажил сайжруулах”, “Хангалтгүй” гэсэн үнэлгээ өгнө.

90-100 оноо хүртэл              Бүрэн хангалттай

80-89 оноо                             Хангалттай

70-79                                       Ажил сайжруулах

69-с доош                               Хангалтгүй

4.3.  Ажлын хэсэг гэрээний биелэлтийг дүгнэсэн тухай танилцуулга үйлдэж холбогдох баримт бичгийг хавсаргана.

Тав. Бусад зүйл

5.1. Гэрээний биелэлтийн дүнгээр “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан байгууллагыг шалгаруулж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах саналыг Засаг даргын  Тамгын газраас Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

5.2. Гэрээний биелэлтийн дүнгээр “Хангалтгүй” үнэлгээ авсан удирдлагын /гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, Орон нутгийн өмчид тавих хяналтыг сулруулж,  үрэгдүүлэх нөхцөл бүрдүүлсэн, зөвшөөрөлгүй хөрөнгө бэлтгэсэн, данс бүртгэлээс хассан, хандивласан, барьцаалсан, түрээслүүлсэн/ гэрээг цуцлах, өөрчлөх тухай саналыг Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл  хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

 

------ ὼ ὼ ὠ ------

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны ...... сарын ......-ны

                                                                                өдрийн ....... дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ

ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР

20 ... оны ... сарын ... –ны өдөр                    Дугаар ....                                Улаанбаатар хот

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны ....... дугаар тогтоолыг үндэслэн НЭГ ТАЛААС: Засаг даргын Тамгын газрыг төлөөлж: ажилтай ........................ НӨГӨӨ ТАЛААС:........................... -р хороо,    ......................... –р байгууллагын .....................  ажилтай ................. овогтой ........................... нар нь “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журам”-ыг үндэслэн харилцан тохиролцсоны дагуу энэ гэрээг дор дурьдсан нөхцлөөр байгуулав.

1.2....................... -р хороо, ................................ /цаашид Өмч эзэмшигч байгууллага гэнэ/-ийн санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэлтэй байгаа өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх болон төсвийн хөрөнгийг зориулалтаар нь зарцуулсан байдал, эзэмшил газрын бүрэн бүтэн байдалд хяналт тавих, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүсэх талуудын харилцааг зохицуулах, эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход энэхүү гэрээний зорилго оршино.

Хоёр. Засаг даргын Тамгын  газрын эрх, үүрэг

  2.1 ........................-р хороо, ...................................... байгууллагын 201.... оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсан эргэлтийн бус хөрөнгийг актаар хүлээлгэн өгч, гэрээнд хавсаргана. Үүнд:

Байгууллагын ерөнхий мэдээлэл /Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг хавсаргах/                              Хавсралт №1

Байгууллагын удирдлагын мэдээлэл                                                  Хавсралт №2

Барилга байгууламжийг хүлээлгэн өгсөн акт                                    Хавсралт №3

Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн акт                 Хавсралт №4

Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн акт                                         Хавсралт №5

Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн акт                                           Хавсралт №6

Тавилга эд хогшлийг хүлээлгэн өгсөн акт                                          Хавсралт №7

Биет бус хөрөнгийг хүлээлгэн өгсөн акт                                             Хавсралт№8

Үндсэн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийн ....оны тайлан                     Маягт №1

2.2. Засаг даргын Тамгын газраас өөрийн эрхийг хэрэгжүүлэх болон тухайн байгууллагын хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдсон ач холбогдол бүхий мэдээллийг цаг тухайд нь мэдээлнэ.

2.3. Өмч эзэмшигч байгууллагын үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэчлэх, их засвар, хөрөнгө оруулалт хийх тухай асуудлаар шийдвэрийн төсөлд санал өгнө.

2.4. Орон нутгийн өмч хөрөнгийг олж авах, бүртгэх, бусдад худалдах, шилжүүлэх, данс бүртгэлээс хасахыг хүссэн хүсэлтийг холбогдох журмын дагуу бүрдүүлэх баримт бичгийн хамт хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зохих шийдвэрийг гаргаж, биелэлтэнд хяналт тавина.

2.5. Орон нутгийн өмчийн эзэмшилт ашиглалт, захиран зарцуулалт, бүртгэлд хяналт тавьж, холбогдох газруудтай хамтран болон дангаараа шалгалт хийнэ.

2.6. Хэрэв өмч эзэмшигч байгууллагын удирдлага нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, өмчид тавих хяналтыг сулруулж, түүнийг үрэгдүүлэх нөхцөл бүрдүүлсэн, байгууллагын эзэмшил газрыг бусдад шилжүүлсэн, шилжүүлэх оролдлого хийсэн, өмч хөрөнгийг зохих газрын зөвшөөрөлгүй худалдсан, данс бүртгэлээс хассан, хандивласан, барьцаалсан, түрээслүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах, удирдлагыг өөрчлөх тухай саналаа холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна. Шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлнэ.

2.7. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, эзэмшил ашиглалтанд тавих хяналтын ажилд шаардлагатай бичиг баримт, мэдээ судалгааг холбогдох байгууллага, албан тушаалтнаар гаргуулж авна.

2.8. Өмч эзэмшигч байгууллагаас илүүдэлтэй байр талбайгаа түрээслүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хянан үзэж, Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын дагуу  түрээсийн гэрээг хянан баталгаажуулна.

2.9. Орон нутгийн өмчийг ашиглах, захиран зарцуулахтай холбогдон ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийг үндэслэн газар дээр нь үзэж танилцан шалгах ба шаардлагатай тохиолдолд тодорхой албан тушаалтан, бусад этгээдээс тайлбар тодорхойлолт гаргуулна.

2.10. Өмч эзэмшигч байгууллагын үйл ажиллагааг зогсоох, татан буулгах, аж ахуйн хэлбэрийг өөрчлөх, дампууруулахад Орон нутгийн өмчийг төлөөлсөн эрхтэйгээр оролцож, тухайн байгууллагын өмчийн маргааны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргана.

2.11. Байгууллагын удирдлага өөрчлөгдөх үед өмч хамгаалах Байнгын зөвлөл болон санхүүгийн ажилтнуудыг байлцуулан протокол, акт үйлдэн өмч хөрөнгийг хүлээлцүүлнэ. Шинэ удирдлагатай хөрөнгийг хүлээн авснаас нь хойш 14 хоногийн дотор гэрээг шинэчилэн байгуулна.

2.12. Өмч эзэмшигч байгууллагын удирдлага нь үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд уг үүргийг биелүүлэхийг шаардах, гэрээг дангаар цуцлах эрхтэй бөгөөд холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Гурав. Өмч эзэмшигч байгууллагын удирдлагын эрх, үүрэг

3.1. Өмч эзэмшигч байгууллага нь өөрийн мэдэлд буй өмч хөрөнгийг Монгол улсын хууль тогтоомж, байгууллагын дүрэмдээ нийцүүлэн үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эдэлгээний хугацаа, ашиглалтын горимыг чанд мөрдөн ариг гамтай эзэмшиж ашиглана.

3.2. Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтын байдалд өдөр тутам тавих хяналтыг зохион байгуулж, эд хөрөнгийн дотоодын тооллогыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журам, хугацааны дагуу явуулж, түүний үнэн зөв байдлыг Засаг даргын Тамгын газрын өмнө бүрэн хариуцна.

3.3. Санхүүгийн анхан шатны бүртгэлийг Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хөтөлнө. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг үндэслэн ерөнхий нягтлан бодогчийг ажилд томилохдоо харъяалах Санхүү, төрийн сангийн хэлтсийн зөвшөөрлийг үндэслэн томилно.

3.4. Эрх бүхий байгууллагаас эргэлтийн бус хөрөнгийн үнэд өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргасан тохиолдолд холбогдох дүрэм зааврын дагуу тухай бүр шинэчлэн үнэлж, бүртгэлд тусгана.

3.5. Шинээр үндсэн хөрөнгө олж авахдаа “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам”-ын дагуу шаардлагатай эд хөрөнгийг жагсаалтыг батлуулах, худалдан авах үнийн дээд хязгаарыг тогтоосон зөвшөөрлийг авна. Үндсэн хөрөнгийг бүртгэлд авсан, данснаас хассан зэрэг тохиолдолд улирал бүр өмчийн нэгдсэн бүртгэлийн системд мэдээллээ оруулж баталгаажуулна.

3.6. Өмч эзэмшигч байгууллагын удирдлага нь жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг 03 дугаар сарын 15-ны дотор Засаг даргын Тамгын газарт ирүүлэх үүрэг хүлээнэ.

3.7. Орон нутгийн өмчийг эзэмшигч байгууллагын дарга Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу байгууллага дээрээ өмч хамгаалах Байнгын зөвлөл байгуулан ажиллуулж, идэвхтэй сайн ажилласан өмч хамгаалах Байнгын зөвлөлийг цалингийн тодорхой хувиар урамшуулж болно.

3.8. Байгууллагын удирдлагаас өмч хөрөнгийг эвдрэл гэмтэлд оруулсан, үрэгдүүлж алга болгосон ажилтан албан хаагчтай хариуцлага тооцох ба гарсан хохирлыг нөхөн төлүүлж энэ тухай Засаг даргын Тамгын газарт албан ёсоор мэдэгдэж байна.

3.9. Байгууллагын дарга өмч хамгаалах Байнгын зөвлөлийн гаргасан дүгнэлтийг үндэслэн илүүдэлтэй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон эргэлтийн бус хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах зэрэг асуудлыг Засаг даргын Тамгын газарт албан бичгээр хандаж шийдвэрлүүлнэ.

3.10. Эргэлтийн бус хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам”-ын дагуу 30 хувийг Засаг даргын Тамгын газарт төвлөрүүлнэ. Монгол улсын Төсвийн тухай хуулийн дагуу эргэлтийн бус хөрөнгө борлуулсны орлогыг урсгал зардлыг санхүүжүүлэхэд ашиглахыг хориглоно.

3.11. Илүүдэлтэй байгаа ажлын байр, тоног төхөөрөмжийг бусад аж ахуйн нэгж, байгууллагад түрээслүүлэх тохиолдолд Засаг даргын Тамгын газрын зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэх бөгөөд талбайн түрээсийн орлогын 60 хувийг Засаг даргын Тамгын газарт сар бүрийн 10-ны дотор төвлөрүүлнэ.

3.12. Орон нутгийн өмчит төсөвт байгууллагын удирдлага нь байгууллагын эзэмшил газрын бүрэн бүтэн байдлыг хариуцна. Газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагт өөрчлөлт оруулж, шилжүүлэхийг завдах оролдлого нь гэрээг цуцлах үндэслэл болно.

3.13. Барилгын гадна дотор төлөвлөлтөнд өөрчлөлт оруулах, барилгад өргөтгөл болон их засвар хийх тохиолдолд Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагаас зөвшөөрөл авна.

3.14. Өмч эзэмшигч байгууллага нь эзэмшиж буй барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгөндөө урсгал болон их засварыг хийх бөгөөд үр дүнг нь Засаг даргын Тамгын газраар хянуулна.

Дөрөв. Гэрээ байгуулагч талуудын харилцан

хүлээх үүрэг, хариуцлага

4.1. Энэхүү гэрээгээр үүсэх харилцаанд хамаарах асуудлаар хоёр тал байнга харилцан зөвлөлдөнө.

4.2. Гэрээний биелэлтийг тайлант оны эцэст тухайн байгууллагын санхүүгийн тайлан тэнцэл, холбогдох бусад мэдээллийг үндэслэн хоёр тал харилцан хэлэлцэж дүгнэнэ.

4.3. Тухайн төсөвт байгууллагын удирлага солигдоход ажил хүлээлцсэн байдал хөрөнгийн ашиглалт, чанар, үр ашгийн талаар акт үйлдэж Засаг даргын  газарт мэдэгдэж “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-г дахин шинээр байгуулж ажиллана.

4.4. Гэрээ байгуулагч талуудын аль нэг нь үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь уг үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

4.5. Гэрээгээр тодорхойлсон заалт нь хууль ёсоор хүлээх хариуцлагыг өөрчлөх үндэслэл болохгүй.

4.6. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тайлан мэдээг гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулсан, санаатайгаар буруу гаргасан бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.

Тав. Бусад зүйл

5.1. Энэхүү гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэнэ.

5.2. Гэрээ нь Өмч эзэмшигч байгууллагын удирдлагыг ажиллаж байх хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд удирдлага өөрчлөгдсөн тохиолдол бүрт гэрээг шинэчлэн байгуулна.

5.3. Өмч эзэмшигч байгууллага хувьчлагдах болон татан буугдах, өөр газартай нэгдэх тухай шийдвэр гарсан тохиолдолд гэрээг цуцалсанд тооцож, эргэлтийн бус  хөрөнгийн тооллого явуулж тооцоо хийнэ.

5.4. Гэрээнд зөвхөн талуудын тохиролцсоноор нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

5.5. Өмч эзэмшигч байгууллагын удирдлага нь гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, өмчийн ашиглалтад тавих хяналтыг сулруулж, түүнийг үрэгдүүлэх нөхцөл бүрдүүлсэн, холбогдох хууль журмыг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах, удирдлагыг өөрчлөх саналаа Засаг даргын  газраас холбогдох газарт танилцуулж шийдвэрлүүлнэ. 

5.6. Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг 2 хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг авч гэрээг хэрэгжүүлэн ажиллана.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

ЗАСАГ ДАРГЫН

 ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ                                                        БАЙГУУЛЛАГЫГ

                                                                                                                          ТӨЛӨӨЛЖ:

                                                                                                                   ..............................................

.....................................                                                                

                         төсөл

                                             ОРОН НУТГИЙН ӨМЧИД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ШИЛЖИН ИРЖ БУЙ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЭД ХӨРӨНГИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 77.4, 80 дугаар зүйлийг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

 

1. Орон нутгийн өмчид үнэ төлбөргүй шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэх журмыг хавсралт ёсоор баталсугай. 

2.Энэхүү журмыг мөрдөн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /М.Чинболд/-д үүрэг болгосугай.

3.Батлагдсан журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Санхүү, эдийн засгийн хороо /Ж.Сандагсүрэн/-нд даалгасугай.

          

ДАРГА                                         Х.НЯМБААТАР

                      

төсөл

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны ...... сарын ......-ны

                                                                                өдрийн ....... дугаар тогтоолын хавсралт

ОРОН НУТГИЙН ӨМЧИД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ШИЛЖИН ИРЖ БУЙ

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЭД ХӨРӨНГИЙГ БҮРТГЭН  АВАХ ТУХАЙ ЖУРАМ

                                        Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Дүүргийн нутаг дэвсгэрт хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг Орон нутгийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авч, холбогдох байгууллагын данс бүртгэлд тусгах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн их болон урсгал засварын хуримтлал бий болгох, эзэмшил, ашиглалтанд хяналт тавих үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино. 

1.2. Орон нутгийн өмчид шилжүүлэн авсан нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн эзэмшигч нь түүний ашиглалтыг хариуцаж ажиллах байгууллага байна. 

1.3. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд:

а/ Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны барилгын гадна цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж:

б/ Авто зам, замын байгууламж:

в/ Үерийн хамгаалалтын барилга байгууламж, хотын гудамж, зам талбайн борооны усны шугам, хөрсний ус зайлуулах барилга байгууламж:

г/ Гэрэлтүүлгийн байгууламж, ногоон байгууламж, амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх бүсийн тоног төхөөрөмж, хөшөө дурсгалын эд зүйлүүд орно.

1.4. Чанарын баталгаат хугацаа нь дуусгавар болоогүй Орон нутгийн эзэмшлийн түгээх шугамаас холболт авсан, хувийн хөрөнгөөр баригдсан орон сууцны барилгын шугам сүлжээ, тоног төхөөрөмж, авто зам, замын байгууламж зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг Орон нутгийн өмчид үнэ төлбөргүй бүртгэж авна.

1.5. Хувийн хөрөнгөөр баригдсан орон сууцны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг уг шугам сүлжээ, тоног төхөөрөмж байрлаж байгаа нутаг дэвсгэрийг хариуцан үйл ажиллагаа явуулдаг орон сууцны ашиглалт хариуцсан Орон нутгийн өмчийн байгууллагын данс бүртгэлд тухайн байгууллагын ашигт ажиллагааны түвшинг нь бууруулахгүй байгаа тохиолдолд бүртгэнэ. 

1.6. Орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь уг эд хөрөнгөтэй хамт ашиглалтанд орсон үеэс байгуулсан хуримтлагдсан элэгдлийн зардлыг хамт шилжүүлнэ.

Хоёр. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг Орон нутгийн өмчид

шилжүүлэн авах, бүртгэх

2.1. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг Орон нутгийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэлтээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Засаг даргын Тамгын газарт бичгээр ирүүлнэ.

2.2. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг Орон нутгийн өмчид шилжүүлэх хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргасан байна.

а/ Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн угсралтын ажлын гүйцэтгэлийн зураг, схем, төсөв, шахаж шалгасан болон ил, далд ажлын акт, заагийн зураг;

б/ Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас олгосон техникийн нөхцөл;

в/ Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг үйлдвэрлэсэн газар, техникийн үзүүлэлтүүд, материалын сертификат, стандартын шаардлага хангасан тухай холбогдох бичиг баримтууд;

г/ Гадна цахилгааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанид хүлээлгэж өгсөн тухай акт

д/ Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө нь цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бол цахилгааны нөөц тэжээл /кабель/-тэй холбоотой бичиг баримт;

е/ Оршин суугчид болон эзэмшигч байгууллагууд нь ус, дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудад авлага, өглөггүй тухай тооцоо нийлсэн акт, албан бичиг;

ё/ Өөрийн өмчлөлийн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг Орон нутгийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх тухай нийт оршин суугч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрөл;

ж/ Барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээг ашиглалтанд хүлээж авсан  комиссын акт;

з/ Тухайн нутаг дэвсгэрийн ашиглалт хариуцсан мэргэжлийн байгууллагын нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалтыг хариуцахыг зөвшөөрсөн албан бичиг;

и/ Авто зам, замын байгууламжийн зураг төслийг нийслэлийн Авто замын газрын мэдээллийн санд оруулсан тухай тодорхойлолт;

к / Тухайн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийн техник ашиглалтын түвшинг тогтоосон дүгнэлт.

2.3. Орон нутгийн өмчид шилжүүлж авах нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн чанар, бүртгэлд тусгах үнэ, Орон нутгийн өмчид шилжүүлж авах эсэх талаар санал, дүгнэлт гаргах байнгын ажиллагаатай Комисс /цаашид комисс гэх/-ыг Засаг даргын захирамжаар байгуулна.

2.4. Комиссын бүрэлдэхүүнд Засаг даргын Тамгын газрын холбогдох асуудал хариуцсан албан тушаалтан, орон сууц, цэвэр, бохир ус, автозам, замын байгууламж, үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ашиглалт хариуцсан байгууллагын төлөөллийг оруулах ба шаардлагатай тохиолдолд хөрөнгийн нэр төрлөөс хамааруулан тухайн хөрөнгийн ашиглалт хариуцсан байгууллагын төлөөллийг хуралд оролцуулж болно. 

  2.5. Комисс нь Орон нутгийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн авах гэж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг шаардлагатай тохиолдолд газар дээр нь үзэж танилцан энэ журмын 2.2-т заасан бичиг баримтыг судалж санал, дүгнэлтээ гаргана.

2.6. Засаг даргын  газар нь Комиссын санал, дүгнэлтийг Засаг даргад танилцуулж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг Орон нутгийн өмчид бүртгэн авах асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлүүлнэ.

2.7. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тухайн тогтоолыг үндэслэн Засаг дарга Орон нутгийн өмчид шилжин ирсэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшигч байгууллагын данс бүртгэлд бүртгэх тухай захирамж гаргана.

2.8. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамжийг үндэслэн Засаг даргын Тамгын газар нь Орон нутгийн өмчид шилжиж ирсэн хөрөнгийг эзэмшигч байгууллагад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулна. 

2.9. Орон нутгийн өмчид нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг Орон нутгийн өмчид бүртгэн авсан тухай шийдвэр, хөрөнгө хүлээлцсэн актын нэг хувийг хүргүүлнэ.

Гурав. Бусад зүйл

3.1. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг Орон нутгийн өмчид бүртгэх, шилжүүлэхтэй холбоотой үүссэн маргааныг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

3.2. Энэ журмыг зөрчсөн нь тогтоогдсон гэм буруутай этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

3.3    Үнэ төлбөргүй хүлээн авсан эд хөрөнгийн ашиглалтын явцад гарах элэгдэл хорогдолтой холбоотой гарах зардлыг жил бүр орон нутгийн төсөвт суулгаж батлуулна.

 

-----оОо-----

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IX хуралдаан болж 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанд нийт 35 Төлөөлөгч оролцож ирц 90 гаруй хувьтай байсан юм. Хуралдаанд Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий дүүргийн Засаг дарга М.Чинболд, Засаг даргын Эдийн засаг, санхүү төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Р.Дагва, Засаг даргын Хот тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун болон бусад албаны хүмүүс оролцов.

Хуралдаанаар Төсвийн тухай хуульд заасны дагуу Улсын төсвийн тодотгол, Нийслэлийн төсвийн тодотголтой уялдуулан орон нутгийн төсвийг тодотгосон юм.  АН-ын бүлгийн дарга П.Галиндэвийн зүгээс хуралдаанаар хэлэлцэх асуудалд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шинэчлэх асуудлыг оруулах санал гаргасан хэдий ч Төлөөлөгчдийн зүгээс энэ удаад хэлэлцэхгүй гэж үзсэн юм. Хуралдаанд дүүргийн Засаг даргын орлогч Р.Дагва Төсвийн тодотголын төслийг танилцуулж Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.