Монголын “flash mob”-ийн нэгдсэн холбооны 200 гаруй залуу утаагүй хотод амьдрах хүсэл эрмэглзлэлээ “Flash mob” хийж өвөрмөц байдлаар илэрхийллээ. Тэдний энэхүү санаачилгыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар дэмжиж хамтран ажилласан бөгөөд утаа, агаарын бохирдлын эсрэг төр засгаас өдий төдий хөрөнгө гаргаж тэмцэж байгаа гэх боловч үр дүн нь огт гарахгүй, утаа нь улам л нэмэгдсээр байгааг сануулж байгаа юм. Нөгөөтэйгүүр арга хэмжээгээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Ханын материалын эцэст байрлах “Дүүхээ 2” үйлчилгээний төвийн гадна буюу жинхэнэ утааны бүсэд нь, маск зүүж хийсэн ч мөн учиртай юм. Тодруулбал, утаа, агаарын бохирдлын эсрэг тэмцээд нэгэт үр дүнд хүрч чадахгүй байгаа учир цаашид макс зүүх ёстой юм уу, гадаад орнуудын туршлага ямар байдгийг судалж мэдсэн зүйл байна уу гэдгийг асууж буй аж. 

 

 

Нийслэлийн 365 жилийн ой маргааш тохиох билээ. Тэгвэл өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар түүний хэлтэс албад, хороодын ажилтан албан хаагчид болон иргэдийн төлөөлөлүүд нийслэл хотын 375 жилийн ойг угтсан шагналуудын эзэн боллоо. Тухайлбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”-гээр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч Лхагважавын Төмөрбаатар, иргэн Дагвын Баярсайхан нарыг шагналаа. Мөн Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр дүүргийн Өмч, газрын харилцааны албаны Санхүү, бүртгэлийн ажилтан Дагвын Дуламсүрэн, төлбөрийн байцаагч Лхүндэвийн Уранчимэг нарыг шагналаа.

Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч, Даваадоржийн Отгонбаяр, Бадрахын Батцагаан, Нийслэлийн Засаг парга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Жуух бичиг”-ээр мөн Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч Ганболдын Батзориг, Бяруузанын Хадбаатар нарыг шагнаж урамшууллаа.

Харин Сонгинохайрхан дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр 19 дүгээр хорооны иргэн Чойжилсүрэнгийн Наранцэцэгийг, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр 28 дугаар хорооны нийгмийн ажилтан Ижийдаагийн Оюунсувд, 28 дугаар хорооны хэсгийн ахлагч Отгонбаярын Бүрэнтэгш, 10 дугаар хорооны иргэн Цогтсайханы Мөнхдэлгэр, 10 дугаар хорооны иргэн Банзарын Оюунбилэг нарыг шагнаж урамшуулсан юм.

 

 

Дүүргийн ИТХ 2012 оноос хойш дүүргийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт дэвтэр”т алдаршуулдаг уламжлал тогтоод байгаа билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн 375 жилийн ойг угтаж нэр бүхий дөрвөн хүнийг “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, ИТХ-ын даргаар ажиллаж, ИТХ-ын Төлөөлөгчөөр 2 удаа сонгогдон ажиллаж байсан Дагвын Баярсайхан, ИТХ-ын Төлөөлөгч, даргаар ажиллаж байсан Самдангийн Баярт, Монхооны Цэрэндорж, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар 9 жил, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, ИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байсан Дэндэвийн Дамдинпүрэв нарыг энэхүү “Хүндэт дэвтэр”-т алдаршууллаа. 2012 оноос хойш энэхүү дэвтэрт нийт 16 хүн бүртгэгдээд байгаа бөгөөд энэхүү тоог ийнхүү дөрвөөр нэмлээ.

 

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны хуралдаанаар 8 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал,

1.    Төрийн дээд цол, одон медальд тодорхойлох тухай

2.    Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хүмүүсийг  “Хүндэт дэвтэр”-т алдаршуулах тухай

3.    Баянхайрхан СӨХ-д шалгалт хийсэн дүнгийн тухай

4.    Тус дүүргийн 2014 оны орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрт хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах тухай

5.    Дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хугацаатай үүрэг хүргүүлэх тухай

6.    Нэрэмжит тэмцээн зохион байгуулах тухай

7.    Шинэ бүтээл, ашигтай загварын уралдаан зарлах тухай

8.    Дүүргийн 2014 оны 3 дугаар улирлын төсвийн гүйцэтгэлийн тухай танилцуулга

]

 

Дүүргийн ИТХ-ын Санхүү эдийн засгийн хорооноос санаачлан нийслэлийн Татварын газартай хамтран орон нутгийн төсьийн орлого бүрдүүлэлт сэдвээр Төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболд, Татвар төлөгчдөд үйлчлэх хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Д.Зулгэрэл нар татварын болон төсвийн тухай хуулийн хэрэгжилт, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өглөө. Сургалтад төлөөлөгчид идэвхитэй оролцож орон нутгийн татварын бааз суурийг нэмэгдүүлэх төсвийн тухай хуульд заасан хотын албан татвар, нохойны албан татвар, өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар зэрэг орлогын төрлүүдийн талаар сонирхон хэрэгтэй мэдээллээ авлаа.

Дүүргийн ИТХ-ын Санхүү эдийн засгийн хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар дүүргийн 2014 оны гуравдугаар улирлын төсвийн гүйцэтгэлтэй танилцсан бөгөөд танилцуулгыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Болорцэцэг хийлээ. Мөн дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 204 оны А/105 дугаар тогтоолоор байгуулагдсан орон нутгийн төсвийн 2014 оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн мэдээллийг хэлэлцлээ. Харин ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны А/104 дүгээр тогтоолоор байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, түүний явц, тендерийн ажлын үе шатанд хэрэгжиж буй ажлын байдалд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн танилцуулгыг дараагийн хурлаар хэлэлцэхээр хойшлууллаа. 

Дүүргийн ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлогын ажлын хороо өнгөрсөн баасан гаригт харьяалагдах хэлтсүүдийнхээ тайланг сонслоо. Тухайлбал, дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Биеийн тамир, спорт хороо, Усан спорт сургалтын төв зэрэг байгууллагуудын ажлын тайланг 2014 он гуравдугаар улирлын байлдлаар сонсч, санал дүгнэлт өглөө. Харин Боловсролын хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй байсан учир дараагийн хурлаар сонсохоор шийдвэрлэлээ. 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 23,30,31 дүгээр хороодод авто замын трасс холбох талаар иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг 2014 оны 10 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга нар, 150 иргэн оролцлоо. Хэлэлцүүлгийг Засаг даргын зөвлөх Т.Зулбилэг, дүүргийн Иргэний танхим хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн мөрөөр авах дараагийн арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран  Ерөнхий боловсролын 9, 67, 76, 104, 105 дугаар сургуулийн сурагчдын  дунд “Аюулгүй орчин” уралдаант тэмцээнийг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү уралдааны зорилго нь өсвөр үеийнхний хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн бөгөөд хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх, архи тамхины хор хөнөөл, зам тээврийн осол гэмтэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг өргөн хүрээнд сэтгэж, уралдаандаа амжилттай сайн оролцлоо.

Уралдааны тэргүүн байрт 87 оноогоор 105 дугаар сургуулийн хүүхэд багачуудын баг орсон бол, удаахь байрт 86 оноогоор 67 дугаар сургуулийн баг, 3 дугаар байрт 78 оноогоор 104 дүгээр сургуулийн баг тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо

 

 

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан дүүргийнхээ хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан тус дүүрэгт удирдах албан тушаал хашиж байсан нэр бүхий хүмүүсийг ИТХ-ын “Хүндэт дэвтэр”-т алдаршуулах ажлыг зохион байгуулах гэж байна. 

 

 

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, “Иргэний танхим”-аас Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хулгайн гэмт хэргийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлье” сэдэвт эссэ бичлэг, дунд ангийн сурагчдын дунд “Архины хор хөнөөл түүнээс ангид байж жигших нь” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж шилдгүүдийг өнөөдөр шагнаж урамшууллаа. Уралдааны эссэ бичлэгийн төрөлд 224, гар зургийн төрөлд 127 нийт 351 бүтээл иржээ. Үүнээс эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрт 106 дугаар сургуулийн 12 а ангийн сурагч Бо.Анужин, хоёр дугаар байрт 121 дүгээр сургуулийн 11 а ангийн сурагч Б.Шинэбаяр, гуравдугаар байрт 67 сургуулийн 12 а ангийн сурагч Б.Жаргалсайхан орж 106 дугаар сургуулийн 12 а ангийн сурагч Б.Анужин байр эзэлсэн байна.

Харин гар зургийн уралдааны тэргүүн байрт 67 дугаар сургуулийн 9ж ангийн сурагч Б.Тэмүүжин, удаах байранд 67 дугаар сургуулийн мөн 9ж ангийн сурагч О.Дөлгөөн, 3 дугаар байрт 74 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч Б.Төгөлдөр, тусгай байрт 104 дүгээр сургуулийн 9г ангийн сурагч Х.Наранцэцэг нар тодорлоо.

Хүүхдүүд бүтээлүүддээ өнөөгийн нийгмийн амьдралыг сонирхолтой байдлаар илэрхийлсэн байх  бөгөөд тухайлбал, тэргүүн байрт шалгарсан Б.тэмүүжин бүтээлээ “Архиа авалгүй үрдээ формыг нь авч өгөөч” хэмээн нэрлэсэн байх бол  тусгай байрт шалгарсан Х.Наранцэцэг “Архинаас татгалзаж аз жаргалыг түгээе” хэмээн нэрийдсэн байна. Дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарын зүгээс уралдаанд ирсэн бүтээлийн тоо 300 хол давсан нь бидний хийж буй ажи ард иргэддээ сайн хүрч байна хэмээн онцолж энэ чиглэлээр илүү олон ажил хийхээ үйл ажиллагааны үеэр хэлж байлаа.

 

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай тогтоол, Засаг даргын захирамжаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын алба хаагч нарыг гудамж талбайд нийгмийн хэв журам сахиулах эргүүлд гарлаа. Дүүргийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Засаг даргын тамгын газар, цагдаагийн гурван хэлтсээс хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээг дүүргийн 32 хороон нийт 83 чиглэлд явуулсан юм. 

Тухайлбал, ИТХ-ын Ажлын албаны алба хаагчид 12 дугаар хороонд байрлах “Sapporo” үйлчилгээний төв, автобусны буудал орчим, 1, 2 дугаар байрны дундах нийтийн эзэмшлийн талбайд үүрэг гүйцэтгэх бол дүүргийн татварын хэлтэс 1 дүгээр хорооны Нарангийн голын эцсийн буудал, “Гүнгэрвээ” худалдааны төвийн орчим, Толгойтын 119-127 дугаар гудамжийг хариуцан ажиллах аж. Харин Нэгдсэн эмнэлгийн алба хаагчид Их нарангийн 1, 5, 16 дугаар гудамжаар, Цэргийн штаб 13 дугаар хороонд байрлах “Өнөр” төвийн орчим дахь зочид буудлуудаар эргүүл хийлээ. 

Арга хэмжээний нээлтийн үеэр ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн зүгээс гэмт хэрэг зөрчил гарсаны дараа ажиллах бус гарахаас нь урьдчилан сэргийлж ажиллахыг зорьдог гэдгийг дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар хэлж байлаа.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар жил бүрийн 10 сарын хоёр дахь долоо хоногийн  бямба гаригийг бүх нийтээр мод тарих өдөр болгосон билээ. Тэгвэл энэ өдөр өнгөрсөн бямба гариг буюу 10 дугаар сарын 11-ний өдөр тохиов. Энэ өдөр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын алба, хороодын ИНХ-ын дарга нар 100 мод тарилаа.

Мөн  Засаг даргын Тамгын газар түүний салбар хэлтэс албад ч мөн мод тарьж энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм. Энэ өдөр дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар түүний хэлтэс албад нийт 5000 ыширхэг модыг 22-ын товчооноос хот руу ирэх зам дагуу тарьсан юм.

 

 

ГЭМТ ХЭРГЭЭС УРТДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс  гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Өнгөрсөн жилээс эхлэн “Цэнхэр гаригийн эзэд” төрийн бус байгууллагатай хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдэд хууль эрхзүйн туслалцаа үзүүлж, одоогоор дөрвөн хүний эх байх эрхийг хасч, хүүхдүүдийг асрамж, халамжийн газар байршуулаад байгаа юм. Тэгвэл өнгөрсөн сарын сүүлээр цагдаагийн гурван хэлтэсийн харьяа хороодын хамтарсан байгуудын дунд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа” уралдаант тэмцээнийг амжилттай зохион байгуулж дууслаа.  Цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн харьяа 13 хорооноос тэргүүн байрт 4 дүгээр хорооны хамтарсан баг шалгарсан бол хоёрдугаар байрт 19 дүгээр хороо, гуравдугаар байрт 5 дугаар хорооны багууд тус тус шалгарлаа. Хоёрдугаар хэлтэсийн харьяа 9 хорооноос 9 дүгээр хороо тэргүүн байр, хоёрдугаар байрт 11 дүгээр хороо, гуравдугаар байрт 8 дугаар хороо шалгарсан юм. Харин гуравдугаар хэлтэсийн 10 хорооноос 17 дугаар хороо нэгдүгээр байр, 14 дүгээр хороо хоёрдугаар байр, 30 дугаар хороо гуравдугаар байрт тус тус шалгарлаа. 

 

 

 

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан дүүргийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Хамбын овооны хэлмэгдэгсдэд зориулсан суваргад ном хурж, зул өргөдөг уламжлалтай. Энэ удаад Баянхошууны Намдол Дэчинлин хийдийн лам хуваргууд ном айлдаж, дүүргийн салбар комиссоос сүү цагаан идээний дээж өргөн, 108 зул өргөх ёслолыг зохион байгуулав. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд 30 дугаар хорооны Засаг дарга Ч.Гантулга, ИТХ-ын Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий болон хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, харьяа хорооны ард иргэдийн төлөөлөл оролцлоо. 


 

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Сонгинохайрхан уулын арын Хэлмэгдэгсдийн булшинд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч. Өнөрбаяр, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн, Нийслэлийн салбар комиссын дарга М.Халтар, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар болон бусад дүүргийн төлөөллүүд, хэлмэгдэгсэд, тэдний ар гэр, төрөл төрөгсөд оролцлоо. Мөн энэ үеэр 108 зул өргөлөө. 

 

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл энэхүү өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос амьд сэрүүн байгаа хэлмэгдэгсэд тэдний гэр бүл , үр хүүхэд нийт 140 хүнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. 

Дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Х.Нямбаатар энэ үеэр нэг иргэнд таван ханатай иж бүрэн гэр, 14 иргэнд амины хашааны зориулалттай газрын батламжийг гардуулан өглөө. Харин маргааш Сонгинохайрхан уулын арын Хэлмэгдэгсдийн булшинд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө. Мөн тус дүүргийн 30 дугаар хороонд байрлах Хамбын овооны хэлмэгдэгсдэд зориулсан суваргад шашны зан үйлийн арга хэмжээг зохион байгуулах юм. 

 

Энэ онд дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 130-аад ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа. Эдгээр ажлын нэг бичил цэцэрлэгийн нээлтийн ажиллагаа өнгөрсөн лхагва гаригт болов. Дүүргийн 15 дугаар хорооны 20 дугаар байрны гадна талбайд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, сүүдрэвч, гэрэлтүүлэг бүхий бичил цэцэрлэгийг нийт 56,3 сая төгрөгийн өртөгтэйгөөр “Ган үүд” ХХК хийж гүйцэтгэн ийнхүү нээж байгаа юм. 

Нээлтийн үйл ажиллагаанд тус хорооны ард иргэд, удирдлагууд болон дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярмагнай, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар, Худалдан авах ажиллагааны албаны дарга н.Батхүү бусад албаны хүмүүс оролцлоо. 

Сонгинохайрхан дүүрэгт энэ өдрүүдэд Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Хайлаар дүүргийн төлөөлөгчид айлчилж байна. Манай дүүргийн хувьд тус дүүрэгтэй 2005 онос хойш хамтын ажиллагаагаа эхлүүлэн өдгөө улам өргөжин тэлсээр байгаа юм. Дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг даргын дэд бүтэц, ниймийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Төрхүү, ИТХ-ын төлөөлөгч П.Алтантөгс, Хурлын Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий нар өчигдөр зочдыг хүлээн авч уулзлаа. Хайлаар дүүргийн айлчлалын бүрэлдэхүүнд Хайлаар дүүргийн Засаг даргын орлогч Бай Чи Ан, Гадаад харилцааны хэлтсийн дарга Шу Хай Чан, Аялал жуулчлалын газрын албаны дарга Ли Шао Мин, Гадаад харилцааны албаны орчуулагч Сувд нар багтаад байгаа юм. 

 

Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа томоохон ажил нь Хайлаар дүүрэгт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Олон улсын эдийн засгийн форум, худалдаа”-нд манай дүүрэг тогтмол оролцдог болж заншаад байгаа явдал юм. Энэхүү арга хэмжээнд Монгол, Орос, Хятад гурван улсын хамтын ажиллагаатай бизнесийн байгууллагууд нэгэн дор цуглан өөр өөрсдийн бараа бүтээгдэхүүний худалдааг хийж, мөн урлаг соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулан, удирдлагууд нь харилцан илтгэл тавьж хэлэлцүүлэн туршлага судалдаг юм. 

Дүүргийн ИТХ-ын VII хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар дүүргийн 2013 оны төсвийн гүйцэтгэл, 2014 оны төсвийн тодотгосон төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

Мөн дүүрэгт 2013 онд нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын тайлан, 2014 оны хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээлэллийг сонсов.

Мөн дүүргийн Засаг даргын Нийгэм эдийн засгийн зорилтын биелэлтийн явцын талаар хэлэлцэж санал шүүмжлэл өрнүүлээ.