Тэргүүлэгчдийн хуралдаанаар ИТХ-ын Тэргүүлэгчдээс дүүргийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэв. Ажлын хэсгийн дүгнэлтэд тусгаснаар дүүргийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдээс холбогдох хууль журам болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг ноцтой зөрчиж байгаа хэд хэдэн байгууллага байгааг тогтоосон байна.

 

Тухайлбал, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол кирамик”, “Эрэл” зэрэг шар шаврын орд ашиглан тоосго үйлдвэрлэдэг комапаниудын хооронд үүссэн үл ойлголцлоос шалтгаалан иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөж буйг тэд хэлж байлаа. Учир нь “Эрэл” тоосгоны үйлдвэрийн зүгээс “Монгол кирамик” компанийн автомашин зорчих замыг хааснаас болж хүнд даацын автомашинууд гэр хорооллын дундуур зорчиход хүрээд байгаа юм. Хоёр байгууллагыг энэхүү үл ойлголцлын асуудлаа шийдвэрлэж, зохих хууль, журмын дагуу ажиллахыг дүүргийн зүгээс удаа дараа сануулсан боловч үл ойшоосоор өдийг хүрээд байгаа юм. Тиймээс Тэргүүлэгчдийн зарим нь эдгээр аж ахуй нэгжүүдийн газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох талаар тодорхой ажил хийх хэрэгтэй гэсэн саналыг хэлж байв. Нөгөөтэйгүүр дүүргийн зүгээс тус орд газрыг бүхэлд нь буюу хэсэгчлэн орон нутгийн тусгай хамгаалалтад авах боломжтойг ч мөн хэлэлцлээ. 

 

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Тухайлбал, дүүргийн ИТХ-ын 7 хуралдааныг ирэх сарын 7-нд хийхээр тогтлоо.Энэхүү хуралдаанаар өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл болон энэ оны төсвийн тодотгосон төлөвлөгөөг хэлэлцэхээр болов. Мөн дүүрэгт 2013 оныд нийслэл, дүүргийн төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын тайлан, 2014 оны хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээллийг хэлэлцэх юм. Түүнчлэн дүүргийн Засаг даргын эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын биелэлтийн явцыг хэлэлцэн дүгнэхээр боллоо. 

 

Дүүргийн ИТХ-н дэргэдэх Санхүү, эдийн засгийн хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд хийгдсэн ажлын гүйцэтгэл болон 2014 онд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцад хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Ажлын хэсгийнхний зүгээс Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүн хангалтгүй, муу байгааг дүгнэлтдээ тусгасан байлаа.

Тиймээс эдгээр ажлын үр дүнг дээшлүүлэх талаар хорооны гишүүд олон санал санаачилга гаргаж байв. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдээд ашиглалтад орсон бүтээн байгуулалтуудыг камержуулах эсвэл харж хандах жижүүр манаач томилон ажиллуулах маягаар эзэнтэй болгох шаардлагатай гэсэн санааг зарим гишүүн хэллээ. Нөгөөтэйгүүр хийгдсэн ажлуудыг сайн хийгдсэн, дутуу орхисон, чанаргүй гүйцэтгэсэн, огт хийгдээгүй хэмээн эрэмбэлэн чанаргүй гүйцэтгэсэн болон огт хийгдээгүй ажлуудын талаар холбогдох хүмүүстэй уулзан шалтгааныг нь тодруулахаар тогтов. Хэрэв тухайн гүйцэтгэгч байгууллагын буруугаас үүдсэн алдаа дутагдал байвал зохих хариуцлагыг хүлээлгэх ёстойг хэлэх гишүүн байсан. Энэхүү асуудлыг ирэх лхагва гаригт хуралдах ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх юм. 

Дүүргийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-аас хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Иргэний оролцооны хэлтэс, “Шууд ардчилал” хүрээлэн хамтран “Хөтлөх урлаг” сургалт зохион байгууллаа. Сургалтад хороодын ИНХ-ын дарга нар болон “Иргэний танхим”-ын зөвлөлийн гишүүд хамрагдав. Сургалтын гол зорилго нь ИТХ-ын дарга, “Иргэний танхим”-ын зөвлөлийн гишүүдэд хэлэлцүүлгийг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, нийтийн зар мэдээг хэрхэн хүргэх зэрэг мэдлэг мэдээлэл өгөхөд чиглэжээ.

Дүүргийн “Иргэний танхим”-д өчигдөр Толгойт хорооллын иргэдийн эко бүлгийнхэн чуулган зохион байгуулж, хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, цаашид юуг, хэрхэн яаж хийх талаараа  ярилцаж, санал санаачилгаа нэгтгэлээ.

Энэхүү чуулганы үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар оролцож өөрийн санал бодлыг илэрхийлэв.

ХОГ, ХӨРСНИЙ БОХИРЛООС САЛАХАД БОСОО ТОГТОЛЦОО СААД БОЛЖ БАЙНА

 

 Тэрбээр юуны өмнө орон нутгийн хувьд нэг ширхэг муу усны нүхийг цэвэрлэж, ариутгах нэг ч төгрөгийн эрх мэдэл байдаггүйг хэллээ. Төрийн ордны дэргэдэх олон давхар байшин дотроос гэр хорооллын дундах хог, хөрсний бохирдлоос хэрхэн салах төлөвлөгөөг болосвруулан, төсвийг нь шийдэж суудаг босоо тогтолцоог халаагүй цагт бодит хөрсөн дээр буусан ажил болон гэдэг хэцүү гэдгийг тэрбээр хэлж байсан юм. Нөгөөтэйгүүр Сонгинохайрхан дүүргийн хувьд татварын бааз суурь муутай гэсэн шалтгаанаар орон нутгийн төсвийн хөрөнгөөр ажил хийх боломж байдаггүйг мөн учирлаж байсан юм.

“МОДОН 00-Д ХУВЬСГАЛ ХИЙЕ”

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар энэ үгийг чуулган зохион байгуулсан эко бүлгийнхэнд хэлэв. Тэрбээр агаарын бохирдолтой харьцуулахад хөрсний бохирдол хэзээ ч арилдаггүй. Нөгөөтэйгүүр гадаадын жуулчид Монголд ирэхэд хамгийн их тулгамддаг зүйл боловсон 00-ийн асуудал байдаг. Тиймээс бид, тэр тусмаа байгаль экологио хамгаалах, хайрлах сэтгэлээр нэгдсэн эко бүлгийнхний хийх ёстой хамгийн эхний ажил модон 00-д “хувьсгал хийх” асуудал гэлээ

ИРГЭДЭД БАЙГАЛИА ХАЙРЛАХ СЭТГЭЛГЭЭ СУУЛГАЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

ИТХ-ын дарга Х.Нямбаатарын бас нэгэн хөндсөн асуудал нь иргэдэд байгалиа хамгаалах, хайрлах, энэрэх сэтгэлгээг бий болгох. Татсан тамхины иш, уусан ундааныхаа савыг цонхоороо хаях, айлын эхнэр угаадасаа гудамжинд гаргаж цацах, ууттай хогоо хашаа давуулж шидэхээс бүх буруу хандлага эхэлж байгаа. Тэгэхээр энэ сэтгэлээг өөрчлөх нь маш чухал гэлээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгоход анхаарах болсон нь маш эерэг үзэгдэл болохыг онцолсон. Буруу хандлагатай аав ээж, ах эгчдээ 10 жилийн хүүхдүүд “Та яагаад хог хаяад байгаа юм бэ. Байгаль дэлхийгээ хайрлах хэрэгтэй шүү дээ” гэж хэлдэг болно гэдэг маш том амжилт гэдгийг онцлов.

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЗӨВ САНААЧИЛГЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА ГЭВ

Эцэст нь тэрбээр эко бүлгийнхнийг бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэлэв. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 20 хүртэлх сая төгрөгийг энэ чиглэлээр зарцуулдаг байх санал санаачилгыг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчдөд уламжилж, шийдүүлэхийн төлөө ажиллана гэсэн юм. Хамгийн гол нь эко бүлгийнхэн хийх ажлаа тодорхой болгон, хугацаа, өртгөө нарийн тооцоолж ирүүлэх хэрэгтэй гээд үнэхээр зөв зүйтэй, хэрэгтэй санал санаачилга гарвал хувиасаа ч болов хөрөнгө санхүүгээр дэмжиж ажиллана гэдгээ амлалаа.  

Дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарын дэмжлэг, Төлөөлөгч Б.Мягмарсүрэнгийн санаачилгаар Жаргалант тосгоны ахмад, дунд, залуу гурван үеийн 400-аад эмэгтэй нэгэн дор цуглан өөрсдийнхөө эрхийг хамгаалах хийгээд төрөөс эмэгтэйчүүдийн чиглэлээр баримталж буй бодлого, явуулж буй үйл ажиллагааны талаар ямар бодол санаатай явдаг талаараа ярилцав.

Чуулга уулзалтыг ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Өмнө нь олон хурал, чуулганд оролцож байсан ч өнөөдөр шиг бүгд Монгол дээлээрээ гоёсон, ийм их дулаахан уур амьсгал бүрдсэн уулзалтад орж байснаа санахгүй байна” хэмээх бэлгэтэй үгээр нээлээ.

 

Ингээд чуулганд оролцогч эмэгтэйчүүд өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа ИТХ-ын дарга Х.Нямбаатар болон өөрийн хорооноос сонгогдсон төлөөлөгч Б.Мягмарсүрэн болон ИТХ-ын дарга, Засаг дарга нартаа хүргэлээ. Тэднээс гарсан санал санаачилгыг мөрөөр тодорхой ажлууд хийна гэдгээ Х.Нямбаатар хэллээ.

Чуулганы төгсгөлд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн зарилгаар олгогдож буй “Алдарт эх”-ийн одонг эздэд нь гардуулан өглөө. Мөн Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, дүүргийн Улаан загалмайн хорооны даргын хувьд тус нийгэмлэгийн шагналыг нэр бүхий иргэдэд гардуулав. Түүнчлэн Монголын гэр бүлийн нийгэмлэгийн шагналыг ч энэ үеэр эздэд нь хүргэлээ.  

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимаас санаачлан "Оюут констракшн" ХХК -ний ивээн тэтгэлэгтэйгээр Christian Nobeliin сангийн асрамжийн газрын хагас, бүтэн өнчин 50 хүүхдэд бэлэг гардуулж, хүүхдийн кино үзүүлэн баярлууллаа. Баярын арга хэмжээг ИТХ-ын дарга Х.Нямбаатар нээж үг хэлсэн бөгөөд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, "Оюут констракшн" компанийн захирал Р.Ням-Очир, ИТХ-ын ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий нар мөн хүүхдүүдэд сурлага хөдөлмөрт нь амжилт хүсч бэлэг гардууллаа.

 

Цэргийн дүйцүүлэх алба хаалгах тухай

2015 оны 05 дугаар сарын 28            Дугаар А/178

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын  2008 оны 49 дүгээр тогтоолын 1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 45 дугаар тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А/65 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А/65 дугаар тогтоолоор батлагдсан нэр бүхий 8 иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд элсүүлж, дүүргийн  шуурхай командад үүрэг гүйцэтгүүлсүгэй.

            2. Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, сургалт, цугларалт, дайчилгаа, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.

             ХОТ БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТЫН

АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ 

ДАРГА                                                     Б.БАТДОРЖ

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны ..... дугаар сарын ..... өдрийн

            ........... дугаар захирамжийн хавсралт

 

ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНД ЭЛСЭХ ИРГЭДИЙН

НЭРИЙН ЖАГСААЛТ

д/д

Овог нэр

Регистр

Гэрийн хаяг

Боловсрол

Тайлбар

1

Дэлгэрсайхан

Пүрэвжамц

ЗД92090319

32-рх Хайрхан 10-109

     Дээд

 

2

Ламганжав

Мягмар-Очир

ЙЕ90010212

11-рх Мандал          5-116А

      Дээд

 

3

Михаахүү

 Ганхуяг

ШУ94122834

23-рх Хангайн-84-02

       БД

 

4

Зориг

 Дөлгөөн

ЧП93021412

29-рх 133/3-39

       Дээд

 

5

Насантогтох

Хайдавжамц

УШ92052559

3-рх БН-3-1-14б

       БД

 

6

Цагаан

 Өнөрнасан

ПЭ90070831

1-рх Толгойт-67-1

       Дээд

 

7

Доржсүрэн

Даваачулуун

УШ92122811

3-рх БН-9-12

БД

 

8

Гантуяа Мөнхсайхан

МЗ92021912

5-рх БГ-14-19

БД

 

 

Дүүргийн 29 дүгээр хороо “Иргэний танхим”-ын нээлтээ өчигдөр хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус хорооны иргэд, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ахлах зохион байгуулагч Д.Хархүү болон бусад албаны хүмүүс оролцов.

 

29 дүгээр хорооны “Иргэний танхим” нь албан ёсоор нээлтээ хийсэн улсын хэмжээнд 452, нийслэлийн хэмжээнд 57, дүүргийн хэмжээнд 14 дэх нь. Энэ нь тоон үзүүлэлтээрээ нийслэлд хамгийн олон “Иргэний танхим”-тай дүүрэг болж байгаа аж. 29 дүгээр хорооны нээлтийн үйл ажиллагаанд оролцсон нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ахлах зохион байгуулагч Д.Хархүү “Сонгинохайрхан дүүрэг албан ёсоор ашиглалтад орсон “Иргэний танхим”-ын тоогоор тэргүүлж буй нь иргэдээ сонсдог, төрд иргэдийн оролцоог хангахад сайн ажиллаж байгаа нь харагдаж байна. Цаашид иргэд өөрсдөө идэвхи санаачилгатай байж “Иргэний танхим”-ынхаа үйл ажиллагааг тогтмолжуулаарай” хэмээлээ.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дүүргийн Засаг даргын Тамгын газраас боловсруулсан “Эрүүл хүн”, “Эрүүл орчин-Эрүүл дүүрэг” дэд хөтөлбрүүдийг баталлаа. 

 

Хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа ахалсан бөгөөд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэг, Санхүү эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярмагнай нар мөн ажиллажээ.

Хөтөлбөрийг хэлэлцэх үеэр Тэргүүлэгчдийн зүгээс хөтөлбөрийн хүрээнд хийх ажлуудынхаа санхүүжилтийг тодорхой болгон, хамрах хүрээ, хийх хугацааг нь тодорхой төлөвлөж ИТХ-ын VII хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг үүрэг болгов. Харин хөтөлбөр санаачлагчдын зүгээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хөтөлбөрийг санхүүжүүлнэ хэмээх тайлбарыг хэллээ. Нөгөөтэйүүр орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр хийх ажлын саналыг иргэдээс авч дуусаагүй болохоор тус хөтөлбөрт тусгагдсан зарим ажлын өртөг зардал, хийгдэх хугацааг нь тодорхой болгох боломж бага байна хэмээн тайлбарлалаа.

 

Дүүргийн ИТХ-аас гурван ажлын хэсэг шинээр байгууллаа. Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатараар ахлуулсан эхний ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлож буй аж ахуй нэгжүүдийг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайгаа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг нь шалгах юм.

 

Мөн ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын гаргасан А/293 дахь захирамжийг зөрчиж буй эхэсийг нь тогтоож, зөрчил элэрсэн тохиолдолд тухайн аж ахуй нэгж, иргэний үйлдлийг зогсоох чиглэлийн хяналт шалгалтыг хийх юм. Шалгалтын ажлыг маргааш эхэлнэ.

Хоёр дахь ажлын хэсгийн тухайд дүүргийн нутаг дэвсгэрт бетон зуурмагийн болон барилгын материалыг үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд шалгалт хийх бол гурав дахь ажлын хэсэг нь үерийн хамгаалалтын далан сувгийн засвар, ашиглалт, цэвэрлэгээний байдалд хяналт шалгалт хийх юм.

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өмнөх хуралдаанаар ИТХ-ын долдугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг баталж, тогтоол гаргасан билээ. Тодруулбал, хуралдааныг энэ сарын 5-нд хуралдуулж, 2013 оны төсвийн гүйцэтгэл, нийслэл, дүүргийн төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын тайлан болон 2014 оны хөрөнгө оруулалтын ажлын явц, 2014 оны төсвийн тодотгосон төлөвлөгөөг батлах тухай асуудлуудыг хэлэлцэхээр тогтоод байсан юм.

Гэтэл Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга болон Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нараас улс, нийслэлийн төсвийн тодотгол хийгдээгүй учраас дүүргийн төсвийн тодотголыг хийхгүй байх тухай албан бичгийг ирүүлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж өмнөх хуралдаанаас гаргасан тогтоолоо хүчингүй болголоо.

Нийслэлийн ИТХ-аас дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албадын ажилтан албан хаагчдын дунд жил бүр зохион байгуулдаг “Хангарьд” наадмаас манай дүүргийн бага тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль, багийн дүнгээрээ 4 дүгээр байрт жагссан сайхан амжилт үзүүллээ.

 

Тодруулбал, сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг тамирчид нийслэлийн ИТХ-ын тамирчидтай алтан медалийн төлөө өрсөлдөж 5:8 оноогоор өрсөлдөгчөө ялсан бол дартсын төрөлд хоёрдугаар байрт шалгаран мөнгөн медаль хүртсэн юм. Мөн ширээний теннисний ганцаарчилсан төрөлд Ажлын албаны ажилтан Б.Будмаа хүрэл медаль хүртлээ.

Нийт үзүүлсэн амжилтаараа нэгдүгээр байрт Чингэлтэй дүүргийн баг тамирчид, хоёрдугаар байрт Баянзүрх дүүрэг, гуравдугаар байрт Нийслэлийн ИТХ-ын баг тамирчид жагссан бол дөрөвдүгээр байрт манай баг тамирчид шалгарлаа.

 

 

 

БНСУ-ын “Жи Си Эс” ТББ-ын Монгол дахь салбар “Орон нутгийн хөгжлийн сургалтын төв”-өөс Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны орчим болон 1 дүгээр хороо Нарангийн голын гэрэл цахилгаангүй айл өрхүүдэд  өнөөдөр нарны зайн гэрэл тараах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь “Жи Си Эс” ТББ-ын өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Хүжийн гал” төслийн хүрээнд хийгдэж буй ээлжит ажил юм.

 

Нийт Сонгинохайрхан дүүргийн тог цахилгаангүй амьдарч буй сургуулийн насны хүүхэдтэй 135 айл өрхөд олгох бөгөөд энэ удаа тэдгээрээс 60 айлд олгохоор боллоо. Уг төсөл нь сургуулийн насны хүүхдүүдийн сурч боловсрох нөхцлийг сайжруулснаар боловсролыг дэмжих, Улаанбаатар хотын эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилготойгоор БНСУ-ын Байгаль орчны сан, Лотте их дэлгүүрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар БНСУ-ын дэлхийд нэр хүндтэй, иргэний нийгмийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах үйл ажиллагаа явуулдаг “Жи Си Эс” ТББ-ын Монгол дахь салбарт зөвлөхөөр ажиллаж эхэллээ.

 

Тус салбар нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд 10 гаруй жил явуулсан үйл ажиллагааны туршлага, үр дүнд тулгуурлан 2010 онд “Орон нутгийн хөгжлийн сургалтын төв” /Community Development Training Center/ -ийг байгуулж иргэд өөрсдийн санаачлагатайгаар хамтдаа хүчээ нэгтгэн хөгжлийн төлөө урагшлахад чиглүүлэн сургахыг зорин үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Тус салбарын захирлаар ажиллаж буй Н.Батдорж хэлэхдээ: “Бид 2002 онд байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл Монгол Улсын орон нутаг, нийгмийн хөгжил, тэр дундаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Зөвлөхөөр томилогдсон ИТХ-ын дарга Х.Нямбаатар нь жинхэнэ иргэн төвтэй орон нутгийн хөгжлийг урагшлуулахад үнэтэй зөвлөмж, чиглүүлгийг бидэнд өгч хамтран ажиллах болно хэмээн итгэж байна” хэмээлээ.

Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албадын дунд жил бүр зохион байгуулагддаг “Хангарьд” спорт наадам амжилттай үргэлжилж байна. Манай дүүргийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан Б.Будмаа өнөөдөр ширээний теннисний төрөлд өрсөлдөн хурэл медалийн болзол хангалаа.

 

Мөн холимог төрөлд ИТХ-ын төлөөлөгч Б.Дэлгэр, Ажлын албаны ажилтан Э.Оюунболд, эрэгтэй төрөлд мөн Ажлын албаны ажилтан Б.Сэргэлэнбаатар нар амжилттай сайн оролцлоо.

ИТХ-ын Санхүү эдийн засгийн хорооны хуралдаанаар дүүргийн 2014 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийн талаар хэлэлцлээ. Төсвийн гүйцэтгэлийн тайланг дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Болорцэцэг танилцуулсан юм. Төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр дүүргийн нэгдүгээр улирлын байдлаар орон нутгийн төсвийн орлогоор 2 тэрбум 83 сая 541 мянга 200 төгрөг төвлөрүүлэхээр батлагдсанаас 2 тэрбум 338 сая 622 мянга 900 төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 255 сая 81 мянга 700 төгрөг буюу 12 хувиар давуулан биелүүлсэн дүнтэй байна.

 

Мөн дээрх хугацаанд орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлага санхүүжилтээр 2 тэрбум 83 сая 541 мянга 300 төгрөгийн төсөв батлагдсанаас гүйцэтгэлээр 1 тэрбум 806 сая 597 мянга 600 төгрөгийн санхүүжилт хийж 276 сая 943 мянга 700 төгрөгөөр төсвийг хэмнэсэн дүнтэй ажилласан байна.

Түүнчлэн нийслэлийн төсвөөс 6 тэрбум 758 сая 680 мянга 500 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг бүрэн авсан байна. Харин орон нутгийн төсвийн байгууллагуудын тайлант хугацаанд төлөгдөх өрийн хэмжээ 64 сая 892 мянга 800 төгрөг байна.

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дэргэдэх Санхүү эдийн засгийн хорооны ээлжит хуралдаанаар хоёр ажлын хэсэг байгуулсан билээ. Эхнийх нь хөрөнгө оруулалтын хөгжлийг дэмжих дэд хорооноос орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013-2014 онд дүүрэгт хийгдэж буй болон хийсэн ажлыг шалгах үүрэгтэй юм.

 
 

Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, 32 хороог хувиарлан авч, хөрөнгө оруулалтын ажилтай газар дээр нь танилцах ажлаа эхэллээ. Ажлын хэсгийг дүүргийн ИТХ-ын хурлын тэргүүлэгч Л.Төмөрбаатар ахалж байгаа юм. Ажлын хэсэг маргааш буюу дөрөвдүгээр сарын 24-өөс долоон хоногийн хугацаатай ажиллах юм.

Санхүү, эдийн засгийн хорооноос байгуулсан дараагийн ажлын хэсэг нь төсвийн зардлын хяналтын дэд хорооноос орон нутгийн төсвийн 2014 оны эхний улирлын орлого бүрдүүлэлт, төсвийн гүйцэтгэлд хяналт шалгалт хийх үүрэгтэй ажлаа эхлээд байна. Тэд маргааш дүүргийн 21 дүгээр хороонд байрлах орон нутгийн төсвөөс санхүүждэг Жаргалант тосгоны Захирагчийн ажлын алба, Хүний их эмчийн салбар, 74 дүгээр сургууль болон 116 дугаар цэцэрлэг, Соёлын ордон зэргийн энэ оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлд шалгалт хийх юм.

 

 

Дүүргийн ИТХ-ын долдугаар хуралдааныг ирэх сарын 5-нд хуралдуулахаар боллоо. Хуралдаанаар 2013 оны төсвийн гүйцэтгэл, нийслэл, дүүргийн төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын тайлан болон 2014 оны хөрөнгө оруулалтын ажлын явц, 2014 оны төсвийн тодотгосон төлөвлөгөөг батлах тухай асуудлуудыг хэлэлцэхээр тогтов.

 

Мөн энэ удаагийн хуралдааныг телевизээр шууд дамжуулахаар шийдвэрлэлээ.

Жил бүр уламжлал болгон нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, түүний ажлын албадын дунд зохион байгуулдаг “Хангарьд” спорт наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэллээ.

 

“Хангарьд” наадам гар бөмбөгийн тэмцээнээр өнгөрсөн баасан гаригт нийслэлийн нэгдүгээр сургууль болон Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль дээр эхэлсэн юм. Тэмцээний хоёр дахь өдөр сагсан бөмбөгийн тэмцээн болж манай дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтан албан хаагчдын эмэгтэй баг таван удаагийн тоглолт хийж таван удаа хожил авсан сайхан амжилтыг үзүүллээ.

Ингэснээр ирэх амралтын өдрүүдэд нийслэлийн баг тамирчидтай алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. 

УИХ-ын чуулган завсарласантай холбоотойгоор гишүүд сонгогдсон тойргууддаа ажиллаж байгаа билээ. Тэгвэл манай дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг нар ирэх сарын 10-20-ны өдрүүдэд дүүргийн иргэд, олон нийттэй уулзалт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Тиймээс иргэдэд өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудал хийгээд төр засгийн үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийн талаар санал бодлоо хүргэх боломж бүрдэх юм.