Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар болон ЗДТГ-ын удирдлагууд Япон улсын BE FORWARD.JP  компаний  удирдлагын багтай уулзалт хийлээ. Тус уулзалтаар нийгэм хамгааллын чиглэлээр хамтран ажиллахаар болж  дүүргийн “Гэр бүл хүүхэд хөгжлийн төв”-д хүүхэд хамгааллын зорилтод бүлэгт ашиглах автомашин бэлэглэхээр боллоо.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 08 сарын 16 өдөр                                     Дугаар 5/2                                            Улаанбаатар хот

 

Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтуудыг үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар  хуралдаанаас  ТОГТООХ нь:

 


Нэг. Дүүргийн 20, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрийн “Сонгинохайрхан” уулын зүүн бэл, голын тохой орчим, 21 дүгээр хорооны Бурхантын амыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсугай.
Хоёр. Тусгай хамгаалалтанд авах газрын хэмжээ, хилийн цэсийг нэгдүгээр, “Дүүргийн тусгай хамгаалалтанд авсан газарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны горим”-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
Гурав. Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын ашиглалтын бүсэд зөвшөөрөх үйл ажиллагаа явуулахад зохих хууль тогтоомжийн дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж дүгнэлт гаргасныг үндэслэж зөвшөөрөл олгож байхыг дүүргийн Засаг дарга /М.Чинболд/-д даалгасугай.
Гурав. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт зохих баримт бичгийг бүрдүүлж хүргүүлэхийг Хот байгуулалт, байгаль, экологи, газрын асуудал хариуцсан ажлын хороо /С.Ичинхорлоо/-д, Ажлын албаны дарга /М.Зундуйдаваа/-д тус тус үүрэг болгосугай.
Дөрөв. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллан, үр дүнг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанд жил бүр танилцуулахыг Засаг дарга /М.Чинболд/-д даалгасугай. 

 

ДАРГА                                            Х.НЯМБААТАР             

              

                                                                                   Сонгинохайрхан дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2013 оны 08 дугаар сарын 16- ны өдрийн
5/1 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

 

Дүүргийн тусгай хамгаалалтанд авах  газрын хэмжээ, хилийн цэс


Газрын нэр

Зориулалт

Газрын хэмжээ              /га/

Цэгийн дугаар

Хугацаа

Солбилцол

Өргөрөг       /Y/

Уртраг                     /X/

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

Сонгинохайрхан уул

Байгалийн унаган төрх, байгаль орчныг бохирдуулах эх үүсвэрийн байршил, байгаль орчинд онцгой нөлөө үзүүлэх гол, голын эх, сав газрыг хамгаалах

650,5 га

1

Хугацаагүй

470 52’ 29”

1060 39’ 52”

2

470 52’ 46”

1060 39’ 55”

3

470 52’ 55”

1060 40’ 04”

4

470 52’ 52”

1060 40’ 41”

5

470 52’ 51”

1060 40’ 54”

6

470 52’ 52”

1060 41’ 22”

7

470 53’ 01”

1060 41’ 23”

8

470 53’ 11”

1060 41’ 54”

9

470 53’ 10”

1060 43’ 53”

10

470 52’ 35”

1060 43’ 53”

11

470 52’ 31”

1060 43’ 40”

12

470 52’ 18”

1060 43’ 20”

13

470 52’ 15”

1060 43’ 07”

14

470 52’ 14”

1060 42’ 56”

15

470 52’ 16”

1060 42’ 51”

16

470 52’ 13”

1060 42’ 40”

17

470 52’ 11”

1060 42’ 36”

18

470 52’ 13”

1060 42’ 18”

19

470 52’ 11”

1060 42’ 10”

20

470 52’ 07”

1060 46’ 06”

21

470 52’ 09”

1060 41’ 50”

22

470 52’ 13”

1060 41’ 33”

23

470 52’ 15”

1060 41’ 17”

24

470 52’ 16”

1060 41’ 04”

25

470 52’ 17”

1060 40’ 54”

26

470 52’ 26”

1060 40’ 33”

27

470 52’ 26”

1060 40’ 06”

 

2

Бурхантын ам

Байгалийн унаган төрхтэй газрыг хамгаалах

484 га

1

 

 

Хугацаагүй

480 03’ 25”

1060 39’ 24”

2

480 04’ 10”

1060 40’ 15”

3

480 03’ 58”

1060 41’ 12”

4

480 03’ 03”

1060 41’ 48”

5

480 02’ 45”

1060 40’ 31”

Сонгинохайрхан дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2013 оны 08 дугаар сарын 16- ны өдрийн
5/2 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

 

Дүүргийн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газарт
хэрэгжүүлэх үйл ажиллагааны горим

Нэг. Зорилго
Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” журмын дагуу дүүргийн орон нутгийн хамгаалалтанд авсан газрын хамгаалалт, ашиглалттай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.


Хоёр. Ерөнхий зүйл

2.1.  Дүүргийн орон нутгийн тусгай хамгаалалттай газар гэж тухайн нутгийн унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалтай , амралт, аялал жуулчлалын ач холбогдол бүхий газрыг хамгаалах, байгалийн нөөц баялагийг зохистой ашиглах зорилгоор хамгаалалтад авсан газрыг хэлнэ.

2.2.  Хамгаалалтад авсан газар нутагт ашигт малтмалын ач холбогдолтой хуримтлал байгаа нь судалгаагаар илэрч түүнийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрх ашгийн үүднээс зайлшгүй ашиглах шаардлагатай нь мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн газар нутгийг хамгаалалтаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлж болно.

2.3.  Орон нутгийн хамгаалалтанд авсан газар нутагтай холбогдсон үйл ажиллагааг Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, холбогдох журам, энэхүү горимын дагуу зохицуулагдана.

2.4.  Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь байгалийн унаган төрхөө алдсан газрыг хамгаалахад өмчийн бүх төрөлд хамаарах аж ахуйн нэгж, байгууллага иргэдийг идэвхитэй оролцуулах үүрэг хүлээнэ.

2.5.  Байгаль хамгаалагчийг дүүргийн Засаг даргын захирамжаар томилж, ажиллах нөхцөл боломжоор хангаж, ажил үүргийн хуваарийн хэрэгжилтэнд хяналт тавьж, мэргэжлийн арга зүйн удирдлагаар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс хангаж ажиллана.

2.6.  Ургамлын өсч үржих, таатай нөхцлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, байгальд учирсан хохирлыг арилгах зэрэг байгаль орчныг хамгаалах арга хэмжээ авна.

Гурав. Орон нутгийн хамгаалалттай газрын ашиглалтын бүсэд зөвшөөрөх үйл ажиллагаа

3.1.  Дүүргийн орон нутгийн хамгаалалттай газар дараах үйл ажиллагааг явуулж болно.

3.1.1.  Ургамал ургах нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, байгальд учирсан хохирлыг арилгах зэрэг байгаль орчныг хамгаалах арга хэмжээ авах.

3.1.2.  Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, сэргээн засварлах.

3.1.3.  Шинжилгээ судалгааны зорилгоор ажил хийх.

3.1.4.  Мод зүлэг тарих, батлагдсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу амралт аялал жуулчлалын бааз, үйлчилгээний цэгүүд байгуулах, тэдгээрт хүрэх зам тавих

3.1.5.  Орон нутгийн хэрэгцээг хангах чиглэл бүхий байгаль орчинд халгүй жижиг үйлдвэрлэл үйлчилгээ явуулах.

Дөрөв. Хамгаалалттай газарт хориглох үйл ажиллагаа

4.1. Дүүргийн орон нутгийн хамгаалалттай газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

4.1.1. Газар хагалах, тэсэлгээ хийх, ухаж сэндийлэх
4.1.2. Ургамлан нөмрөг талхлах, хөрс, ус, агаар бохирдуулах
4.1.3. Хортон шавьж, мэрэгчид, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх арга техник, бодис хэрэглэх
4.1.4. Шинээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын ажил явуулах

Тав. Хамгаалалттай газрын санхүүжилт

5.1. Нийслэл, дүүргийн төсвөөс хуваарилж болох хөрөнгө
5.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлсний төлбөр болон хандив тусламж
5.3. Аялал жуулчлалын болон бусад ажил, үйлчилгээний орлого

Зургаа. Хяналт тавьж, тайлагнах     

6.1. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас Улсын тусгай хамгаалалттай газрын дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, элэгдэж доройтсон нөхөн сэргээх шаардлагатай газарт энэ горимын дагуу үйл ажиллагааг явуулж, уг горимыг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрх хэмжээнийхээ хүрээнд арга хэмжээ авах санал гаргаж, холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх.
6.2. Хамгаалалтанд авсан газарт хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх тайланг дүүргийн Засаг дарга  жил бүрийн 12 сарын 10-нд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнана.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН  ТОГТООЛ

 

2013 оны 08 сарын 16 өдөр                                   Дугаар 5/1                                        Улаанбаатар хот

 

Сонгинохайрхан дүүргийн 2013 оны төсвийн тодотгосон төлөвлөгөөг батлах тухай

            Монгол улсын Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2 “Б” дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

 

            Нэг. Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн 2013 оны төсвийн орлого, зарлагын нийт дүнг дор дурьдснаар баталсугай.

  1. Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн 2013 оны төсвийн орлогын нийт дүнг 5507944,5 мянган төгрөгөөр тогтоож нэр төрлийн хэмжээг дор дурьдсанаар баталсугай.

                                                                   /мянган төгрөг/

1.1. Дүүргийн төсвийн нийт орлого                                                                                                                                        5507944,5

1.1.1.  Албан татварын орлого                                                                                                                                 1118651,5

1.1.1.1.  Орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил эрхлэгч иргэний орлогын албан татвар         315000,0

                                        1.1.1.2 Хувиараа аж ахуй эрхлэгч иргэний орлогын татвар                                                                      803651,5

     1.1.2.  Бууны албан татвар                                                                                                                                         4500,0

     1.1.3.  Нэр зааснаас бусад хүн амын орлогын албан  татвар                                                                          17500,0

1.1.4.  Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны  төлбөр                                                                      39145,0

1.1.5.  Бусад татварын орлого                                                                                                                                  1625548,0

1.1.3.1.  Улсын тэмдэгтийн хураамж                                                                                                               470000,0

1.1.3.2.  Хог хаягдлын хураамж                                                                                                                         1155000,0

1.1.3.3.  Ус ашигласны төлбөр                                                                                                                          548,0

                   1.1.6.   Татварын бус орлого                                                                                                                                       1249400,0

1.1.4.1.  Хүү торгуулийн орлого                                                                                                                           1138000,0

1.1.4.2. Төсөвт байгууллагын орлого                                                                                                                46400,0

1.1.4.3.  Ангилагдаагүй бусад орлого                                                                                                                65000,0

    1.1.7.   Хөрөнгийн орлого                                                                                                                                              1453200,0

1.1.5.1.  Хөрөнгө борлуулсны орлого                                                                                                                1453200,0

1.2.  Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн 2013 оны төсвийн нийт зарлагыг 27,304,567,9 мянган төгрөгөөр тогтоож дор дурьдсанаар баталсугай.

                                                     /мянган төгрөгөөр/

1.2.1 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал                                              945639,1

1.2.2 Засаг даргын Тамгын газар                                                    4099629,4

1.2.3 Жаргалант тосгоны захирагчийн ажлын алба                     163760,7

1.2.4 Орон нутгийн төсвийн нөөц хөрөнгө                                       379800,0

1.2.5 Хот тохижуулах зардал                                                            3416166,6

1.2.6 Дүүргийн Татварын хэлтэс /орон тооны бус байцаагч нар/                                                                                473408,4

1.2.7 Ахмадын байгууллагад олгох санхүүгийн дэмжлэг               48755,4

1.2.8 Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн үйл ажиллагааны зардал                                  110771,1

1.2.9  Усан бассейний  үйл ажиллагааны зардал                          237729,4

1.2.10 Хөрөнгө оруулалтын зардал                                                  290000,0  

1.2.11  Худалдан авах ажиллагааны нэгж                                    116144,9

1.2.12 Нийгмийн халамжийн сан                                                 16868984,0

1.2.13 Дотоод аудитын алба                                                                 67975,5

1.2.14 Хүүхэд гэр бүл хөгжлийн төв                                                    85803,4

    1.3. Нийслэлийн төсвөөс дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 21,030,359,6 мянган төгрөгөөр тогтоосугай.

    1.4. Сонгинохайрхан дүүргийн 2013 оны орон нутгийн  төсвийн зарлага  766263,8 мянган төгрөгийг 2012 оны төсвийн орлогын төлөвлөгөөний давалт, зардлын хэмнэлтээс санхүүжүүлсүгэй.

Хоёр. Дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлж, зарлага санхүүжилтийг батлагдсан төсвийн хүрээнд гүйцэтгэж, төсвийн тэнцлийг хангаж, орон нутгийн төсвөөс төлөх өргүй ажиллахыг Засаг дарга /М.Чинболд/-д даалгасугай.

ДАРГА                              Х.НЯМБААТАР

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан өмнөх хуралдаануудаас онцлог байдалтай боллоо. Учир нь тус хуралдааныг хэлэлцэх асуудалтай холбогдуулан 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгинохайрхан уулын бэлд зохион байгуулсан юм.

Уг Хуралдаанаар дүүргийн 2013 оны төсвийн тодотгосон төлөвлөгөө болон дүүргийн зарим нутаг дэвсгэрийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

 

Засаг дарга М.Чинболд дүүргийн өмнө тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх шаардлагын үүднээс 2013 оны төсвийн төсөлд өөрчлөлт оруулах саналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсныг тус хуралдаанаар хэлэлцэн Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн 2013 оны төсвийн орлогын нийт дүнг 5507944,5 мянган төгрөг, төсвийн зарлагын нийт дүнг 27304567,9 мянган төгрөгөөр тус тус баталлаа. 

Энэ удаагийн хуралдааны бас нэгэн онцлог нь дүүргийн 20, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Сонгинохайрхан уулын зүүн бэл, голын тохой орчмын 650,5 га, 21 дүгээр хорооны Бурхантын амны 484 га газрыг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэр гаргалаа. Тухайн газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах судалгааны ажлыг 2013 оны 4 дүгээр сараас эхлүүлсэн бөгөөд санал, дүгнэлт боловсруулах, хяналт шалгалтын чиглэлээр хэд хэдэн ажлын хэсэг байгуулан ажиллуулсан юм.

Цаашид дүүргийн нутаг дэвсгэрийн байгалийн үзэсгэлэнт болон түүх, соёлын дурсгалт газрууд, ургамлын зүйл, нөөц, байршил, тархалт тэдгээрийг хамгаалах, зохистой ашиглах талаар хэрэгжүүлэх олон арга хэмжээний эхлэл болсон түүхэн шийдвэр боллоо.

 

Монгоп Улсаас Шведийн Вант улсад суугаа ЭСЯ-наас тус улсад ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, дотоодод болон суугаа оронд гарч буй хууль тогтоомж,  мэдээ мэдээллийг цаг тухайд нь өгөх, иргэдийн сонирхсон асуудлаар зөвлөгөө өгөх, тэдний санал хүсэлт, санаачилгыг сонсох, дэмжих, иргэдтэй хамтран ажиллах бололцоог эрэлхийлэх зорилгоор  “Элчин сайдын яамны Иргэний танхим”-ыг байгуулж, сар бүрийн эхний болон гурав дахь долоо хоногийн лхагва гарагт 13.00 цагаас зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ.

“Элчин сайдын     яамны    Иргэний       танхим” -ыг Элчин сайд болон ЭСЯ-ны ажилтнууд удирдан явуулж байх бөгөөд           Швед улсад үйл      ажиллагаа явуулж буй монголчуудын холбоод болон сайн дурын иргэдтэй хамтран ажиллах юм.

 

Энэхүү “Иргэний танхим” байгуулагдсанаар хилийн чанадад амьдарч байгаа Монгол иргэд ЭСЯ болон Консулын газруудаас иргэдэд үзүүлж буй консулын чиглэлийн үйлчилгээг зөвхөн хүртээд зогсохгүй, тухайн ажиллаж, амьдарч байгаа улс орныхоо тэргүүн туршлага,  дэвшилтэд технологи, шинэ ололт зэрэг эх орондоо нэвтрүүлэх хүсэлтэй, бололцоотой гэсэн бүхий л зүйлийн талаар саналаа гаргах, холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох, хэрэгжүүлэх чиглэлээр ЭСЯ-тайгаа хамтран ажиллах зэргээр төр, иргэн хооронд “хоёр урсгалтай” харилцаа шинээр бий болох нөхцөл бүрэлдэх боломжтой гэж үзэж байна.

Дашрамд дурдахад Швед улсын Стокгольм хотноо Монгол Улсын 4000 гаруй иргэн оршин суудаг гэсэн албан бус судалгаа бий хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Тус  дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг  Толгойт Төрийн бус байгууллагын 10 жилийн ойн арга хэмжээ соёмбо кино театрын зааланд боллоо. Үе үеийн ахмад гишүүд, дэмжигчид, дүүргийн удирдлагууд болон хамтын ажиллагаатай байгууллагын  зочид төлөөлөгч  нар хүрэлцэн ирж тус байгууллагын ойн арга хэмжээнд баяр хүргэж улмаар ажилтан болон идэвхтэн гишүүдийг урамшуулан шагналын  хур буулгалаа. ИТХ-ын дарга Х.Нямбаатар

 

арга хэмжээд оролцох байсан  боловч БНСУ-ын Сонбуг дүүргийн зочид төлөөлөгч нартай албан уулзалттай байсан тул хурлын даргын зөвлөх П.Алтантөгс ойн арга  хэмжээнд оролцож баяр хүргэсэн юм.  Үүний дараагаар тус байгууллагын баярын  арга хэмжээ хүндэтгэлийн зоогоор үргэжлэх юм байна. 

 

Сонгинохайрхан дүүрэгтэй 10 жилийн турш найрсаг хамтын ажиллагаатай байсан БНСУ-ын Сонбуг дүүргийн  зочид төлөөлөгчид 2013 оны 07-р сарын 22-25 ны өдрүүдэд тус дүүрэгт айлчлал хийж байна.

 

 Хөтөлбөрийн хүрээнд СХД-ийн удирдлагууд болон ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албадын  дарга нартай уулзаж  тэдгээрийн  ажил байдал, нутаг дэвсгэрийн онцлогтой танилцаж, улмаар хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг дүүргийн удирдлагууд танилцууллаа.  БНСУ-ын Сонбуг дүүргийн Засаг даргын орлогч ноён KIM, BYEONG HWAN цаашид олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх саналаа илэрхийлж, хоёр дүүргийн  найрсаг хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15 дэх заалт, Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журмын 2 дугаар зүйлийн 2.8, 2.12 –н “Г”  заалтуудыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь :

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.3,  23.4, 23.5 дугаар зүйлийн 25.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь :

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  хуралдаан өнөөдөр Хурлын даргын өрөөнд 12 цагаас болж өндөрлөлөө. Хуралдаанаар үндсэн 5 асуудлыг хэлэлцэхээс дөрвөн асуудлыг хэлэлцэж “Газрын байршил тогтоон зориулалт өөрчлөх тухай” асуудал түр хойшлогдож дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо. 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дэргэдэх Иргэний танхим нь 2013.02.04 ны өдрийн 09 тоот тогтоолоор  2 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  “Төрийн байгууллагаас гаргах шийдвэрийн талаар хэлэлцүүлэг хийх иргэдийн санал, хүсэлтийг сонсох “Иргэний танхим” –ыг байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулна”.

 “Иргэний танхим” яагаад байх ёстой вэ?

Орон нутгийн удирдлагууд иргэдийн амьдралд хамааралтай шийдвэрийг өдөр тутам гаргадаг. Хэдхэн хүний хүрээнд гарч байгаа шийдвэрүүд олонх тохиолдолд иргэдийн эрх ашгийг тэр бүр тусгадаггүй. Орон нутгийн удирдлагуудаас гаргаж байгаа шийдвэрт  иргэдийн өргөн оролцоог хангах, Хууль дээдлэх ёсонд үндэслэн шийдвэр гаргах, ЗДТГ, ИТХ-ын үйл ажиллагаа ил тод явагдах, иргэдийн хэрэгцээ

 

сонирхоыг мэдрэх, бүх иргэдэд тэгш хандах, төрийн сангийн эх үүсвэрийг үр ашигтай, үр нөлөөтэй зарцуулах, улс төрийн хариуцлагатай байх, хөгжлийн төлөвлөлтөнд алсын хараатай хандах  ёстой. Харин  Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд  “Иргэний танхим” онцгой үүрэг гүйцэтгэнэ.

“Иргэний танхим” гэж юу вэ?

Төрийн болон орон нутгийн хэмжээний бодлого шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, иргэн болон төрийн байгууллагын хоорондын мэдээллийн гүүр болох зорилготой.  Мэдээлэл түгээх, харилцан солилцох хэрэгсэл, Иргэдийн дуу хоолойг сонсох индэр, Хамтын ажиллагааны талбар.

“Иргэний танхим” ямар үйл ажиллагаа явуулах вэ?

Иргэний танхимийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг. Иргэдийн санал санаачлагыг төр болон олон нийтэд хурдан шуурхай хүргэнэ. Хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулна. Иргэнээс ирсэн санал хүсэлт харьяа нутаг дэвсгэрийнхээ асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсээр олон нийтэд ил болгон  шийдвэрлүүлэх.

“Иргэний танхим” хэнд хэрэгтэй вэ?

Иргэний танхим нь эргэх холбоотой. Иргэдээс ирсэн санал хүсэлтийг төр засгийн шийдвэрт тусгуулах. Тусгуулсан шийдвэр нь олон нийтэд ээлтэй байх.

“Иргэний танхим”-ийн үйл ажиллагааны үр дүн юу байх вэ?

Сайн засаглал бий болгоно. Иргэд өөрсдийнхөө засаглалд оролцох оролцоогоо нэмэгдүүлнэ.  Иргэн төвтэй нийгэм бий болно. 

“Иргэний танхим”-ийн үйл ажиллагаанд иргэд яаж оролцох вэ?

Иргэний танхимд болох хэлэлцүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдмагц “СХД-ийн ИТХ-ын ажлын алба” гэж хаяглан захидлаар, СХД-ийн  ИТХ-ын 70171647 дугаарын утсаар, эсвэл   www.shd.mn   цахим шуудангаар санал шүүмжлэлээ илэрхийлж болно. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэний танхимд биечлэн ирж хэлэлцүүлэгт оролцож болно.

Сонгинохайрхан дүүрэгт айлчилж буй ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлар дүүргийн нарийн бичгийн дарга Ли Тэи Чүнь тэргүүтэй төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нарийн бичгийн дарга Ли Тэи Чүнь Хайлар дүүргийн даргыг мэндчилгээг уламжилсан байна. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийг шинэчлэн төлөвлөхөд Хайлар дүүргийн төлөвлөлтийн туршлага бидэнд маш их хэрэгтэй гэдгийг онцлон хэлжээ.

 

СХД-ийн 8-р хороонд байрлах   Батгэрэлт-Ирээдүй төрийн бус байгууллага нь  2009 оноос эхлэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар”-ыг  ажиллуулаад  3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус асрамжийн газрын үйл ажиллагаатай 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ИТХ-ын дарга танилцсан юм.  Одоогоор тус асрамжийн газарт  37 нийгмийн асрамж халамж шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, төрөл садан ах дүүсгүй иргэдийг хүлээн авч эрүүл мэнд сэтгэл санааны өндөр түвшинд

 

 асран халамжилж байна.  СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар уг асрамжийн газрыг дэмжин ажиллах, холбогдох байгууллагуудтай тусгай хөтөлбөр ажил зохион байгуулж  ажиллахаа илэрхийллээ. 

 

Төсөл сонгон шалгаруулах дэд комисс томилох тухай

2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр                            №96

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл, Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/44 дүгээр тушаалаар батлагдсан “Жижиг,дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”- ын 4- ийн 4.5 дугаар заалтыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөгөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

1.    100,0 хүртэл сая төгрөгний санхүүжилт бүхий жижиг дунд үйлдвэрийн төслийг дүүрэгт сонгон шалгаруулах дэд комиссыг доорхи бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

       Дэд комиссын дарга М.Чинболд- Сонгинохайрхан дүүргийн засаг дарга

       Дэд дарга Г.Гэрэлмаа- Хөдөлмөрийн хэлтсийн дарга

       Нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн – Хөдөлмөрийн хэлтсийн жижиг дунд 

      үйлдвэр  эрхлэгчдэд төрөөс үзүүлж буй хөнгөлөлт чөлөөлөлт санхүүгийн  

      дэмжлэгийн мэргэжилтэн

Гишүүд:

Ч.Янсанжав – Худалдаа аж үйлдвэрийн танхимын ажилтан

Д.Жаргалбаяр – Ажил олгогчдийн эздийн холбооны бизнесийн харилцаа гишүүнлэлийн хэлтсийн мэргэжилтэн

Г.Билгүүн – Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга

Ж.Янжмаа – Хурлын ажлын албаны Орон нутгийн өмч, хөрөнгө оруулалтын ажил, санхүү, эдийн засгийн ажлын хороо хариуцсан ажилтан

Л.Төмөрбаатар – Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, 24 дүгээр хорооны Засаг дарга

Г.Ууганбаяр – Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

Б.Оюунбилэг – Нийгмийн хэлтсийн дарга

Ч.Төмөр – Монголын гагнуурчдын холбооны тэргүүн

2.    Зээл олголтын тайлан, зээлдэгчийн талаархи мэдээллийг улирлаар гарган дүнг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулан ажиллахыг дэд комиссын дарга /М.Чинболд /-д үүрэг болгосугай.

ДАРГА                                    Х.НЯМБААТАР

Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2013оны 5 дугаар сарын 31-ны өдөр  “Соёмбо ” кино театртын их танхимд хэв журам хамгаалах урамшилт эргүүлүүдийн дунд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх Монгол улсын Засгын газрын “Олон нийт- Цагдаагийн хамтын ажиллагаа”  хөтөлбөр,

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  тухай хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа “Эзэнтэй Монгол хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан  2013 оны ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны А79 тоот тогтоолоор “Хэв журмын урамшилтай эргүүлийг ажиллуулах журам” гаргаж нийт 32 хорооноос гэр хороололын 23 хороонд 192 урамшилтай эргүүлийг  ажиллуулж байгаа юм.

Аливаа гэмт хэрэг, зөрчлийг гарсаны дараа бус үйлдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох нь аль нэг байгууллага, хэн нэгэн албан тушаалтны үүрэг төдий биш иргэд бидний идэвх санаачлага, үүрэг оролцоо, хамтын ажиллагаа хамгийн их чухал гэдгийг ойлгуулах, тэдний оролцоог хангах, туслах зорилгоор энэхүү эргүүлүүдийг ажиллуулахаар  заавар зөвлөгөө өгсөн юм. 

Аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын  үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай

2013 оны 05-р сарын 03-ны өдөр                           № 73

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 , 25 дугаар зүйлийн 25.1 , Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

1.    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагаас авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.    Батлагдсан үйлчилгээний хураамжийг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаанд мөрдүүлж орлогыг дүүргийн Татварын хэлтэст төвлөрүүлж, Санхүү төрийн сангийн хэлтсийн нэгдсэн дансанд байршуулан, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга /М.Чинболд /- д үүрэг болгосугай.

ДАРГА                             Х.НЯМБААТАР

Шагналд нэр дэвшүүлэх тухай

2013 оны 05-р сарын 17-ны өдөр                         № 78

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.1.15 дэх заалт, Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарилгаар батлагдсан Монгол улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журмын 2 дугаар зүйлийн 2.8 , 2.12-ын “Г” заалтуудыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

1.     Төр,нийгэм, нийтийн тээврийн үйлчилгээний салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан “Тэнүүн-Огоо” ХХК-ний ерөнхий захирал А.Ганхуягийг Монгол улсын гавъяат тээвэрчин цолоор шагнуулахаар үндсэн байгууллага, хамт олноос нь гаргасан тодорхойлолтыг дэмжиж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжилсугай.

2.    Шагнуулахаар нэр дэвшүүлсэн албан тушаалтны материалыг бүрдүүлж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдод үүрэг болгосугай.

ДАРГА                             Х.НЯМБААТАР

Бүгд Найрамдах Турк улсаас монгол улсад суугаа бүрэн эрхэт  элчин сайд ноён Сарныч Мустафа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Сонгинохайрхан дүүрэгт айлчлан  хүүхэд багачуудад баяр хүргэж   бэлэг гардууллаа. Энэ удаагийн айлчлалаар   ноён Сарныч Мустафа ИТХ-ын дарга Х.Нямбаатартай уулзан  санал бодлоо солицсон юм.  ИТХ-ын дарга  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус дүүрэгт айлчилал хийж байгаад нь талархалаа  илэрхийлж, дүүргийн хөгшжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслаж, аюулгүй эрүүл орчинд амьдрах бололцоогоор хангах  тэдгээрийг дэмжэн хамтран ажиллах талаар хүсэлт тавьлаа.

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр дүүргийн 24 дүгээр хорооны хүүхэд багачууд гэр цэцэрлэгтэй болов. 50 хүүхдийн багтаамж бүхий гэр цэцэрлэгийг   “Харилцааны хөгжил” төрийн бус байгууллага болон Канад улсын “Вэли” сангийн  тэргүүн  Жулиягийн санаачлагаар байгуулжээ. Тус цэцэрлэг нь нэн ядуу болон эмзэг бүлгийн хүүхдүүдийг хүмүүжүүлж, оюунлаг, хүнлэг иргэн болгон өсгөн хүмүүжүүлэхэд үйл ажиллагаагаа нь чиглэх юм. Энэхүү гэр цэцэрлэгт Канад улсын элчин сайдын хөрөнгө оруулж, “Баяр хөөр ивээл” хүмүүнлэгийн сан хоол хүнсийг ханган, “Харилцааны хөгжил” төрийн бус байгууллага харилцаа болон гадаад хэлний хичээлийг нь заах юм.

 

Төсөл

Засгийн газрын ...... дугаар тогтоолын  хавсралт

“Орон нутгийн хөгжлийн сан”-ийн  журам

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1 Монгол улсын Төсвийн тухай хууль, түүний 59 дүгээр зүйлд заасан “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан”, 60 дугаар зүйл “Орон нутгийн хөгжлийн сан” /цаашид “Сан” гэх/ зэрэг заалтыг үндэслэн улсын төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хуваарилагдах хөрөнгийг нутгийн засаг захиргаа иргэд, олон нийтийн оролцоотой хамтын шийдвэрээр ил тод, хариуцлагатай захиран зарцуулах нөхцлийг бүрдүүлж төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хянах, тайлагнах, орон нутгийн чадавхитай уялдуулсан олон талын харилцааг зохицуулахад оршино.

 

1.2 Сангийн зорилго нь орон нутгийн иргэдийн тогтвор суурьшилтай амьдрал, иргэдийн аж байдалд эерэг таатай нөлөөлөл бий болгох, ээлтэй орчинг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.  

1.3 Сан нь Төрийн санд тусгай данстай байх бөгөөд сангийн орлого, зарлагыг энэхүү дансаар дамжуулан гүйцэтгэнэ.

1.4 Сан нь Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглоно.

1.5 Сангийн санхүүжилтийг дараах үлгэрчилсэн дүрэм, журмыг өөрийн орон нутгийн онцлогт тохируулан иргэдээрээ хэлэлцүүлж батлуулсны дараа тухайн дансанд шилжүүлнэ. Үүнд:

1.5.1 Аймаг нийслэл, сум дүүрэг өөрийн дүрэм,

1.5.2 Нийтийн зар түгээх журам,

1.5.3 Иргэдийн нийтийн хурлын дэгийн журам,

1.5.4 Төсвийн мэдээллийн ил тод байдлын журам.  

Хоёр. Хууль тогтоомж

2.1 Орон нутгийн хөгжлийн сангийн журам нь Төсвийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж, Төсвийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд удирдамж болж хэрэгжинэ.

2.2 Сум, дүүргийн хөгжлийн сангийн зарцуулалт нь төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцсэн байна.

2.3 Хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь УИХ, Засгийн газар болон орон нутгаас хөгжлийн талаар баримталж байгаа бодлого стратеги, түүнтэй холбоотой төлөвлөгөө төлөвлөлттэй уялдсан байна.

Гурав. Хөгжлийн сангийн төлөвлөлт, түүнийг зохицуулах харилцаа

3.1 Сум нь хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөөтэй байх бөгөөд тэдгээртэй сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тэргүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлсэн төсөл, арга хэмжээг сумын тамгын газар уялдуулан боловсруулна. Сумын хөгжлийн хөтөлбөрийг Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан аргачлал, зааврын дагуу боловсруулах бөгөөд хөгжлийн хөтөлбөр нь дараахь шаардлагыг хангасан байна.  

3.1.1 Сумын хөгжлийн хөтөлбөр нь дараахь бодлогын баримт бичигтэй нягт уялдсан байна.

3.1.1.1 МХЗ-тод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого /УИХ-аас баталсан урт хугацааны хөгжлийн бодлого/,

3.1.1.2 Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны стратеги, төлөвлөгөө /ЗГҮАХ орж болно/,

3.1.1.3 Салбарын дунд хугацааны хөтөлбөр, мастер төлөвлөгөө,

3.1.1.4 Бүс нутгийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө.

3.1.2 Сумын хөгжлийн индекс, хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлуудыг бодитой, зөв үнэлж, тодорхойлсон байна,

3.1.3 Сумын хөгжлийн хөтөлбөр нь үр дүнд чиглэсэн, төсвийн эх үүсвэрийн хүрээнд багтсан, зардал төсөвлөгдсөн, бодитой, хэрэгжихүйц, тодорхой, цаг хугацаатай байна,

3.1.4 Харьяа аймгийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөртэй уялдсан байх бөгөөд түүний уялдааг Аймгийн хөгжлийн бодлогын хэлтэс хянаж, дүгнэлт гаргасан байна;

3.1.5 Баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, тус хуралд оролцогчдын олонхийн саналаар дэмжигдсэн байна;

3.1.6 Сумын ИТХ-аар батлагдсан байна.

3.2 Сумын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жилээр гаргах бөгөөд төлөвлөгөө нь төсвөөр баталгаажсан байна.

3.3 Засаг даргын тамгын газар сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг сумын ИТХ –д хэлэлцүүлэн батлуулахаар хүргүүлэхдээ сумын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөтэй хэрхэн уялдсан талаарх дэлгэрэнгүй тайлбар үндэслэл, сумын иргэдийн хурлаас гарсан санал, тэдгээрийг тусгасан байдал гэсэн дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргана.

Дөрөв. Сангийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт

4.1 Орон нутгийн хөгжлийн сангийн удирдлага бүтэц, зохион байгуулалт нь аймаг, сумын  Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний Хяналтын зөвлөл, аймаг, сумын Засаг даргын тамгын газар, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

4.2 Сум, орон нутагт Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хариуцсан нэгжийг аймаг, сумын засаг даргын тамгын газарт бий болгож төрийн сангийн төлөөлөгч, хөгжлийн бодлогын мэргэжилтэн, худалдан авах ажиллагааны мэргэжилтэнг ажиллуулна.

4.3 Төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд тухайн салбарыг хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулсан арга зүйн зөвлөмж өгч дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллуулна. Ажлын хэсгийг сумын Засаг даргын орлогч даргаар ахлуулж төрийн сангийн төлөөлөгч,  мал эмнэлэг үржлийн байцаагч, байгаль орчны улсын байцаагч, газрын даамал, Иргэний нийгмийн төлөөлөл, багийн засаг дарга нарын төлөөлөл оролцуулсан 7-оос доошгүй гишүүдээс бүрдсэн байна. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь сумын ЗДТГ-ын Орон нутгийн хөгжлийн сангийн мэргэжилтэн байна.

4.4 Орон нутгийн хөгжлийн сангийн хөндлөнгийн хяналт, үнэлгээг хийх зорилгоор ИТХ-ын дэргэдэх Хяналтын зөвлөл, түүний дэргэдэх 9-өөс доошгүй гишүүдтэй, иргэд, иргэний нийгмийн байгуулагуудын төлөөллөөс бүрдсэн хяналт, үнэлгээний баг ажиллана.  Тухайн жилд хэрэгжиж  байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээний тооноос хамааран сайн дурын үндсэн дээр хөндлөнгийн хяналтыг хийх иргэдийг нэмж оролцуулна.

Тав. Сангийн хөрөнгийг төлөвлөх, батлахад иргэдийн оролцоог хангах нь

 5.1 Баг хорооны Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулна. (63.1)

5.1.1 Олон нийтийн санал асуулгыг авахдаа санал асуулгын хуудсаар, бүлгийн ярилцлага, цахим хэлбэрээр авч болно.

5.1.2 Иргэдээс санал асуулга авах маягтыг (хавсралт 1), ямар хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ санхүүжигдэх боломжтой тухай мэдээллийн хамт айл өрх бүрт хүргүүлнэ.

5.1.3 Баг, хорооны иргэдээс санал авах арга хэмжээний хүрээнд иргэдийн оролцоог бүрэн хангах, санал санаалчилгыг өрх бүрээс авах бүхий л  боломжит арга механизмыг хэрэгжүүлэх бөгөөд үүнд багийн санал асуулгыг цахим хэлбэрээр явуулах, харилцаа холбооны үүрэн технологийг ашиглах зэрэг дэвшилтэт арга барилыг нэвтрүүлж болно.

5.1.4 Баг, хорооны засаг дарга дээрх маягтын дагуу тухайн баг хорооны иргэдийн саналыг жил бүрийн 2 дугаар улиралд багтаан авч нэгтгэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

5.1.5 Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Орон нутгийн хөгжлийн сангийн нэгж нь бүх баг хорооноос ирсэн ирүүлсэн саналуудыг олонхийн саналаар эрэмбэлж багцална. Бэлчээрийн менежменттэй холбоотой саналуудыг тусад нь эрэмбэлнэ.

5.1.6 Сумын орон нутгийн хөгжлийн сангийн нэгж нь ажлын хэсэгтэй хамтран иргэдээс гарсан саналыг багцлах, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах, дүн шинжилгээ хийх ажлыг хэрэгжүүлнэ.    

5.1.7 Тухайн гарсан саналуудын зураг төсөл, төсвийг урьдчилсан байдлаар боловсруулж баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар оруулах хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний урьдчилсан жагсаалт гаргана. Тухайн саналын төсөл, төсөвт дараахь асуулгыг тодорхой тусгасан байна.

·         Хэн ашиг хүртэх вэ? (эрэгтэй/эмэгтэй, хүүхэд/том хүн, нэн ядуу, хөдөө буюу алслагдсан баг эсвэл зөвхөн сумын төвийн баг),

·         Хэдэн хүн ашиг хүртэх вэ?

·         Төсөл хэрэгжсэнээр сумын ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

·         Төслийн нийт өртөг хэд болох вэ?

·         Төслөөр сайжруулсан байгууламжийн менежментийг хэн хийх вэ?, цаашдын ашиглалт болон урсгал засварыг хэн хариуцах вэ?

5.2 Иргэдийн санал болон баг хорооны иргэдийн нийтийн хурал дээр гарсан саналыг Иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэн, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг эрэмбэлэн сонгоно. (63.2)

5.2.1 Баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулах бэлтгэл ажил

5.2.1.1 Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын /цаашид Нийтийн хурал гэнэ/ дарга болон Засаг даргатай санал солилцон, ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтийг хэлэлцэх, санал хураах хурлын товыг  жилийн 09 дүгээр сарын 01-ээс өмнө багтааж товлоно.

5.2.1.2Багийн хурлын товыг эхлээд хөдөөгийн буюу алслагдсан багт, дараа нь сумын төвийн багт зохион байгуулахаар тогтоно.

5.2.1.3 Хурлын зарыг хурал хуралдахаас 21 хоногийн өмнө  хуралд оролцох урилга, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, тухайн багийн айл өрх нэг бүрт багийн засаг дарга нар  мэдээлэл хүргэнэ. Зарын мэдээлэлд Орон нутгийн хөгжлийн сангаас тухайн суманд тухайн жилд хуваарилагдсан хөрөнгийн хэмжээ, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний урьдчилсан жагсаалтыг ямар хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ санхүүжигдэх боломжтой тухай мэдээлэл, өмнөх жилүүдийн хэрэгжсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаарх товч мэдээллийг агуулна.

5.2.2 Нийтийн хурлын зохион байгуулалт

5.2.2.1 Багийн хурлын ирцийг бүртгэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10 дугаар зүйлд “Баг, хорооны  хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд тухайн хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу зохион байгуулна. Хурлын дарга нь хурлын тэмдэглэлийг хөтлүүлж, хурлын ирцийн бүртгэлд оролцогчдоор гарын үсгийг зуруулж, тэмдгээр баталгаажуулсан байна.

5.2.2.2 Хурлыг тухайн багийн хурлын дарга Орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг танилцуулснаар эхлүүлнэ. Бэлчээрийн менежментийн хүрээнд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг тусад нь танилцуулна.

5.2.2.3 Хуралд оролцогчдоос Орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэх хөтөлбөр,төсөл, арга хэмжээний жагсаалтад шинээр нэмж оруулах санал байгаа эсэхийг лавлаж жагсаалтыг эцэслэнэ.

5.2.2.4 Баг хорооны дарга өмнөх жилийн Орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний танилцуулга хийнэ. Түүнчлэн хөндлөнгийн хянагч үнэлэгч нарын тайланг сонсоно.

5.2.2.5 Орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэж, гар өргөх эсвэл хуудсаар санал авах хэлбэрээр сонгон шалгаруулна.

5.2.2.6 Өгсөн саналыг тоолж хамгийн өндөр санал авсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг Нийтийн хурлаар баталж, тогтоолоор баталгаажуулж, Багийн хурлын тэмдэглэлийн Маягт 2-ийг  бөглөж сумын  ЗДТГ-ын Орон нутгийн хөгжлийн сангийн нэгжид хүргүүлнэ.

5.2.2.7 Баг хорооноос гарсан иргэдийн саналуудыг цаашид Багийн Засаг дарга хариуцан танилцуулна.

5.3 Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн саналыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар ач холбогдол, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, төсвийн төсөлд тусган сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ. (63.3)

5.3.1 Баг, хороодоос ирүүлсэн саналыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Орон нутгийн хөгжлийн сангийн нэгж нэгтгэж, сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө оруулах хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг бэлтгэнэ.

5.3.2 Эрэмбэлсэн жагсаалтын дагуу хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөл тодорхойлох маягт 3-ийг бэлтгэнэ.

5.3.3 Ажлын хэсэг нь баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор  баталгаажсан сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн нэгдсэн жагсаалтын хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал нэг бүрийг хэлэлцэж, зөвлөмж дүгнэлт гаргана. Төслийн саналыг хэлэлцэхдээ дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ.

·         Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахыг хориглох зүйлсийн жагсаалтад ороогүй байх,

·         Төслийн төсвийн тооцоо үнэн бодитой эсэх,

·         Тухайн төслийн санхүүжилт хөрөнгийн өөр эх үүсвэртэй давхацсан эсэх,

·         Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг харгалзах,

·         Цаашид менежментийн гэрээгээр ашиглах боломжтой эсэх.

5.3.5 Сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн нэгж ажлын хэсгийн өгсөн зөвлөмжийн дагуу сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг бэлтгэж сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгнө.

5.3.6 Сум, дүүргийн Засаг дарга нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг тухайн жилийн төсвийн төсөлд тусган сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.

5.4 Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн саналыг хэлэлцэж, төсвийн төсөлд тусган, батална. (63.4)

5.4.1 Хуулинд заасан хориглох заалтуудаас бусад энэхүү журамд заасан дэмжигдэх чиглэлийн нэгдсэн жагсаалтанд орсон хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ.

5.4.2  Баг хорооны иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэгдээгүй болон нэгдсэн жагсаалтад тусгагдаагүй хөтөлбөр, төсөл арга хэмжээг хэлэлцэхгүй.

Зургаа. Орон нутгийн Хөгжлийн сангаар хэрэгжүүлэх чиг үүрэг

6.1 Нийслэл өөрийн  төсвөөр дараах чиг үүргийг бие даан  хэрэгжүүлнэ.

6.2 Аймаг өөрийн  төсвөөр тухайн шатанд хамаарах дараах чиг үүргийг бие даан  хэрэгжүүлнэ:

6.3 Дүүрэг өөрийн  төсвөөр дараах чиг үүргийг бие даан хэрэгжүүлнэ:

6.4 Сум өөрийн  Орон нутгийн сангаар дараах чиг үүргийг бие даан хэрэгжүүлнэ:

6.4.1 Сумын нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн аж ахуйн үйлчилгээ,   нийтийн ариун цэвэр, гудамж талбайн гэрэлтүүлэг, цэвэрлэгээ,  хог  зайлуулалтыг хийх;(58.4.3)

6.4.1.1 Нийтийн халуун усны газар барих, сэргээн засварлах, тохижуулах,

6.4.1.2 Нийтийн худалдаа үйлчилгээний зах, талбайг барих, засварлах, тохижуулах,

6.4.1.3 Нийтийн ахуй үйлчилгээний төв барих, засварлах, тохижуулах,

6.4.1.4 Ундны усан хангамж сайжруулах, худаг гаргах, барих, засварлах, тохижуулах,

6.4.1.5 Цэвэр, бохир усны шугам сүлжээ байгуулах, засварлах

6.4.1.6 Цэвэрлэх байгууламжийг байгуулах, засварлах

6.4.1.7 Ундны усыг цэвэршүүлэх, шүүх тоног төхөөрөмжөөр хангах; Ус зөөврийн машин нийлүүлэх,

6.4.1.8 Нийтийн ариун цэврийн цэг барих, засварлах, тохижуулах,

6.4.1.9 Хогийн төвлөрсөн цэг байгуулах, хог боловсруулах жижиг хэмжээний үйлдвэрлэл байгуулах,

6.4.1.10 Хог тээврийн авто тээврийн хэрэгсэл нийлүүлэх,

6.4.1.11 Гудамж талбайн гэрэлтүүлэг хийх,

6.4.1.12Нийтийн номын санг тохижуулах, засварлах,

6.4.1.13 Нийтийн тээврийн хэргслийн зогсоол барих, засварлах

6.4.1.14 Цахилгааны шугам, дэд өртөөний засвар, өртгөтгөл,

6.4.1.15Бусад нийтийн эзэмшлийн дэд бүтцийг сайжруулах (нээлттэй чиглэл).

6.4.2 Сумын нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах; (58.4.6)

6.4.2.1 Рашаан, булгийн эх хамгаалах,

6.4.2.2 Үер, усны далан барих, засварлах,

6.4.2.3 Усны шуудуу татах, засах,

6.4.2.4 Байгаль орчныг нөхөн сэргээх,

6.4.2.5 Хөв цөөрөм байгуулах,

6.4.2.6 Байгаль орчны боловсрол олгох.

6.4.3 Сумын  доторх  нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн урсгал засвар, арчилгааг хийх, зохион байгуулах, (58.4.7)

6.4.4 Сумын тохижилт, мод, ургамал цэцэрлэгжүүлэлт, явган зам, амралт болон хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах арчлах, (58.4.8)

6.4.4.1 Явган хүний зам тавих,

6.4.4.2 Цэцэрлэгт хүрээлэн байгуулах,

6.4.4.3 Иргэд чөлөөт цаг өнгөрүүлэх тоглоомын талбай байгуулах,

6.4.4.4 Ахмад, хүүхэд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн биеийн тамир, амралт, соёлын үйлчилгээний төв байгуулах, засварлах, тохижуулах,

6.4.4.5 Ногоон байгууламж байгуулах, мод, бут, сөөг тарих хамгаалах,

6.4.4.6 Айл, өрх, гудамж талбайн хаягжуулалт хийх,

6.4.4.7 Зүлэг, мод бут, сөөг услах зориулалтын машин дүүрэг,

6.4.4.8 Замын эвдэрсэн хэсгийг засах (хэсэгчилсэн засвар),

6.4.4.9 Замын ус зайлуулах шуудууг засварлах,

6.4.4.10 Замын даланг сэргээн засварлах,

6.4.4.11 Голын гарам барих,

6.4.4.12 Бага хэмжээний бетонон болон модон гүүр барих, засварлах.

6.4.5 Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бэлчээрийн менежмент хийх; (58.4.5)

Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг сумын бэлчээр, мал аж ахуйн салбар хариуцсан мэргэжилтнүүд бэлчээрийн төлөв байдал, малчдын санал тухайн орон нутгийн онцлогт тулгуурлан боловсруулж  ИТХурал батална.  Энэхүү төлөвлөгөө нь жил бүр шинэчлэгдэж байна.  Сум, орон нутагт орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд суманд хуваарилагдсан санхүүжилтын тодорхой хэсгийг бэлчээрийн мал аж ахуй, сумын бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд зарцуулна.  

Сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө нь тухайн хугацаанд бэлчээрийн менежментийн чиглэлээр хэрэгжих дараах үйл ажиллагаануудыг багтаана.

6.4.5.1 Бэлчээрийн усан хангамж: Гар худаг шинээр гаргах, засах, эргүүлэгтэй худаг (КШК) шинээр гаргах, засах, тоног төхөөрөмж авах,

6.4.5.2 Бэлчээрийн ургамал, хадлан: Бэлчээр хаших, бэлчээр хамгаалах, хужир мараа хаших, хадлангийн талбай хаших, хадлан олон наст ургамлаар сэргээх, зам, даваа засах, бутлаг ургамал тарих, хортон мэрэгч, шавьж устгах, түймрээс хамгаалах зурвас татах, хадлангийн тоног төхөөрөмж авах,

6.4.5.3 Малын эрүүл мэнд, үржил: Угаалга, тарилгын хашаа барих, угаалгын ванн барих, сайн үүлдрийн хээлтүүлэгч авах, зохиомол хээлтүүлэг хийх, ариутгал, халдваргүйжүүлэлт, тоног төхөөрөмж,

6.4.5.4 Тэжээл үйлдвэрлэл: Гар тэжээл хийх, хадлан хадах, өвс бэлтгэх, тэжээлийн ургамал тарих, хаших, усжуулах, малын тэжээлийн жижиг үйлдвэрлэлийг дэмжих, тоног төхөөрөмж,

6.4.5.5 Өвс тэжээлийн агуулах барих, засах.

6.4.6 Хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх. (58.4.9)

Долоо. Сангийн хөрөнгө зарцуулалт

7.1 Сангийн хөрөнгөөр сум, орон нутагт бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг Монгол улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон түүнд холбогдох журмын дагуу зохион байгуулна.

7.2 Аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг аймаг, нийслэлийн түвшинд; сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг сум, дүүргийн түвшинд зохион байгуулна.

7.3 Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний худалдан авах ажиллагааг олон нийтийн хяналттай, ил тод, шударга зарчмаар зохион байгуулна. Үүнд, үнэлгээний хороо байгуулах, тендерийн баримт бичиг боловсруулах, үнэлгээ хийх, гэрээ байгуулах, гэрээ хэрэгжүүлэх зэрэг үе шат бүрт сум, орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах ба орон нутагт олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулалт хийхийг түлхүү дэмжинэ.

7.4 Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын бэлчээрийн нөхцөл байдлыг сайжруулах, булаг шанд, ундны усны эх, худаг гаргах хамгаалах,  бэлчээр хаших зэрэг холбогдох нарийн мэргэшил шаардахгүй энгийн ажлын гүйцэтгэлийг тухайн орон нутгийн иргэдээр олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулж хэрэгжүүлнэ.

Найм. Орон нутгийн Хөгжлийн сангийн тайлан, хяналт, шинжилгээ ба үнэлгээ

8.1 Сум, дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас оруулж байгаа хөрөнгө оруулалт, хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн болон санхүүгийн хяналт шалгалтыг дээд шатны хяналт шалгалтын байгууллагууд, тухайн орон нутгийн ИТХ-ын дэргэдэх  Хяналтын зөвлөл, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хийнэ.

8.2 Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ ба үнэлгээг ИТХ, түүний дэргэдэх Хяналтын зөвлөлөөр дамжуулан хийх ба зорилго нь сангаас санхүүжиж байгаа бүхий л  үйл ажиллагаанд иргэдийн оролцоотойгоор хяналт тавьж, чанар, хүртээмжинд үнэлгээ дүгнэлт өгч, үр дүнг сайжруулахад оршино.  

8.3 Хяналтын зөвлөлөөс хянах төслүүд дээр хамтран  ажиллах иргэд нь ашиг хүртэгсэд, сум орон нутгийн идэвхи санаачлагатай иргэд, иргэний нийгмийн байгууллагын гишүүд хамаарах ба Олон нийтийн хянагч, үнэлэгч нар гэж  цаашид нэрлэгдэнэ.

8.4 Хяналтын зөвлөлийн шийдвэрийн дагуу  ажиллах  олон нийтийн хянагч, үнэлэгч нарын тоо нь төслийн хэмжээнээс хамаарах ба нэг төсөл, арга хэмжээнд 2-оос доошгүй сайн дурын иргэд байна.

Тухайн сайн дурын хянагч, үнэлэгч нь өөрийн мэргэжил, сонирхолын дагуу  төсөл арга хэмжээг сонгоно.

8.5 Хяналтын зөвлөлд ажиллах сайн дурын хянагч, үнэлэгчдийн эрх, үүрэг: ........

8.6 Иргэдийг хяналт шинжилгээний чиглэлээр чадваржуулах, сургалт зохион байгуулах ажлыг ИТХ-ын дэргэдэх зөвлөл хариуцна.  

8.7 Хяналтын зөвлөл нь төсөл гүйцэтгэж байгаа байгууллагуудад ОНХ-дын үйл ажиллагааг танилцуулж, тэдний шаардсан мэдээллийг өгөх хариуцлагыг хүлээлгэнэ.

8.8 Төслийн санхүүжилтийн сүүлийн 20%-ийг  төслийн үр шимийг хүртэгчид, иргэдээс ОНХ-дын авсан сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн шилжүүлнэ.  

8.9 Гүйцэтгэгч байгууллага нь  ажил үйлчилгээний талаар төслийн шийдвэр, хөрөнгийн хэмжээ, хугацаа, зориулалт, удирдагчийн нэр, албан тушаал бүхий  мэдээллийн самбарыг  1х1м объектын дэргэд байрлуулна.

8.10 Аймгийн түвшинд харьяа сумдын орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийг санхүүгийн болон  бусад хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтээр мэдээлийн сан байгуулах, мэдээллийн санг холбогдох мэдээллээр тогтмол баяжуулж байх, улсын нэгдсэн мэдээллийн санд аймгийн мэдээг оруулж, гарсан үр нөлөөг тооцож нэгтгэнэ. 20.1  

8.11 Сум, дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээг орон нутгийн дотоод аудитын болон иргэдийн хөндлөнгийн тайлан, дүгнэлтээр үнэлж дүгнэнэ. Орон нутгийн иргэдийн хөндлөнгийн хяналтын тайланг дотоод аудитын тайлангийн хамт ЗДТГ, ИТХ-д мэдүүлж, холбогдох шийдвэр, залруулга, арга хэмжээг ИТХ-аар гаргуулна. Түүнчлэн хөндлөнгийн хяналтын тайланг дараагийн багийн иргэдийн хурлаар хэлэлцүүлж үнэлгээ өгнө.

8.12 Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хөгжлийн сангийн нэгж, ажлын хэсэг харьяа сумдаас орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийн талаар тайлан мэдээг жилд 2 удаа хүлээж авна. Нэгдүгээрт сангийн явцын тайлан, хоёрдугаарт сангийн хэрэгжилтийн үр дүнгийн жилийн эцсийн тайланг тус тус хүлээж авч дүн шинжилгээ хийж ажлын хэсгээс гарсан зөвлөмжийн хамт аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ-д танилцуулж, хэлэлцүүлнэ.

8.13 Аймгийн төсвийн ерөнхий захирагч аймгийн тухайн жилийн санхүүгийн гүйцэтгэл, орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт, гарсан үр дүн, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн хамт Монгол улсын Засгийн газарт тайлагнана

Ес. Үүрэг, хариуцлагын тогтолцоо

9.1 Төсвийн тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 70 дугаар зүйлд заасны дагуу сум, дүүргийн хариуцлагатай албан тушаалтан, төсвийн захирагч болон албаны этгээдэд ноогдох хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлж, хохирлыг барагдуулна.

 Маягт  №1
                                                                                                                                                                            
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН
ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ МАЯГТ


Аймаг/сум

Овог нэр

Бүртгэлийн дугаар

Мэргэжил, эрхэлж буй ажил

Харьяа баг/малчны бүлэг/хоршоо

Гэр бүлийн гишүүдийн тоо (насанд хүрсэн гишүүн)

   

Иргэн Таны санал бодол

Сумынхаа цаашдын хөгжлийн талаар Та өөрийнхөө үзэл бодлоо товч илэрхийлнэ үү? (2-3 өгүүлбэрт багтаана уу)

Суманд хийгдэх хөрөнгө оруулалтаар Таны хувьд ямар төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлбэл зохистой санагдаж байна. (өгөгдсөн багц чиглэлээр саналаа бичнэ үү.)

Сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн байгууламж, нийтийн үйлчилгээг  сайжруулах талаар:

Байгаль орчин, усан хангамж, хүрээлэн орчны талаар:

Сумын бэлчээрийн төлөвлөлт, бэлчээр ашиглалт, малын эмгэг үйлчилгээ, хадлан, тэжээлийн бэлтгэл, малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн талаар:

Бусад санал:

Гарын үсэг, Огноо

 

Албаны тэмдэглэл

 

Энэхүү маягтыг иргэдэд тараахаас өмнө багийн иргэдийн нийтийн хурал болох тов, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамгаар баталгаажсан байна.

                                                                                                                       
Маягт №2

БАГ /ХОРООДЫН ИНХ-ЫН ТЭМДЭГЛЭЛ
Энэхүү маягтыг төсөл, арга хэмжээний санал авах (1) Баг/хорооны иргэдийн нийтийн хурал ирц, огноо (2) баг/хорооны иргэдийн хурлаар иргэдээс гарсан саналыг хэлэлцэж, санал хураалт явуулсан хураангуй, хурлын ирцыг оролцогчдын гарын үсгээр баталгаажуулж  гарын үсэг, тамгаар баталгаажуулан сум/дүүргийн ОНХС-ийн нэгжид  явуулна.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:

Аймаг/Нийслэл            Сум/Дүүрэг    
Баг/Хороо       Эхэлсэн цаг/мин   Дууссан цаг/мин  
Байршил        
Хурлын зорилго:    

ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ: (Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10 дугаар зүйлийн дагуу ИНХ-ын ирцийг хүчин төгөлдөр гэж тооцно.)

Баг/ хорооны хүн амын тоо

Баг/ хорооны өрхийн тоо

Хурлын оролцогчдын тоо

Үүнээс эмэгтэй

       

ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ  САНАЛ ХУРААХ, ЭРЭМБЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Нийтийн байгууламж, байгаль хамгаалал, дэд бүтцийн чиглэлээр хэрэгжих төсөл, арга хэмжээний саналын жагсаалт

 

Хэлэлцэгдсэн төслийн санал

Төслийн саналыг дэмжсэн иргэдийн тоо

1.

   

2.

   

3.

   

4.

   

5.

   

6.

   

Бэлчээрийн мал аж ахуй, бэлчээрийн эрсдэл, ХАА-н чиглэлээр хэрэгжих төсөл, арга хэмжээний саналын жагсаалт:

 

Хэлэлцэгдсэн төслийн санал

Төслийн байршил

Төслийн саналыг дэмжсэн иргэдийн тоо

1.

     

2.

     

3.

     

4.

     

5.

     

ТӨСЛИЙГ ЭРЭМБЛЭХЭД ХЭРЭГЛЭСЭН АРГУУДЫГ ТЭМДЭГЛЭНЭ ҮҮ.
бичгээр санал хураах
гар өргөх
бусад
ХУРЛЫН ДАРААХ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙН ТАЛААР (Иргэдийн нийтийн хурлаас Орон нутгийн хөгжлийн сангийн шугамаар санал болгосон төсөл, арга хэмжээний жагсаалтыг сумын төсвийн төсөлд тусгах, сумын ИТХ-д өргөн барихтай холбоотой ажлыг зохион байгуулах үйл ажиллагааг дор дурьдаж, баталгажуулах)

 

Авах арга хэмжээнүүд

Хэн хариуцах

Товлосон хугацаа

1.

     

2.

     

Бусад зүйлс
………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
Жич: Баг/хорооны ИНХ-ын үйл ажиллагааг оролцсон иргэдийн нэрсийн жагсаалтыг гарын үсгээр баталгаажуулсан байна.
Тэмдэглэл хөтөлсөн:        /            /
Хурлын тэмдэглэлтэй танилцсан:
Багийн Засаг дарга/хурлын дарга:         /        /
Огноо
Маягт № 3
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ТОДОРХОЙЛОХ МАЯГТ

1

Аймаг/нийслэлийн нэр

 

 

 

 

2

Сум/дүүргийн нэр

 

 

 

 

3

Төслийн байршил

 

 

 

 

4

Төслийн чиглэл, үйл ажиллагаа

 

 

 

 

5

Төсөл хэрэгжүүлэх хугацаа

 

 

 

 

6

Төслийн үндэслэл, тодорхойлолт

 

 

 

 

7 Материалын зардал
Материалын төрлүүд
Тээврийн зардал
Машин механизмын зардал
Ажиллах хүчний зардал
Нийт зардлын дүн

 

Хэмжих нэгж

Нэгжийн үнэ

Нийт хэмжээ

Нийт зардал

8

Хувь хүн, бүлэг хоршооноос оруулах хөрөнгө

 

 

 

 

9

Цаашид хариуцах байгууллага, эзэн

 

 

 

 

10

Жилийн урсгал зардлын тооцоо

 

 

 

 

11

Жилийн урсгал зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр

 

 

 

 

12

Худалдан авах ажиллагааны арга, хэлбэр

 

 

 

 

Боловсруулсан:
Сум/дүүргийн ЗДТГ-ын ОНХС-ын мэргэжилтэн    ................................................. /                          /
Хянасан:                     Сум/дүүргийн Засаг дарга   .....................................  /                           /

1.    Ерөнхий зүйл

Нийслэлийн...........дүүргийн..............-р хорооны  иргэд бид Монгол улсын хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн сумандаа өөрсдийн аж амьдралын аливаа асуудлыг ардчилсан нээлттэй байдлаар шийдвэрлэж байхын тулд энэ дүрмийг нийтээр хэлэлцэн батлав.

2.    Иргэний оролцоо

 

Хорооны аж амьдралын бүх асуудал, ялангуяа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, төсөв санхүүгийн бүх асуудал ил тод, иргэний оролцоотой шийдэгддэг байвал зохино.

Хорооны Иргэдийн нийтийн хурал, бүх төрлийн сонгууль, томилгоо болон шийдвэр гаргах бусад ажлууд цаг хугацаа, газар орон, харилцаа холбооны хувьд иргэн бүр оролцож болохуйц нээлттэй зохион байгуулагдах ёстой.

Аливаа шийдвэр, шийдвэрийн урьдчилсан төсөл бүгд иргэн хүн үзэж танилцах боломжтой нээлттэй байх ёстой.

Тус хороонд сүүлийн дөрвөн жил тасралтгүй оршин суусан сонгуулийн эрх бүхий Монгол улсын иргэн бүр дээр дурдсан эрхийг адил тэгш эдэлнэ.

Дараах эрх үүргийг иргэн бүр бусдад шилжүүлэлгүйгээр хэрэгжүүлнэ.

Үүнд:

·         Хорооны дүрэм болон тус хороонд нийтээр дагаж мөрдөх бусад дүрэм журмыг хэлэлцэн батлах

·         Хорооны хөгжлийн сангийн дүрэм, хорооны ИНХ-ын дүрэм

·         Хорооны засаг даргад нэр дэвших, сонгож батлах

·         Хорооны хяналтын хороог сонгож байгуулах, хяналтын хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх

·         Хорооны иргэдийн нийтийн хуралд оролцох, санал шүүмжлэл гаргах, санал хураалтанд оролцох

·         Иргэний хэлэлцүүлэг санаачлах, оролцох, бусадтай хамтран тодорхой асуудал дэвшүүлэх, дэвшүүлсэн асуудлаараа хэлэлцүүлэг явуулахыг шаардах

·         Нийтээр хэлэлцэн шийдсэн шийдвэр, баталсан дүрэм журмыг бусдын адил хүндэтгэж сахин биелүүлэх

3.    Хороо, хорооны удирдлага

Хороо нь иргэд оршин суугчдынхаа амьдрах, аж ахуй эрхлэх орчинг бүрдүүлэх үйлсэд хорооныхоо иргэд хөдөлмөрчдийг зохион байгуулж тэдний хамтын хүчээр хөгжлийн үндсэн зорилготой. Хороо нь иргэд оршин суугчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд тохирсон, хөгжлийн хэтийн ирээдүйдээ хандсан, иргэний оролцоог бүх талаар нээлттэй болгосон удирдлага зохион байгуулалтын бүтэцтэй байна. Хорооны удирдлага зохион байгуулалтын бүтэц нь иргэний оролцоог бүх талаар хангасан байхаас гадна аливаа асуудлыг эдийн засгийн хувьд үр ашигтай цаг хугацааны хувьд хурдан шуурхай, хэрэгцээ шаардлагыг хамгийн оновчтой хангаж чадсан байхуйцаар шийдэх үндсэн шаардлагад нийцсэн байна.

4.    Шийдвэр гаргах үйл ажиллагаа ба иргэний оролцоо

Хорооны ИНХ, ЗДТГ болон ЗД нь хорооны иргэдийн амьдрал, аж ахуйд хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа иргэдийнхээ санаа бодолд тулгуурлаж, шийдвэр гаргах үйл ажиллагаагаа хорооны иргэд оршин суугчид өргөнөөр оролцож болохуйц ардчилсан нээлттэй байдлаар зохион байгуулах үүрэгтэй.

Хорооны ИНХ, ЗДТГ болон ЗД-ын гаргасан хуулиар тусгайлан зааснаас бусад аливаа шийдвэр гарсан өдрөөсөө 21 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Шийдвэр гармагц олон нийтэд ил тод болгох ажлыг ЗД хариуцан зохион байгуулна. Энэ хугацаанд хорооны ИНХ, ЗДТГ болон ЗД-ын гаргасан шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн хэн боловч эсэргүүцлээ Хорооны ИНХ-д өргөн барих эрхтэй. Тухайн эсэргүүцлийг дэмжиж байгаа хорооны нийт иргэдийн 25 хувь гарын үсгээрээ баталгаажуулан илэрхийлсэн бол ИНХ 7 хоногт багтаан нийтийн санал хураалт зохион байгуулах шийдвэр гаргах үүрэгтэй. ИНХ-ын шийдвэрийн дагуу 21 хоногт багтаан нийтийн санал хураалт зохион байгуулах үүргийг Засаг дарга хүлээнэ. Нийтийн санал хураалтаар гарсан шийдвэр нь эцсийн шийд бөгөөд гарсан өдрөөсөө хүчинтэй. Нэгэнт нийтийн санал хураалтаар шийдсэн асуудлыг зөвхөн нийтийн санал хураалтаар өөрчилнө. Санал хураалтаар нэгэнт шийдсэн асуудлыг 2 жилд дахин хөндөхгүй. Дараах асуудлаар нийтийн санал хураалт явуулахгүй. Үүнд:

·         Монгол улсын хуулиар нэгэнт тогтоогдсон асуудлууд

·         Төрөл бүрийн гамшгийн үед гаргавал зохих яаралтай шийдвэрүүд

·         Хорооноос бусад этгээдийн өмнө хүлээсэн санхүүгийн үүрэг хариуцлагыг хүчингүй болгох тухай

5.    Иргэний санаачилга, иргэний бүх нийтийн санал хураалт

Хорооны иргэд өөрсдөө санаачлан хорооны ИНХ-ыг хуралдуулах санаачилга гаргах эрхтэй. Ингэхдээ хорооны нийт иргэдийн 25 хувийн дэмжлэгийг авч гарын үсгээр нь баталгаажуулсан бол ИНХ 7 хоногт багтан хуралдах ёстой. Хорооны иргэд өөрсдөө санаачлан тодорхой асуудлаар нийтийн санал хураалт явуулах санал гаргах эрхтэй. Ингэхдээ дээрхийн нэг адил хорооны нийт иргэдийн 25 хувийн саналыг гарын үсгээр нь баталгаажуулан хорооны Засаг даргад өргөн барина. Хорооний нийт иргэдийн 25 хувь нь дэмжсэн бол ИНХ санал хураалт явуулах шийдвэр гаргах үүрэгтэй. ИНХ-ын шийдвэр гарснаас хойш 21 хоногт багтаан санал хураалтыг зохион байгуулах үүргийг Засаг дарга хүлээнэ.

Санал хураалтад нийт иргэдийн 35 хувь оролцсон бол санал хураалт хүчинтэй.

Санал хураалтад оролцсон нийт иргэдийн 51 хувийн саналаар шийдвэр хүчинтэй болно.