АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а” дахь заалт,  29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 198 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг мөрдүүлэх зорилгоор 12-17, 18-20, 29 дүгээр хороодын нутаг дэвсгэрт хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй зохих зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүд, орон сууцны нэг давхарын өргөтгөл, орон сууцны зориулалтын бус байранд хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага, гар дээрээс ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, хяналт шалгалтын ажилд шаардагдах зардлын төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Хяналт шалгалтанд зарцуулагдах 58450 /тавин найман мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тооцооны нягтлан бодогч  /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хяналт шалгалтаас гарсан санал дүгнэлтийг 2013 оны 10 дугаар сарын 20-ны дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Г.Ууганбаяр/-т, мэргэжлийн чиг удирдлагаар хангаж ажиллахыг Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч /Ц.Төрхүү/-д тус тус даалгасугай.

ДАРГА                             М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

_____ оны ____ -р сарын _____-ны өдрийн

_____- захирамжийн нэгдүгээр хавсралт

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын хэсгийн дарга:     Г.Ууганбаяр         Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга

Гишүүд:    Н.Ганцоож     Цагдаагийн 2 дугаар хэлтсийн захиргааны үйл ажиллагаа хариуцсан хэв журмын ахлах байцаагч
И.Долгормаа        Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний эрүүл ахуй хариуцсан улсын байцаагч 
Г.Билгүүн               Мэргэжлийн хяналтын хэлтсийн Нийтийн хоолны эрүүл ахуй хариуцсан улсын байцаагч                            
Б.Ариунбат           Өмч харилцаа, газрын албаны Газар зохион байгуулагч
Т.Мөнхбаатар        Өмч харилцаа, газрын албаны Газар    зохион байгуулагч
12-17, 20, 29 дүгээр хороодын Засаг  дарга нар

Нарийн бичгийн дарга:  К.Нямцэцэг     Худалдаа, үйлчилгээний хэлтсийн худалдаа хариуцсан мэргэжилтэн

Захирамж

 

<< < 1 > >>