“Дээлтэй Монгол-2023” наадамд

 оролцуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан Жанжин Сүхбаатарын талбайд 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдах “Дээлтэй Монгол” наадамд оролцсугай.

 

2.“Дээлтэй Монгол” наадамд оролцох удирдамжийг 1 дүгээр, шаардагдах зардлыг 2 дугаар хавсралтаар баталж, 252,500 (Хоёр зуун тавин хоёр мянга таван зуу) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг  болгосугай.

Захирамж

 

<< < 1 > >>