Гадны аймаг, сумаас орж ирсэн малыг

 гаргах ажлыг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 21/06 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/35 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс болох 24, 32, 33, 34, 42 дугаар хороо болон 21 дүгээр хороо Жаргалант тосгоны нутаг дэвсгэрт орж ирсэн гадны аймаг, сумын малыг гаргах ажлыг 2023 оны 06 дугаар сарын 25-аас, 10 дугаар сарын 1-н хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

 

2.Ажлын хэсгийн шатахууны зардлыг хавсралтаар баталж 1,314,500                              (Нэг сая гурван зуун арван дөрвөн мянга таван зуу) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэг (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>