Үерт автсан айл өрхүүдэд буцалтгүй

 тусламж үзүүлэх тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.3, 32.1.8, 32.1.12 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/806 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нийслэлд 2023 оны 07 дугаар сарын 01-ээс 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас үерт автсан айл өрхүүдэд нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлсүгэй.

 

2.Дүүргийн хэмжээнд үерт автаж хохирол учирсан айл өрхүүдэд олгох зардлын тооцоог хавсралтаар баталж, буцалтгүй тусламж үзүүлэхэд шаардагдах 30,500,000 (Гучин сая таван зуун мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

Захирамж

 

<< < 1 > >>