Залуучуудын эрүүл мэндийг сайжруулах

аян зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 441 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Цэргийн жинхэнэ албаны татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй залуучуудын эрүүл мэндийн байдлыг сайжруулах чиглэлээр дүүргийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, Хороо, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд эрүүлжүүлэлтийн аян зарлан, үр дүнг танилцуулахыг Цэргийн штаб (Б.Нямгэрэл), Нийгмийн хөгжлийн хэлтэс (Ч.Энххорол), Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), Нэгдсэн эмнэлэг (Ц.Олонбаяр)-д тус тус үүрэг болгосугай.

 

            2.Цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн идэвхтэй хяналтад авч, эмчлэн эрүүлжүүлэх аяны удирдамжийг 1 дүгээр, аян дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, аяны шалгуур үзүүлэлтийг 3 дугаар хавсралтаар баталсугай.

 

            3.Аян зохион байгуулахад шаардагдах 7,600,000 (долоон сая зургаан зуу мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            4.Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг цэргийн штаб (Б.Нямгэрэл)-т даалгасугай.        

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>