Автобусны буудлын эргэлтийн

цэг гаргах, авто зам, явган хүний гарц

хийх ажил зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 25 дугаар зүйлийн 25.1.19, 25.1.10 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэг,  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 14/03 дугаар тогтоол, Засаг даргын Зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

1.Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, зорчих эрхийг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 24 дүгээр хорооны автобусны эцсийн буудлыг сунгаж эргэлтийн цэг байгуулах, 42 дугаар хорооны авто зам, явган хүний гарц шинээр хийх ажлыг зохион байгуулсугай.

 

2.Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 122,834,288 (Нэг зуун хорин хоёр сая найман зуун гучин дөрвөн мянга хоёр зуун наян найм) төгрөгийг дүүргийн Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Автобусны эцсийн буудлыг сунгаж эргэлтийн цэг байгуулах, авто зам, явган хүний гарц шинээр хийх ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ (Ж.Мөнхзориг)-т, стандартыг мөрдүүлэн, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Захиалагчийн алба ОНӨААТҮГ (Д.Алтанхуяг)-т, зохион байгуулалтын арга хэмжээ авч, мэдээллээр хангаж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Д.Цэдэнсүрэн)-т тус тус үүрэг болгосугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайлан мэдээг Засаг даргад танилцуулахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>