“Даншиг наадам-Хүрээ цам” шашин

соёлын наадамд оролцох тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01/03, 2021 оны А/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Монголын соёл, шашны зан үйлийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилгоор 2023 оны 8 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах “ДАНШИГ НААДАМ - ХҮРЭЭ ЦАМ”-д дүүргийн өв тээгчдийг оролцуулсугай.

 

2.Наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, шаардагдах 28,890,000 (Хорин найман сая найман зуун ерэн мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Наадмын үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөр, ажил үүргийн хуваарь гарган, зохион байгуулалтын өндөр түвшинд оролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Ундармаа)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>