Үндэсний их баяр наадмын арга

хэмжээг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, үндэсний их баяр наадмын арга хэмжээг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсугай.

 

2.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 1 дүгээр,  зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталсугай.

 

3.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах зардалд зориулан 76,239,820 (далан зургаан сая хоёр зуун гучин есөн мянга найман зуун хорь) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

4.Баяр наадмын арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд хийх арга хэмжээ авахыг Ажлын хэсэг (Д.Ундармаа)-т даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>