Анхан шатны эрүүл мэндийн тусламж

үйлчилгээг сайжруулах аян зохион

байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 15.3 дахь хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоол, Тэргүүлэгчдийн 2021 оны А/35, 36, 37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанаржуулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг стандартын төвшинд хүргэх “Чанартай тусламж үйлчилгээ ба иргэдийн эрүүл мэнд” 5 сарын аяныг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

 

2.Аяны удирдамжийг хавсралтаар баталж, шаардагдах төсвийг тухай бүр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т, аяны үйл ажиллагаатай холбоотой зардлыг байгууллагын төсвөөс гаргахыг Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт тус тус зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон, тайлагнаж ажиллахыг Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>