Тусгай зориулалтын камерт

бүртгэгдсэн зөрчлийг шийдвэрлэх тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 23 дугаар зүйлийн 23.9.2,  41 дүгээр зүйлийн 41.2.1, 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тусгай зориулалтын LPR камерын хяналтын системд бүртгэгдсэн зөрчлийг шийдвэрлэж, хариуцагчид ногдуулсан торгуулийг дүүргийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулсугай.

 

2.Тусгай зориулалтын LPR камерын хяналтын системийн үр дүн, үр нөлөөг сайжруулахад зөвлөгөө, зааварчилгаа өгөх ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, шаардагдах 16,000,000 (арван зургаан сая) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Зөрчлийг хууль тогтоомжийн хүрээнд түргэн шуухай шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийн хаягаар хүргүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүрэг дэх Цагдаагийн газар (Х.Ууганбаяр)-т, торгуулийн орлогыг төрийн сангийн дансанд төвлөрүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Б.Батцэцэг)-т тус тус даалгасугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>