Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн

  байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан

  авах зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.3.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/732 дугаар захирамж, Нийслэлийн Онцгой комиссын 2023 оны 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хороодод үүссэн үерийн аюултай бүсэд урьдчилан сэргийлэх, иргэдийн гэр, орон сууц, эд хөрөнгө, амь насыг авран хамгаалах шуурхай арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн мэргэжлийн байгууллага, холбогдох хэлтэс албадад үүрэг болгож, зохион байгуулалтад оруулсугай.

 

2.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, үерийн хор уршгийг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, ажиллах хүн хүч, техник хэрэгслийг яаралтай тодотгон, шаардлагатай газруудад хуваарилан ажиллуулахыг Онцгой байдлын хэлтэс (А.Алтансүх)-т, шаардагдах зардлыг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг)-т тус тус үүрэг болгосугай.

 

3.Иргэд олон нийтэд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Б.Оюунгэрэл)-д, шуурхай арга хэмжээ авч байгууллагуудын уялдаа холбоог хангаж, ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Д.Цэдэнсүрэн)-т тус тус даалгасугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>