Газар зүйн нэрийн тодруулалт хийх

тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Геодези зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.1, 5.8.2, 5.8.4 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын даргатай хамтран баталсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх, хилийн цэсийн эргэлтийн цэгийг тодруулах 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн АД/2023-15 дугаартай ажлын даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласугай.

 

2.Дээрх ажлын даалгаврын гүйцэтгэхэд шаардагдах 19,800,000 (Арван есөн сая найман зуун мянга) төгрөгийг дүүргийн төсвийн хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар алба (Б.Лхагвадорж)-нд, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>