Спортын тэмцээн уралдаанд оролцох

тамирчинд дэмжлэг үзүүлэх тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Биеийн тамир, спортын  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер, спортын залуучуудын шигшээ багийн шилдэг буудагч, БНХАУ-ын Чэнду хотод болох Дэлхийн Оюутны спортын зуны XXXI универсад наадамд оролцох тамирчин Туулайхүүгийн Номинд дэмжлэг үзүүлсүгэй.

 

2.Дэмжлэгт зарцуулах зардлын тооцоог хавсралтаар баталж, шаардагдах 414,000 (Дөрвөн зуун арван дөрвөн мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн  Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>