Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн

 бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.3.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/732 дугаар захирамж, Нийслэлийн Онцгой комиссын 2023 оны 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12:00 цагаас 07 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 09:00 цаг хүртэл хугацаанд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал-ын зэрэгт шилжүүлсүгэй.

 

2.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, үерийн хор уршгийг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажлыг хэсгийг 1 дүгээр, ерөнхий эргүүл, жижүүрийн хуваарийн 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

3.Иргэд олон нийтэд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Б.Оюунгэрэл)-д, нутаг дэвсгэрийн хэмжээнд эргүүлийн бүрэлдэхүүн томилон ажиллуулж, ажлын хэсгийг мэдээллээр хангахыг хорооны Засаг дарга нарт, бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд холбооны хэрэгслийг нээлттэй байлгаж, чиг үүргийн дагуу ажиллахыг Гамшгаас хамгаалах анги, албадад тус тус даалгасугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Ажлын хэсгийг ахлагч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>