Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн

2023 оны гүйцэтгэлийн гэрээний эхний хагас

жилийн үнэлгээг баталгаажуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/212, 2022 оны А/104 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Байгууллагын тогтвортой байдлыг ханган 2023 оны гүйцэтгэлийн гэрээний эхний хагас жилийн биелэлтийг ханган ажилласан 27 өрхийн эрүүл мэндийн төвийн нэр, үнэлгээг хавсралтаар баталсугай.

 

            2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, “Бүрэн хангалттай”, “Хангалттай” үнэлгээтэй өрхийн эрүүл мэндийн төвүүдийг урамшуулах саналыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс (Ч.Энххорол)-т даалгасугай. 

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>