Ерөнхий эргүүл, жижүүр томилох тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дүүргийн хэмжээний ерөнхий эргүүл, жижүүрийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 14-ний өглөөний 09:00 цаг хүртэл ажиллуулсугай.

 

2.Баярын өдрүүдэд хяналт тавих ерөнхий эргүүл, жижүүрийн хуваарийг хавсралтаар баталж, үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг нөхөн амраасугай.

 

3.Баярын өдрүүдэд ерөнхий эргүүл, жижүүр томилон ажиллуулж, биелэлтийг илтгэх хуудсаар 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлэхийг Засаг даргын эрхлэх асуудлын харьяа байгууллага, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

4.Дүүргийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төв болон орон нутгийн чанартай авто замын хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж, гэмт хэрэг зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах ажлыг шуурхай зохион байгуулах, бэлэн байдлыг хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (А.Алтансүх)-т, Цагдаагийн газар (Х.Ууганбаяр)-т, Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан)-д, Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ (Т.Вандандорж)-т, Охь мандал ХХК (Б.Жавзан)-д, Улаанбаатар шинэчлэл ХХК (М.Түвдэндорж)-д, ОСНААУГ-ын  Хэрэглэгчид үйлчлэх төв-15 (Г.Батцагаан)-д, ОСНААУГ-ын Хэрэглэгчид үйлчлэх төв-16 (Б.Өнөрсайхан)-д тус тус даалгасугай.

 

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>