Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай 

2016  оны 07 сарын 19 өдөр                                 Дугаар А / 294

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2002 оны А/56 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/399 дүгээр захирамжыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.            Дүүргийн нутаг дэвсгэрт үхсэн мал амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүх газар, хүнсний үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех, худалдан борлуулах газар, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны газар, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр, мал амьтны хашаа, хороо, өтөг бууц, гахай шувууны байр, орчныг цэвэрлэх, мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

 2.            Дээрх ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай. 

3.            Ариутгал, халдваргүйжүүлэлтэнд зориулж нийт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын дарга /Ш.Бат-өлзий/-д зөвшөөрсүгэй. 

4.            Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг олон нийтэд сурталчилж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-д, захирамжийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс /Б.Нацагдорж/-т Ариутгал, халдварүйжүүлэлтийн ажлын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Г.Ганхүү/-т, хариуцсан нутаг дэвсгэрийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг чанартай, хугацаанд нь хийж гүйцэтгэх, дүн мэдээг Худалдаа, үйлчилгээний хэлтэст ирүүлэхийг “Буян-хөхий” ХХК /А.Амарбаян/, Бамбуу ХХК /Э.Эрдэнэцогт/, Рэз ХХК /И.Заяат/-дад, хариуцсан нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагуудад зар мэдээ хүргэх, бүрэн хамруулах ажлыг Хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай. 

5.            Захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Ш.Хажидмаа/-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                       М.ЧИНБОЛД  

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

_____-р захирамжийн хавсралт

 

 Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулахад шаардагдах зардал 

 

Д/д

Аж ахуйн нэгж

Хийгдэх ажил

Төлөвлөсөн

Гүйцэтгэлийн нийт хөлс

Нийт талбайн хэмжээ

1

Буян-хөхий ХХК

үхсэн мал амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүх газар, хүнсний үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех, худалдан борлуулах газар, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны газар, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр, мал амьтны хашаа, хороо, өтөг бууц, гахай шувууны байр,

81200 м2

500.000

2

Рэз ХХК

84500 м2

500.000

3

Бамбуу

35500 м2

 

 

 

 

 

 

 

 

200.000

4

Нийт

201200 м2

1.200.000

Захирамж

 

<< < 1 > >>